| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2017/00380/И |
| Дугаар | 00634 |
| Огноо | 2017-03-07 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 00634
| 2017 оны 03 сарын 07 өдөр | Дугаар 102/ШШ2017/00634 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хороо, Яргайт 7 дугаар гудамж, 97 тоотод оршин суух, Цагаан хөшөөт овогт Дашцэрэнгийн Зоригт /РД: ЧИ65070219/,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хороо, Яргайт 7 дугаар гудамж, 97 тоотод оршин суух, Багш овогт Лувсангийн Мөнхтуяа /РД: ЧИ65123002/,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хороо, Яргайт 7 дугаар гудамж, 97 тоотод оршин суух, Цагаан хөшөөт овогт Зоригтын Сугарсүрэн /РД: УШ93091007/,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, 3 дугаар хэсэг, Их дарь эх 3 дугаар гудамж, 59 тоотод оршин суух, Цагаан хөшөөт овогт Зоригтын Онон /РД: ЧИ87061009/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 11 дүгээр байр, 2 тоотод оршин суух, Цагаан хөшөөт овогт Дашцэрэнгийн Батбазар /РД: ЧО60051573/-т холбогдох,
Орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч буюу нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Зоригт, хариуцагч Д.Батбазар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Зоригт, Л.Мөнхтуяа, З.Онон, З.Сугарсүрэн нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Зоригт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1979 оноос хойш Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 11 дүгээр байр, 2 тоотод орон сууцанд бид аав, ээж, ах дүүсийн хамт оршин сууж байсан бөгөөд 1994 оны 11 дүгээр сард аав нас барсан ба 2015 оны 02 дугаар сард ээж нас барсан. 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр уг орон сууцны өмчлөгчөөр би болон манай 2 хүүхэд, эхнэр бүртгүүлсэн. Д.Батбазар нь тухайн орон сууцыг чөлөөлж өгөхгүй байх тул чөлөөлүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Батбазар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус орон сууцанд бид дээр үеэс эцэг эх ах дүүсийн хамт амьдарч байсан. Эцэг эх нас барсан ба бид уг сууцанд ахын хамт амьдарч байгаа. Бид өнөөдрийг хүртэл эцэг эхийн орон сууцанд амьдарч байгаа гэж бодсон. Гэтэл уг орон сууц нь Д.Зоригт болон түүний гэр бүлийн гишүүдийн хөрөнгө болсныг сая л мэдлээ. Бид ч гэсэн эцэг эхийн хөрөнгөөс өвлөх эрхтэй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.
Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Зоригт, Л.Мөнхтуяа, З.Онон, З.Сугарсүрэн нар нь хариуцагч Д.Батбазарт холбогдуулан орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Хавтаст хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн 000445441 дугаар гэрчилгээгээр улсын бүртгэлийн Ү-2205011523 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 14 дүгээр ороо, 3 дугаар хороолол, 11 дүгээр байр, 2 тоотын орон сууц нь нэхэмжлэгч нарын өмчлөлийн эд хөрөнгө болох нь нотлогдож байна.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.
Дээрх үл хөдлөх эд хөрөнгө хариуцагчийн эзэмшилд байгаа нь түүний шүүх хуралдаанд гаргасан “ахын хамт уг орон сууцанд амьдарч байгаа” гэх тайлбараар нотлогдож байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийг тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгч гэж үзэх, мөн түүнийг хуульд заасны дагуу эзэмших эрхтэй гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна. Мөн хариуцагч нь тухай үл хөдлөх эд хөрөнгүүдийг эзэмших эрхтэй эсэхээ баримтаар нотлоогүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг баримтаар үгүйсгэж чадаагүй байх тул хариуцагчийг уг үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгч нар нь Иргэн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байх тул хариуцагч нь маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөх үүрэгтэй.
Дээрх үндэслэлээр улсын бүртгэлийн Ү-2205011523 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 14 дүгээр ороо, 3 дугаар хороолол, 11 дүгээр байр, 2 тоотын орон сууцыг хариуцагч Д.Батбазарын хууль бус эзэмшлээс чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын талаар сөрөг шаардлага гаргаагүй бөгөөд хариуцагч нь өвлөгдөх эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах шаардлага гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан улсын бүртгэлийн Ү-2205011523 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 14 дүгээр ороо, 3 дугаар хороолол, 11 дүгээр байр, 2 тоотын орон сууцыг хариуцагч Д.Батбазарын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН