Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/49

 

 

 

 

                  

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Ч.Отгонбаяр нарын бүрэлдэхүүнтэй, 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,

иргэдийн төлөөлөгч Г.Эрдэнэчимэг,                                                 ,  

улсын яллагч Г.Онон,       

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Урангэрэл, И.Хонгор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:  

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 21050000000635 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.      

 

Монгол Улсын иргэн, оны  дүгээр сарын -ны өдөр Хэнтий аймагт төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тэтгэвэрт, ам бүл , хүүгийн хамт Баянгол дүүрэг, дугаар хорооны  дугаар байрны  тоотод оршин суух, урьд Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 1993 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 5/34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, 

Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 1999 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 390 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жил 8 сарын хугацаагаар хорих ял,

Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

Хэнтий аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 117 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлсэн, ******* /РД: /

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр ********* дүүргийн ***** дугаар хороо, ***** дугаар байр, ***** тоотод согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч Ө.У- хутга ашиглан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алахыг завдсан,  

мөн дээрх гэмт хэргийг үйлдэхдээ 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 17 цагийн үед ****** дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байр, ******* тоотод хохирогч Ө.У- алахыг завдсан үйлдлийг таслан зогсоох гэсэн хохирогч Б.Г- /төрсөн хүү/ биед улаан хүрэн өнгийн хутга ашиглан баруун гарын дунд, ядам, чигчий хурууны 2 дугаар үений дотор талын зүсэгдсэн шарх гэмтлийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: 

 

“....Би 20 гаран жил уул уурхайд ажилласан. Уул уурхайн ажилтан тэмдэг медалиар шагнуулж байсан. 2020 оны 4 дүгээр сард харвалт өгсөн. Эмчилгээ хийлгэх гэж энд ирсэн. Манай хүү миний байрыг зараад би юмаа ачаад Улаанбаатар ирсэн. Манай дүү энд байдаг юм. Бие чинь болохгүй юм, байранд ороод мөнгийг нь цувуулж өгөөрэй гээд тэр байрыг өгсөн юм. Өмнө нь н*******н гээд манай Хэнтийн хүүхэн байсан, тэр эхнэр, 2 хүүхэдтэйгээ байсан юм. Намайг ирсэн чинь 2 жоохон хүүхэдтэй хүүхэнтэй суусан байсан. Би тэр хүнийг сайн танихгүй. У- гэдэг, овгийг нь мэдэхгүй, сайн ярьж үзээгүй. Би байрны мөнгө асуухад барилгын юм аваад дууссан, ажлаа эхлэх үед мөнгө өгнө гэсэн. Дараа нь машин болохгүй болсон зээл авна гэсэн. Би зээл авч өгсөн. Тэрнээс өмнө би Хэнтий аймагт амьдарч байхад миний хүү надаас мөнгө авдаггүй байсан. Яагаад ийм их өртэй болсныг гайхдаг. Тэр өдөр миний буруу байсан. Гадаа гараад н.Төмөрбаатар өвгөнтэй 1 шил архи хувааж уусан. Тэгээд ирсэн чинь энэ хоёр ирсэн байсан. Энэ хоёр унтаад би гараад явсан 2 залуу таараад өвгөн архи уух уу гэхэд 2 татсан. Муудалцсан асуудал тамхинаас болсон. Тамхи татах гэхээр мөнгө байхгүй байсан. Тамхи татах гээд мөнгө гуйгаад явалтай биш. Тэгээд хүүдээ жаахан гомдсон. Тэгээд хутгаараа У- руу дайрсан. Хүүхэд гар зүсчихлээ гэсэн, би гараад явсан. Сүүдрэвчид сууж байсан 2 цагдаа ирсэн. Эрүүлжүүлэхэд орсон, маргааш нь гарч ирсэн. Хэнтий аймагт би ажиллаж амьдарч ирсэн. Тэр хүүхэн намайг орон гэргүй траншэйнд амьдарч байхад нь олоод ирсэн юм шиг юм ярьж байсан. Би улс эх орондоо юм хийсэн хүн. Миний байрыг миний хүү зарсан...” гэсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Үүнд: 

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч *******ын өгсөн:

 

“...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 67-69 дахь тал/, 

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Г- өгсөн:

 

“...Би 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр ажлаа тараад эхнэр У-гийн хамт 13 цагийн үед Баянгол дүүргийн **** дугаар хороо, *** дугаар байр, ******* тоотод гэртээ ирсэн. Эхнэр бид 2 ирэх үед гэрт аав ганцаараа архи уучихсан байдалтай байсан. Эхнэр бид хоёр хоолоо идээд өрөөндөө унтахаар орсон чинь аав *******гэрээс гараад явсан. Би унтаж байгаад 16 цагийн үед босч ирсэн чинь аав согтуу гал тогооны өрөөнд сууж байсан. Эхнэр У- 2021 оны 04 дүгээр сарын 01-ний шөнө хэвлийд байх ураг нь зулбасан юм аа, энэ талаар би аавд хэлсэн чинь аав уурлаад тэгүүл наадахыг чинь ална гэж хэлээд манай эхнэр У- руу улаан иштэй хутга аваад дайрсан. Манай аав хутга аваад эхнэр рүү дайрах үед би болиулах гээд хутганы эр байдаг хэсгээс атгаад авсан чинь аав хутгаа шувтарч татаад миний 4 хуруу үе хэсгээрээ зүсэгдсэн. Тэгээд аав гараад явчихсан. Би хэрэг гарсан өдөр аавыг болиулаагүй бол тэр өдөр манай эхнэр У-г хутгалахад бэлэн байсан. Өмнө нь он сарыг сайн санахгүй байна, ер нь уух болгондоо гэрээс хөөгөөд хэрүүл хийгээд хэл амаараа доромжлоод байдаг. Тэгээд эхнэр бид хоёр хүүхдүүдээ аваад машиндаа, ажил дээрээ хонодог. ...Архи уусан үедээ эхнэр хүүхэд, бид нарыг ална гэж хэлээд дэрэн доороо хутга тавьж унтдаг, намайг байхгүй үед ааваас эхнэр хүүхдүүд айгаад гэртээ ирдэггүй. Манай эхнэр 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 3 сартай ураг зулбасан юм аа, энэ талаар би аавд хэлсэн чинь аав уурлаад манай эхнэрийг ална гэж хэлээд хутга аваад дайрсан. Өмнө нь 2009 онд аав миний баруун гуяа хэсэг рүү хутгалаад 3 жил 6 сарын хорих ял авч байсан. Намайг байхгүй үед эхнэр хүүхэд аавтай цуг үлддэггүй, ааваас айдаг. ...Надад учирсан гэмтлийг миний биед аав *******учруулсан. Аав эхнэр У-г ална гэж хэлээд улаан хүрэн өнгийн иштэй хутга шүүрч аваад эхнэр рүү дайрах үед би болиулах гээд хутганы эр байх хэсгээс нь баруун гараараа атгасан чинь хутгаа шувтарч татаад миний чигчий, ядам, дунд хурууны шөрмөсийг тасалсан. Би тэр үед болиулаагүй бол аав манай эхнэр У-г хутгалах байсан. Тухайн үед аав хутгаа шувтар авахгүй байж болох байсан. Намайг хутганы эр хэсэг дээрээс нь атгасан байсныг мэдсэн байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 27-28 дахь тал/,    

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Г- дахин өгсөн:

“...******* нь архи уусан тохиолдолд өмнө өгсөн мэдүүлгүүд дээр дурдсан зүйл байнга гардаг. ******* нь архи уух болгондоо У- болон түүний хоёр хүүхдийг харааж зүхээд загнаад архины мөнгө төгрөг нэхээд байдаг. Би У- болон түүний хоёр хүүг өмөөрч аавтай хэрүүл маргаан хийдэг. Одоо би Баянгол дүүргийн 20 дугаар хороо *** дугаар байрны ***** тоотод хамтран амьдрагч М.У-, дагавар хүү З-, дагавар хүү *******нарын хамт амьдарч байгаа. ...Би У-тай 2018 оны 10 сард танилцаж хамт амьдрах болсон. У- бид хоёрын дундаас хүүхэд гараагүй байгаа. М.У- бид хоёр гэрлэлтээ батлуулсан зүйл байхгүй. *******тай 2020 оны 04 дүгээр сараас 2021 оны 04 дүгээр cap хүртэл 1 жил хамт амьдарч байсан. Миний аав *******нь архи уугаагүй үедээ зан харилцаа сайтай архи уусан үедээ хэрүүл маргаан хийдэг, мөнгө өгсөнгүй гэж уурладаг. Мөнгө өгөхөөр архи уучихаад агсан тавьдаг...” /1 дүгээр хавтаст хэргийн 209-210 дахь тал/

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ө.У-ийн өгсөн:

 

“...Би 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ажлаа тараад нөхрийн хамт 13 цагийн үед гэртээ ирсэн. Нөхөр бид 2 ирэх үед гэрт хадам аав *******ганцаараа архи уучихсан байдалтай байсан. Нөхөр бид 2 хоолоо идээд өрөөндөө унтахаар орсон. Би нэг харсан чинь хадам аав гэрээс гараад явсан байсан. Хэсэг хугацааны дараа хадам аав буцаад ороод ирсэн, нөхөртэй юм яриад сууж байсан. Тэгээд манай нөхөр хадам аавд хандаж та яагаад архи уугаад байгаа юм бэ, та архи уугаад хутга шөвөг барьж дайраад байхаар нь би 2 хүүхдээ айлд аваачаад эхнэрээ хаашаа ч явсан дагуулаад яваад байна, саяхан та манай эхнэрийн гэрээс хөөж гаргаад 8 хоног машинд хонуулснаас чинь болоод манай эхнэрийн хүүхэд зулбасан гэж хэлсэн чинь хадам аав чи шар хүүхнээ өмөөрлөө тэрийг чинь би ална гэж хэлээд хутга аваад гал тогооны өрөөнөөс над руу гүйсэн чинь манай нөхөр болиулах гээд хутганы эр байдаг хэсгээс нь гараараа атгаад авсан чинь хадам аав хутгаа шувт татаад авсан. Нөхрийн гарны цусыг би тогтоох гээд боогоод байж байсан чинь хадам аав гараад явчихсан. ...Манай хадам аав *******нь өөрийн гэсэн гэр байхгүй, нөхөр хүүхдүүд бид нартай хамт амьдраад 1 жил гаран болж байна. Архи их уудаг, уух болгондоо хэл амаар доромжилдог. Хадам аав мөнгө нэхээд айлгаж сүрдүүлээд 2021 оны 03 дугаар сарын 06-аас 12-ны өдөр хүртэл би орц, машинд хоносон. Ингэж ядарч явснаас болоод миний 2 cap гарантай ураг зулбасан. Архи уухаараа ална гэж их айлгадаг, унтахаараа дэрэн доороо хутга тавьж хонодог. Би болон манай хүүхдүүд хадам аавтай хамт байхаас айдаг. Манай 2 хүүхэд ааваас айгаад надтай цуг ажил дээр байрлаж байгаа. Хэрэг гарах үед манайд нөхөр, хадам аав бид 3 байсан. Хадам аав бол гаднаас архи уучихсан орж ирсэн. Манай нөхөр бид 2 архи уугаагүй байсан. ...Урьд агсам согтуу тавиад над руу хэд хэдэн удаа дайрч байсан. Тэр үед манай нөхөр өмнөөс нь барьж аваад болиулдаг байсан. Тэгж байхдаа манай нөхөр цохиулж зодуулдаг байсан. Урьд өмнө нь архи уухаараа ална гээд хутга барьж айлгаж байсан. Унтахдаа дэрэн доороо хутга хийж унтдаг байсан. Тэгээд айгаад гэр орондоо байж чаддаггүй. Орой унтахдаа хүртэл манай нөхөр унтдаг өрөөнийхөө хаалганы хажууд, би цонхны хажууд хаалганаас хол унтдаг. Тэгэхгүй бол шөнө орой ороод ирж магадгүй гээд их айдастай унтдаг. Надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 34-35 дахь тал/,    

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ө.У-ийн дахин өгсөн: “...Өмнө өгсөн мэдүүлгүүд дээр дурдсан зүйл *******архи уусан тохиолдол бүрт байнга гардаг. *******нь архи уух болгондоо хэрүүл маргаан хийдэг. Одоо би Баянгол дүүргийн ****** дугаар хороо, *** дугаар байрны **** тоотод нөхөр Б.Г-, хүү З-, хүү Н нарын хамт амьдарч байна. ...Миний хоёр хүүхэд Б.Г- хүүхдүүд биш байгаа юм. 2018 оны 10 сард Б.Г-той танилцаж хамт амьдрах болсон. Би ****** 2020 оны 04 дүгээр сараас 2021 оны 04 дүгээр cap хүртэл 1 жил хамт амьдарч байгаа. *******нь архи уугаагүй үе дээ зан харилцаа сайтай, архи уусан үедээ хэрүүл маргаан хийдэг, мөнгө өгсөнгүй гэж уурладаг. Мөнгө өгөхөөр архи уучихдаг юм...” /1 дүгээр хавтаст хэргийн 212-213 дахь тал/

 

Мөрдөн байцаалтад гэрч Ө.Э- өгсөн:

 

“...Хааяа манай эгч хүүхдүүдээ дагуулаад манай гэрт хүрээд ирдэг, юу болсон талаар асуухад хадам аав *******архи уусан, агсам тавиад байна гэж хэлдэг байсан. У- эгч надад ярих даа түүний хадам аав *******эгчийг ална гэж хэлээд хутга бариад түүн рүү дайрах үед хүү нь болиулах гээд хутга дээрээс нь бариад авсан гэсэн. Би дарамт шахалт үзүүлдэг эсэх талаар нь хамт байдаггүй болохоор мэдэхгүй байна. Эгч У- хэлэхдээ хадам аав их уудаг архи уухаараа агсам тавьдаг гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 20-21 дэх тал/,  

 

2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3155 тоот дүгнэлт

“...Б.Г- биед баруун гарын дунд, ядам, чигчий хурууны 2 дугаар үений дотор талын зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна...” /1 дүгээр хавтаст хэргийн 37-38 дахь тал/, 

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 317 дугаар дүгнэлтэд: “...******* нь ямар нэгэн сэтгэцийн эмгэг үгүй байна. ******* нь урьд өмнө сэтгэцийн эмгэгээр өвдөж байсан гэх эмнэлгийн бичиг баримт үгүй байна. ******* нь хэрэг хариуцах чадвартай байна. ******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг ухамсарлан жолоодох чадвартай байсан байна. ******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна...” /1 дүгээр хавтаст хэргийн 57-58 дахь тал/

- иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 90 дахь тал/, 

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 81 дэх тал/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

   Нэг. Шүүгдэгчийн нарын гэм буруугийн талаар: 

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн **** дугаар хороо, *** дугаар байр, *** тоотод согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч Ө.У- хутга ашиглан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алахыг завдсан,  

мөн дээрх гэмт хэргийг үйлдэхдээ 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 17 цагийн үед Баянгол дүүргийн ***** дугаар хороо, *** дугаар байр, ****** тоотод хохирогч Ө.У- алахыг завдсан үйлдлийг таслан зогсоох гэсэн хохирогч Б.Г- /төрсөн хүү/ биед улаан хүрэн өнгийн хутга ашиглан баруун гарын дунд, ядам, чигчий хурууны 2 дугаар үений дотор талын зүсэгдсэн шарх гэмтлийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Шүүх хуралдаанд шүүгдэгч ******* гэм буруугийн талаар өгсөн мэдүүлэгтээ: “...Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Биеийн байдал таарамжгүй байна. Сахарын өвчтэй болж гарч ирсэн. Ялыг минь хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Хонгор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ хэлсэн.

н.У- руу хутга бариад боссон болохоос алах гэсэн юм биш. Энэ үйлдэлдээ гэмт хэрэг үйлдэхээс сайн дураараа татгалзаж гарсан бөгөөд таслан зогсоосон асуудал байхгүй. Хүү нь хутганы ир хэсгээс татахад хутгаа татаж аваад гараад явсан. Тэрнээс биш хүү нь таслан зогсоосон, цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн зүйл байхгүй. Ийм эс үйлдэхүй, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү... Хутгыг нь булааж авсан асуудал яригдаад байна. Тийм асуудал байхгүй. Хутгийн ир хэсгээс барихад ******* гараад явсан. Энэ үйлдлээрээ сайн дураараа татгалзаж байгаа асуудал юм. Өөрөө гэмт хэргээ эцэст нь хүргэх боломжтой байснаа мэдэж байсан бөгөөд татгалзсан...” гэсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Учрал-Гэрэл шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч хөдөлмөрийн чадвар 70 хувь алдалттай. Гэр бүлийн хүчирхийлэл гэж хүндрүүлээд оруулж ирсэн бөгөөд н.У-, н.Б.Г- нар гэрлэлтийн гэрчилгээ байхгүй. Өмнө нь н.У-тай ямар нэгэн байдлаар маргаад, хүчирхийлээд, давтамжтай хүчирхийлэл үйлдсэн болох нь тогтоогдохгүй байна. Аюулын зэргийн үнэлгээ хүртэл гаргаагүй байгаа. Хэсгийн төлөөлөгч, байцаагч нараас хүртэл мэдүүлэг авсан. Иймд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь тогтоогдохгүй байна. ...Давж заалдах шатны шүүхээс хүртэл гэр бүлийн хамаарал бүхий хүн мөн, биш эсэхийг тогтоолгох гэж буцаасан бөгөөд хэргийн бодит байдалтай тохирохгүй байна. Ийм учраас хэргийг хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д гэр бүлийн хамаарал бүхий хүнийг гэж зүйлчилсэн байгаа. Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь өөрөө байнга болон давтамжтай үйлдлийг ойлгоно...” гэсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Иргэдийн төлөөлөгч: “...гэм буруутай гэж үзэж байна...” гэсэн санал, хүсэлтийг гаргажээ.    

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар  хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.  

           

Хохирлын талаар

 

Хэргийн хохирогч Б.Г- эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хор уршигт тооцогдох юм. 

 

 Хохирогч Ө.У- нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй..” гэсэн,

 

Хохирогч Б.Б.Г- нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй..” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.     

 

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.  

 

  Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох саналтай...гэв,   

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч ******* нь хөдөлмөрийн чадвараа 70% алдсан, сахарын өвчтэй, биеийн байдал хүнд байгаа,   Хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг шүүх харгалзан үзэж хөнгөн ял шийтгэл ногдуулж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү ...гэсэн санал хүсэлтийг тус тус гаргажээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан шүүгдэгч *******ыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, түүний хувийн байдал / хөдөлмөрийн чадвараа 70% алдсан/-ыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэх нь хуульзүйн үндэслэлтэй.     

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан *******ын эдлэх 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ын үлдсэн урьдчилан цагдан хоригдсон 277 /хоёр зуун далан долоон мянга/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсон болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирол төлбөргүй болохыг дурдъя.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар  хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял,

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.    

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан *******ын эдлэх 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ын үлдсэн урьдчилан цагдан хоригдсон 277 /хоёр зуун далан долоон мянга/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирол төлбөргүй болохыг дурдсугай.

 

7. Шүүгдэгч *******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******т авсан цагдан хорих тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

                                         ШҮҮГЧИД                                        С.БОЛОРТУЯА

                                             

 

                                                                                        Ч.ОТГОНБАЯР