Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/165

 

       2022          02           11                                    2022/ШЦТ/165

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

нарийн бичгийн дарга: Б.Энхжин,

улсын яллагч: Б.Энэрэл,

шүүгдэгч: ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2208000000000 тоот хэргийг 2022.02.07-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Тосонцэнгэл суманд 1979 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, эрэгтэй, 43 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “М цаст транс” ХХК-д жолооч ажилтай, ам бүл-6, 4 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Алтан-Овоогийн 0-00 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 0 дүгээр хороо 00-0-0 тоотод түр оршин суух, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй, Хорчин овогт Р-гийн Т /РД:**0000000/ нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 05-ны өглөө 07 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Алтан-Овоогийн 0-00 тоотод байх гэртээ эхнэр В.Оийг “хоол цай хийж өгсөнгүй” гэх зэргээр шалтаглан маргалдаж, цай ууж байсан аягаа В.О рүү шидэж нүүрэн тус газарт нь оносны улмаас бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Иргэн В.Оээс 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 07 цаг 58 минутын орчим цагдаагийн байгууллагад гаргасан: “нөхөр болох ******* зодсон” гэх гомдол, гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хх-1/,

- Хохирогч В.Оийн: “Би *******тай албан ёсны баталгаатай гэр бүл юм. Бид дөрвөн хүүхдийн хамтаар Сонгинохайрхан дүүрэг 36 дугаар хороо Алтан-Овоогийн 9-43 тоотод олон жил амьдарч байна. ******* 8 дугаар сард хөдөө ажилдаа яваад 2021 оны 12 дугаар сарын 05-ны өглөө 05 цаг орчим гэртээ ирсэн. ******* орж ирээд хоол унд хийж өгсөнгүй гэж ялих ялихгүй зүйл ярьж хэрүүл маргаан хийгээд элдвээр хэлж доромжлоод над руу ууж байсан мөнгөн аягатай цайгаа шидчихсэн. Аяга нь миний зүүн хөмсөг тус газар онож гэмтээсэн юм” гэх мэдүүлэг /хх-19/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 27 дугаартай “В.Оийн биед зүүн хөмсөгний дээд хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-12-13/,

- Яллагдагч *******ын өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 05-ны өглөө 06 цаг орчим гэртээ ирсэн. Намайг гэрт орж ирэхэд 3 бага хүүхэд эхнэр В.О нар унтаж амарсан бөгөөд би гэртээ согтууруулах ундаа хэрэглэчихсэн орсон. Ороод эхнэртэйгээ маргалдсан бөгөөд учир нь манай эхнэр В.О 2021 оны 8 дугаар сард гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж өөр эр хүн дагаад хүүхдүүдээ орхиод гэрээсээ явсан. Намайг утсаар залгахаар нөгөө эр нь утсыг нь аваад чи салаад сарниад өг гэх мэтээр доромжлоод сураггүй болсон. Тухайн өдөр эхнэр гэртээ ирчихсэн болохоор нь ...гомдоод “чи манай гэрээс яваад өгөө” гэж хэлэхэд тоохгүй хэвтээд байсан бөгөөд босож ирээд миний өөдөөс салаавч өгөөд ам хэлээр доромжлоод байхаар нь би ууж байсан мөнгөн аягатай цайгаа шидчихсэн юм. Уг аяга нь В.Оийн толгой хөмсөг тус газарт нь оноод бага зэрэг цус гарчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 73/  зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд болон шүүгдэгч *******ын хувийн байдалтай холбоотой бусад баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь эхнэр В.Оийг “хоол цай хийж өгсөнгүй” гэх шалтгаанаар цай ууж байсан аягаа В.О рүү шидсэний улмаас нүүрэн тус газарт нь онож, бие махбодид нь зүүн хөмсөгний дээд хэсэгт шарх гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр судалсан хохирогч В.Оийн мэдүүлэг /хх-19/, гэрч Т.Тын мэдүүлэг /хх-9/, шүүх-эмнэлгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 27 дугаартай дүгнэлт /хх-12-13/, яллагдагч *******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч *******, хохирогч В.О нар нь албан ёсны гэр бүлийн баталгаатай дундаасаа 7-21 насны хүүхдүүдтэй хууль ёсны эхнэр, нөхөр болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-29-31/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-26/ зэрэг баримтуудаар, мөн *******, В.О нар нь таарамжгүй харилцаатай байсан нь хохирогч В.Оийн “Бидний дунд 2014 оноос хойш гэр бүлийн гадуур харилцаа үүсч, байнгын хэрүүл маргаан үүсэх шалтгаан болсон юм. Учир нь ******* 2014 онд өөр хүнтэй харилцаа зохиож дундаасаа хүүхэдтэй болсон юм. Ингээд 2021 оны 8 дугаар сараас хойш *******ыг хөдөө явсан хойгуур холбоо тогтоогоогүй. Ийм шалтгаанаас болж надад уурладаг, ялих ялихгүй зүйл хэлдэг юм” гэх мэдүүлэг /хх-19/, *******ын гэрчээр өгсөн “Би Өмнөговь аймгийн Цагаан хаднаас Хятадын Ганц мод боомт руу нүүрс тээвэрлэдэг ажилтай. Би хамгийн сүүлд 2021 оны 8 дугаар сарын 13-нд гэрээс гараад ажлаа хийж байгаад хотод гэртээ 2021 оны 12 дугаар сарын 15-ны өглөө 06 орчимд ирсэн. ...Ороод эхнэртэйгээ маргалдсан бөгөөд учир нь манай эхнэр В.О 2021 оны 8 дугаар сард гэр бүлээсээ гадуур харилцаа үүсгэж өөр эр хүн дагаад хүүхдүүдээ орхиод гэрээсээ явсан. Намайг утсаар залгахаар нөгөө эр нь утсыг нь аваад “чи салаад сарниад өг” гэх мэтээр доромжлоод сураггүй болсон. Тухайн өдөр эхнэр гэртээ ирчихсэн болохоор нь энэ асуудалд нь гомдоод “чи манай гэрээс яваад өгөө” гэж хэлэхэд тоохгүй хэвтээд байсан бөгөөд босож ирээд миний өөдөөс салаавч өгөөд ам хэлээр доромжлоод байхаар нь би цай ууж байсан мөнгөн аягаа шидчихсэн” гэх мэдүүлэг /хх-7/, шүүх хуралдаанд шүүгдэгч *******ын “эхнэр В.Од гэрээ үлдээгээд би хүүхдүүдээ аваад байр түрээсэлж тусдаа амьдарч байгаа” гэх мэдүүлэг, тэдний хүү 21 настай Т.Тын гэрчээр өгсөн “...2021 оны зунаас хоорондоо таарахаа болиод байнга хэрэлдэж маргалдаад байдаг болсон. Өмнө нь бол гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй. Аав минь гэр бүлээ тэжээхээр хол удаан хугацаагаар ажилладаг. Энэ хоёрын хооронд маргалдсан асуудал бол гэр бүлээс гадуур харилцаа бий болоод ийм асуудал үүслээ” гэх мэдүүлэг /хх-9/, Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-60-66/ зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр В.Отэй урьд үүссэн таарамжгүй харилцааны улмаас үл ялиг зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэж, В.Оийн хуулиар хамгаалагдсан халдашгүй эрх, эрх чөлөөнд нь хүч хэрэглэн халдаж, нүүрэн тус газарт нь аягаар цохиж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь шууд санаатай үйлдэл байх тул *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Хохирогч В.О нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “..Гомдол саналгүй...” гэж мэдүүлж /хх-62/ иргэний нэхэмжлэл гаргаагүй болно.

Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 505 дугаар зүйлд тус тус заасны дагуу хохирогч В.О нь өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгахыг *******аас шаардах эрхтэй, өөрийн хууль бус санаатай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг шүүгдэгч ******* нь хариуцан арилгах үүрэгтэй боловч хохирогч эмчилгээ, шинжилгээ хийлгэсэнтэй холбогдон гарсан төлбөр зардлыг нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй, иргэний нэхэмжлэл гаргаагүй тул өнөөдрийн шүүх хуралдаанаар иргэний нэхэмжлэлтэй холбоотой шийдвэр гаргах үндэслэлгүй байна. Хохирогч нь шаардлагатай гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж *******аас жич нэхэмжлэх эрхтэй байна.

Шүүгдэгч ******* нь урьд Төв аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2000.07.07-ны өдрийн Өршөөлийн тухай хуулийн 2-р зүйлд зааснаар оногдуулсан хорих ялыг өршөөн хэлтрүүлэгдэж байсан болох нь таслан шийдвэрлэх тогтоол, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-58/ тогтоогдож байна.

Шүүгдэгч *******ын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээрх нөхцөл байдал болон ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохирогч В.О нь “хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт гаргасан болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан прокурортой тохиролцсон ял оногдуулах саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Хорчин овогт Р-гийн Тыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Хорчин овогт Р-гийн Тд 650 /зургаан зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан *******д оногдуулсан 650000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч В.О нь “гомдол саналгүй” гэсэн ба иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч Р.О нь эмчилгээтэй холбогдон гарсан зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар *******аас нэхэмжлэх эрхтэйг заасугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солино гэдгийг *******д мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               С.СЭРЖМЯДАГ