Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/166

 

     2022          02          11                                     2022/ШЦТ/166

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга: Б.Энхжин,

улсын яллагч: Д.Эрдэнэчимэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Алтангэрэл,

шүүгдэгч: ******* нарыг оролцуулан Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******ад холбогдох эрүүгийн 2103000000000 дугаартай хэргийг 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2000 оны 3 дугаар сарын 07-нд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын шөнийн эргүүлийн хэлтэст эргүүлийн цагдаа ажилтай, ам бүл-4, эх, эхнэр, хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороо, 0-0а тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Тугчин овогт Цийн Д /РД:**0000000/ нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь иргэн Т.Сын эзэмшлийн Тоёота Приус-20 маркийн 07-58 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байгаад 2021 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнийн 04 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 00-ын давааны Тэмээтэй хөшөөний хойд замын шороон хөвөө хэсэг дээр зогсож байсан Т.С жолоочтой Тоёота королла маркийн 00-83 СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг эсрэг урсгалд орж мөргөн замын хажуу талын жалга руу түрж унагасан зам тээврийн осол гаргасан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Цагдаагийн байгууллагад *******аас гаргасан дуудлага, мэдээлэл /1-р х.х-4-5/

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-07-09/,

- Хохирогч Т.Сын “2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр надтай хамт ажилладаг ******* гэдэг залуу “Сэлэнгэ аймгийн төв рүү би эхнэр, нялх хүүхдээ хүргэж өгөх гэсэн юм, чи машинтайгаа яваад өгөөч” гэж гуйхаар нь би зөвшөөрөөд тэр өдрийн 15:00 цагийн орчимд өөрийн эзэмшлийн 07-58 УНГ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Приус-20 маркийн автомашинтайгаа *******ын эхнэр хүүхдийг аваад Сэлэнгэ аймгийн төвд 23:00 цагийн орчимд хүргэж өгсөн. Тэндээсээ 00:00 цагийн орчимд Улаанбаатар хот руу явсан. Би Сэлэнгэ аймаг руу явахдаа өөрөө автомашинаа жолоодоод Сэлэнгэ аймгаас Улаанбаатар руу гарахад ******* миний автомашиныг жолоодож явсан юм. Бид хоёр хамт юм ярьж яваад би Баруун хараа өнгөрөөд зүүрмэглээд унтчихсан байсан. Гэнэтхэн тас хийх чимээ гараад намайг сэрээд харахад манай автомашин өөр автомашинтай мөргөлдөөд замын эсрэг урсгалд эргэж хараад зогсчихсон, манай автомашинтай мөргөлдсөн автомашин нь замын хажуу талын шороон хөвөөнд нэлээд эвдрэл гэмтэлтэй зогсож байсан...” гэх мэдүүлэг /1-р х.х-68-74/,

- Хохирогч Э.Уын “би 2021 оны 10 дугаар сарын 31-ний шөнө Сэлэнгэ аймгийн Зүүн хараа сум руу явахаар өөрийн танил болох Т.Сын Тоёота королла маркийн -83 СБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд дайгдаад Улаанбаатар хотоос 23:00 цагийн орчимд хөдөлсөн. ...Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг 00-ын давааны Тэмээтэй хөшөөний хойд замд явж байх үед Т.С “миний нойр хүрээд байна, жаахан унтаад хөдөлье” гээд замын баруун гар тал руу буюу замын шороон хөвөө хэсэг рүү жолоодож явсан машинаа байрлуулж, аваарын гэрэл, подбар гэрлээ асаагаад хэсэг унтахаар зогссон. Мөн машиныхаа ард нэлээд зайд анхааруулах тэмдэг тавьсан. Бид гурвыг унтах үед хэдэн цаг болж байсныг сайн мэдэхгүй байна. Би арын суудал дээр ганцаараа унтаж байсан. Гэнэтхэн тас няс гэх чимээ гарсан. Тэр үед миний ухаан балартаад юу болж байгааг сайн ойлгоогүй, ямар ч байсан миний толгой, нүүр, нүдний орчмоос цус ихээр гарч байсныг санаж байна.” гэх мэдүүлэг /1-р х.х-62-67/,

- Иргэний нэхэмжлэгч Т.Сын “Би 2021 оны 10 дугаар сарын 31-ний шөнө Сэлэнгэ аймгийн Зүүн хараа сум руу явахаар өөрийн танил болох Э.У, Айбөк нарын хамт Тоёота Королла маркийн 00-83 СБА улсын дугаартай тээврийн хэрэгслээр Улаанбаатар хотоос 23:00 цагийн орчимд хөдөлсөн. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг 00-ын давааны Тэмээтэй хөшөөний хойд талд замд явж байх үед миний нойр хүрээд байсан тул жаахан унтаж амрах зорилгоор замын баруун гар тал руу буюу замын шороон хөвөө хэсэг рүү жолоодож явсан машинаа байрлуулж, аваарын гэрэл, подбар гэрлээ асаагаад хэсэг унтахаар зогссон. Мөн машиныхаа ард нэлээд зайд анхааруулах тэмдэг тавьсан. Хэдэн цаг болж байсныг сайн мэдэхгүй байна. Гэнэтхэн тас няс гэх чимээ гараад миний автомашин замын хажуу талын гуу жалга руу унасан. Намайг гараад харахад өөдөөс урсгал сөрөөд Тоёота Приус-20 маркийн 07-58 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөсөн.” гэх мэдүүлэг /1-р х.х-201-202 тал/,

-Гэрч *******ын: “Урьхан өнгөрөөд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг 00-ын давааны зүүн талд байх Тэмээтэй хөшөөний хойд 2 эгнээ, эсрэг хөдөлгөөнтэй замд баруунаас зүүн чиглэлд явж байхад өөдөөс нэг хурц гэрэлтэй машин миний жолоодож явсан тээврийн хэрэгслийн зорчих хэсэг рүү урсгал сөрөөд орж ирсэн болохоор би тухайн тээврийн хэрэгслээс зайлж жолоогоо зүүн гар тийш дараад төд удалгүй эсрэг урсгалд зогсож байсан тээврийн хэрэгслийг урдаас нь мөргөсөн. Ослын улмаас тухайн мөргүүлсэн тээврийн хэрэгсэл замын зүүн талын даланг хэсэг рүү орж, миний жолоодож явсан тээврийн хэрэгсэл зорчиж явсан замынхаа эсрэг урсгалд баруун тийш харж зогссон” гэх мэдүүлэг /хх-32-33/,

-Яллагдагч *******ын: Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Урьд өмнө нь өгсөн мэдүүлэгтээ нэмж хэлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-194-195/ зэрэг баримтуудаар;

Тухайн зам тээврийн ослын улмаас жолооч Т.Сын эрүүл мэндэд хөнгөн, зорчигч Э.У, Т.С нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд иргэн Т.Сын эд хөрөнгөд 4606400 төгрөгийн, иргэн Т.Сын эд хөрөнгөд 3926400 төгрөгийн хор уршиг учирсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Хохирогч Т.Сын: “Намайг автомашинаасаа буух гэхэд миний зүүн хөлийн шилбэ орчим хүчтэй өвдөхөөр нь тэмтэрч үзэхэд шилбээрээ хугарсан байсан. ******* жолоочийн талаас буугаад миний талын хаалгыг онгойлгоод “зүгээр үү” гэхээр нь би түүнд “миний хөл хугарчихсан” байна гэхэд ******* эмнэлэг, цагдаа руу утасдаж дуудлага өгсөн. Эмнэлгийн түргэн тусламжийн автомашин 1 цаг орчмын дараа ирээд намайг болон манай автомашинтай мөргөлдсөн машинд сууж явсан эрэгтэйтэй хамт авч яваад Гэмтлийн эмнэлэгт аваачиж өгсөн. Гэмтэл дээр би тэр дороо хэвтэж эмчлүүлээд 2 хоногийн дараа хөлийн хагалгаанд орсон. Эмнэлэгт би нийт 5 хоног хэвтээд гарсан. Миний автомашиныг засаж янзлуулах бүх зардлыг ******* хариуцахаар хоорондоо ярилцаж тохирсон байгаа.” гэх мэдүүлэг /хх-68-74/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 146 дугаартай дүгнэлт: Т.Сын биед зүүн шаант, тахилзуур ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-91-92/,

- Хохирогч Э.Уын “Тэр үед миний ухаан балартаад юу болж байгааг сайн ойлгоогүй, ямар ч байсан миний толгой, нүүр, нүдний орчмоос цус ихээр гарч байсныг санаж байна. Түүний дараа Улаанбаатар хотод Гэмтэл согог судлалын Үндэсний төвд эмнэлгийн тусламж аваад ухаан санаа овоо гайгүй, юу болсныг ойлгохтойгоо болсон. Миний баруун хацрын нум баруун ухархайн дотор хана цөмөрч, хамар хугарсан. Баруун хацар, зүүн зулай, толгойны орой хэсэгт шарх үүсэж 4 оёдол тавиулсан. Миний баруун нүдний хэсэг бүрэлзээд юм харахад хэцүү байгаа, одоо би дандаа өвчин намдаах эм ууж байгаа. Баруун хацар хэсгээр байнга лугшиж өвдөж байна.” гэх мэдүүлэг /хх-62-67/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 10742 дугаартай дүгнэлт: Э.Уад баруун хацрын нум, баруун ухархайн дотор хана, хамар ясны хугарал, баруун хацар, зүүн зулайд шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн, цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна” гэх дүгнэлт /хх-46-47/,

- Иргэний нэхэмжлэгч Т.Сын: “Би энэ ослын улмаас машинаараа хохирсон. Миний автомашины хохиролд *******ын ээж нь уучлал гуйгаад 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 5 сая төгрөг өгсөн. Үлдэгдэл 4 сая төгрөгийг дараа нь өгнө гэж хэлээд 7000000 төгрөг өгсөн. ...Би үлдэгдэл 3300000 төгрөгөө нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-201-202 /,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 10746 дугаартай дүгнэлт: Т.Ст хамарт шарх, зүүн шилбэнд зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, үрэх үйлдлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна” гэх дүгнэлт /хх-42-43/,

- Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 21-264 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р х.х-96-100/,

- Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 21-265 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р х.х-103-107/ зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч *******ын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ. 

Шүүгдэгч ******* нь хамт ажилладаг Т.Сын хамт 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 15 цагийн орчимд Т.Сын эзэмшлийн 07-58 УНГ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Приус-20 маркийн автомашинаар эхнэр хүүхдээ Сэлэнгэ аймгийн төвд 23 цагийн орчимд хүргэж өгсөн ба 00 цагийн орчимд Улаанбаатар хот руу явахдаа Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн төв ортол Т.С, Сэлэнгэ аймгаас Улаанбаатар луу явахад *******  автомашиныг жолоодож явсан болох нь хохирогч Т.Сын мэдүүлгээр тогтоогдож байх ба 00-ын давааны Тэмээтэй хөшөөний хойд замд эсрэг урсгалыг сөрөн орж, эсрэг урсгалын замын хажуу хөвөөнд зогсож байсан автомашиныг урдаас нь мөргөж, замын хажуугийн жалга руу унагасан осол гаргасан болох нь өөрийнх нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч *******ын дээрх үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгын байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-ын “Замын хөдөлгөөнд оролцогч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй” гэх заалт,  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсгийн “а”-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 11.3 дахь хэсэгт заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 12.3 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг  тус тус зөрчсөн болох нь холбогдох хууль тогтоомж, мөрдөгчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн магадлагаагаар /1-р х.х-108-111/ нотлогдож байна.

Жолооч ******* хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Э.У, Т.С нарын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул *******ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэг бөгөөд *******ын болгоомжгүй үйлдлийн улмаас Э.У, Т.С нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэн Т.Сын эд хөрөнгөд 4606400 төгрөгийн, иргэн Т.Сын эд хөрөнгөд 3926400 төгрөгийн хор уршиг учирсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д“ Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заажээ.

Хуульд заасны дагуу хохирогч Э.У, Т.С, иргэн Т.С нар өөрсдийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг нөхөн төлж арилгахыг *******аас шаардах эрхтэй, шүүгдэгч ******* нь өөрийн хууль бус болгоомжгүй үйлдлийн улмаас бусдад учирсан гэм хорын төлбөрийг нөхөн төлж, хариуцан арилгах үүрэгтэй байна.

Хэргээс үзэхэд хохирогч Т.С “гэмтэл дээр би тэр дороо хэвтэж эмчлүүлээд 2 хоногийн дараа хөлийн хагалгаанд орсон. Эмнэлэгт би нийт 5 хоног хэвтээд гарсан. ...Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хөл эдгэж байгаа. Би *******тай хамт ажилладаг, мөн найз нөхдийн холбоотой. Намайг цаг тухайд нь эмнэлэгт үзүүлж, гарсан зардлыг нөхөн төлж байгаа. Надад *******аас нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй. Миний автомашиныг засаж янзлуулах бүх зардлыг ******* хариуцахаар хоорондоо ярилцаж тохирсон байгаа” гэж, хохирогч Э.У “Миний баруун хацрын нум баруун ухархайн дотор хана цөмөрч, хамар хугарсан. Баруун хацар, зүүн зулай, толгойны орой хэсэгт шарх үүсэж 4 оёдол тавиулсан. Миний баруун нүдний хэсэг бүрэлзээд юм харахад хэцүү байгаа, одоо би дандаа өвчин намдаах эм ууж байгаа. Баруун хацар хэсгээр байнга лугшиж өвдөж байна. Би сая Дархан-Уул аймгийн Төмөрлөг нэртэй сувиллын газарт 7 хоног эмчлүүлж байгаад 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гарсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний сууж явсан машиныг мөргөсөн жолооч *******аас эмчилгээний зардал 1500000 төгрөг авсан” гэж тус тус мэдүүлж иргэний нэхэмжлэл гаргаагүй, иргэний нэхэмжлэгч Т.С “Би энэ ослын улмаас машинаараа хохирсон. Миний автомашины хохиролд *******ын ээж нь уучлал гуйгаад 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 5 сая төгрөг өгсөн. Үлдэгдэл 4 сая төгрөгийг дараа нь өгнө гэж хэлээд 7000000 төгрөг өгсөн. ...Би үлдэгдэл 3300000 төгрөгөө нэхэмжилж байна” гэж /хх-201-202/ мэдүүлсэн байх ба шүүхээс нэр бүхий хүмүүст шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд хохирогч Э.У “Шүүх хуралдаанд оролцохгүй. Намайг нүдний эмнэлэгт үзүүлнэ гээд алга болсон. Миний нүдэнд өөрчлөлт ороод хавдаад байгаа. Эмчилгээний зардалд 1500000 төгрөг өгсөн. Уг нь намайг нүдний эмнэлэгт үзүүлнэ гэж тохиролцсон байсан” гэсэн, хохирогч Т.С “Шүүх хуралдаанд оролцохгүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Мөргөлдсөн машиныг зараад надад мөнгө нэмж өгөөд шинээр машин авч өгсөн” гэсэн, иргэний нэхэмжлэгч Т.С “Шүүх хуралдаанд оролцохгүй. Гомол санал, нэхэмжлэх зүйлгүй. Мөргөлдсөн машиныг ******* аваад надад 8 сая төгрөг өгсөн. Тэгээд эмчилгээний зардал гэж 1 сая төгрөг өгсөн. Нийт 9 сая төгрөг өгсөн” гэсэн болох нь шүүхийн мэдэгдэх хуудсаар тогтоогдож байна.

Иймд хохирогч нар нь иргэний нэхэмжлэл гаргаагүй тохиолдолд шүүхээс иргэний нэхэмжлэлтэй холбоотой шийдвэр гаргах үндэслэлгүй тул иргэний нэхэмжлэлийн асуудлыг хэлэлцэхгүй орхилоо. Хохирогч Э.У нь цаашид эмчилгээ хийлгэсэн тохиолдолд нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар *******аас нэхэмжлэх эрх нь нээлттэй байна.

Шүүгдэгч ******* нь урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо сайн дураараа өөрийн санаачилгаар төлж барагдуулсан, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоодсонгүй.

Дээрх нөхцөл байдал болон *******ын хувийн байдал, анх удаа хөнгөн гэмт хэрэг болгоомжгүйгээр үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан прокурортой тохиролцож орж ирсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг сонгон хэрэглэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Тугчин овогт Цийн Дыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тугчин овогт Цийн Дад 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч Э.Уад 1500000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Т.Ст 9000000 төгрөг тус тус хүлээлгэн өгсөн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч Э.Уын иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Э.У нь эмчилгээтэй холбогдон гарсан зардлын нотлох баримтаа бүрдүүлж өөрийн болон шүүгдэгч *******, иргэний хариуцагч Т.С нарын оршин суугаа газрын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан иргэний нэхэмжлэгч Т.Сын иргэний нэхэмжлэл бүрэн хангагдсан үндэслэлээр иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Т.С нь өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн *******аас нэхэмжлэх эрхтэйг заасугай.

6. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******ад урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солино гэдгийг *******ад мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               С.СЭРЖМЯДАГ