| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/01195/И |
| Дугаар | 102/ШШ2017/01222 |
| Огноо | 2017-04-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 102/ШШ2017/01222
| 017 оны 04 сарын 27 өдөр | Дугаар 102/ШШ2017/01222 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, “Жи мобайл” ХХК-ийн 5 давхарт байрлах, хуулийн этгээдийн 5055873 регистртэй, “Жи мобайл” ХХК-ийн,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамж 14 дүгээр байр, 52 тоотод оршин суух, ОН73042760 регистртэй, Мөрөө овогт Түдэвийн Пүрэвжавд холбогдох
270,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Пүрэвжав нь манай компанитай 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 1192201 тоот “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдах авах” гэрээ байгуулан 240,000 төгрөгийн үнэ бүхий төхөөрөмжийг урьдчилгаа 20,000 төгрөг төлж, үлдэх 220,000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20,000 төгрөг төлөх нөхцөлтэйгөөр авсан. Гэтэл Т.Пүрэвжав нь одоогийн байдлаар манай компанид төлбөрийн үлдэгдэлтэй болно. Иймд Т.Пүрэвжаваас 270,000 төгрөг гаргаж өгнө үү гэжээ.
Зохигчидын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч байгууллага нийт нэхэмжлэлийн шаардлага болох 270,000 төгрөгийг 90,000 төгрөгөөр багасгаж, үлдэх 180,000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-ийн нь Т.Пүрэвжавд холбогдуулан 1,881,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 90,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч Т.Пүрэвжав нь үлдэх 180,000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Т.Пүрэвжавд холбогдох 270,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 90,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч Т.Пүрэвжав нь үлдэх 180,000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,750 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 4,375 төгрөгийг хариуцагч Т.Пүрэвжаваас гаргуулж, нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-ийн-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ШҮҮГЧ А.САРАНТУЯА