Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2017/01228

 

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2017/01228

Улаанбаатар хот

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

             Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу 7/1, өөрийн байранд байрлах, хуулийн этгээдийн …регистртэй, “Төрийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, Горькийн 18 дугаар гудамж …тоотод оршин суух, …регистртэй, Хөрөнгө овогт Г.Д,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, Горькийн 18 дугаар гудамж … тоотод оршин суух, …регистртэй, Богширго овогт Д.Б нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 3,858,184.86 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

     ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Төрийн банк 2013 оны 09-р сарын 18-ны өдөр …тоот Цалингийн Зээлийн гэрээг МУ-ын ргэн Г.Д, Д.Б нартай байгуулан 6.839.000,00 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай жилийн 19,2 хувийн хүүтэйгээр/сарын 1,6/олгосон. Зээлдэгч нь Увс аймгийн Улаангом сумын Хотын хөгжил цэцэрлэгжүүлэлтийн газар Биологич 'эргэжлээр ажиллаж байхдаа хувийн хэрэгцээндээ зориулж цалингийн зээл авсан. Зээлдэгч 2015 оны 10-р сараас эхлэн Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж эхэлсэн 'өгөөд улмаар зарим сард дутуу, зарим сард огт төлөлт хийхгүй явсан. Гэвч авсан амлалт хүлээсэн ургээ зохих ёсоор биелүүлэхгүй байсаар, асуудал шийдэгдэлгүй явсаар Төрийн банкны Тусгай яхтивын хэлтэст 2016 оны 4-р сард шилжин ирсэн. Хариуцагчид Зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээ хүлээн зөвшөөрдөг боловч тэдний банкинд өгсөн амлалт, хугацаатай авсан үүргүүд нь биелэхгүй байна. Иймд хариуцагч Г.Д, Д.Б нартай байгуулсан Зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг 'олох үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 2,164,496.83 төгрөг, үндсэн хүүний өр 1,548.184.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний өр 145,845.13 төгрөг буюу Нийт 3,858,526.82 төгрөгийг гаргуулан өгнө үү  гэжээ.

Хариуцагч Г.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.Д миний бие …тоот цалингийн зээлийн 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр авсан. Улаанбаатар хотод нүүж ирээд төлбөрийн чадваргүй болоод төлж чадахгүй байгаа болно. Нийт зээлийн үлдэгдэл 3,858,184.86 төгрөг байна. Уг төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Төрийн банкны тусгай активын хэлтсийн мэргэжилтэн н.Энхбаатартай харилцан тохиролцсоны үр дүнд үлдэгдэл зээлийн өрийг 2017 оны 9 дүгээр сард багтааж 1,500,000 төгрөгийг 10 дугаар сард багтааж үлдэх төлбөрийг төлөхөөр болов гэжээ.

                                                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК нь хариуцагч Г.Д, Д.Б нарт холбогдуулан 3,858,184.86 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. 

        Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 1,500,000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сард, 2017 оны 10 дугаар сард үлдэх 2,358,184.86 төгрөгийг төлж барагдуулахаар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

       Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

       ЗАХИРАМЖЛАХ нь:

  1.“Төрийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.Д, Д.Б нарт холбогдох 3,858,184.86 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч Г.Д нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 1,500,000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сард, үлдэх 2,358,184.86 төгрөгийг 2017 оны 10 дугаар сард төлж барагдуулахаар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хариуцагч Д.Б-т холбогдох хэсгийг болон хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 76,686.43 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн  хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 38,343 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

ШҮҮГЧ                      А.САРАНТУЯА