Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/145

 

 

 

 

 

 

 

 

   2022         01         25                                       2022/ШЦТ/145

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттэргэл,  

улсын яллагч М.Эрдэнэзаяа,

шүүгдэгч Ө.Б. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Г. овогт Ө.ы Б.өд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2106 03340 2369 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2003 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, Г. овогт Ө.ы Б..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ө.Б. нь “Фэйсбүүк” цахим сүлжээнд “Ganaa Gansuld” гэх нэртэй хаяг ашиглан “33, 48, 97 дугаар сургуулийн биеийн тамирын заалыг түрээслүүлнэ” гэх заруудыг байршуулж, улмаар “заалны урьдчилгаа төлбөр шилжүүлснээр захиалга баталгаажна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын 33 дугаар сургуулийн ойролцоо, Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын 48, 97 дугаар сургуулиудын ойролцоо иргэн Ц.Дагвадоржийн эзэмшлийн “Голомт” банкны 3055138573 тоот, мөн өөрийн эзэмшлийн 5114435256 тоот дансыг тус тус ашиглан:

  1. 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хохирогч Х.Амарбаясгалангаас 25.000 төгрөг,
  2. 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хохирогч С.Сайханбилэгээс 30.000 төгрөг,
  3. 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хохирогч Г.Сарантуяагаас 25.000 төгрөг,
  4. 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хохирогч Г.Билэгжаргалаас 20.000 төгрөг,
  5. 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хохирогч С.Болор-Эрдэнээс 20.000 төгрөг,
  6. 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хохирогч Н.Бямбасүрэнгээс 20.000 төгрөг,
  7. 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хохирогч Г.Түвшинтөрөөс 15.000 төгрөг,
  8. 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хохирогч Т.Сүхболдоос 20.000 төгрөг,
  9. 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хохирогч М.Буянхишигээс 15.000 төгрөг,
  10.  2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хохирогч Д.Түмэндэмбэрэлээс 10.000 төгрөг,
  11.  2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хохирогч С.Хосбаяраас 10.000 төгрөг,
  12.  2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хохирогч Б.Жанчиваас 15.000 төгрөг,
  13.  2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хохирогч Х.Багжанаас 20.000 төгрөг,
  14.  2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хохирогч Б.Эрдэнэбатаас 25.000 төгрөг,
  15.  2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хохирогч О.Чинбаяраас 20.000 төгрөг,
  16.  2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Б.Баднаанямбуугаас 5000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, залилах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Б. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

            Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Б.Эрдэнэбатын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр заал авна гээд 33 дугаар сургуулийн дугаарыг хайж олоод заал захиалсан. Тэгэхэд “урьдчилгаа мөнгө хийж байж цагаа баталгаажуулна” гэхээр нь 25.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 20:00 цагаас 22:00 цаг хүртэл захиалсан байсан тул 33 дугаар сургууль дээр 20:05 цагт ирэхэд өөр бас мөнгө шилжүүлээд заал авч чадаагүй хүмүүс байсан юм. Жижүүртэй нь орж уулзахад заал өгөхгүй гэсэн. 16:00 цагийн орчимд 80957580 гэсэн дугаар луу залгаж ярихад “урьдчилгаа мөнгөө хийж, цагаа баталгаажуулна” гэж хэлээд “дансаа мессэжээр явуулна” гээд утсаа салгасан. Мөнгийг Дагвадорж гэж хүний 3055138573 гэсэн дугаартай данс руу шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 9-11/,

- Гэрч С.Мягмарсайханы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Манай 33 дугаар сургуулийн зүгээс цахим орчинд “заал түрээслүүлнэ” гэж огт зар тавьж байгаагүй. Хичээлийн хажуугаар бусдад заал түрээслүүлэх боломжгүй. Ө.ы Б. гэдэг хүн манай сургуульд ажилладаггүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 17/,

- Ө.Б.ийн эзэмшлийн 5114435256 дугаартай харилцах дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 19-23/,

- Эрүүгийн 2106 03340 2369 дугаартай хэргийн  хохирлын тооцоо /1-р хх-ийн 24-26/,

- Хохирогч Х.Амарбаясгалангийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа фэйсбүүкийн зар хэсгээс “Сансартай ойрхон спорт заал байна” гэсэн зарын дагуу Ганаа Гансүлд “Ganaa Gansuld” гэх хаяг руу чат бичихэд “5114435256 дугаарын Б. Хаан банкны данс руу урьдчилгаа 25.000 төгрөг шилжүүлээрэй, тэгээд захиалга нь баталгаажна” гэсэн. Тэгээд би өөрийн данснаас мөнгө шилжүүлж залилуулсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 55-57/,

- Хохирогч Г.Сарантуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Их засаг” их сургууль дээр заал авах гээд ирэхэд ажиллахгүй болохоор нь фэйсбүүк зараар холбогдсон. Тэгээд би өөрийн 5114230860 данснаас “заал 19 цагаас 2 талдаа” гэж бичээд интернэт банкаараа “Их засаг” их сургуулийн урд явж байхдаа урьдчилгаа мөнгөө шилжүүлсэн. 19:00 цагийн үед 33 дугаар сургууль дээр очиж үүдний жижүүртэй уулзахад “манай сургууль заал өгөхгүй байгаа” гэсэн. Тэгээд би залилуулсан гэдгээ мэдсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 75-76/,

- Хохирогч С.Хосбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Сансарын тунелийн орчимд явж байхдаа фэйсбүүкийн “Заал авч тоглоё” гэсэн группт байрлуулсан байсан зарын дагуу “Ганаа Гансүлд” гэсэн фэйсбүүк хаягтай хүнтэй холбогдож, 5114435256 дугаартай Б. гэсэн эзэмшигч Хаан банкны данс руу өөрийн Хаан банкны данснаас 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 16 цаг 36 минутад 10.000 төгрөгийг “спорт заалны урьдчилгаа” гэсэн утгатай шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 94-95/,

- Хохирогч М.Буянхишигийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ганцын задгай тоотод байхдаа фэйсбүүк ороод “Заал авч тоглоё” гэсэн групп дотор “Спорт заал байна 33 дугаар сургууль” гэсэн зарын дагуу Ганаа Гансүлд “Ganaa Gansuld” гэх хаяг руу чат бичихэд “5114435256 дугаарын Б. гэсэн нэртэй Хаан банкны данс руу урьдчилгаа 15.000 төгрөг шилжүүлээрэй, тэгээд захиалга нь баталгаажна” гэсэн. Тэгэхээр нь би өөрийн 595439460 данснаасаа гүйлгээний утга дээр нь “20:00 цагаас” гэж бичээд интернэт банкаараа шинэ эцсийн автобусны буудал дээр байхдаа урьдчилгаа мөнгөө шилжүүлсэн. 21:00 цагийн орчимд 33 дугаар сургууль дээр очиход хэн ч байхгүй байсан. Тэгээд би залилуулсан гэдгээ мэдсэн юм. Одоо надад тэр хүнтэй чаталсан чат байхгүй, тухайн үед нь устгасан байна. Тухайн үед 33 дугаар сургууль дээр очиход яг над шиг залилуулсан хүмүүс олон байсан. Тэр хүнтэй би 85183881 дугаарын утсаар холбогдсон. Тэгээд эргээд залгахад утсаа салгасан байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 114-115/,

- Хохирогч Б.Жанчивын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Ганаа Гансүлд “Ganaa Gansuld” гэсэн фэйсбүүк хаягтай хүнтэй фэйсбүүкээр холбогдож, 33 дугаар сургуульд заал авахаар тохиролцож, 5114435256 дугаартай “Б.” гэсэн эзэмшигчтэй Хаан банкны данс руу 15.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 20:00 цагийн үед зааландаа тоглохоор очиход заал аваагүй гэсэн. Тэгтэл тэр хүн намайг блок хийсэн байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 132-133/,

- Хохирогч Н.Бямбасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Ганцын задгай тоотод байхдаа фэйсбүүк ороод “Заал авч тоглоё” гэсэн групп дотор “Спорт заал байна 33 дугаар сургууль” гэсэн зарын дагуу Ганаа Гансүлд “Ganaa Gansuld” гэх хаяг руу чат бичихэд “5114435256 дугаарын Б. гэсэн нэртэй Хаан банкны данс руу урьдчилгаа 20.000 төгрөг шилжүүлээрэй, тэгээд захиалга нь баталгаажна” гэсэн. Тэгэхээр нь би өөрийн 5907208381 данснаасаа гүйлгээний утга дээр нь “заал” гэж бичээд интернэт банкаараа шинэ эцсийн автобусны буудал дээр байхдаа урьдчилгаа мөнгөө шилжүүлсэн. 21:00 цагийн  орчимд 33 дугаар сургууль дээр очиход хэн ч байхгүй байсан. Тэгээд би залилуулсан гэдгээ мэдсэн юм. Одоо надад тэр хүнтэй чаталсан чат байхгүй, тухайн үед нь устгасан байна. Тухайн үед 33 дугаар сургууль дээр очиход яг над шиг залилуулсан хүмүүс олон байсан. Тэр хүнтэй би 85183881 дугаарын утсаар холбогдсон. Тэгээд эргээд залгахад утсаа салгасан байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 152-153/,

- Хохирогч Г.Билэгжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Оюутны өргөө орчимд явж байгаад ангийн хүүхдүүдтэй зааланд тоглохоор болоод фэйсбүүкээр ороод “Заал авч тоглоё” гэсэн групп дотор “Сансартай ойрхон заал түрээслүүлнэ” гэсэн зарын дагуу Ганаа Гансүлд “Ganaa Gansuld” гэх хаяг руу чат бичихэд “5114435256 дугаарын Б. гэсэн нэртэй Хаан банкны данс руу урьдчилгаа 20.000 төгрөг шилжүүлээрэй, тэгээд захиалга нь баталгаажна” гэсэн. Тэгээд би 5541114835 данснаасаа 20.000 төгрөг шилжүүлсэн боловч залилуулсан байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 171-172/,

- Хохирогч Г.Түвшинтөрийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 14:30 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт найзуудтайгаа утсаар холбогдоод заал авч тоглохоор болсон. Тэгээд цайны газар хоол идэж байхдаа утсаараа фэйсбүүк ороод “Спорт заал байна” гэсэн фэйсбүүкт байрлуулсан зарын дагуу 5114435256 дугаарын Хаан банкны данс руу өөрийнхөө 5039638997 дугаартай Хаан банкны интернэт банкаар урьдчилгаа гэж 15.000 төгрөг шилжүүлж, үл таних хүнд залилуулсан. Гүйлгээний утга дээр нь би өөрийнхөө 93333325 гэсэн утасны дугаарыг бичсэн санагдаж байна. Уг хүнтэй 85183881 дугаарын утсаар холбогдож байсан. Заалаа түрээслэх гээд Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны 33 дугаар дунд сургууль дээр очиход заал байхгүй, ажиллахгүй байгаа гэж хэлсэн. Тэгээд урьдчилгаа авахаар данс явуулсан 85183881 дугаар луу залгахад утсаа салгасан байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 188-189/,

- Хохирогч С.Сайханбилэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 19:08 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Дарь-Эхээс хотын төв рүү найзуудтайгаа заал авахаар явж байгаад фэйсбүүк ороод “Заал авч тоглоё” гэсэн групп дотор “Спорт заал байна 33 дугаар сургууль” гэсэн зарын дагуу Ганаа Гансүлд “Ganaa Gansuld” гэх хаяг руу чат бичихэд “5114435256 дугаарын Б. гэсэн нэртэй Хаан банкны данс руу урьдчилгаа 30.000 төгрөг шилжүүлээрэй, тэгээд захиалга нь баталгаажна” гэсэн. Тэгэхээр нь би өөрийн 5114230860 тоот данснаасаа “22-24 бүтэн заал” гэж бичээд интернэт банкаараа Дарь-Эхийн шинэ эцэс дээр явж байхдаа урьдчилгаа мөнгөө шилжүүлсэн. 22:00 цагийн орчим 33 дугаар сургууль дээр очиход хэн ч байхгүй байсан. Тэгээд би залилуулсан гэдгээ мэдсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 207-208/,

- Хохирогч Т.Сүхболдын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг И-Март худалдааны төв дотор найзуудтайгаа хамт үйлчлүүлж байхдаа фэйсбүүк ороод “Заал авч тоглоё” гэсэн групп дотор “спорт заал байна 33 дугаар сургууль” гэсэн зарын дагуу Ганаа Гансүлд “Ganaa Gansuld” гэх хаяг руу чат бичихэд “5114435256 дугаарын Б. гэсэн нэртэй Хаан банкны данс руу урьдчилгаа 30.000 төгрөг шилжүүлээрэй, тэгээд захиалга нь баталгаажна” гэсэн. Тэгэхээр нь би өөрийн 5040125460 тоот данснаасаа “19-21 бүтэн 89401883” гэж бичээд интернэт банкаараа 20.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 33 дугаар сургууль дээр очиход хэн ч байхгүй байсан. Тэгээд би залилуулсан гэдгээ мэдсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 227-228/,

- Хохирогч Д.Түмэндэмбэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 19:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах И-Март худалдааны төвөөр найзуудтайгаа үйлчлүүлж байхдаа фэйсбүүкийн “Заал авч тоглоё” гэсэн группт байрлуулсан байсан зарын дагуу Ganaa Gansuld гэсэн фэйсбүүк хаягтай хүнтэй холбогдож 5114435256 дугаартай Б. гэсэн эзэмшигчтэй Хаан банкны данс руу өөрийн 5031762671 дугаарын Хаан банкны данснаас 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 19:00 цагийн үед 10.000 төгрөгийг “спорт заалны урьдчилгаа” гээд утга дээр нь “8-30 7аа” гэж шилжүүлсэн. Би тэгээд тухайн өдрөө найзуудаа цуглуулаад нөгөө хүнтэй тохирсны дагуу 20 цаг 30 минутанд Баянзүрх дүүргийн 48 дугаар сургууль руу очсон чинь зааланд тоглуулаагүй, тухайн үедээ тэр хүн лүү чат бичих гэтэл намайг блок хийсэн байсан. Одоо тэр харилцсан чат  нь байхгүй, харин 85183881 дугаарын утастай байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 245-246/,

- Хохирогч Г.Багжаны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 16:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байхдаа фэйсбүүкийн “заал авч тоглоё” гэсэн группт байрлуулсан байсан зарын дагуу Ganaa Gansuld гэсэн фэйсбүүк хаягтай хүнтэй холбогдож 5114435256 дугаартай Б. гэсэн эзэмшигчтэй Хаан банкны данс руу өөрийн 5197127979 дугаарын Хаан банкны данснаас 20.000 төгрөгийг “спорт заалны урьдчилгаа” гэж шилжүүлсэн. Тэгээд Баянзүрх дүүргийн 48 дугаар сургууль руу очсон чинь зааланд тоглуулаагүй. Тухайн үедээ тэр хүн лүү чат бичих гэтэл намайг блок хийсэн байсан.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 112-113/,

- Хохирогч О.Чинбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 16:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Сансарын колонкийн урд талын автобусны буудлын урд байхдаа фэйсбүүкийн “Заал авч толгоё” гэсэн группт байрлуулсан байсан зарын дагуу Ganaa Gansuld гэсэн фэйсбүүк хаягтай хүнтэй холбогдож 5114435256 дугаартай Б. гэсэн эзэмшигчтэй Хаан банкны данс руу өөрийн 5023448202 дугаарын Хаан банкны данснаас 20.000 төгрөгийг “спорт заалны урьдчилгаа” гэж шилжүүлсэн. Тэгээд Баянзүрх дүүргийн 48 дугаар сургууль руу очсон чинь зааланд тоглуулаагүй. Тухайн үедээ тэр хүн лүү чат бичих гэтэл намайг блок  хийсэн байсан.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 30-31/,

- Хохирогч С.Болор-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байх үедээ фэйсбүүк дээр байрлах “Заал түрээслүүлнэ” нэртэй пэйж хуудас дээр “Ganaa Gansuld” нэртэй фэйсбүүк хэрэглэгчийн байршуулсан “Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 97 дугаар сургууль дээр заал түрээслүүлнэ” гэсэн зарын дагуу утсаар холбогдоход урьдчилгаа 20.000 төгрөгийг Хаан банкны 5114435256 тоот дансанд шилжүүлээд гүйлгээний утга дээр “7 цаг 99944343” гэж өөрийн гар утасны дугаарыг бичээд найзуудтайгаа 17 цагт 97 дугаар сургууль дээр очиход сургуулийн үүдний жижүүр “манайх заалны цаг өгдөггүй, маш олон хүмүүс заал авна гэж ирээд байгаа юм” гэж хэлэхээр нь би өөрийгөө залилуулсан гэдгээ мэдсэн.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 46-47/,

- Хохирогч Б.Баднаанямбуугийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 14:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 15 дугаар хороонд явж байхдаа фэйсбүүк дээр “заал” гэж бичээд хайлтыг дарахад “Сансартай ойрхон спорт заал байна” гэсэн зарын дагуу Ганаа Гансүлд гэх хаяг руу чат бичихэд 5114435256 дугаартай Б. гэсэн Хаан банкны данс руу “урьдчилгаа 5000 төгрөг шилжүүл” гэхээр нь 5000 төгрөг шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 61-62/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ө.Б. нь “Фэйсбүүк” цахим сүлжээнд “Ganaa Gansuld” гэх нэртэй хаяг ашиглан “33, 48, 97 дугаар сургуулийн биеийн тамирын заалыг түрээслүүлнэ” гэх заруудыг байршуулж, улмаар “заалны урьдчилгаа төлбөр шилжүүлснээр захиалга баталгаажна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын 33 дугаар сургуулийн ойролцоо, Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын 48, 97 дугаар сургуулиудын ойролцоо иргэн Ц.Дагвадоржийн эзэмшлийн “Голомт” банкны 3055138573 тоот, мөн өөрийн эзэмшлийн 5114435256 тоот дансыг тус тус ашиглан:

  1. 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хохирогч Х.Амарбаясгалангаас 25.000 төгрөг,
  2. 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хохирогч С.Сайханбилэгээс 30.000 төгрөг,
  3. 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хохирогч Г.Сарантуяагаас 25.000 төгрөг,
  4. 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хохирогч Г.Билэгжаргалаас 20.000 төгрөг,
  5. 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хохирогч С.Болор-Эрдэнээс 20.000 төгрөг,
  6. 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хохирогч Н.Бямбасүрэнгээс 20.000 төгрөг,
  7. 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хохирогч Г.Түвшинтөрөөс 15.000 төгрөг,
  8. 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хохирогч Т.Сүхболдоос 20.000 төгрөг,
  9. 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хохирогч М.Буянхишигээс 15.000 төгрөг,
  10.  2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хохирогч Д.Түмэндэмбэрэлээс 10.000 төгрөг,
  11.  2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хохирогч С.Хосбаяраас 10.000 төгрөг,
  12.  2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хохирогч Б.Жанчиваас 15.000 төгрөг,
  13.  2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хохирогч Х.Багжанаас 20.000 төгрөг,
  14.  2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хохирогч Б.Эрдэнэбатаас 25.000 төгрөг,
  15.  2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хохирогч О.Чинбаяраас 20.000 төгрөг,

 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Б.Баднаанямбуугаас 5000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, залилсан болох нь:

- Хохирогч Б.Эрдэнэбатын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... “урьдчилгаа мөнгө хийж байж цагаа баталгаажуулна” гэхээр нь 25.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд жижүүртэй нь орж уулзахад заал өгөхгүй гэсэн тул залилуулснаа мэдсэн.” гэх мэдүүлэг,

- Гэрч С.Мягмарсайханы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Манай 33 дугаар сургуулийн зүгээс цахим орчинд “заал түрээслүүлнэ” гэж огт зар тавьж байгаагүй. Хичээлийн хажуугаар бусдад заал түрээслүүлэх боломжгүй. Ө.ы Б. гэдэг хүн манай сургуульд ажилладаггүй.” гэх мэдүүлэг,

- Ө.Б.ийн эзэмшлийн 5114435256 дугаартай харилцах дансны дэлгэрэнгүй хуулга,

- Хохирогч Х.Амарбаясгалангийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... “5114435256 дугаарын Б. Хаан банкны данс руу урьдчилгаа 25.000 төгрөг шилжүүлээрэй, тэгээд захиалга нь баталгаажна” гэсэн. Тэгээд би өөрийн данснаас мөнгө шилжүүлж залилуулсан.” гэх мэдүүлэг,  

- Хохирогч Г.Сарантуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...би өөрийн 5114230860 данснаас “заал 19 цагаас 2 талдаа” гэж бичээд интернэт банкаараа “Их засаг” их сургуулийн урд явж байхдаа урьдчилгаа мөнгөө шилжүүлсэн. 19:00 цагийн үед 33 дугаар сургууль дээр очиж үүдний жижүүртэй уулзахад “манай сургууль заал өгөхгүй байгаа” гэсэн. Тэгээд би залилуулсан гэдгээ мэдсэн.” гэх мэдүүлэг,

- Хохирогч С.Хосбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...“Ганаа Гансүлд” гэсэн фэйсбүүк хаягтай хүнтэй холбогдож, 5114435256 дугаартай Б. гэсэн эзэмшигч Хаан банкны данс руу өөрийн Хаан банкны данснаас 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 16 цаг 36 минутад 10.000 төгрөгийг “спорт заалны урьдчилгаа” гэсэн утгатай шилжүүлсэн.” гэх мэдүүлэг,

- Хохирогч М.Буянхишигийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...“Ganaa Gansuld” гэх хаяг руу чат бичихэд “5114435256 дугаарын Б. гэсэн нэртэй Хаан банкны данс руу урьдчилгаа 15.000 төгрөг шилжүүлээрэй, тэгээд захиалга нь баталгаажна” гэсэн. Тэгэхээр нь би өөрийн 595439460 данснаасаа гүйлгээний утга дээр нь “20:00 цагаас” гэж бичээд шилжүүлсэн. 21:00 цагийн орчимд 33 дугаар сургууль дээр очиход хэн ч байхгүй байсан. Тэгээд би залилуулсан гэдгээ мэдсэн.” гэх мэдүүлэг,  

- Хохирогч Б.Жанчивын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...5114435256 дугаартай “Б.” гэсэн эзэмшигчтэй Хаан банкны данс руу 15.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 20:00 цагийн үед зааландаа тоглохоор очиход заал аваагүй гэсэн. Тэгтэл тэр хүн намайг блок хийсэн байсан.” гэх мэдүүлэг,

- Хохирогч Н.Бямбасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...“5114435256 дугаарын Б. гэсэн нэртэй Хаан банкны данс руу урьдчилгаа 20.000 төгрөг шилжүүлээрэй, тэгээд захиалга нь баталгаажна” гэсэн. Тэгэхээр нь би өөрийн 5907208381 данснаасаа гүйлгээний утга дээр нь “заал” гэж бичээд интернэт банкаараа мөнгөө шилжүүлсэн. 21:00 цагийн  орчимд 33 дугаар сургууль дээр очиход хэн ч байхгүй байсан. Тэгээд би залилуулсан гэдгээ мэдсэн юм.” гэх мэдүүлэг,

- Хохирогч Г.Билэгжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...“5114435256 дугаарын Б. гэсэн нэртэй Хаан банкны данс руу урьдчилгаа 20.000 төгрөг шилжүүлээрэй, тэгээд захиалга нь баталгаажна” гэсэн. Тэгээд би 5541114835 данснаасаа 20.000 төгрөг шилжүүлсэн боловч залилуулсан байна.” гэх мэдүүлэг,

- Хохирогч Г.Түвшинтөрийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...5039638997 дугаартай Хаан банкны интернэт банкаар урьдчилгаа гэж 15.000 төгрөг шилжүүлж, үл таних хүнд залилуулсан. Гүйлгээний утга дээр нь би өөрийнхөө 93333325 гэсэн утасны дугаарыг бичсэн санагдаж байна. Уг хүнтэй 85183881 дугаарын утсаар холбогдож байсан.” гэх мэдүүлэг,

- Хохирогч С.Сайханбилэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...“5114435256 дугаарын Б. гэсэн нэртэй Хаан банкны данс руу урьдчилгаа 30.000 төгрөг шилжүүлээрэй, тэгээд захиалга нь баталгаажна” гэсэн. Тэгэхээр нь би өөрийн 5114230860 тоот данснаасаа “22-24 бүтэн заал” гэж бичээд интернэт банкаараа Дарь-Эхийн шинэ эцэс дээр явж байхдаа урьдчилгаа мөнгөө шилжүүлсэн. 22:00 цагийн орчим 33 дугаар сургууль дээр очиход хэн ч байхгүй байсан. Тэгээд би залилуулсан гэдгээ мэдсэн.” гэх мэдүүлэг,

- Хохирогч Т.Сүхболдын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...“Ganaa Gansuld” гэх хаяг руу чат бичихэд “5114435256 дугаарын Б. гэсэн нэртэй Хаан банкны данс руу урьдчилгаа 30.000 төгрөг шилжүүлээрэй, тэгээд захиалга нь баталгаажна” гэсэн. Тэгэхээр нь би өөрийн 5040125460 тоот данснаасаа “19-21 бүтэн 89401883” гэж бичээд интернэт банкаараа 20.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 33 дугаар сургууль дээр очиход хэн ч байхгүй байсан. Тэгээд би залилуулсан гэдгээ мэдсэн.” гэх мэдүүлэг,

- Хохирогч Д.Түмэндэмбэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...5114435256 дугаартай Б. гэсэн эзэмшигчтэй Хаан банкны данс руу өөрийн 5031762671 дугаарын Хаан банкны данснаас 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 19:00 цагийн үед 10.000 төгрөгийг “спорт заалны урьдчилгаа” гээд утга дээр нь “8-30 7аа” гэж шилжүүлсэн. Би тэгээд тухайн өдрөө найзуудаа цуглуулаад нөгөө хүнтэй тохирсны дагуу 20 цаг 30 минутанд Баянзүрх дүүргийн 48 дугаар сургууль руу очсон чинь зааланд тоглуулаагүй, тухайн үедээ тэр хүн лүү чат бичих гэтэл намайг блок хийсэн байсан.” гэх мэдүүлэг,

- Хохирогч Г.Багжаны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Ganaa Gansuld гэсэн фэйсбүүк хаягтай хүнтэй холбогдож 5114435256 дугаартай Б. гэсэн эзэмшигчтэй Хаан банкны данс руу өөрийн 5197127979 дугаарын Хаан банкны данснаас 20.000 төгрөгийг “спорт заалны урьдчилгаа” гэж шилжүүлсэн. Тэгээд Баянзүрх дүүргийн 48 дугаар сургууль руу очсон чинь зааланд тоглуулаагүй. Тухайн үедээ тэр хүн лүү чат бичих гэтэл намайг блок хийсэн байсан.” гэх мэдүүлэг,

- Хохирогч О.Чинбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Ganaa Gansuld гэсэн фэйсбүүк хаягтай хүнтэй холбогдож 5114435256 дугаартай Б. гэсэн эзэмшигчтэй Хаан банкны данс руу өөрийн 5023448202 дугаарын Хаан банкны данснаас 20.000 төгрөгийг “спорт заалны урьдчилгаа” гэж шилжүүлсэн. Тэгээд Баянзүрх дүүргийн 48 дугаар сургууль руу очсон чинь зааланд тоглуулаагүй. Тухайн үедээ тэр хүн лүү чат бичих гэтэл намайг блок  хийсэн байсан.” гэх мэдүүлэг,

- Хохирогч С.Болор-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...“Ganaa Gansuld” нэртэй фэйсбүүк хэрэглэгчийн байршуулсан “Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 97 дугаар сургууль дээр заал түрээслүүлнэ” гэсэн зарын дагуу утсаар холбогдоход урьдчилгаа 20.000 төгрөгийг Хаан банкны 5114435256 тоот дансанд шилжүүлээд гүйлгээний утга дээр “7 цаг 99944343” гэж өөрийн гар утасны дугаарыг бичээд найзуудтайгаа 17 цагт 97 дугаар сургууль дээр очиход сургуулийн үүдний жижүүр “манайх заалны цаг өгдөггүй, маш олон хүмүүс заал авна гэж ирээд байгаа юм” гэж хэлэхээр нь би өөрийгөө залилуулсан гэдгээ мэдсэн.” гэх мэдүүлэг,

- Хохирогч Б.Баднаанямбуугийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Ганаа Гансүлд гэх хаяг руу чат бичихэд 5114435256 дугаартай Б. гэсэн Хаан банкны данс руу “урьдчилгаа 5000 төгрөг шилжүүл” гэхээр нь 5000 төгрөг шилжүүлсэн.” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Учир нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримт зэргээс үзвэл шүүгдэгч Ө.Б. нь шунахайн сэдэлттэйгээр, “Фэйсбүүк” цахим сүлжээнд “Ganaa Gansuld” гэх нэртэй хаяг ашиглан “33, 48, 97 дугаар сургуулийн биеийн тамирын заалыг түрээслүүлнэ” гэх заруудыг байршуулж, улмаар “заалны урьдчилгаа төлбөр шилжүүлснээр захиалга баталгаажна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын 33 дугаар сургуулийн ойролцоо, Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын 48, 97 дугаар сургуулиудын ойролцоо иргэн Ц.Дагвадоржийн эзэмшлийн “Голомт” банкны 3055138573 тоот, мөн өөрийн эзэмшлийн 5114435256 тоот дансыг тус тус ашиглан хохирогч Х.Амарбаясгалангаас 25.000 төгрөг, С.Сайханбилэгээс 30.000 төгрөг, Г.Сарантуяагаас 25.000 төгрөг, Г.Билэгжаргалаас 20.000 төгрөг, С.Болор-Эрдэнээс 20.000 төгрөг, Н.Бямбасүрэнгээс 20.000 төгрөг, Г.Түвшинтөрөөс 15.000 төгрөг, Т.Сүхболдоос 20.000 төгрөг, М.Буянхишигээс 15.000 төгрөг, Д.Түмэндэмбэрэлээс 10.000 төгрөг, С.Хосбаяраас 10.000 төгрөг, Б.Жанчиваас 15.000 төгрөг, Х.Багжанаас 20.000 төгрөг, Б.Эрдэнэбатаас 25.000 төгрөг, О.Чинбаяраас 20.000 төгрөг, Б.Баднаанямбуугаас 5000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, залилсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байхаас гадна хохирогч, гэрч нарын мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, Ц.Дагвадоржийн эзэмшлийн “Голомт” банкны 3055138573 тоот, Ө.Б.ийн эзэмшлийн 5114435256 тоот данснуудын орлогын гүйлгээний мэдээлэл хэргийн үйл баримт, цаг хугацаатай тохирч байна.

            Өөрөөр хэлбэл, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ө.Б.өд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

             Шүүгдэгч нь хохирогч Б.Эрдэнэбатад 25.000 төгрөг, Х.Амарбаясгаланд 25.000 төгрөг, Г.Сарантуяад 25.000 төгрөг, С.Хосбаярт 10.000 төгрөг, Н.Бямбасүрэнд 20.000 төгрөг, Г.Билэгжаргалд 20.000 төгрөг, Г.Түвшинтөрд 15.000 төгрөг, Х.Багжанд 20.000 төгрөг, М.Буянхишигт 15.000 төгрөг, Б.Жанчивт 15.000 төгрөг, С.Сайханбилэгт 30.000 төгрөг, Т.Сүхболдод 20.000 төгрөг, Д.Түмэндэмбэрэлд 10.000 төгрөг, О.Чинбаярт 20.000 төгрөг, С.Болор-Эрдэнэд 20.000 төгрөг, Б.Баднаанямбууд 5.000 төгрөгийг тус тус төлсөн болох нь “Хаан” банкны холбогдох шилжүүлгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Ө.Б.өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу Ө.Б. нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн мэдүүлж байгаа ,зэрэг нөхцөл байдлыг нь харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г. овогт Ө.ы Б.ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б.өд хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад тус тус зааснаар Ө.Б.өд тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол шүүх тэнссэн, үүрэг  хүлээлгэсэн шийдвэрийг тус тус хүчингүй болгож, энэ хуулийн 6.1, 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Ө.Б.өд тайлбарласугай.  

           5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ОЛЗОД