Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/73

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,    

улсын яллагч Т.Баянмөнх,        

шүүгдэгч *******,*******,******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:       

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******,*******,******* нарт холбогдох эрүүгийн 2105015100004 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгч *******: Монгол Улсын иргэн,  оны  дүгээр сарын -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын харилцаа мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, хувиараа, ам бүл , эхнэр,  хүүхдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн  дугаар хорооны тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* /РД: /

Шүүгдэгч*******: Монгол Улсын иргэн, оны  дүгээр сарын -ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, хувиараа гэх, ам бүл , эхнэр,  хүүхдийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн  дугаар хорооны тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй,******* /РД:*******/

Шүүгдэгч*******: Монгол Улсын иргэн, оны  дугаар сарын -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн,  настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, хувиараа гэх, ам бүл , эхнэр  хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн  дүгээр хорооны тоотод оршин суух,******* /РД:/

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч *******,*******,******* нар нь согтуугаар бүлэглэн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 00 цагийн орчим Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ТИЭСТИ” тауэрын гадна үл ойлголцох маргааны улмаас иргэн Э.Б- зодож эрүүл мэндэд нь “ баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун нүдний алимны гадна булан хэсгийн цус харвалт, баруун талын хамар уруулын гурвалжин, уруулын зүүн дээд хэсэг, хоёр өвдөгний зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дүгээр зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:    

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ:   

 

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Д- мэдүүлэхдээ:  

 

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.З- мэдүүлэхдээ:  

 

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа…” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дахь тал/

 

Мөрдөн байцаалтад хохирогч Э.Б-өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 3-р хороо “TSD” тауэрийн 5 давхарт Mid River нэртэй кпубт миний найз охин Д- нь найзынхаа төрсөн өдөрт очсон бөгөөд шөнийн 00 цагийн орчимд би найз охиноо авах гээд очсон юм. Манай найз охин орж ирээд хүмүүстэй танилцчих, тэгээд хоёулаа гаръя гэхээр нь ороод цаг орчим суусан. Тэгээд найз охинтойгоо гарах гэхэд найз охиныг таньдаг 2 эмэгтэй хамт яваад замдаа буучихъя гээд гарсан. Тэгээд би машин руугаа явж байхад араас 3 залуу гарч ирээд намайг хэл амаар доромжлоод “Чи өөрийгөө юу гээд бодчихсон юм” энэ тэр гээд байсан. Тухайн үед бол дотор ямар ч маргалдах зүйл болоогүй байсан. Гадаа байхад гэнэт араас гарч ирээд маргалдаад, хэл амаар доромжлоод байсан. Манай найз охин Д- нь миний урд зогсоод ерөнхийдөө зайтай байхад хэрүүл хийгээд, намайг хэл амаар доромжлоод эхлээд цагаан цамцтай залуу нь цохисон ба эхлээд цохиулахад /би харааны шил зүүдэг байсан/ миний нүд юм харахгүй хойш ухраад байж байхад хар костюмтай залуу намайг цохих гэж хүрч ирэхээр нь хойшоо ухраад алхаж байхад цагаан цамцтай залуу нэмэгдэж ирэхээр нь тойроод зугтах гэтэл намайг зогсоолын орчимд намайг өшиглөж унагаад дээрээс 2 залуу ээлжлээд цохиод эхэлсэн, тухайн үед би өөрийнхөө толгойг хамгаалаад харж чадаагүй...Миний биед учирсан дээрх гэмтлийг*******,*******,******* гэх хүмүүс 2021 оны 07 дугаар сарын 23- наас 24-нд шилжих шөнийн 00 цаг 30 минутын орчимд гар болон хөлөөрөө цохиж, өшиглөж үүсгэсэн......Би*******,*******,******* гэх хүмүүсийг танихгүй. Яг хэн нь аль гэмтлийг учруулсан болохыг мэдэхгүй байна. Эхлээд цохиулахад юм харж чадахгүй ухарч байсан, сүүлд нь доошоо хараад толгойгоо хамгаалаад хэвтсэн учраас хэн нь хэдэн удаа яаж цохиж өшиглөсөн талаар бол хараагүй. Харин энэ гурван хүн байсан. Эдгээр гурван хүний нэрийг найз охиныхоо найзаар дамжуулж мэдэж авсан юм...... Ерөнхийдөө сэтгэл санааны хувьд болон биеийн хувьд маш их хохиролтой байна. Уг хэрэг болсноос хойш миний хараа бүр муудсан. Мөн түүнээс болж сэтгэл санааны хувьд их гомдолтой байна......миний биед учирсан гэмтлийг*******,*******,******* гэх хүмүүс нийлж надад учруулсан......М.Д-,*******,******* нар нь надтай харилцан тохиролцож хохирол барагдуулсан тул надад одоо санал гомдол байхгүй. Би цаашид шүүх хуралд орохгүй тиймээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 16-18, 99-100 дахь тал/,    

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Д-ын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29, 101-102 дахь тал/,      

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Цэрэндоржийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 107-108 дахь тал/,  

сд бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 110-113 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 6794 дугаартай дүгнэлт “ Э.Б-биед баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун нүдний алимны гадна булан хэсгийн цус харвалт, баруун талын хамар уруулын гурвалжин, уруулын зүүн дээд хэсэг, хоёр өвдөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн /хавтаст хэргийн 44-45 дахь тал/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч *******ын өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 72-74 дэх тал/,  

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч*******ий өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 83-84 дэх тал/,  

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч*******гийн өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 94-96 дахь тал/,  

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 133, 139, 151 дэх тал/,

- урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 121, 122, 123 дахь тал/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.     

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.  

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд 

Шүүгдэгч *******,*******,******* нар нь согтуугаар бүлэглэн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 00 цагийн орчим Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ТИЭСТИ” тауэрын гадна үл ойлголцох маргааны улмаас иргэн Э.Б- зодож эрүүл мэндэд нь “ баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун нүдний алимны гадна булан хэсгийн цус харвалт, баруун талын хамар уруулын гурвалжин, уруулын зүүн дээд хэсэг, хоёр өвдөгний зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дүгээр зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна. 

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл анги болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн,

Шүүгдэгч******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл анги болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн,

Шүүгдэгч******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл анги болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн хүсэлтийг тус тус гаргалаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

1. Мөрдөн байцаалтанд хохирогч Э.Б-өгсөн “...би машин руугаа явж байхад араас 3 залуу гарч ирээд намайг хэл амаар доромжлоод “Чи өөрийгөө юу гээд бодчихсон юм” гээд байсан. Тухайн үед бол дотор ямар ч маргалдах зүйл болоогүй байсан. Гадаа байхад гэнэт араас гарч ирээд маргалдаад, хэл амаар доромжлоод байсан. Манай найз охин Д- нь миний урд зогсоод ерөнхийдөө зайтай байхад хэрүүл хийгээд, намайг хэл амаар доромжлоод эхлээд цагаан цамцтай залуу нь цохисон ба эхлээд цохиулахад /би харааны шил зүүдэг байсан/ миний нүд юм харахгүй хойш ухраад байж байхад хар костюмтай залуу намайг цохих гэж хүрч ирэхээр нь хойшоо ухраад алхаж байхад цагаан цамцтай залуу нэмэгдэж ирэхээр нь тойроод зугтах гэтэл намайг зогсоолын орчимд намайг өшиглөж унагаад дээрээс 2 залуу ээлжлээд цохиод эхэлсэн. Тухайн үед би өөрийнхөө толгойгоо хамгаалаад харж чадаагүй...Миний биед учирсан дээрх гэмтлийг*******,*******,******* гэх хүмүүс 2021 оны 7 дугаар сарын 23- наас 24-нд шилжих шөнийн 00 цаг 30 минутын орчимд гар болон хөлөөрөө цохиж, өшиглөж үүсгэсэн...” гэх мэдүүлгээс /хавтаст хэргийн 16-18, 99-100 дахь тал/,  мөрдөн байцаалтад гэрч Б.Д-ын өгсөн: “...тухайн үед*******,*******, Од нар нь цохиж зодоод өшиглөөд байсан. Ерөнхийдөө би тэр гурвыг нэгийг нь салгахаар нөгөөх нь очиж манай найз залууг зодоод байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29, 101-102 дахь тал/, мөрдөн байцаалтад гэрч Г.Цэрэндоржийн өгсөн: “...тэгээд яваад очсон чинь нэг нь Билгүүнийг цохиод хажууд нь байсан 2 залуу нь нийлээд зодоод байсан. ....ерөнхийдөө гурвуулаа цохиж зодоод байсан.....тэр гурван залуу согтуу байж дайраад байсан.......тэнд байсан 3 залуу нийлээд дайраад цохиж зодоод өшиглөөд байсан. Би салгах гээд дундуур нь орж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 107-108 дахь тал/, сд бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 110-113 дахь тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 6794 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 44-45 дахь тал/, гэрч нарын мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч *******,*******,******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд бүлэглэн хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.   

2. Шүүгдэгч *******,*******,******* нар нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцлүүдийг бүрэн хангасан болно.  

 

Хохирлын талаар:     

 

Хохирогч Э.Б-мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү. Шүүх хуралд оролцохгүй....” гэсэн ба шүүгдэгч *******,*******,******* нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч *******,*******,******* нарыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох саналтай байна...” гэсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/, 

Шүүгдэгч *******,*******,******* нар хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, торгох ялыг хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн санал хүсэлтийг тус тус гаргажээ. 

 

  Шүүгдэгч *******,*******,******* нарт холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, улсын яллагчаас *******,*******,******* нарыг 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсныг шүүгдэгч нар эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дүгнэлээ.

Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******,*******,******* нарыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******,*******,******* нарт тус бүр оногдуулсан 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдъя. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сд-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон   

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч *******,*******,******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд бүлэглэн хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******,*******,******* нарыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.    

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******,*******,******* нарт тус бүр оногдуулсан 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.  

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сд-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******,*******,******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ