Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 00739

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2017/00739

Улаанбаатар хот

 

 

                Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

               хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

    

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан би,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, 11 дүгээр байр, 113 тоотод оршин суух, Дайртан овогт Данзансамбуугийн Гэрэлчимэг /РД: АВ79011700/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 83-2 дугаар байр, 33 тоотод оршин суух, Боржигон овогт Пүрэвдоржийн Энхтуяа /РД: ШЕ68082009/-т холбогдох,

 

4 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд,

                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Гэрэлчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.Энхтуяа нь 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 3 000 000 төгрөг хүлээн авсан ч сар сард нь хүүгээ төлөөгүй, 9 сарын хүүг төлсөн. 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойших хүүг тооцон алдангигүйгээр тохиролцон 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдөр төлнө, төлөхгүй бол шууд шүүхээр шийдүүл гэж тохирчоод өнөөг хүртэл төлөхгүй байгаа тул хялбаршуулсан журмынхаа дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч П.Энхтуяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Гэрэлчимэгийн нэхэмжилсэн 4 500 000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр гэхэд төлж барагдуулах нь үнэн болно. Төлж барагдуулах гэж тохиролцов.

 

Нэхэмжлэгч Д.Гэрэлчимэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие П.Энхтуяагийн төлөх мөнгө цаг хугацааг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаараа шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

 

     ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Гэрэлчимэг нь хариуцагч П.Энхтуяад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 4 500 000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, бусдын эрх, ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Д.Гэрэлчимэгийн нэхэмжлэлтэй, П.Энхтуяад холбогдох, 4 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 4 500 000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86 950 төгрөгийн тал хувь болох 43 475 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 43 475 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч төлөх 43 475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

 

                                               ШҮҮГЧ                                   М.БАЯСГАЛАН