Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/74

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,

  улсын яллагч Т.Баянмөнх /томилолт/,      

  шүүгдэгч/хохирогч *******, түүний өмгөөлөгч Н.Нямдорж,

шүүгдэгч/хохирогч*******, түүний өмгөөлөгч Д.Долгорсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:     

 

Баянгол прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******,******* нарт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105015111330 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч *******: Монгол улсын иргэн, оны  дугаар сарын -ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ХХК-нд жолооч ажилтай, ам бүл , эх, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн  дугаар хороо Одонт  дүгээр гудамжны  тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, *******, /РД./,

 

Шүүгдэгч*******: Монгол улсын иргэн, оны  дугаар сарын -ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн,  настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа барилгын засал чимэглэл хийдэг, ам бүл , Баянгол дүүргийн  дугаар хороо Зүүн нарангийн -ын  тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,*******, /РД:/

 

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч *******,******* нар нь 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 23 цагийн үед Баянгол дүүргийн ****** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн Нарангийн ***** дугаар гудамжны ***** тоотод хоорондоо маргалдан шүүгдэгч ******* нь хохирогч*******гийн биед нь халдаж улмаар эрүүл мэндэд нь “зүүн бугалга, шуу, баруун ташаа, хэвлийд цус хуралт, баруун гуя, баруун зүүн шилбэнд цус хуралт, хүзүүнд зулгаралт, хэвлийд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч******* нь цайны аяга шидэж, заазуураар хохирогч *******ын толгой хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь “зүүн баруун зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаарх дүгнэлт:  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:    

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ:  

 

“...Би энэ хүнд хөнгөн гэмтэл учруулсан гэдэг нь худлаа. Бид нэг хашаанд, нэг хаягт амьдардаг байсан. Зөөлөн эдийн гэмтэл гарсан гэж дүгнэлт гарсан. Үндэслэлгүй бөгөөд хэд хоногийн дараа гэмтэл гарсан гэдгийг ойлгохгүй байна. Өөр хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.О- мэдүүлэхдээ:  

 

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг,

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ:  

 

“...Энэ хэргээс болж эхнэр, хүүхэд салаад явсан. Одоо би ой гаран настай хүүхдийн хамт амьдарч байна. Гэтэл энэ хүн худлаа хэлээд намайг гүтгээд байна...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.О- мэдүүлэхдээ:  

 

“...Энэ хүн өөрийгөө үгүйсгээд байна. Надад гомдол, санал байхгүй. Шинжээчийн дүгнэлтээр учруулсан гэмтлийг ******* учруулсан...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Мөрдөн байцаалтад хохирогч П.О-гийн өгсөн: “...Би 2016 оны 12 дугаар сард Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн нарангийн *** гудамжны **** тоотод байрлах нийтийн байранд өрөө түрээсэлж орсон бөгөөд манай нийтийн байрны хашаанд өвлийн байшин түрээсэлж амьдардаг А-тай 2021 оны 6 дугаар сард танилцсан ба А- нөхөр хоёр хүүхдийн хамт амьдардаг байсан юм. 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 23 цагийн үед А-гийн нөхөр ******* эхнэртэйгээ маргалдаад бага хүүхдээ аваад явсан юм. Би тухайн өдрийн орой А-тай ярилцаж байхад А- намайг ажилд оруулаад өгчих гэхээр нь 2021 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Кино үйлдвэрт байрлах барилгын засал чимэглэлийн ажилд 13 цагийн үед дагуулаад очоод барилгын засал чимэглэлийн ажилд оруулж өгсөн юм. 2021 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хамт ажилласан ба А-гийн том хүү Х- 8 дугаар сарын 10-ны өдөр гадуур явж байгаад түлхүүрээ хаясан талаар бид хоёрыг А-гийн гэрийн гадна 20 цаг 30 минутын үед ирэхэд гар утсаар залгаж хэлсэн бөгөөд А- бид хоёр манай гэр рүү ороод сууж байгаад Х-ыг манайд хүрээд ир гэхэд Х-ын найз эгчийн хамтаар Х-ыг 21 цагийн үед манай гэрт хүргэж ирж өгөөд явсан ба удалгүй Х-, А- хоёр гараад явсан юм. Би тэр хоёрыг гараад явахаар нь гэртээ унтаад өгсөн юм. Би 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 07 цаг 20 минутад сэрээд А-гийн цонхыг тогшоод А-г сэрээгээд ажил руугаа хамт явсан ба Х- унтаад гэртээ үлдсэн юм. Бид хоёр 19 цагт ажлаасаа буугаад гэртээ 20 цаг 3 0 минутын үед ирээд гэр гэр рүүгээ орсон ба А- миний гар утас руу 21 цаг 30 минутын үед залгахаар нь утсаа таслаад гэрээс гарахад А- цонхон дээрээ зогсож байхаар нь гэр рүү нь 2 ширхэг Сэнгүр нэртэй лаазтай пиво бариад орсон ба би гэрээсээ авч орсон хоёр пивоо А-тай хувааж ууж дуусгаад амрахаар болоод бид хоёр цуг гэрээс нь цонхоор нь гартал байрны эзэн байшингийнхаа үүдэн дээр зогсож байсан. Би байрны эзэн дээр очоод А-гийн гэрийн хаалганы гол солиулах гээд яаж солиулах талаар асуугаад би хаалганы голыг дотроос нь тайлж үзэх гээд А-гийн гэр рүү ороод отвёрка хайтал хасах хэлбэрийн үзүүртэй отвёрка байсан бөгөөд таарахгүй байсан тул гадаа зогсож байсан А-д хасах хэлбэрийн үзүүртэй отвёрка чинь таарахгүй байна, нэмэх хэлбэрийн үзүүртэй отвёрка байхгүй юу гэхэд ямар ч байсан нойл орчихоод ирье гээд нойл руу явсан юм. Би нийтийн байрны айлуудаас нэмэх үзүүртэй отвёрка асуух гээд А-гийн гэрийн цонхоор гарч байтал үүдэн дээр нь А-гийн нөхөр ирж байсан ба намайг хараад чи яахаараа айлын цонхоор орж гардаг юм гэж орилсон юм. Бид хоёр маргалдахад А-гийн нөхөр ******* намайг заамдаж аваад баруун гарыг мушгиад үүдний амбаар руу түлхээд ******* гэр рүүгээ цонхоор оронгуутаа ээж чинь хаана байна босоод ир яагаад гэр оронд хүн оруулаад байгаа юм гээд хүүхэд рүүгээ орилоод байхаар нь би араас нь цонхоор гэр рүү нь ороод Ханаа наашаа гараад ир манай гэрт ороод байж бай гэж хэлээд гаргасан. А- намайг үүдний жижиг өрөөнд байхад миний хоолойноос боогоод орж гараад байсан цонх руу түлхэхэд гадна талаас байрны эзэн намайг татаад “юу болоод байгаа юм бэ эвтэй бай, чи наашаа гараад ир*******” гээд миний хоёр мөрний хэсгээс халаднаас татахад *******г цааш нь баруун хөлөөрөө өшиглөөд баруун талд байсан ширээн дээрх аягыг аваад ******* рүү шидсэн чинь намайг хараалын үгээр доромжлоод хараагаад байсан юм. Би А-гийн гэрээс цонхоор гараад гэр рүүгээ ороод хаалгаа түгжээд байж байтал А- хаалга тогшоод орж ирсэн юм. Удалгүй ******* манай гэрийн хаалгыг нүдээд байсан бөгөөд хаалгаа тайлтал манай гэр рүү орж ирэх гээд байхаар нь битгий орж ирэх гээд бай чамаас манай гэр бузартчихна гэж хэлэхэд А- миний ард зогсож байхад нь нөхөр нь А-г заамдаад чирээд манай гэрээс аваад гарсан ба тэр хоёр манай нийтийн байрны коридорт хоорондоо ноцолдоод байхад манай дүү Хүрэлчулуун гаднаас нийтийн байрны коридорт орж ирээд *******г та одоо тавиач ээ гээд гарнаас нь барьсан чинь А-гийн өмсөж байсан хувцсыг нөхөр нь ураад хаячихсан бөгөөд А- нүцгэн манай гэр рүү гүйгээд ороод ирсэн. *******г коридорт үлдээгээд бид гурав хаалгаа цоожилсон ба ******* нийтийн байрнаас гараад автомашинаа асаагаад яваад өгсөн ба Х- цонхоор хараад ******* ах машинаа унаад явчихлаа гэхэд А- гэр рүүгээ орж хувцсаа солъё хэмээн надад хэлээд бид хоёр А-гийн гэрт цуг цонхоор ороод А- хувцсаа солиод байж байсан юм...******* гэх хүн миний хоолойн тус газраас баруун гараараа боогоод үснээс зулгаагаад, хоёр гар мушгисан, баруун хөлний гуя хэсэг рүү нэг удаа өшиглөсөн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-39 дэх тал/,    

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн №7541 дугаартай:

1.*******гийн биед зүүн бугалга, шуу, баруун ташаа, хэвлийд цус хуралт, баруун гуя, баруун зүүн шилбэнд цус хуралт, хүзүүнд зулгаралт, хэвлийд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 47-48 дахь тал/

Мөрдөн байцаалтад хохирогч *******ын өгсөн: “...Би 2021 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн ***** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн нарангийн **** дугаар гудамжны **** тоотод байрлах нийтийн байрны хажуу талд байрлах өвлийн байшин түрээсэлж орсон бөгөөд манай хашаанд нийтийн байр түрээсэлж амьдардаг*******гэх хүнтэй 2021 оны 7 дугаар сарын сүүл үеэр эхнэр А-гаар дамжуулж танилцсан юм. 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 22 цагийн үед гэртээ ирэхэд манай эхнэр А-, эхнэрийн найз*******нар пиво уугаад сууж байсан бөгөөд би яагаад пиво уугаад байгаа юм эрүүл согтуу нь мэдэгдэхгүй юм гэхэд манай эхнэр А- тэгвэл зайлахгүй юу гэхээр нь би явлаа гээд бага хүүхдээ аваад гараад яваад өгсөн юм. Би 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 22 цагийн үед эхнэр А- руу гар утсаар залгаад хаана байгаа юм гээд асуухад хаана байдаг юм гэхээр нь би ажлаасаа буугаад очно шүү гэхэд ирж яах гээд байгаа юм гэсэн. Би ажлаасаа 22 цагийн үед буугаад гэртээ очиход манай байшингийн урд талын цонхоор*******гэх хүн гарч байхаар нь чи чинь гэр оронтой юм байгаа биз дээ яагаад айлын цонхоор орж гараад байгаа юм согтуу байгаа юм уу гэсэн юм. О- гэх хүн нь энэ нэг юмаа харж байхгүй яасан юм гээд манай эхнэрт орилж хэлэхээр нь би хойш нь*******г түлхээд байшингийнхаа цонхоор ороход манай том хүү Х- сууж байсан бөгөөд*******ардаас байшингийн цонхоор ороод ирсэн юм.*******намайг чи согтуу байна цагдаа дуудна гэхээр нь тэгээд дуудаач дээ хэн эрүүл, хэн согтуу байна гэдгээ үзье гэж хэлсэн юм.*******над руу цайны сэнжтэй аяга авч шидэхэд миний толгойн тус газар оносон бөгөөд би*******д “би эмэгтэй хүнд гар хүрдэггүй шүү” гэхэд*******шилэн цайны савыг над руу авч шидээд миний зүүн талын далан дээр оносон бөгөөд Оюун-Эрдэнэ манай гэрээс цонхоор гараад явчихсан юм. Тухайн үед байрны эзэн манай онгорхой цонхны гадна ирчихсэн байсан бөгөөд манай эхнэр А-*******гийн гэр рүү орсон байсан учраас гэрийнх нь үүдэнд очоод хаалгыг нь таттал*******гийн дүү гэх үл таних залуу гарч ирээд намайг түлхэхээр нь би эхнэртэйгээ уулзмаар байна гэхэд*******заазуур аваад босоод ирэхээр нь манай эхнэр А- хутга шөвөг бариад боль гэж*******д хэлэхэд дүүгийнхээ хажуугаар орж ирээд миний толгойн тус газар заазуураар цохьчихсон юм. Ингээд би*******гийн гэрээс гараад Энхбаярын зам дагуу явж байгаад цагдаагийн машин байхаар нь очоод учир шалтгаанаа хэлээд цагдаа нарыг дагуулаад гэртээ очсон юм... Толгой хагарч 8 оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-30 дахь тал/,     

Мөрдөн байцаалтад гэрч Ч.А-гийн өгсөн: “...Тухайн өдөр би гэртээ хүүхэдтэйгээ байж байсан. Тэгээд манай хажуу айлын*******гэх эмэгтэй орой 22 цагийн үед манайд 4 пиво бариад ороод ирсэн. Тэгээд 3 лаазтай пиво уугаад би нэг лаазыг нь уусан. Тэгээд манай хаалга цоожлогдчихоод онгойхгүй байсан чинь*******би хаалгыг чинь онгойлгоод өгье гэсэн. Тэгээд хажуу айлын ахаас отвёрка авах гээд би гарчихаад ариун цэврийн өрөө орчихоод ирсэн чинь манай нөхөр гэрт ирчихсэн гэртээ орох гэсэн чинь*******нөхрийг түлхээд чи ийшээ орох эрх байхгүй гэж хэлсэн гэсэн. Тэгээд манай нөхөр чи юу яриад байгаа юм би гэртээ оръё гээд гэртээ орсон чинь*******араас нь дагаж ороод хэрүүл хийж байсан. Тэгээд*******аяга авч шидээд нөхрийн толгойг хагалсан байсан. Тэгээд би*******чи болиоч ээ гэсэн чинь хажуу айлын ах гарж ирээд бид 2 нийлээд*******г цонхоор татсан. Тэгсэн чинь*******орилж хашгираад байхаар нь манай нөхөр чи зүгээр rap би эмэгтэй хүнд гар хүрдэггүй гээд түлхсэн. Тэгээд*******гэр рүүгээ орсон би араас нь*******гийн гэрээс хүүхдээ авах гээд орсон чинь нөхөр миний араас орж ирээд цагдаад дуудъя гэсэн чинь*******нөхрийг чи манай гэрийн үүдэнд ирлээ гээд шүүгээн дээрээс ногоон иштэй заазуур авч гараад тэр заазуураар нөхрийн толгой руу цохьчихсон. Тэгээд нөхөр цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,     

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн №7372 дугаартай:

  1. *******ын биед зүүн баруун зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
  5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй /хавтаст хэргийн 41-42 дахь тал/

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 69, 89 дэх тал/,

  - урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 64, 88 дахь тал/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.     

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ. 

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч ******* нь 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 23 цагийн үед Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн Нарангийн ** дугаар гудамжны ***** тоотод хохирогч*******тай маргалдан зодож, биед нь халдаж улмаар эрүүл мэндэд нь “зүүн бугалга, шуу, баруун ташаа, хэвлийд цус хуралт, баруун гуя, баруун зүүн шилбэнд цус хуралт, хүзүүнд зулгаралт, хэвлийд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

П.О- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 23 цагийн үед Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн Нарангийн *** дугаар гудамжны ** тоотод байрлах өвлийн байшин, мөн тоотод байрлах Нийтийн байран дотор хохирогч *******тай маргалдан улмаар толгой хэсэгт нь цайны аяга шидэж, заазуураар толгой хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь “зүүн баруун зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдсэн гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******,******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай...” гэсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/,  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...П.О- шүүгдэгчийн талаас гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй байгаа...******* шүүгдэгчийн хувиар хохирогч *******т хохирол төлбөрт 150.000 төгрөг төлсөн...”гэсэн,

 Шүүх хуралдаанд шүүгдэгч *******ын өмгөөлөгч Н.Нямдорж гэм буруугийн талаар өгсөн мэдүүлэгтээ: “...*******т анх хохирогчоор тогтоогдож явж байгаад сүүлд нь гэрч болоод дараа нь яллагдагч болсон. Тухайн хэрэг гарсан өдөр бол 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр байгаа. Энэ хэрэг гарсан өдөр үүссэн гэмтэл, дараа нь үүссэн гэмтэл гэдэг дээр нэлээн эргэлзээ байгаа.******* хохирогчоор тогтоогдож, шүүх эмнэлэгт үзүүлэхдээ 1 сарын хугацаанаас нэлээн аажуу очсон байдаг...Миний үйлчлүүлэгчийн хувьд энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэдэг нь огтхон ч нотлогдохгүй байна. Тодорхой шалгаагүй байна, зодсон, цохисон гэж мэдүүлээд байгаа мэдүүлгийн эх сурвалжийг тогтоогоогүй. Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.8-д зааснаар гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдож байна, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгаж өгнө үү...” /шүүх хуралдааны тэмдэглэл/ гэсэн санал, хүсэлтийг гаргажээ.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд хууль зүйн дараахь үндэслэл тогтоогдлоо:

Мөрдөн байцаалтад хохирогч*******гийн өгсөн: “...Бид хоёр маргалдахад А-гийн нөхөр ******* намайг заамдаж аваад баруун гарыг мушгиад үүдний амбаар руу түлхээд ******* гэр рүүгээ цонхоор оронгуутаа ээж чинь хаана байна босоод ир яагаад гэр оронд хүн оруулаад байгаа юм гээд хүүхэд рүүгээ орилоод байхаар нь би араас нь цонхоор гэр рүү нь ороод Ханаа наашаа гараад ир манай гэрт ороод байж бай гэж хэлээд гаргасан. А- намайг үүдний жижиг өрөөнд байхад миний хоолойноос боогоод орж гараад байсан... ******* гэх хүн миний хоолойн тус газраас баруун гараараа боогоод үснээс зулгаагаад, хоёр гар мушгисан, баруун хөлний гуя хэсэг рүү нэг удаа өшиглөсөн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-39 дэх тал/,      

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн №7541 дугаартай: “...П.О-гийн биед зүүн бугалга, шуу, баруун ташаа, хэвлийд цус хуралт, баруун гуя, баруун зүүн шилбэнд цус хуралт, хүзүүнд зулгаралт, хэвлийд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 47-48 дахь тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байх ба*******д хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь үйл баримт нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх субъектив болон объектив шинжүүдийг илэрхийлж байна.

 Хэрэгт авагдсан хохирогч*******гийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн №7541 дугаартай дүгнэлт зэргээс үзэхэд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй түүний гэм буруутай эсэхэд эргэлзээгүй байх тул шүүгдэгч *******ын өмгөөлөгч Н.Нямдоржийн гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгаж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.  

Шүүгдэгч П.О- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд  шүүгдэгч *******,******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. 

 

Хохирлын талаар

 

Шүүгдэгч *******,******* нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй. 

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.  

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялын саналтай байна...” гэсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/,  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Улсын яллагчийн шүүгдэгч*******г торгох ялын санал гаргаж байгаа тул санал нэг байна...” гэсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/ гэсэн, 

 Шүүх хуралдаанд шүүгдэгч *******ын өмгөөлөгч Нямдорж гэм буруугийн талаар өгсөн мэдүүлэгтээ: “...*******т оногдуулж байгаа 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял зохимжгүй юм. Энэ хүн Автобус баазад жолоочоор ажилладаг, нийгмийн даатгал төлдөг бөгөөд амьдралын амьжиргаа залгуулдаг, цалин хөлс авдаг юм. Энэ хэргээс болж эхнэр нь салаад явсан. Бага насны ой гаран настай хүүхэдтэй. Өөрөө хүүхдээ асарч амьдардаг. Нийтэд тустай ажил хийлгэх ял аваад явахад одоо эрхэлж байгаа ажлаа хийх боломжгүй болох тул тухайн Автобус бааз нь ажлаас халах болно...Хишигбаатарт торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/ санал, хүсэлтийг гаргажээ. 

 

Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нарыг 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.    

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******,******* нарт оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ. 

 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч *******,******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг нарыг 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял, шүүгдэгч*******г 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.   

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******,******* нарт оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.    

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******,******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ