Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 131/ШШ2017/00535

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг Баянхонгор сум 4-5-24 тоотод оршин суух, ВЮ61011174 регистрийн дугаартай, Боржигон овогт Дуламхандын Эрдэнээгийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чимгээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Дэчмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Эрдэнээ шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие 1961 оны 01 сарын 11-ний өдөр төрсөн. 1983 оны 01 сарын 17-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Авто 18-р баазад ТСВ-6 бензин шатахуун счерийн жолоочоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чимгээ нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Эрдэнээ нь 1961 онд төрсөн. 1983 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Авто-18 дугаар баазад Т.С.В-6 бензин шатахууны счерийн жолоочоор ажиллаж байсан. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Д.Эрдэнээ нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргасан байх бөгөөд уг хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт тус тус зааснаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоох үйл явдалд хамаарахаар байна.

Д.Эрдэнээ нь 1983 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Авто-18 дугаар баазад Т.С.В-6 бензин шатахууны счерийн жолоочоор ажиллаж байсан болох нь түүний иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 04 сарын 24-ний өдрийн 281 дугаар тодорхойлолт, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2017 оны 05 сарын 18-ны өдрийн 594 дүгээр лавлагаа, Баянхонгор аймгийн тээврийг удирдах газрын даргын 1987 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 15 дугаартай тушаал, 1983 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 10 дугаартай тушаал, Д.Эрдэнээгийн 1982 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, итгэмжлэл, Атво тээврийн газрын 60 жилийн ойн дурсгалын диплом, 1985 оны 60 жилийн ойн баярын урилга, Монгол улсад Авто байгуулагдсаны 70 жилийн ойн мэндчилгээ, гэрч Б.Шаахүү, Ц.Даваасүрэн нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овогт Дуламхандын Эрдэнээгийн 1983 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Авто-18 дугаар баазад Т.С.В-6 бензин шатахууны счерийн жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Д.Эрдэнээгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэйболох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэдхүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөлшийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА