Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/94

 

 

 

 

 

 

                     

                                   

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,     

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,               

улсын яллагч Г.Ганхөлөг,          

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч А.Зүмбэрэл нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,     

 

Баянгол дүүргийн прокурорын газраас ******* холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105002511029 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны  дугаар сарын -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл , Баянгол дүүргийн  дугаар хороо Зүүн ард аюушийн тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, ******* /РД:/.

 

Холбогдсон хэргийн талаар  

2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн** дугаар хороо, **** дугаар хороолол, ** байрны **** дугаар орцны 2 давхарт шүүгдэгч ******* нь хохирогч Ж.Ж- маргалдаж улмаар Ж.Ж- нүүр рүү хэд хэдэн удаа цохиж эрүүл мэндэд нь “дух, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацарт шарх, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт, дээд уруулд зулгаралт, цус хуралт, язрал, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: 

 

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ж.Ж- өгсөн: 

 

“...2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр... ...архи уугаад би нилээн согтсон учир гэрээс нь явлаа гээд гарах гэж байгаад андуураад Б.Б- хүүхдийн өрөө рүү нь орсон. Гэтэл наад хаалга чинь биш гэж надад хэлээд бид хоёр хэн хэн нь согтуу байсан учир хоорондоо маргалдаад гэрээс нь гарахдаа хаалгыг нь саваад хаасан. Б.Б- араас гарч ирээд гартаа барьж байсан шаазан стаканаар миний дух руу цохиж байсныг санаж байна, намайг хэдэн удаа цохисныг мэдэхгүй, би нэг ухаан орсон чинь цусаа гоожуулчихсан орцонд байж байсан. Тэгээд нэг эмэгтэйтэй тааралдаад цагдаа дуудаад өг гэж хэлээд удалгүй цагдаа ирээд манай гэрийнхэн рүү залгаад тэд ирээд Гэмтлийн эмнэлэг авч явсан. Эмнэлэг дээр очиход миний дух толгой орчмоос цус маш их гарсан, хоёр нүд хөхөрсөн, уруул язарсан байсан. Шинжээчийн дүгнэлтэд бичсэн гэмтлүүдийг Б.Б- учруулсан өөр хэн нэг хүн учруулаагүй. Би нилээн согтуу байсан айлын өрөөний хаалга, гэрийн гарах хаалгыг ялгаж чадахгүй байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,  

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн №1007 дугаартай шинжээчийн дүгнэлт:

-Ж.Ж- дух, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт шарх, баруун зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт, дээд уруулд зулгаралт, цус хуралт, язрал, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх шарх гэмтлүүд нь ир ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. дух, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт шарх, баруун зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт, дээд уруулд зулгаралт, цус хуралт, язрал, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус тус эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хамарт зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй /хавтаст хэргийн 30-32 дахь тал/

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч *******ын өгсөн:

 

“...2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн** дугаар хороо *** байр 2 орц ** тоотод багын найз *****хамт архи уусан юм архи ууж дуусахад Ж.Ж-манай гэрээс явлаа гээд манай гэрийн тагт руу гарах гээд байхаар нь би гараас нь татаад наадах чинь гардаг хаалга биш гэсэн чинь Ж.Ж-миний нүүр рүү тохойгоороо цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд Жавхлантын хүзүү рүү 1 удаа цохиод газар унахад 2 удаа өшиглөсөн..” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дахь тал/, 

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 65/,

           - урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 95/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ. 

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд  

Шүүгдэгч ******* нь 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, *** дугаар хороолол, ** байрны ** дугаар орцны ** давхарт хохирогч Ж.Ж- маргалдаж улмаар Ж.Ж- нүүр рүү хэд хэдэн удаа цохиж эрүүл мэндэд нь “дух, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацарт шарх, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт, дээд уруулд зулгаралт, цус хуралт, язрал, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулан үйлдсэн гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.  

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч А.Зүмбэрэл нар шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл анги болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэжээ.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

1. Мөрдөн байцаалтад хохирогч Ж.Ж- өгсөн:  “...Б.Б- араас гарч ирээд гартаа барьж байсан шаазан стаканаар миний дух руу цохиж байсныг санаж байна намайг хэдэн удаа цохисныг мэдэхгүй, би нэг ухаан орсон чинь цусаа гоожуулчихсан орцонд байж байсан. ...Эмнэлэг дээр очиход миний дух толгой орчмоос цус маш их гарсан, хоёр нүд хөхөрсөн, уруул язарсан байсан. Шинжээчийн дүгнэлтэд бичсэн гэмтлүүдийг Б.Б- учруулсан өөр хэн нэг хүн учруулаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,   Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн №1007 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Ж.Ж- дух, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт шарх, баруун зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт, дээд уруулд зулгаралт, цус хуралт, язрал, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо...”  /хавтаст хэргийн 30-32 дахь тал/8 мөрдөн байцаалтад шүүгдэгч *******ын өгсөн: “...Ж.Ж-миний нүүр рүү тохойгоороо цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд Жавхлантын хүзүү рүү 1 удаа цохиод газар унахад 2 удаа өшиглөсөн..” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дахь тал/,  зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.   

2. Шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

 

Хохирлын талаар:      

 

Хохирогч Ж.Ж.Ж-мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн /хавтаст хэргийн 79 дэх тал/ байх тул шүүгдэгч Ж.Ж.Ж-нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.  

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/,   

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч А.Зүмбэрэл шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд түүний гэм буруутай үйлдлийг хамруулж, өршөөн хэлтрүүлж өгнө үү...” гэсэн санал хүсэлтийг тус тус гаргажээ.       

Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг  450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэх нь зүйтэй. 

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байх тул *******ыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаас өршөөн хэлтрүүлж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдъя.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,    36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг  450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.     

 

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгэт заасныг журамлан 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байх тул *******ыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаас өршөөн хэлтрүүлсүгэй.     

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай. 

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ