| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Санги-Очирын Олзод |
| Хэргийн индекс | 105/2022/0199/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/207 |
| Огноо | 2022-02-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.6.2., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/207
2022 02 14 2022/ШЦТ/207
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,
улсын яллагч М.Эрдэнэзаяа,
шүүгдэгч Х.Н.,
шүүгдэгч Г.Ө. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт Г.ийн Ө., Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт Х.ын Н. нарт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2206 00000 0065 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1971 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 50 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, нөхөр, Б. овогт Г.ийн Ө.,
Монгол Улсын иргэн, 1974 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Ховд аймагт төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, Б. овогт Х.ын Н..
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Ө. нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь-Эхийн 3-1640 тоотод Х.Т.тай маргалдаж, улмаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Х.Н. нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь-Эхийн 3-1640 тоотод хамтран амьдрагч Х.Т.г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ө. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Н. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 3/,
- Хохирогч Х.Т.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 17:00 цагийн үед найз Өлзийгийн гэрт нөхөр Төмөрөө, миний хамтран амьдрагч Н. бид 4 хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь-Эхийн 3-1640 тоотод “Хараа” 0.75 литрийн 1 шилийг, 0.5 литрийн хэмжээтэй “Хараа” архи 1 шилийг хувааж уугаад байж байтал Өлзийгийн нөхөр Төмөрөө “Т., чи өнөөдөр хүний амьдралыг салгахгүй шүү” гэж хэлээд миний нүүр лүү гараараа 3 удаа цохисон, дараа нь манай найз Өлзий уурлаад “чи одоо бид хоёрын амьдралыг салгах гээд байгаа юм уу” гэж хэлээд миний нүүр лүү гараараа 1 удаа цохисон, дараа нь манай нөхөр “энэ хүмүүс чиний үнэнийг хэлж байна” гээд миний нүүр лүү 1 удаа гараараа цохисон.” гэх мэдүүлэг /хх-ийн 8/,
- Хохирогч Х.Т.гийн дахин өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө би нөхөр Н.ын хамт Сансар луу явж, найз Отгоогийнд очоод 0.75 литрийн архи уусан. Өлзий нөхөр Төмөрөөгийн хамт өмнө нь болсон асуудлыг сөхөөд манай нөхөрт яриад байсан. Тэгээд тэрнээс болоод муудалцаж маргалдсан. Өлзий намайг үсдээд, миний нүүр лүү цохисон. Өлзийгийн нөхөр Төмөр бид хоёрыг салгах гээд дундуур ороод байсныг би мэдэхгүй, өмнөх мэдүүлэг дээрээ намайг цохисон гэж мэдүүлсэн байна лээ. Тэдний гэрийн зуухыг би согтуудаа өшиглөсөн. Тэгээд манай нөхөр Н. айлын гал голомт өшиглөлөө гээд намайг хойш нь татахдаа санамсаргүй миний нүүр лүү цохисон.” гэх мэдүүлэг /хх-ийн 13/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 62 тоот: “Х.Т.гийн биед баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, хамрын нуруу, уруул, зүүн нүдний доод зовхи, зүүн чамархай, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын дотор салстын язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 25/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Г.Ө. нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь-Эхийн 3-1640 тоотод Х.Т.тай маргалдаж, улмаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Х.Н. нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь-Эхийн 3-1640 тоотод хамтран амьдрагч Х.Т.г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Х.Н., Г.Ө. нарт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Г.Ө. нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь-Эхийн 3-1640 тоотод Х.Т.тай маргалдаж, улмаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Х.Н. нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь-Эхийн 3-1640 тоотод хамтран амьдрагч Х.Т.г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
- Хохирогч Х.Т.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 17:00 цагийн үед найз Өлзийгийн гэрт нөхөр Төмөрөө, миний хамтран амьдрагч Н. бид 4 хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь-Эхийн 3-1640 тоотод “Хараа” 0.75 литрийн 1 шилийг, 0.5 литрийн хэмжээтэй “Хараа” архи 1 шилийг хувааж уугаад байж байтал Өлзийгийн нөхөр Төмөрөө “Т., чи өнөөдөр хүний амьдралыг салгахгүй шүү” гэж хэлээд миний нүүр лүү гараараа 3 удаа цохисон, дараа нь манай найз Өлзий уурлаад “чи одоо бид хоёрын амьдралыг салгах гээд байгаа юм уу” гэж хэлээд миний нүүр лүү гараараа 1 удаа цохисон, дараа нь манай нөхөр “энэ хүмүүс чиний үнэнийг хэлж байна” гээд миний нүүр лүү 1 удаа гараараа цохисон.” гэх мэдүүлэг /хх-ийн 8/,
- Хохирогч Х.Т.гийн дахин өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө би нөхөр Н.ын хамт Сансар луу явж, найз Отгоогийнд очоод 0.75 литрийн архи уусан. Өлзий нөхөр Төмөрөөгийн хамт өмнө нь болсон асуудлыг сөхөөд манай нөхөрт яриад байсан. Тэгээд тэрнээс болоод муудалцаж маргалдсан. Өлзий намайг үсдээд, миний нүүр лүү цохисон. Өлзийгийн нөхөр Төмөр бид хоёрыг салгах гээд дундуур ороод байсныг би мэдэхгүй, өмнөх мэдүүлэг дээрээ намайг цохисон гэж мэдүүлсэн байна лээ. Тэдний гэрийн зуухыг би согтуудаа өшиглөсөн. Тэгээд манай нөхөр Н. айлын гал голомт өшиглөлөө гээд намайг хойш нь татахдаа санамсаргүй миний нүүр лүү цохисон.” гэх мэдүүлэг /хх-ийн 13/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 62 тоот: “Х.Т.гийн биед баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, хамрын нуруу, уруул, зүүн нүдний доод зовхи, зүүн чамархай, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын дотор салстын язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 25/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Г.Ө., Х.Н. нарыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Г.Ө.т Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч Х.Н.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Хохирогч Х.Т. нь баримтаар хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болно.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Г.Ө., Х.Н. нарт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч нарт прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б. овогт Г.ийн Ө.ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Б. овогт Х.ын Н.ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ө.т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н.т 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Г.Ө.т оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ял, Х.Н.т оногдуулсан 550.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Г.Ө., Х.Н. нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ө., Х.Н. нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус эвээр үргэлжлүүлсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЛЗОД