Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/108

 

 

 

 

 

 

                     

                                   

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,     

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,               

улсын яллагч Э.Номин-Эрдэнэ,     

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,   

 

Баянгол дүүргийн газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 2205000000065  дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  оны  дугаар сарын -ны өдөр Хэнтий аймгийн Галшар суманд төрсөн,  настай, эрэгтэй, дээд боловсролтой, сантехник инженер мэргэжилтэй, “” ХХК-нд инженер ажилтай, ам бүл , эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн дугаар хороо,  байрны  тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* /РД:/.

 

Холбогдсон хэргийн талаар  

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах **а байрны ***** тоотод хохирогч Д.Г- хувийн таарамжгүй харилцааны улмаас гараараа нүүрэн тус газарт цохиж түүний биед зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: 

 

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Г-ын өгсөн:

 

“...2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 21 цагийн үед найз Э- гэр болох Баянгол дүүргийн *** дугаар хороо ***а байрны 1**** тоотод эхнэр О-, найз Ш-, О- нарын хамт очсон. Бид нарыг очоод байж байтал араас Э- эхнэр М- гэртээ ирсэн. Бид нар гэр бүлийн уулзалт зохион байгуулаад хүний 4-5 шил пиво, нэг шил 0.75 литртэй нэрийг нь мэдэхгүй байна архи ууцгаасан. Тэгээд яриад сууж байгаад Э-ыг мөргөсөн. Тэгтэл Э- эргүүлээд миний нүүрэн тус газарт нэг удаа цохиж миний зүүн нүд хөхөрч гэмтсэн. Бид хоёрын дундуур Ш- орж салгасан...Намайг Э-аас өөр хүн цохиж зодоогүй. Надад гаргах ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7 дахь тал/,     

 

 

Мөрдөн байцаалтад гэрч Ж.О-гийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дахь тал/, 

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Ш- өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/, 

 

Мөрдөн байцаалтад гэрч А.М-гийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн 157 дугаар дүгнэлтэд: “Д.Г-ын биед зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 31-32 дахь тал/, мөрдөн байцаалтад шүүгдэгч А.М-гийн өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 06-ны 19 цагаас эхэлж манай найз Ш-, эхнэр О-гийн хамт, мөн манай найз Г- түүний эхнэр О- нар манайд цугларсан. Тэгээд юм яриад сууж байгаад би найз Г-тайгаа ажил ярилцсан бөгөөд бид 2 нэг мэдсэн маргалдаж байсан, тэгээд Г- намайг мөргөсөн тэгэхээр нь би эргүүлээд Г-ын зүүн нүд хэсэг рүү нь нэг удаа гараараа цохисон тэгээд Шижирээ дундуур ороод болиулсан тэгээд тэрнээс хойш Г- бид 2 ямар нэгэн хэрүүл маргаан хийгээгүй сууж байгаад Г-, О- хоёр 00 цаг өнгөрөөд гэрлүүгээ явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч *******ын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дахь тал/,  

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 59/,

           -урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 66/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ. 

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** байрны **** тоотод хохирогч Д.Г- хувийн таарамжгүй харилцааны улмаас гараараа нүүрэн тус газарт цохиж түүний биед зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдсэн гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.  

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл анги болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэжээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

1. Мөрдөн байцаалтанд хохирогч Д.Г-ын өгсөн “...Тэгээд ярьж сууж байгаад Э-ыг мөргөсөн. Гэтэл Э- эргүүлээд миний нүүрэн тус газарт нэг удаа цохиж миний зүүн нүд хөхөрч гэмтсэн. Бид хоёрын дундуур Шижир- Эрдэнэ орж салгасан..., Намайг Э-аас өөр хүн цохиж зодоогүй. Надад ямар нэгэн санал гомдол, санал, хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлгээс /хавтаст хэргийн 7 дахь тал/, мөрдөн байцаалтад шүүгдэгч Ж.О-гийн өгсөн: “...Э-, Г- хоёр нилээн согтчихсон байдалтай хоорондоо муудалцаад хэрэлдээд байсан юм. Тэгээд нэг харсан тэр 2 маргалдаж байгаад Г-ын зүүн талын нүд нь хавдчихсан, Э- уруул хэсэг нь хавдчихсан нэг нэгнийгээ цохисон бололтой байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дахь тал/, мөрдөн байцаалтад шүүгдэгч Г.Ш- өгсөн: “...*******, Д.Г- хоёр хоорондоо маргаад эхэлсэн. Тэгээд хороондоо нэг нэгийгээ гараараа цохисон. Тэр хоёрыг би салгаад энэ үйл явдлаас болоод уулзалтын уур амьсгал маш эвгүй болсон учраас бүгдээрээ гэр гэр рүүгээ явахаар болсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/, мөрдөн байцаалтад гэрч А.М-гийн өгсөн: “...Миний нөхөр *******, Д.Г- хоёр ажлаас болоод хоорондоо маргалдаад бие биенээ цохичихлоо гэсэн. Д.Г-ын зүүн нүдний орчим нь бага зэрэг улайсан байсан, манай нөхрийн доод уруул дотор талдаа шалбарсан бага зэрэг цус гарсан харагдсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн 157 дугаар дүгнэлтэд: “...Д.Г-ын биед зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 31-32 дахь тал/, мөрдөн байцаалтад гэрч А.М-гийн өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 06-ны 19 цагаас эхэлж манай найз Ш-, эхнэр О-гийн хамт, мөн манай найз Г- түүний эхнэр О- нар манайд цугларсан. Тэгээд юм яриад сууж байгаад би найз Г-тайгаа ажил ярилцсан бөгөөд бид 2 нэг мэдсэн маргалдаж байсан, тэгээд Г- намайг мөргөсөн тэгэхээр нь би эргүүлээд Г-ын зүүн нүд хэсэг рүү нь нэг удаа гараараа цохисон тэгээд Шижирээ дундуур ороод болиулсан тэгээд тэрнээс хойш Г- бид 2 ямар нэгэн хэрүүл маргаан хийгээгүй сууж байгаад Г-, О- хоёр 00 цаг өнгөрөөд гэрлүүгээ явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дахь тал/, мөрдөн байцаалтад шүүгдэгч *******ын өгсөн: “...Г- намайг мөргөсөн. Тэгэхээр нь би эргүүлээд Г-ын зүүн нүд хэсэг рүү нь нэг удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дахь тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.   

2. Шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцлүүдийг бүрэн хангасан болно.  

 

Хохирлын талаар:      

 

Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох саналтай байна...” гэсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/, 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, торгох ялыг хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн санал хүсэлтийг тус тус гаргажээ. 

 

  Шүүгдэгч *******т холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, улсын яллагчаас *******ыг 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсныг шүүгдэгч нар эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дүгнэлээ.

Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь үндэслэлтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******т оногдуулсан 450.000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг  3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдъя.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.     

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******т оногдуулсан 450.000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг  3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.  

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ