Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/127

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,      

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,               

улсын яллагч Г.Номин-Эрдэнэ,      

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,      

 

Баянгол дүүргийн газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 2205001030120 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, оны  дугаар сарын -ны өдөр Хөвсгөл аймаг Тариалан суманд төрсөн, Халх,  настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “” ХХК-д туслах машинист ажилтай, ам бүл  өвөө эмээгийн хамт, Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум  дугаар баг тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ******* /РД: /

 

Холбогдсон хэргийн талаар  

Шүүгдэгч ***** Э.Б нь 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орхоны ****** тоотод хохирогч Д.Э- толгой хэсэгт мөргөж биед нь хамар ясны зүүн хажуу ханын хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын хянганд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ий мэдүүлэхдээ: 

 

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Э- өгсөн:

 

“...Тус өдөр би хуучин хамтран амьдарч байсан *******тэй гэртээ уулзаж учраа олох гээд мөн өгч авах эд зүйл байсан учир гэртээ дуудахад түүний үеэл ах болох Э.Д-тай хамт ирсэн. Бид хоёр учраа олж нэгнээсээ уучлалт гуйж учраа олсон. Тэгээд би *******тэй учраа олоод гэрт байсан вискинээс ууж байхад тэр надтай хамт хувааж уусан. Э.Б согтож Э.Д-тай муудалцаж улмаар ******* нь вискиний шил бариад дайрч байсан. Тэгээд би *******д боль гээд гарнаас нь татахад намайг шууд барьж аваад толгойгоороо нүүр хэсэг рүү 1 удаа мөргөж би газар унаад босч ирэхэд дахиад 1 удаа нүүр лүү толгойгоороо мөргөсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,     

 

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.Д- өгсөн:

 

“...Э-, Э.Б нар нь урьд өмнө болсон асуудлаа яриад сууж байсан бөгөөд Э- нь нэг шил виски задлаад өөрөө уугаад сууж байсан. Хэсэг байж байгаад манай дүү Э.Бд вискинээсээ өгөөд бид 2021 оны 12 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 02 цагаас хойш бид гурав тухайн вискиг хувааж уусан. Д.Э- нь уухаа болиод байж байсан бөгөөд Э.Б бид хоёр согтож байсан. Би тухайн үйл явдлыг тодорхой санахгүй байна, над руу дайрч давшлаад байсан бөгөөд гэнэт Э.Б нь Э-г түлхэж унагаагаад, босч ирэхээр нь хоёр удаа мөргөөд...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8 дахь тал/, 

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн 616 дугаар дүгнэлтэд: “Д.Э- биед хамар ясны зүүн хажуу ханын хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын хянганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дахь тал/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 51 дэх тал/,

           - урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 53 дахь тал/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ. 

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Э.Б нь 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орхоны *****тоотод хохирогч Д.Э- толгой хэсэгт мөргөж биед нь хамар ясны зүүн хажуу ханын хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын хянганд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдсэн гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл анги болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэжээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

1. Мөрдөн байцаалтад хохирогч Д.Э- өгсөн: “...Э.Б согтож Э.Д-тай муудалцаж улмаар ******* нь вискиний шил бариад дайрч байсан. Тэгээд би *******д боль гээд гарнаас нь татахад намайг шууд барьж аваад толгойгоороо нүүр хэсэг рүү 1 удаа мөргөж би газар унаад босч ирэхэд дахиад 1 удаа нүүр лүү толгойгоороо мөргөсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/, мөрдөн байцаалтад гэрч Э.Д- өгсөн: “...Би тухайн үйл явдлыг тодорхой санахгүй байна, над руу дайрч давшлаад байсан бөгөөд гэнэт Э.Б нь Э-г түлхэж унагаагаад, босч ирэхээр нь хоёр удаа мөргөөд...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8 дахь тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн 616 дугаар дүгнэлтэд: “Д.Э- биед хамар ясны зүүн хажуу ханын хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын хянганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дахь тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.   

2. Шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцлүүдийг бүрэн хангасан болно.  

 

 

Хохирлын талаар:      

 

Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох саналтай байна...” гэсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/, 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, торгох ялыг хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн санал хүсэлтийг тус тус гаргажээ. 

 

  Шүүгдэгч *******д холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, улсын яллагчаас *******д 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсныг шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул улсын яллагчийн шүүгдэгчид танилцуулсан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах нь үндэслэлтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******д оногдуулсан 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг  3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдъя.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:   

             

1. Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бг 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.      

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******д оногдуулсан 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг  3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.  

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ