Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 159

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хэргийн индекс: 171/2016/0181/Э/ Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг, Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Содболд Шүүгдэгч Ц.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т заасан гэмт хэрэгт Боржигон овогт Цотгбаатарын Энхжаргалд холбогдуулан хэргийг 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1992 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймаг Дархан суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Анагаах ухааны их сургуулийн 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 3, Дархан-Уул аймгийн Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 4 дүгээр байрны 46 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Цогтбаатарын Энхжаргал /РД: ТА92082105/. Шүүгдэгч Ц.Энхжаргал нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 6 дугаар сарын 8-9-нд шилжих шөнө 01 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө баг 14 дүгээр байрны урд талын авто машины зогсоол дээр байрлуулж тавьсан иргэн Т.Өрнөлтбаярын 97-85 ДАР улсын дугаартай Верна аксент маркийн автомашины урд, хойд талын салхины шилийг санаатайгаар хагалж, устгасан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/ ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Ц.Энхжаргалын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 06 сарын 08-ны өдөр гадуур найз нөхөдтэйгөө ууж идэж явж байгаад 23 цаг 40 минутын үед гэр рүүгээ орохдоо дэлгүүрээс 3 шил 0.5 литрийн Сэнгүр нэртэй пиво авч орсон. Тэгээд гэртээ ороод пиво уугаад унтахынхаа өмнө Өрнөлтбаярын 99063174 дугаарын утас руу залгахад Өрнөлтбаяр утсаа авахгүй харин эхнэр болох Оюунчимэг нь утсыг нь аваад Өрнөлтбаяр унтаж байна “Яах гэсэн юм бэ” гэж хэлсэн тэгэхээр нь утсаа салгаад Өрнөлтбаярыг утсаа аваагүй болохоор нь уур хүрээд гэрээсээ 01 цаг 40 минутын D:\2016-Odnoo\Sh.Ts togtool\Shiitgeh togtool/Ц.Энхжаргал нар 153.1.doc. үед гараад замаас таксинд суугаад Өрнөлтбаярын гэрийнх нь гадаа буугаад Өрнөлтбаярын машин болох 97-85 ДАР улсын дугаартай машиных нь хажууд очиж байгаад хажуу талд нь нэг тоосго байхаар нь тэр тоосгыг аваад эхлээд урд талынх нь цонхыг тоосгоор 1 удаа цохисон харин хойд талынх нь цонхыг 2 удаа цохиод хагалчихаад буцаад замаас нэг таксинд суугаад гэр рүүгээ харьсан. Ямар нэг шалтгаан байхгүй ээ. Өрнөлтбаяр утсаа аваагүй болохоор нь уур хүрээд машиных нь цонхыг очоод хагалчихсан юм. Өрнөлтбаяр бид хоёр 3 жилийн өмнөөс эр эмийн харилцаатай байгаа. Өрнөлтбаяр ер нь 2 эмэгтэйгийн дунд яах гээд байгаа нь мэдэгдэхгүй яваад байдаг тэгээд намайг больё салья гэхээр үгүй ээ чамтай хамт байна гээд байдаг боловч эхнэр рүүгээ очдог. Эхнэртэйгээ хамт зээл авсан ч юм уу нэг мөнгөний асуудалтай юм шиг байгаа юм. Би 6 жилийн өмнө Шижирбаяр гээд залуутай гэр бүл болж байсан дундаасаа нэг хүүтэй хүү маань 6 настай харин одоо салаад 4 жил гаруй хугацаа өнгөрч байна. Гэхдээ гэрлэлтийн баталгаагаа салгаагүй байгаа. Би хохирлын мөнгө 310.000 мянган төгрөгийг өгч барагдуулсан” гэх мэдүүлэг (хэргийн 8, 34, 36 дугаар хуудас) Хохирогч Т.Өрнөлтбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 06 дугаар сарын 09-ний өглөө гэрээсээ эхнэртэйгээ ажилдаа явах гээд гарсан чинь зогсоол дээр байрлуулан тавьсан 97-85 ДАР улсын дугаартай верна аксент маркийн машины урд хойд талын салхины шилийг хагалсан байхаар цагдаагийн байгууллагад хандсан. Ер нь бол манай байрны өөдөөс харсан байранд амьдардаг цагдаа залуу миний машины цонхыг хагалсан хүн эмэгтэй цагаан өнгийн өмдтэй махлагдуу шардуу үстэй эмэгтэй байсан гэж хэлсэн тэгээд би Энхжаргалыг гэж мэдсэн. Би Энхжаргалтай 3 жилийн өмнө танилцаж байсан. Эр эмийн харилцаа холбоотой. 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Энхжаргал бид 2 уулзаагүй ямар нэг маргалдаж муудалцсан зүйл байхгүй. Миний утас руу залгаад аваагүй болохоор уурласан байж магадгүй юм. Надад хэлэхдээ би сайн мэдэхгүй байна хэтэрхий согтуу байсан учраас машины чинь цонхыг хагалсан гэж байсан. Бид хоёрын хооронд өш хонзонгийн зүйл байхгүй. Оюунчимэг бид хоёрын хооронд албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй. Бид 2 дундаасаа 1 охинтой. Охин минь 4 настай. Машиныхаа хохирлын мөнгө болох 310.000 мянган төгрөгийг би Энхжаргалаас хүлээн авсан учраас надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хэргийн 11, 16-17 дугаар хуудас/, Гэрч Н.Бат-Амгалангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“... Манайх 2016-оны 06 дугаар сарын 08-ны үеэр Дархан сумын Өргөө баг Өнгөт хорооллын 15 дугаар байрны 21 тоотод оршин суудаг байж байгаад саяхан Дархан сумын 8-р багийн нутаг дэвсгэрт нүүж ирсэн юм. 2016 оны 6 дугаар сарын 8-ны шөнийн 00 цаг 40 минутын үед тагтан дээрээ зогсож байсан юм. Тэгсэн нэг юм хагарах чимээ гарахаар нь би чимээ гарсан зүг рүү харсан чинь 14 дүгээр байрны урд байрлуулан тавьсан байсан цагаан өнгийн жижиг машины хойд урд талын цонхны шилийг цагаан пүүз, хар куртик, саарал байх аа биеийн тамирын өмдтэй байх шиг байсан нэг эмэгтэй хагалчихаад нэг машинд суугаад явчихсан. Тэр эмэгтэй ганцаараа явж байсан хүнтэй явж байсан эсэхийг яг сайн санахгүй байна. Ямарч байсан нэг приүс машинд суугаад явсан. Харанхуй байсан учраас би сайн хараагүй. Бага зэрэг махлаг, намхан нуруутай өөр зүйл санахгүй байна” гэх мэдүүлэг /хэргийн 9, 17 дугаар хуудас/, Гэрч Б.Оюунчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2016 оны 6 дугаар сарын 9-ний өглөө босоод ажилдаа явах гээд гэрээсээ гараад машинаа харсан чинь урд болон хойд талынх нь салхины шил хагарчихсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар ажилладаг Н.Бат-Амгалан гэж хүн манай гэрийн өөдөөс харсан байранд амьдардаг юм аа. Тэгээд тэр хүн надад хэлсэн танай машины цонхыг шөнө 01 цаг өнгөрөөгөөд цагаан өмдтэй урт шар үстэй хүүхэн хагалж байсан гэж хэлсэн. Тэгээд би Ц.Энхжаргалыг гэж мэдсэн. Тэрнээс гадна намайг гэртээ ажилтай явж байгаад 01 цаг өнгөрөөгөөд орж ирэхэд Ц.Энхжаргал манай нөхрийн утас руу залгасан тэгэхээр нь би утсыг нь аваад шөнө битгий залгаад бай унтаж байна гэж хэлээд утсыг нь салгасан. Нөхөр бид 2 албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй ээ. Харин дундаасаа 1 хүүхэдтэй. Манай охин одоо 3 настай. Манай нөхөр Өрнөлтбаяр 3 жилийн өмнөөс Ц.Энхжаргал гэж хүүхэнтэй уулздаг эр эмийн харилцаатай болсон. Тэгээд одоог хүртэл салаагүй яваад байгаа. Манай нөхрийн нэр дээр бүртгэлтэй байдаг 2016 оны 4 дүгээр сард 2.500.000 мянган төгрөгөөр худалдан авч байсан. Ер нь бол миний л мөнгөөр авч байсан. Ц.Энхжаргал намайг олон удаа хэл амаар доромжилж байсан. Олон удаа мессэжээр дарамталж байсан одоо ингэж байгаа юм чинь намайг цаашлаад хүүхдүүдийг маань ч яах ч юм билээ гэж бодож байна. Тэрнээс гадна нөхөр бид 2 байр авах гээд банкнаас цалингийн зээл авч байсан одоо 16 сая төгрөгийн үлдэгдэл байгаа. Тэгэхээр энэ мөнгө төгрөгийг ганцаараа төлөөд явах хэцүү л байна. Ц.Энхжаргал машины төлбөр гэж 310,000 мянган төгрөг өгсөн байгаа. Машинаа бол янзалчихсан байгаа. Миний хувьд бол машин тэрэг эвдэрсэн ч гэсэн янзалчихсан гэхдээ гэр бүл салгаж байгаад бол их л гомдолтой байна. Одоо манай нөхөр гэрээсээ хамаг юм аа аваад явчихсан байгаа” гэх мэдүүлэг /хэргийн 20 дугаар хуудас/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 5, 6 дугаар хуудас/, Шинжээчийн дүгнэлт /хэргийн 22-23 хуудас/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 54 дүгээр хуудас/, Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хэргийн 57 дугаар хуудас/, Зарлагын баримт /хэргийн 58 дугаар хуудас/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч Ц.Энхжаргалыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна. Мөн улсын яллагчийн ирүүлсэн яллах дүгнэлт нь зөв байна. Шүүгдэгч Ц.Энхжаргал нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэлгүй байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Шүүгдэгч Ц.Энхжаргал нь согтуугааар гэмт хэрэг үйлдсэн нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд болох боловч түүний анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, бага насны хүүхэдтэй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулах ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ. Шүүгдэгч Ц.Энхжаргал нь энэ хэргийн улмаас урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна. Хохирогч Т.Өрнөлбаярт шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “Т.Өрнөлтбаяр миний бие нь гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцох боломжгүй” гэх тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлснийг дурдах нь зүйтэй.