Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 128/2015/0956/З |
Дугаар | 221/МА2016/0285 |
Огноо | 2016-05-05 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 221/МА2016/0285
Д.Нямдаваагийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгч Д.Нямдаваа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болортуяа, гуравдагч этгээд Э.Бямбадэлгэрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баасанпүрэв нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 88 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.Нямдаваагийн нэхэмжлэлтэй, Налайх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Нямдаваа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Налайх дүүргийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 446 дугаар захирамжийн Б.Чулуунд холбогдох хэсгийг хүчингүй болгож, Д.Нямдаваа надад уг газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Налайх дүүргийн Засаг даргад даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Налайх дүүргийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Иргэн Б.Чулуунд Налайх дүүргийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 446 дугаар захирамжаар тус дүүргийн 2 дугаар хороо, Нарлаг 13 гудамж, 8 тоот хашааны 500 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 28 дугаар зүйлийн 28.1.1-д зааснаар гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 0323929 дугаар газар эзэмших гэрчилгээ олгосон байна.
Иргэн Б.Чулуун нь тус газраа 2008-2012 он хүртэл албан ёсоор эзэмшиж байгаад 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдөр нас барсан. Түүний төрсөн охин Э.Бямбадэлгэрт тус газрыг өвлөх эрхийн гэрчилгээ 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр олгогдож, 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр дүүргийн Өмч, газрын харилцааны албанд шилжүүлж авах хүсэлтээ өгсөн байна.
Иргэн Д.Нямдаваа нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасны дагуу 2008-2009 онд газар хүссэн хүсэлт гаргаагүй байна. Нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг зөрчин бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа тул Д.Нямдаваагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Э.Бямбадэлгэр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 061 тоот өвлөх эрхийн гэрчилгээний дагуу өөрийн төрсөн ээж Б.Чулууны Налайх дүүргийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 446 дугаар захирамжийг үндэслэн олгогдсон 0323939 гэрчилгээний дугаар, 18668294155865 нэгж талбарын дугаартай, 500 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газрын хууль ёсны эзэмшигч болсон. Налайх дүүргийн 2 дугаар хороо, Нарлаг хэсэгт иргэдэд анх газар олгож байх үе буюу 2008 онд эзэмших газраа заалгаж, хашаагаа барьж баталгаажуулж авсан анхны иргэдийн нэг нь манай ээж байсан. Иймд Д.Нямдаваагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 88 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Нямдаваагийн Налайх дүүргийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 446 дугаар захирамжийн Б.Чулуунд холбогдох хэсгийг хүчингүй болгож, Д.Нямдаваа надад уг газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Налайх дүүргийн Засаг даргад даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Д.Нямдаваа давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 88 дугаар шийдвэрийг зөвшөөрөхгүй. Газрын тухай хуулийн35 дугаар зүйлийн 35.3.1 дэх заалтыг зөрчсөн ба Иргэний хуулийн 552 дугаар зүйл өвлөхөд хэрэглэгдэх 552.1, 552.2, 552.3, 552.4 бүрэн зөрчсөн ба газар хянах гэрээнд заагдсан 3.1 дэх заалтыг мөн зөрчсөн.
Эрчим хүчинд Б.Чулуунаас Г.Батболдод шилжих Засаг даргын төсөлд тусгагдсан Өмч, газрын харилцааны албаны бичиг, 2015 оны 5 дугаар сарын 15-нд 396 дугаартай Нарлаг 14-7А гэсэн баримт,Б.Чулууны газрын гэрчилгээний үнэ, 2015 оны 7 дугаар сарын 10-нд Хаан банкинд 500 төгрөг тушаасан баримт, 113-р хуудсанд байгаа.
Өвлөгч Э.Бямбадэлгэр нь 2015 оны 7 дугаар сарын 20-нд өвлөх эрх авсан. 2015 оны 10 дугаар сарын 13-нд өв залгамжлах хүсэлт гаргасан. 2 дугаар хороо, 38 дугаар байрны 18 тоот, Өмч, газрын харилцааны албанд Э. Бямбадэлгэр нь 2016 оны 1 дүгээр сарын 26-нд хүсэлт гаргасан нь худал баримтуудад үндэслэсэн.
2008 оны 9 дүгээр сарын 26-ны 446 дугаартай захирамж нь Б.Чулууны Нарлаг хэсэг 2010 оны 12дугаар сарын 13-нд авсан газрын гэрчилгээ Нарлаг 2-р хороо гэсэн хаяггүй энэ гэрчилгээг авах үедП.Цэцэгсүрэн цахилгаан эрчим хүчнээс гэрээгүй, 2010 оны 6 дугаар сарын 01-нд бүртгэхдээ Нарлаг 13-8 тоот гэж бүртгэсэн. 2010 оноос 2014 оны 5 дугаар сарын 28 хүртэл цахилгаан эрчим хүчтэй гэрээгүй тооцооны тайланг баримтаар нотолно. 2010 оны 12 дугаар сарын 13-нд Б.Чулуунд Нарлаг 2-р хороо гэж бичих шаардлагагүй хаягтай байсан. Б.Чулуун нь 2008 оноос 2012 оны 05 дугаар сарын 30 хүртэл 2-р хороо, 35-р байрны 46 тоотод амьдарч байсан. Нарлагт байгаагүйг нотолно. Гэрчилгээний нэгж талбар дугаартС.Сүхбаатарт 2012 оны 7 дугаар сарын 27-нд 18668294139878 дугаартай С.Баатарбилд 2014 оны 4 дүгээрсарын 17-нд 18668294141880 дугаартай Б.Чулуунд дарааллын дагуу 18668294155865 дугаартай сүүлдолгогдсонд нэгж талбарын дугаар болно. 2015 оны 07 сарын 10-ны Хаан банкинд төлсөн баримт 113 дугаар хуудас, 1-р хороо Бадралын 13-ын 243 тоот, 2010 онд газар хүссэн өргөдөлд Б.Чулууны овог өөр, хаяг өөр гэдгийг охин Э.Бямбадэлгэр биш гэдгийг хэлсэн. 2008 оноос 2010 он дуустал өмч газар харилцааны албандгазар хүссэн өргөдөл байхгүй.
Гэрчүүд газрын байршил орчныг мэдэхгүй учир худал мэдүүлэг өгч, хашааг 4 тал гэдгийг ярьсан. Мэтгэлцээнд Д.Нямдаваа надтай уулзсанаа мэдэхгүй, танихгүй байсан. Асуусан асуултын тайлбарыг бичээгүй байна. Д.Нямдаваа би орчны тайлбар хийгээгүй байсан учир худал гэрчийн нотолгоог зөвшөөрөхгүй.
Засаг дарга X. Болдбаатар нь 2015 оны 5 дугаар сарын 2-нд Нарлаг 14-7А гэсэн хариу өгсөн. 2015 оны 9 дүгээр сарын 17-ны 6803 дугаартай нийслэлийн Засаг даргад хандаагүй гэсэн захирамжаар Э.Бат-үүл даргад 2015 оны 9 дүгээр сарын 22-нд Ш50922041 өргөдлийн хариуг Өмч, газрын харилцааны албаны 2-р хорооны мэргэжилтэн О.Адъяад гэсэнд 2015 оны 10 дугаар сарын 14-нд Нарлаг 13-8 тоотод Б.Чулууны гэрчилгээг зөв гэснийг Х.Болдбаатар, төлөөлөгч н.Одгэрэл үүнийг хяналгүй 3.1-ийг бүрэн зөрчиж байгааг өөгшүүлж үндэслэсэн нь эрхэлсэн ажлаа бүрэн мэддэггүй, гарын үсэг аялдан дагаж буруу хариу өгснийгзөвшөөрөхгүй.
Шүүгч Н.Долгорсүрэн, туслах Г.Мөнхболд нь 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс хойш миний нэхэмжлэлийг 5 удаа захирамж гаргаж буцаасан. 2015 оны 8 дугаар сарын 27, 6078 дугаартай захирамж, 2015 оны 9 дүгээр сарын 17, 6803 Нийслэлийн Засаг даргад хандаагүй гэдгээр, 2015 оны 10 дугаар сарын 29-нд 8114 дугаартай, 2015 оны 11 дүгээр сарын 13-нд 1-9048 дугаартай захирамжийг авсан. Нэг захирамжийг өргөдөлд хавсаргасан.
2015 оны 11 дүгээр сарын 25-нд нэхэмжлэлээ туслахын зөвлөснөөр бичиж өгсөн. Би 2016 оны 1дүгээр сарын 06-нд эсрэг тайлбар бичсэн. 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр шүүгч туслахтайгаа хамтНалайх дүүрэгт ирсэн. Газар байршлын зураг авсан. Өмч, газрын харилцааны албанаас Б.Чулууны газар хүссэн өргөдөл 2008 онд байхгүй гэж сонсоод 2010 оны газар хүссэн өргөдлийн нэрсийн жагсаалтыг авсан. Түүнд Б.Чулууны овог, хаяг өөр байна гэдгийг охин Э.Бямбадэлгэр нь сануулж байсан. Би 2015 оны 5 дугаарсарын 15-ны өдрийн 396 дугаар Б.Чулууны газрын гэрчилгээг Г.Батболдод шилжүүлэх төсөвт тусгагдсан гэсэн. Эрчим хүчинд Нарны 14-7А гэдгийг 13-7А болгосныг албан ёсоор гардаж авсан.
446 дугаар захирамжтай Б.Чулуун гэрчилгээ 0323939 нэгж талбай 18668294155865 дугаартай энэ гэрчилгээг үндэслэж 13-7А Г.Батболдод шилжүүлэхээр 396 тоот газар өмч харилцааны албаны дарга Мэндсайханы гарын үсэгтэй баримтыг шүүгч туслахтайгаа авсан. 2016 оны 1 дүгээр сарын 29-ний шүүххуралдаанд Д.Нямдаваа намайг харилцагчаас газар хүссэн өргөдөл өгөөгүй гэдгийг тайлбар ирсэнийг 105, 106, 107 дугаар хуудсанд 2011 оны 07 дугаар сарын 20-ны 263 дугаар захирамжид 2009 онд өргөдөл өгсөнийг баримтлах 5 хүний захирамж байгаа. 2008 онд газар авах өргөдөл өгөхийг мэдэхгүй засаг дарган.Энхсайханд өргөдөл авч орсныг Налайх дүүргийн хуучин Засаг дарга н.Энхсайхан нь өөрийнхөө гараар тайлбар бичиж, утасныхаа дугаарыг бичсэн байхад авч хэлэлцсэнгүй.
Г.Батболд нь худалдан авагч байхад үүнийг нотолсонгүй. Газрын нэгж талбарын 18668294155865 дугаарыг өөрчлөгддөггүй гээд хэргийг үнэн зөв шийдэж чадсангүй. Гомдолтой байна.
8, 9, 10, 11, 13, 14, 20, 60, 61, 69, 66, 67, 91, 75, 94, 96, 105, 106, 107, 113, 93, 57, 22, 23, 24 , 25, 26, 27, 28, 29, 30, 31, 32, 59, 57 дугаар хуудсуудад зураг болон харьцуулах баримт бий гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
Налайх дүүргийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 446 дугаар захирамжаар тус дүүргийн Нарлагийн хэсэгт байрших 400 м.кв газрыг иргэн Б.Чулуунд эзэмшүүлж, уг шийдвэрийн дагуу 2010 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Налайх дүүргийн /Нарлаг/ 2-р хороонд байрших 500 м.кв газрыг эзэмших 0323929 дугаар гэрчилгээг олгожээ.
Иргэн Д.Нямдаваа нь 2008-2012 онуудад маргаан бүхий газарт хүн амьдарч байгаагүй, 2008, 2009 онд тухайн газрыг эзэмших хүсэлт гаргасан боловч газар олгоогүй, Газрын албаны даргаас зөвшөөрөл авч газрын кадастр хийлгэсэн гэсэн үндэслэлээр дээрх захирамжийн Б.Чулуунд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан байна.
Нэхэмжлэгч Д.Нямдаваагаас Б.Чулуун нь 2008 оноос 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Налайх дүүргийн 2 дугаар хорооны 13-8 тоотод амьдарч байгаагүй гэх боловч маргаан бүхий газарт 2008 оноос хойш Э.Ганпүрэв, Б.Чинзориг, Б.Цэцэгсүрэн нар амьдарч байсан байх бөгөөд маргаан бүхий газрыг эзэмшигч Б.Чулуун өөрөө тухайн хаягт амьдарч байгаагүй гэдэг нь түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
Мөн нэхэмжлэгчийн маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтийг 2008, 2009 онд гаргаж байсан гэх үндэслэлийн тухайд Д.Нямдаваа нь гуравдагч этгээдийн ээж Б.Чулууныг тухайн газрыг эзэмшиж эхлэхээс өмнө газар эзэмших хүсэлт гаргаж байсан, эсхүл хууль ёсоор эзэмшилдээ байлгаж байсан гэдэг нь баримтаар тогтоогдохгүй байна. Харин 2009 оны өргөдөл, гомдлын бүртгэлийн дэвтэрт тэмдэглэгдсэнээр Д.Нямдаваа нь 2009 оны 08 дугаар сарын 28-ны өдөр гараашийн газар хүсэх тухай өргөдөл[1] өгч байжээ.
Маргаан бүхий газрыг охин Э.Бямбадэлгэрт өвлүүлсэн тухайд нэхэмжлэгчээс Өвлөх эрхийн гэрчилгээг 2015 онд охин Э.Бямбадэлгэрт Иргэний хуулийн 552 дугаар зүйлийг зөрчиж өгсөн гэж гомдох боловч энэ нь мөн л маргаан бүхий захирамжийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
Харин 2010 оноос 2014 оны 05 дугаар сарын 28 хүртэл цахилгаан эрчим хүчний байгууллагатай гэрээгүй байсан гэж гомдолдоо тайлбарлах боловч газрын маргааныг цахилгаан эрчим хүчний гэрээг үндэслэж шийдвэрлэх боломжгүй юм.
Түүнчлэн Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд иргэн, аж ахуй нэгж байгууллагаас газар эзэмших тухай хүсэлт гаргах журам, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, холбогдох албан тушаалтан хүсэлтийг хүлээн авах, бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагааг хэрхэн гүйцэтгэхийг тусгайлан зааснаас үзвэлнэхэмжлэгчийн Засаг дарга Ш.Энхсайханд газар хүссэн өргөдөл өгснийг нотолж Налайх дүүргийн өмнөх Засаг дарга Ш.Энхсайхан өөрийн гараар тайлбар бичсэн байхад шүүх авч хэлэлцээгүй гэх гомдол үндэслэлгүй.
Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч маргаан бүхий Налайх дүүргийн Нарлаг 13-8 тоот газрыг ямар учраас өөрт хамааралтай гэж маргаж байгаа нь ойлгомжгүй, тодруулбал, нэхэмжлэгчээс уг газрыг Налайх дүүргийн Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 263 дугаар захирамж[2]-аар миний охин С.Мөнгөнсард эзэмшүүлсэн гэж тайлбарлах[3] боловч тус захирамжаар С.Мөнгөнсард 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 500 м.кв газрыг эзэмшүүлсэн байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 5 дугаар хороо нь маргаан бүхий газартай хамааралгүй, Нарлаг хэсэг нь 2 дугаар хороонд хамаардаг гэж тайлбарлаж байна.
Д.Нямдаваагийн хүү С.Сүхбаатарын хувьд Налайх дүүргийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 37 дугаар захирамж[4]-аар 2 дугаар хорооны Нарлаг 13-8 тоот хаягт 400 м.кв газрыг эзэмших эрхтэй болсон байх боловч уг хаяг хожим Нарлаг 13-9 тоот болж өөрчлөгдсөн, мөн Нарлаг 13-8, 13-9 тоот хашааны газрууд давхцалгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.
Захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагаас гаргасан акт хуульд нийцсэн эсэх, уг актын үйлчлэлийн улмаас иргэн, хуулийн этгээдийн хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн эсэхийг хянаж, шийдвэр гаргадаг ба дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд 2008 онд Б.Чулуунд газар эзэмшүүлсэн Налайх дүүргийн Засаг даргын захирамжийн улмаас нэхэмжлэгч Д.Нямдаваагийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.
Иймд иргэн Д.Нямдаваагийн нэхэмжлэлээр Налайх дүүргийн Засаг даргын 2008 оны 446 дугаар захирамжийн Б.Чулуунд холбогдох хэсгийг хүчингүй болгох, улмаар түүнд маргаан бүхий газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах үндэслэлгүй.
Харин Налайх дүүргийн Засаг даргын захирамжаар Б.Чулуунд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн газраас илүү хэмжээгээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон байх боловч түүний эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг[5]-т маргаан бүхий Нарлаг 13-8 тоот хашааны газар нь 410 м.кв хэмжээтэй байна. Захиргааны байгууллага газар эзэмшүүлэх захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээнд газрын хэмжээг зөрүүтэй тусгасан нь Б.Чулууны газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 88 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН