| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Санги-Очирын Олзод |
| Хэргийн индекс | 105/2022/0222/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/236 |
| Огноо | 2022-02-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.6.2., |
| Улсын яллагч | М.Ариунцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/236
2022 02 17 2022/ШЦТ/236
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттэргэл,
улсын яллагч М.Ариунцэцэг,
шүүгдэгч О.Ш.,
шүүгдэгч Ө.Ш. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан У. овогт Ө.гийн Ш., Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Н. овогт О.ын Ш. нарт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2106 04254 0131 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1999 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Соёл Урлагийн Их Сургуулийн бүжгийн урлагийн сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан, ам бүл 4, аав, ээж, У. овогт Ө.гийн Ш.,
Монгол Улсын иргэн, 1990 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гадаад худалдаа, гаалийн удирдлагын мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, Н. овогт О.ын Ш..
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ө.Ш. нь 2021 оны 11 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнийн 23 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 23 дугаар байрны 1-1 тоотод хохирогч О.Ш.тэй “эгчийг минь үсдүүлчихсэн байхад чи зүгээр суулаа” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч О.Ш. нь 2021 оны 11 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнийн 23 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 23 дугаар байрны 1-1 тоотод хамтран амьдрагч Ө.Ш.г жирэмсэн болохыг мэдсээр байж “машин зарлаа” гэх шалтгааны улмаас маргалдаж, биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Ш. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Ш. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч Ө.Ш.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2021 оны 11 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө хэрүүл хийж, чамд өгсөн Рав-4 машин минийх биш, өөр хүнийх гэж хэлээд хэрүүл хийсэн. Тэгээд Ариунбилэг гэх эмэгтэйг дуудаад, тэр нь манай гэрт ирсэн. Ариунбилэг ирэхэд Ш. хаалга онгойлгосон, тэгсэн гаднаас орж ирээд намайг сандал дээр сууж байхад шууд өшиглөөд эхэлсэн. Тэгээд машины түлхүүрээ авъя гэж хэлээд бид хоёр үсдэлцэж байхад намайг зүүн гараараа миний үснээс зулгааж байгаад баруун гараараа гар утсаараа бичлэг хийж эхэлсэн. Тэгсэн Ш. босч ирээд бид хоёрыг үсдэлцсэн байхад намайг ор луу түлхээд гэдсэн дээр суугаад толгой руу цохиод байсан. Ш.тэй гэр бүлийн баталгаа байхгүй. Ш. бид хоёр урьд хүүхэдтэй болох гэж би 2 удаа жирэмсэлж байснаас гаргаж байгаагүй. Дундаасаа хүүхэдгүй, одоо жирэмсэн байгаа. Ш. бид хоёр Ариунбилэгийг ирэхээс 1 цагийн өмнө маргалдаад, би явлаа гэсэн. Тэгсэн Ш. орон дээр сууж байхдаа миний амыг гараараа таглаад шалан дээр хэвтүүлээд ингээд чи яварай гээд байсан. Тэр үед миний амьсгал боогдоод ухаан алдах гээд байсан. Тэгсэн ингэж хурдан үхдэггүй юм гэж хэлээд миний хөлнөөс бариад ор луу тонгороод, орон дээр гаргаад, тэгээд миний зүүн гуяны дотор талаас хазаад, мөн зүүн мөрнөөс хазаад байсан. Ш. нь гэдсэн дээр сууж байгаад баруун гараараа толгойн зүүн тал руу олон удаа цохиод байсан. Өөр яасныг би санахгүй байна. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Уг гэмтлүүдийг би О.Ш. учруулсан гэж үзэж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-21/,
- Гэрч П.Ариунбилэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Энэ хоёр согтуурсан байдалтай байсан. Тэр үед би Ш.г анх харсан. Би Ш.гийн гэрт ороод архи тавьсан ширээг нь өшиглөөд, хананд байсан зургийг нь унагаасан. Тэгсэн Ш. миний араас ирээд хоёр гараараа миний үснээс зулгаагаад тавихгүй байсан. Тэр үед манай нөхөр бид хоёрыг салгасан. Тэр үед би тэр хүүхний үснээс нэг гараараа зулгаагаад салсан. Удалгүй гаднаас тэр хүүхний ээж, дүү нар нь орж ирээд манай нөхрийг учир зүггүй зодоод эхэлсэн. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 36-39/,
- Гэрч Ж.Ариунзаяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2021 оны 11 дүгээр сарын 21-ний орой гэртээ байж байхад миний төрсөн охин болох Ө.Ш. над руу утсаар яриад “ээж ээ, О.Ш., Ариунбилэг хоёр гэрт ирчихээд намайг дээрэлхээд байна шүү дээ, та хүрээд ир” гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн төрсөн хүү болох Ө.гийн Ш. болон гэрт цугтаа байсан түүний найз Нармандахыг хамт дагуулаад гурвуулаа миний эзэмшлийн 17-80 УБЕ улсын дугаартай, улаан өнгийн Ниссэн Тида маркийн автомашинтай хорооллын модны 2-оос Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, Баянцээлийн 23 дугаар байрны 1-1 тоот гэрт нь очсон юм. Улмаар гэр лүү нь орохоосоо өмнө би цагдаад дуудлага өгсөн. Гаднаас бид гурвыг ороход миний охин Ө.Ш.гийн үснээс Ариунбилэг гэх эмэгтэй гараараа зулгаасан байдалтай О.Ш. нь хажууд нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Бид гурвыг ороод удаагүй байхад ардаас цагдаа нар ирж таарсан. Уг цагдаа нар ойрхон байлаа гээд орж ирсэн бөгөөд цагдаа нар орж ирсний дараа бүгд салсан. Тэгээд цагдаагийн хэлтэс дээр ирээд манай охин өргөдлөө өгсөн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 40-45/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11675 тоот: “Ө.Ш.гийн биед уруул, баруун бугалга, зүүн гуя, бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн чихэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 58-59/,
- Хохирогч О.Ш.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Хувийн асуудлаас болоод 3-4 жилийн өмнө тусдаа амьдрах болсон юм. Би ганцаараа байхдаа Ө.гийн Ш. гэж эмэгтэйтэй танилцаад хамтран амьдрах болсон юм. Гэхдээ бид хоёрын харилцааг Ө.Ш.гийн ээж болох П.Ариунзаяа гэж эмэгтэй хүлээн зөвшөөрдөггүй байсан юм. Би Ө.Ш. болон түүний аав ээжид өмнө нь гэр бүл зохиож байсан, гэхдээ одоо салчихсан, танай охинд хайртай, хамт амьдарна гэж хэлж байсан. Бид хоёр эвлэрээд Улаанбаатар хотод ирж амьдрах болсон юм. Тэгтэл мөнгө төгрөгийн асуудал гарч эхэлсэн, хоёулаа ажил байхгүй, тэр үед Ө.Ш. нь 07-29 ДГА улсын дугаартай хар өнгийн Ниссан Жук маркийн автомашинтай, би хуучин эхнэр болох П.Ариунбилэгийн унаж байсан 09-06 УАМ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Тоёота Рав-4 маркийн автомашинтай байсан ба бид хоёр автомашиндаа ээлжилж хонох тохиолдол их байсан. Бид хоёрт очих газар байхгүй байсан. Бид хоёр ярилцаад “хоёулаа ингэж амьдарч байхаар, чиний нэр дээр байгаа автомашиныг зараад, байр түрээслээд амьдаръя, миний унаж байгаа автомашин чинь П.Ариунбилэгийн эзэмшлийн автомашин, хоёулаа амьдралаа босгочихоод, эргэж автомашинаа авъя гэж ярилцсан юм. Би уг автомашиныг Ө.Ш.гийн аав худалдаж авч өгснийг мэднэ, дээр нь би урьдчилгаанд нь 3.000.000 төгрөгийг 2021 оны 04 бил үү 05 дугаар сард өөрийн нь данс руу шилжүүлж байсан юм. 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хамт дэлгүүр ороод хүнсний эд зүйлс цуглуулаад гэртээ ороод ярилцсан юм. Ингэж ярилцахдаа би 0.75 литрийн хар экс нэртэй архийг ганцаараа уусан, Ө.Ш. болохоор Беллис нэртэй дарс уусан юм. Дээр нь 2 том 2.5 литрийн пиво авчихсан байсан юм. Би уугаад ярилцаж байхдаа Ө.Ш.д хандаад “би уг автомашиныг гуйж авсан юм чинь буцаагаад өгчихье” гэж хэлсэн чинь Ө.Ш. өгөхгүй гэж хэлээд түлхүүрийг нь нуусан ба үүнээс болж бид хоёр хэрэлдэж эхэлсэн ба П.Ариунбилэг хананд өлгөсөн байсан Ө.Ш. бид хоёрын авахуулсан зургийг ураад, базсан юм. Тэгсэн чинь Ө.Ш., П.Ариунбилэгийг үсдээд авсан ба П.Ариунбилэг зөрүүлж үсдээд бөөн юм болсон ба би салгах гэж дундуур нь орсон. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан учраас тэр хоёрыг салгаж чадаагүй юм. Хоёр биенийгээ үсдчихээд тавихгүй байсан. Тэгж байтал гаднаас Ө.Ш.гийн ээж нь дүүтэй нь хамт орж ирсэн ба дүү нь над руу дайраад намайг орон дээр цохиж унагаасан. Би дүүд нь хандаад учрыг нь олж байж дайр л даа гэж хэлээд нүүрээ хамгаалаад байж байсан чинь гаднаас цагдаа нар ороод ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-31/,
- Гэрч П.Ариунбилэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Энэ хоёр согтуурсан байдалтай байсан тэр үед би Ш.г анх харсан. Би Ш.гийн гэрт ороод архи тавьсан ширээг нь өшиглөөд, хананд байсан зургийг нь унагаасан. Тэгсэн Ш. миний араас ирээд хоёр гараараа миний үснээс зулгаагаад тавихгүй байсан. Тэр үед манай нөхөр бид хоёрыг салгасан тэр үед би тэр хүүхний үснээс нэг гараараа зулгаагаад салсан. Удалгүй гаднаас тэр хүүхний ээж, дүү нар нь орж ирээд манай нөхрийг учир зүггүй зодоод эхэлсэн. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 36-39/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11668 тоот: “О.Ш.ийн биед дух, хамар, чих, хүзүүнд зулгаралт, зовхи, хацар, шанаа, нүдний алиманд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.” гэх дүгнэлт /хх-ийн 62-63/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ө.Ш. нь 2021 оны 11 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнийн 23 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 23 дугаар байрны 1-1 тоотод хохирогч О.Ш.тэй “эгчийг минь үсдүүлчихсэн байхад чи зүгээр суулаа” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
О.Ш. нь 2021 оны 11 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнийн 23 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 23 дугаар байрны 1-1 тоотод хамтран амьдрагч Ө.Ш.г жирэмсэн болохыг мэдсээр байж “машин зарлаа” гэх шалтгааны улмаас маргалдаж, биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул О.Ш., Ө.Ш. нарт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Ө.Ш. нь 2021 оны 11 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнийн 23 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 23 дугаар байрны 1-1 тоотод хохирогч О.Ш.тэй “эгчийг минь үсдүүлчихсэн байхад чи зүгээр суулаа” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
О.Ш. нь 2021 оны 11 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнийн 23 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 23 дугаар байрны 1-1 тоотод хамтран амьдрагч Ө.Ш.г жирэмсэн болохыг мэдсээр байж “машин зарлаа” гэх шалтгааны улмаас маргалдаж, биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
- Хохирогч Ө.Ш.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2021 оны 11 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө хэрүүл хийж, чамд өгсөн Рав-4 машин минийх биш, өөр хүнийх гэж хэлээд хэрүүл хийсэн. Тэгээд Ариунбилэг гэх эмэгтэйг дуудаад, тэр нь манай гэрт ирсэн. Ариунбилэг ирэхэд Ш. хаалга онгойлгосон, тэгсэн гаднаас орж ирээд намайг сандал дээр сууж байхад шууд өшиглөөд эхэлсэн. Тэгээд машины түлхүүрээ авъя гэж хэлээд бид хоёр үсдэлцэж байхад намайг зүүн гараараа миний үснээс зулгааж байгаад баруун гараараа гар утсаараа бичлэг хийж эхэлсэн. Тэгсэн Ш. босч ирээд бид хоёрыг үсдэлцсэн байхад намайг ор луу түлхээд гэдсэн дээр суугаад толгой руу цохиод байсан. Ш.тэй гэр бүлийн баталгаа байхгүй. Ш. бид хоёр урьд хүүхэдтэй болох гэж би 2 удаа жирэмсэлж байснаас гаргаж байгаагүй. Дундаасаа хүүхэдгүй, одоо жирэмсэн байгаа. Ш. бид хоёр Ариунбилэгийг ирэхээс 1 цагийн өмнө маргалдаад, би явлаа гэсэн. Тэгсэн Ш. орон дээр сууж байхдаа миний амыг гараараа таглаад шалан дээр хэвтүүлээд ингээд чи яварай гээд байсан. Тэр үед миний амьсгал боогдоод ухаан алдах гээд байсан. Тэгсэн ингэж хурдан үхдэггүй юм гэж хэлээд миний хөлнөөс бариад ор луу тонгороод, орон дээр гаргаад, тэгээд миний зүүн гуяны дотор талаас хазаад, мөн зүүн мөрнөөс хазаад байсан. Ш. нь гэдсэн дээр сууж байгаад баруун гараараа толгойн зүүн тал руу олон удаа цохиод байсан. Өөр яасныг би санахгүй байна. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Уг гэмтлүүдийг би О.Ш. учруулсан гэж үзэж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-21/,
- Гэрч П.Ариунбилэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Энэ хоёр согтуурсан байдалтай байсан. Тэр үед би Ш.г анх харсан. Би Ш.гийн гэрт ороод архи тавьсан ширээг нь өшиглөөд, хананд байсан зургийг нь унагаасан. Тэгсэн Ш. миний араас ирээд хоёр гараараа миний үснээс зулгаагаад тавихгүй байсан. Тэр үед манай нөхөр бид хоёрыг салгасан. Тэр үед би тэр хүүхний үснээс нэг гараараа зулгаагаад салсан. Удалгүй гаднаас тэр хүүхний ээж, дүү нар нь орж ирээд манай нөхрийг учир зүггүй зодоод эхэлсэн. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 36-39/,
- Гэрч Ж.Ариунзаяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2021 оны 11 дүгээр сарын 21-ний орой гэртээ байж байхад миний төрсөн охин болох Ө.Ш. над руу утсаар яриад “ээж ээ, О.Ш., Ариунбилэг хоёр гэрт ирчихээд намайг дээрэлхээд байна шүү дээ, та хүрээд ир” гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн төрсөн хүү болох Ө.гийн Ш. болон гэрт цугтаа байсан түүний найз Нармандахыг хамт дагуулаад гурвуулаа миний эзэмшлийн 17-80 УБЕ улсын дугаартай, улаан өнгийн Ниссэн Тида маркийн автомашинтай хорооллын модны 2-оос Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, Баянцээлийн 23 дугаар байрны 1-1 тоот гэрт нь очсон юм. Улмаар гэр лүү нь орохоосоо өмнө би цагдаад дуудлага өгсөн. Гаднаас бид гурвыг ороход миний охин Ө.Ш.гийн үснээс Ариунбилэг гэх эмэгтэй гараараа зулгаасан байдалтай О.Ш. нь хажууд нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Бид гурвыг ороод удаагүй байхад ардаас цагдаа нар ирж таарсан. Уг цагдаа нар ойрхон байлаа гээд орж ирсэн бөгөөд цагдаа нар орж ирсний дараа бүгд салсан. Тэгээд цагдаагийн хэлтэс дээр ирээд манай охин өргөдлөө өгсөн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 40-45/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11675 тоот: “Ө.Ш.гийн биед уруул, баруун бугалга, зүүн гуя, бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн чихэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 58-59/,
- Хохирогч О.Ш.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Хувийн асуудлаас болоод 3-4 жилийн өмнө тусдаа амьдрах болсон юм. Би ганцаараа байхдаа Ө.гийн Ш. гэж эмэгтэйтэй танилцаад хамтран амьдрах болсон юм. Гэхдээ бид хоёрын харилцааг Ө.Ш.гийн ээж болох П.Ариунзаяа гэж эмэгтэй хүлээн зөвшөөрдөггүй байсан юм. Би Ө.Ш. болон түүний аав ээжид өмнө нь гэр бүл зохиож байсан, гэхдээ одоо салчихсан, танай охинд хайртай, хамт амьдарна гэж хэлж байсан. Бид хоёр эвлэрээд Улаанбаатар хотод ирж амьдрах болсон юм. Тэгтэл мөнгө төгрөгийн асуудал гарч эхэлсэн, хоёулаа ажил байхгүй, тэр үед Ө.Ш. нь 07-29 ДГА улсын дугаартай хар өнгийн Ниссан Жук маркийн автомашинтай, би хуучин эхнэр болох П.Ариунбилэгийн унаж байсан 09-06 УАМ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Тоёота Рав-4 маркийн автомашинтай байсан ба бид хоёр автомашиндаа ээлжилж хонох тохиолдол их байсан. Бид хоёрт очих газар байхгүй байсан. Бид хоёр ярилцаад “хоёулаа ингэж амьдарч байхаар, чиний нэр дээр байгаа автомашиныг зараад, байр түрээслээд амьдаръя, миний унаж байгаа автомашин чинь П.Ариунбилэгийн эзэмшлийн автомашин, хоёулаа амьдралаа босгочихоод, эргэж автомашинаа авъя гэж ярилцсан юм. Би уг автомашиныг Ө.Ш.гийн аав худалдаж авч өгснийг мэднэ, дээр нь би урьдчилгаанд нь 3.000.000 төгрөгийг 2021 оны 04 бил үү 05 дугаар сард өөрийн нь данс руу шилжүүлж байсан юм. 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хамт дэлгүүр ороод хүнсний эд зүйлс цуглуулаад гэртээ ороод ярилцсан юм. Ингэж ярилцахдаа би 0.75 литрийн хар экс нэртэй архийг ганцаараа уусан, Ө.Ш. болохоор Беллис нэртэй дарс уусан юм. Дээр нь 2 том 2.5 литрийн пиво авчихсан байсан юм. Би уугаад ярилцаж байхдаа Ө.Ш.д хандаад “би уг автомашиныг гуйж авсан юм чинь буцаагаад өгчихье” гэж хэлсэн чинь Ө.Ш. өгөхгүй гэж хэлээд түлхүүрийг нь нуусан ба үүнээс болж бид хоёр хэрэлдэж эхэлсэн ба П.Ариунбилэг хананд өлгөсөн байсан Ө.Ш. бид хоёрын авахуулсан зургийг ураад, базсан юм. Тэгсэн чинь Ө.Ш., П.Ариунбилэгийг үсдээд авсан ба П.Ариунбилэг зөрүүлж үсдээд бөөн юм болсон ба би салгах гэж дундуур нь орсон. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан учраас тэр хоёрыг салгаж чадаагүй юм. Хоёр биенийгээ үсдчихээд тавихгүй байсан. Тэгж байтал гаднаас Ө.Ш.гийн ээж нь дүүтэй нь хамт орж ирсэн ба дүү нь над руу дайраад намайг орон дээр цохиж унагаасан. Би дүүд нь хандаад учрыг нь олж байж дайр л даа гэж хэлээд нүүрээ хамгаалаад байж байсан чинь гаднаас цагдаа нар ороод ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-31/,
- Гэрч П.Ариунбилэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Энэ хоёр согтуурсан байдалтай байсан тэр үед би Ш.г анх харсан. Би Ш.гийн гэрт ороод архи тавьсан ширээг нь өшиглөөд, хананд байсан зургийг нь унагаасан. Тэгсэн Ш. миний араас ирээд хоёр гараараа миний үснээс зулгаагаад тавихгүй байсан. Тэр үед манай нөхөр бид хоёрыг салгасан тэр үед би тэр хүүхний үснээс нэг гараараа зулгаагаад салсан. Удалгүй гаднаас тэр хүүхний ээж, дүү нар нь орж ирээд манай нөхрийг учир зүггүй зодоод эхэлсэн. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 36-39/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11668 тоот: “О.Ш.ийн биед дух, хамар, чих, хүзүүнд зулгаралт, зовхи, хацар, шанаа, нүдний алиманд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.” гэх дүгнэлт /хх-ийн 62-63/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул О.Ш., Ө.Ш. нарыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Ө.Ш.од Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, О.Ш.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Хохирогч Ө.Ш. нь баримтаар 128.000 төгрөгийн хохирол нэхэмжилж, шүүгдэгч О.Ш. нь төлсөн болох нь “Хаан” банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байх тул О.Ш. нь бусдад төлөх төлбөргүй байна. Харин хохирогч О.Ш. баримтаар хохирол нэхэмжлээгүй тул Ө.Ш. нь бусдад төлөх төлбөргүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч О.Ш., Ө.Ш. нарт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх…” гэж зааснаар шүүгдэгч Ө.Ш.ыг ялаас чөлөөлж, шүүгдэгч О.Ш.д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг СиДи хураагдан ирсэн, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У. овогт Ө.гийн Ш.ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Н. овогт О.ын Ш.ийг хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ш.ыг ялаас чөлөөлж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ш.д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар О.Ш.д оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, О.Ш. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Ш., О.Ш. нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЛЗОД