Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/130

 

 

 

 

 

 

                     

                                   

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,     

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,               

улсын яллагч Б.Ууганбаяр,        

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Баянгол дүүргийн газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 2205000000089 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн  оны  дүгээр сарын -ны өдөр Хэнтий аймгийн **********суманд төрсөн, настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ээж, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хотын Багануур дүүргийн  дүгээр хороо наран хороолол  дугаар байрны  тоотод оршин суух бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн  дүгээр хороо  байрны  дүгээр орц,  тоотод оршин суудаг, урьд Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2015 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дэх хэсэгт зааснаар 5.376.000.00 /таван сая гурван зуун далан зургаан мянга/ төгрөгийн торгох ялаас өршөөн хэтрүүлсэн, 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 149 дүгээр зүйлийн 149.2 дэх хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэсэн. *******/ РД:/

 

 

Холбогдсон хэргийн талаар  

Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Фэйсбүүк цахим хуудаст “Haliun Haliun” гэх нэртэй хаяг нээж “санхүү авна ********" дугаар руу залга гэсэн утга бүхий зар байршуулж улмаар хохирогч С.Б- Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Скай зочид буудалд уулзан гэж итгэл төрүүлэн, хуурч мэхэлж 3 удаагийн гүйлгээгээр нийт 190.000,00 /нэг зуун ерэн мянга/- төгрөгийг өөрийн эзэмшлийн “ХААН БАНК”-ны *********** дансаар авч залилах гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/ 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: 

 

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

 

Мөрдөн байцаалтад хохирогч ******* өгсөн:

 

“...2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 22 цагийн үед Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах сансар орчимд явж байхад Фэйсбүүк орчинд санхүү авна утга зар байхаар нь ******** гэсэн дугаарт холбогдож ярихад эмэгтэй аваад 150.000 төгрөгөөр уулзаж болно гэсэн ба урьдчилгаа 75000 төгрөгийг Элбэг их дэлгүүрийн зүүн талын скай зочид буудалд ирээд залгаарай, уулзаад 75000 төгрөгийг нь авъя би найдвартай итгэж болно. Данс авах уу би буудлаа авсан байгаа гэж ярьсан. Итгээд 75000 төгрөгийг өөрийн “ХААН” банкны данснаасаа *********** гэсэн Баярцэцэг гэх нэртэй данс руу шилжүүлээд би скай зочид буудлын нэг давхарт ирээд тухайн ******** гэсэн дугаар луу өөрийн ********* гэсэн дугаараас залгахад 2 давхарт байрлах лоунжид ороод 6 ширхэг пиво аваад сууж бай гэхээр нь 6 пиво захиалаад тооцоогоо хийгээд сууж байхад тухайн эмэгтэйгээс та дахиад 40.000 шилжүүлчихвэл 6 давхарт байгаа тоот хаягаа хэлье гэхээр нь *********** гэсэн дахин 40.000 төгрөг шилжүүлээд залгахад өмнөөс салгаад дахиад мессеж явуулсан ба дахин 50000 төгрөг шилжүүл яг одоо тоот хаягаа хэллээ гэхээр итгэлгүй цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7 дахь тал/,     

 

Хаан банкны дансны хуулга, хохирогч ******* хуулбарлан авсан мессежний зураг /хавтаст хэргийн 16-17дахь тал/

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч *******ийн өгсөн:  

 

“...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дахь тал/,  

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 26 дахь тал/,

           - урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 39 дэх тал/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ. 

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Фэйсбүүк цахим хуудаст “Haliun Haliun” гэх нэртэй хаяг нээж “санхүү авна ********" дугаар руу залга гэсэн утга бүхий зар байршуулж улмаар хохирогч С.Б- Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Скай зочид буудалд уулзан гэж итгэл төрүүлэн, хуурч мэхэлж 3 удаагийн гүйлгээгээр нийт 190.000,00 /нэг зуун ерэн мянга/- төгрөгийг өөрийн эзэмшлийн “ХААН БАНК”-ны *********** дансаар авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.  

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл анги болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэжээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

1. Мөрдөн байцаалтад хохирогч ******* өгсөн: “...75.000 төгрөгийг өөрийн “ХААН” банкны данснаасаа *********** гэсэн Баярцэцэг гэх нэртэй данс руу шилжүүлээд би скай зочид буудлын нэг давхарт ирээд тухайн ******** гэсэн дугаар луу өөрийн ********* гэсэн дугаараас залгахад 2 давхарт байрлах лоунжид ороод 6 ширхэг пиво аваад сууж бай гэхээр нь 6 пиво захиалаад тооцоогоо хийгээд сууж байхад тухайн эмэгтэйгээс та дахиад 40.000 шилжүүлчихвэл 6 давхарт байгаа тоот хаягаа хэлье гэхээр нь *********** гэсэн дахин 40.000 төгрөг шилжүүлээд залгахад өмнөөс салгаад дахиад мессеж явуулсан ба дахин 50.000 төгрөг шилжүүл яг одоо тоот хаягаа хэллээ гэхээр итгэлгүй цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7 дахь тал/, Хаан банкны дансны хуулга, хохирогч ******* хуулбарлан авсан мессежний зураг /хавтаст хэргийн 16-17дахь тал/, мөрдөн байцаалтад шүүгдэгч *******ийн өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дахь тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.   

2. Шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцлүүдийг бүрэн хангасан болно.  

 

Хохирлын талаар:      

 

Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялын саналтай...” гэсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/, 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, торгох ялыг хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн санал хүсэлтийг тус тус гаргажээ. 

 

  Шүүгдэгч *******т холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, улсын яллагчаас *******т 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсныг шүүгдэгч нар эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул улсын яллагчийн шүүгдэгчид танилцуулсан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.     

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******т оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг  3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдъя.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.     

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******т оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг  3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.  

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.  

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ