Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/252

 

 

 

 

 

 

 

 

   2022         02         21                                       2022/ШЦТ/252

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,  

улсын яллагч М.Эрдэнэзаяа,

шүүгдэгч Г.Э. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Л. овогт Г.гийн Э.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 01790 0091 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Л. овогт Г.гийн Э..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Э. нь 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, ХД-39 дүгээр байрны 26 тоотод үерхэж байсан гэх хохирогч С.Х.ы эзэмшлийн 464.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Эс-9” загварын гар утсыг түр хэрэглээд өгнө гэж хуур, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бан  Бан” нэртэй ломбарданд 150.000 төгрөгийн барьцаанд тавьж залилсан,

мөн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хохирогч С.Х.ы ээж хохирогч Б.Болормаагийн эзэмшлийн “Леново” загварын 355.000 төгрөгийн үнэ бүхий зөөврийн компьютерийг түр хэрэглээд өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, залилан хохирогч нарт нийт 799.000 төгрөгийн хохирол урчуулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Э. мэдүүлэхдээ: “Би залуу хүн тул боломж олгоно уу.” гэв.

            Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Б.Болормаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2020 оны 03 дугаар сарын эхээр 02-ны бил үү 03-ны өдөр миний ажлын “Леново” загварын зөөврийн компьютерийг ажилдаа түр хэрэглээд өгнө гэж хэлээд аваад явсан. Мөн 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Э. нь манай охин Х.ы Самсунг Эс 9 маркийн гар утсыг ломбарданд барьцаанд тавиулчихаад авч өгөхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 16/,

- Хохирогч С.Х.ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2020 оны 01 дүгээр сард Э.тэй фэйсбүүкээр танилцаж байсан.  Тэгээд 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс албан ёсоор үерхэж эхэлсэн. 2020 оны 03 дугаар сараас манай гэрээр орж гардаг болсон. 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр бид 2 гадуур явж байхад Э. мөнгөний хэрэг гарчихлаа, хоёулаа бас хоол авч идэх үү гээд миний гар утсыг Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд байрлах ломбарданд 150.000 төгрөгөөр тавьсан. Э. надад хэлэхгүйгээр маргааш өдөр дахиад нэмж 100.000 төгрөг тэр ломбарднаас авсан байсныг сүүлд мэдсэн. 2020 оны 03 дугаар сарын эхээр ажилд нөүтбүүк хэрэг болоод байна гээд ээжийн ажлын нөүтбүүкийг гэрээс аваад гарсан. Тухайн үед ээж байсан, ээжээс зөвшөөрөл аваад гарсан. 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс хойш огт уулзаагүй. Би гар утсаа 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ломбарднаас өөрөө мөнгөө төлж авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22/,

- Гэрч Х.Бадамцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Э. гэх залуу хурууны хээний хуулга барьж ирээд урьд өдөр тавьсан байсан гар утас дээр нэмээд 100.000 төгрөг аваад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 23/,

- Гэрч В.Эрдэнэсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Х.аагийн ээж Болормаа ирж гар утсыг 250.000 төгрөг төлж авсан болно.” гэх мэдүүлэг /хх-ийн 25/,

- Гэрч Ө.Насан-Очирын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би Э.гийн хохирлын мөнгөнөөс хувиасаа 500.000 төгрөгийг нь төлөх боломжтой, харин үлдсэн мөнгийг нь Э.гийн цалингаас нь авч хувааж төлөх боломжтой.” гэх мэдүүлэг /хх-ийн 118/,

- “Дамно” ХХК-ийн эд хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 33-34/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Э. нь 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, ХД-39 дүгээр байрны 26 тоотод үерхэж байсан гэх хохирогч С.Х.ы эзэмшлийн 464.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Эс-9” загварын гар утсыг түр хэрэглээд өгнө гэж хуур, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бан  Бан” нэртэй ломбарданд 150.000 төгрөгийн барьцаанд тавьж залилсан,

мөн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хохирогч С.Х.ы ээж хохирогч Б.Болормаагийн эзэмшлийн “Леново” загварын 355.000 төгрөгийн үнэ бүхий зөөврийн компьютерийг түр хэрэглээд өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, залилан хохирогч нарт нийт 799.000 төгрөгийн хохирол урчуулсан болох нь:

- Хохирогч Б.Болормаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2020 оны 03 дугаар сарын эхээр 02-ны бил үү 03-ны өдөр миний ажлын “Леново” загварын зөөврийн компьютерийг ажилдаа түр хэрэглээд өгнө гэж хэлээд аваад явсан. Мөн 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Э. нь манай охин Х.ы Самсунг Эс 9 маркийн гар утсыг ломбарданд барьцаанд тавиулчихаад авч өгөхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 16/,

- Хохирогч С.Х.ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2020 оны 01 дүгээр сард Э.тэй фэйсбүүкээр танилцаж байсан.  Тэгээд 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс албан ёсоор үерхэж эхэлсэн. 2020 оны 03 дугаар сараас манай гэрээр орж гардаг болсон. 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр бид 2 гадуур явж байхад Э. мөнгөний хэрэг гарчихлаа, хоёулаа бас хоол авч идэх үү гээд миний гар утсыг Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд байрлах ломбарданд 150.000 төгрөгөөр тавьсан. Э. надад хэлэхгүйгээр маргааш өдөр дахиад нэмж 100.000 төгрөг тэр ломбарднаас авсан байсныг сүүлд мэдсэн. 2020 оны 03 дугаар сарын эхээр ажилд нөүтбүүк хэрэг болоод байна гээд ээжийн ажлын нөүтбүүкийг гэрээс аваад гарсан. Тухайн үед ээж байсан, ээжээс зөвшөөрөл аваад гарсан. 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс хойш огт уулзаагүй. Би гар утсаа 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ломбарднаас өөрөө мөнгөө төлж авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22/,

- Гэрч Х.Бадамцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Э. гэх залуу хурууны хээний хуулга барьж ирээд урьд өдөр тавьсан байсан гар утас дээр нэмээд 100.000 төгрөг аваад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 23/,

- Гэрч В.Эрдэнэсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Х.аагийн ээж Болормаа ирж гар утсыг 250.000 төгрөг төлж авсан болно.” гэх мэдүүлэг /хх-ийн 25/,

- Гэрч Ө.Насан-Очирын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би Э.гийн хохирлын мөнгөнөөс хувиасаа 500.000 төгрөгийг нь төлөх боломжтой, харин үлдсэн мөнгийг нь Э.гийн цалингаас нь авч хувааж төлөх боломжтой.” гэх мэдүүлэг /хх-ийн 118/,

- “Дамно” ХХК-ийн эд хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 33-34/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Учир нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримт зэргээс үзвэл Г.Э. нь хохирогч Б.Болормаа нь, С.Х. нарын эд зүйлийг залилж авсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байхаас гадна хохирогч, гэрч нарын мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй байх бөгөөд хэргийн үйл баримт, цаг хугацаатай тохирч байна.

            Өөрөөр хэлбэл, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Г.Э.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

            Шүүгдэгч Г.Э. нь хохирогч Б.Болормаад 200.000 төгрөг төлсөн болох нь Б.Болормаагийн “Хаан” банкин дахь дансны хуулгаар тогтоогдож байх тул 135.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Болормаад, 464.000 төгрөгийг гаргуулан хохирогч С.Х. нарт тус тус олгох нь зүйтэй байна.

            Яллах дүгнэлтийн Тогтоох хэсэгт “...Леново загварын 355.000 төгрөгийн үнэ бүхий зөөврийн компьютер...” гэсэн байх боловч “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд /хх-ийн 33-34/ тус зөөврийн компьютерийн үнэлгээг 335.000 гэж үнэлсэн, мөн улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “355.000 гэсэн нь техникийн алдаа” гэж тайлбарласан болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Г.Э.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд 6.6 дугаар зүйлд заасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөлд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу гэм буруугаа хүлээн мэдүүлж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзэж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч нь 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанаар хохирол төлөхөөр завсарлага авсан боловч хохирол төлөгдөөгүйг дурдах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь урьд шүүхийн зөвшөөрөлгүй 2 хоног баривчлагдаж, 46 хоног цагдан хоригдсон бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Л. овогт Г.гийн Э.г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг авч, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Э.д 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Э.д оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Э.гийн урьд шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 хоног, цагдан хоригдсон 46 хоног, нийт 48 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Э.гээс 135.000 төгрөгийг гаргуулан хохирогч Цэнд овогт Бямбаагийн Болормаа /ХД71011429/-д, 464.000 төгрөгийг гаргуулан хохирогч Балдан засаг овогт Самбуугийн Х. /УК02272603/-д тус тус олгосугай.

           6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Э.д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ОЛЗОД