Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/261

 

 

 

 

 

 

 

 

 

     2022        02         22                                     2022/ШЦТ/261

 

                            

                            М. УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттэргэл,  

улсын яллагч Ц.Ганцэцэг,

шүүгдэгч С.Э.,

шүүгдэгч Б.Б. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан М. овогт Б.ын Б., У. овогт С.гийн Э. нарт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2106 02034 0098 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

М. Улсын иргэн, 1969 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, М. овогт Б.ын Б..

М. Улсын иргэн, 1994 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, У. овогт С.гийн Э..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Э. нь 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Зүүн жанжины 275 тоот хашаанд иргэн Б.Б.тай маргалдаж, улмаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Б.Б. нь 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Зүүн жанжины 275 тоот хашаанд эхнэр Ж.Нарангаравыг “айлаас архи хулгай хийлээ” гэх шалтгаанаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Э. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

            Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Ж.Нарангаравын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би Мөнгөнцэцэг эгчийнд ортол Мөнгөнцэцэг эгч хэдэн хүмүүстэй архи уугаад сууж байхаар нь би хамт архи ууж байгаад хаалганы хажууд байсан гялгар ууттай архийг аваад гартал шивээстэй эмэгтэй намайг архи хулгайлаад явчихлаа гэдгийг манай нөхөр Б.Б. сонсоод намайг “чи яагаад архи  хулгайлж байгаа юм бэ” гээд миний гарнаас зулгаагаад нүүр, нүд, шанаа, ам хэсэг рүү 2-3 удаа цохисон. Миний биед манай нөхөр Б. гэмтэл учруулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 78/,

- Хохирогч Б.Б.ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би буцаад ороод иртэл манай эхнэрийг шивээстэй эмэгтэй хажуудаа суулгачихсан нүүр ам руу нь гараараа цохиод байсан. Тэгэхээр нь би салгах гээд очтол шивээстэй эмэгтэй намайг үсдэж аваад миний нүд рүү 2-3 удаа цохисон. Эхнэр Ж.Нарангаравын биед би гэмтэл учруулсан. Тухайн үед манай эхнэр хүмүүсийн ууж байсан бүтэн архийг нь хулгайлаад аваад явсан гэхээр нь би уурлаад эхнэрийг зодож цохисон. Миний биед шивээстэй эмэгтэй гэх Э. гэмтэл учруулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/,

- Гэрч Г.Мөнгөнцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...хойд хашааны хөрш айлын эмэгтэй Нарангарав хүүхэдтэйгээ хашаа даваад ороод ирсэн. Тэгэхээр нь би Нарангаравыг гэр лүүгээ харь гээд явуулсан. Удалгүй Нарангарав буцаад хашаа даваад орж ирээд Ганжаа, Ганжаагийн нөхөр, найз эмэгтэй гуравтай нь хамт гадаа суугаад архи ууж байсан. Тэгтэл Нарангаравын нөхөр болох Б. орж ирээд Нарангаравыг явъя гээд хэлтэл Нарангарав явахгүй суугаад байсан. Тэгтэл Б.ы уур хүрээд Нарангаравыг татаад хэрэлдээд байж байтал Ганжаагийн найз эмэгтэйн уур нь хүрээд Б.ыг цохиод авчих шиг болсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57/,

- Гэрч Г.Ганжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Нарангарав ахиж орж ирээд ганц хоёр хундага архи уугаад байж байтал Б. нь дуудтал гарахдаа үүдэнд тортой байсан 1 шил архийг авч гарч байхыг нь Мөнгөнцэцэг эгч хараад “энэ чинь архи хулгайлж байна” гээд хэлтэл манай найз Э. гараад архиа оруулаад ирсэн. Тэгээд сууж байтал удалгүй  Нарангарав, нөхөр Б.тай хойд хашаанаас давж орж ирээд хашаан дотор нь 20-30 минут зодолдоод байсан. Тэгэхээр нь бид хэд наад хоёрыг чинь салгахгүй бол болохоо байх нь гээд ярьж байтал манай найз Э. гараад салгах гэтэл дийлэхгүй байхаар нь Э. үснээс нь зулгааж болиулсан. Тэгэх үед Нарангаравын уруулнаас цус гарсан, хацар, шанаа хэсэг нь хавдсан байсан. Нарангаравын биед үүссэн гэмтлийг нөхөр болох Б. учруулсан. Б. нь эхнэр Нарангаравыгаа газарт унагаан нүүр ам руу нь цохиж байсан. Б.ы биед учирсан гэмтлийг хэн учруулсныг мэдэхгүй байна. Манай найз Э. үснээс нь зулгаасан. Энэ үед үүссэн байж магадгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн: “Ж.Нарангаравын биед 1 шүдний сулрал, зовхи, хацар, шанаа, эрүү, бугалга, нүдний алиманд цус хуралт, уруул, завжинд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 46-47/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 5859 тоот: “Б.Б.ы биед толгойн зулайн хуйхны үс халзралт, хацар, шанаа, 2 нүдний алим болон дээд доод зовхи, уруул, шилбэнд цус хуралт, шилбэнд зулгаралт, уруулд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.” гэх дүгнэлт /хх-ийн 41-42/,

- Б.Б.ы яллагдагчаар өгсөн: “Би эхнэрийнхээ нүүр амыг нь цохисон. Гар хөлнөөс нь чанга барьсан, би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 98/,

- С.Э.ийн яллагдагчаар өгсөн: “Б.Б.ы биед би гэмтэл учруулсан. Иргэн Б. нь эхнэр Нарангаравыг зодоод байхаар нь би очоод салгах гээд таттал Б. салахгүй байхаар нь үснээс нь зулгааж салгасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 100/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас С.Э. нь 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Зүүн жанжины 275 тоот хашаанд иргэн Б.Б.тай маргалдаж, улмаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

            шүүгдэгч Б.Б. нь 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Зүүн жанжины 275 тоот хашаанд эхнэр Ж.Нарангаравыг “айлаас архи хулгай хийлээ” гэх шалтгаанаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул С.Э., Б.Б. нарт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 С.Э. нь 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Зүүн жанжины 275 тоот хашаанд иргэн Б.Б.тай маргалдаж, улмаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

             Б.Б. нь 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Зүүн жанжины 275 тоот хашаанд эхнэр Ж.Нарангаравыг “айлаас архи хулгай хийлээ” гэх шалтгаанаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч Ж.Нарангаравын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би Мөнгөнцэцэг эгчийнд ортол Мөнгөнцэцэг эгч хэдэн хүмүүстэй архи уугаад сууж байхаар нь би хамт архи ууж байгаад хаалганы хажууд байсан гялгар ууттай архийг аваад гартал шивээстэй эмэгтэй намайг архи хулгайлаад явчихлаа гэдгийг манай нөхөр Б.Б. сонсоод намайг “чи яагаад архи  хулгайлж байгаа юм бэ” гээд миний гарнаас зулгаагаад нүүр, нүд, шанаа, ам хэсэг рүү 2-3 удаа цохисон. Миний биед манай нөхөр Б. гэмтэл учруулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 78/,

- Хохирогч Б.Б.ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би буцаад ороод иртэл манай эхнэрийг шивээстэй эмэгтэй хажуудаа суулгачихсан нүүр ам руу нь гараараа цохиод байсан. Тэгэхээр нь би салгах гээд очтол шивээстэй эмэгтэй намайг үсдэж аваад миний нүд рүү 2-3 удаа цохисон. Эхнэр Ж.Нарангаравын биед би гэмтэл учруулсан. Тухайн үед манай эхнэр хүмүүсийн ууж байсан бүтэн архийг нь хулгайлаад аваад явсан гэхээр нь би уурлаад эхнэрийг зодож цохисон. Миний биед шивээстэй эмэгтэй гэх Э. гэмтэл учруулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/,

- Гэрч Г.Мөнгөнцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...хойд хашааны хөрш айлын эмэгтэй Нарангарав хүүхэдтэйгээ хашаа даваад ороод ирсэн. Тэгэхээр нь би Нарангаравыг гэр лүүгээ харь гээд явуулсан. Удалгүй Нарангарав буцаад хашаа даваад орж ирээд Ганжаа, Ганжаагийн нөхөр, найз эмэгтэй гуравтай нь хамт гадаа суугаад архи ууж байсан. Тэгтэл Нарангаравын нөхөр болох Б. орж ирээд Нарангаравыг явъя гээд хэлтэл Нарангарав явахгүй суугаад байсан. Тэгтэл Б.ы уур хүрээд Нарангаравыг татаад хэрэлдээд байж байтал Ганжаагийн найз эмэгтэйн уур нь хүрээд Б.ыг цохиод авчих шиг болсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57/,

- Гэрч Г.Ганжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Нарангарав ахиж орж ирээд ганц хоёр хундага архи уугаад байж байтал Б. нь дуудтал гарахдаа үүдэнд тортой байсан 1 шил архийг авч гарч байхыг нь Мөнгөнцэцэг эгч хараад “энэ чинь архи хулгайлж байна” гээд хэлтэл манай найз Э. гараад архиа оруулаад ирсэн. Тэгээд сууж байтал удалгүй  Нарангарав, нөхөр Б.тай хойд хашаанаас давж орж ирээд хашаан дотор нь 20-30 минут зодолдоод байсан. Тэгэхээр нь бид хэд наад хоёрыг чинь салгахгүй бол болохоо байх нь гээд ярьж байтал манай найз Э. гараад салгах гэтэл дийлэхгүй байхаар нь Э. үснээс нь зулгааж болиулсан. Тэгэх үед Нарангаравын уруулнаас цус гарсан, хацар, шанаа хэсэг нь хавдсан байсан. Нарангаравын биед үүссэн гэмтлийг нөхөр болох Б. учруулсан. Б. нь эхнэр Нарангаравыгаа газарт унагаан нүүр ам руу нь цохиж байсан. Б.ы биед учирсан гэмтлийг хэн учруулсныг мэдэхгүй байна. Манай найз Э. үснээс нь зулгаасан. Энэ үед үүссэн байж магадгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн: “Ж.Нарангаравын биед 1 шүдний сулрал, зовхи, хацар, шанаа, эрүү, бугалга, нүдний алиманд цус хуралт, уруул, завжинд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 46-47/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 5859 тоот: “Б.Б.ы биед толгойн зулайн хуйхны үс халзралт, хацар, шанаа, 2 нүдний алим болон дээд доод зовхи, уруул, шилбэнд цус хуралт, шилбэнд зулгаралт, уруулд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.” гэх дүгнэлт /хх-ийн 41-42/,

- Б.Б.ы яллагдагчаар өгсөн: “Би эхнэрийнхээ нүүр амыг нь цохисон. Гар хөлнөөс нь чанга барьсан, би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 98/,

- С.Э.ийн яллагдагчаар өгсөн: “Б.Б.ы биед би гэмтэл учруулсан. Иргэн Б. нь эхнэр Нарангаравыг зодоод байхаар нь би очоод салгах гээд таттал Б. салахгүй байхаар нь үснээс нь зулгааж салгасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 100/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул С.Э., Б.Б. нарыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч С.Э., Б.Б. нарт Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Хохирогч Ж.Нарангарав, Б.Б. нар хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болно.

             Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч С.Э., Б.Б. нарт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч нарт прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М. овогт Б.ын Б., У. овогт С.гийн Э. нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б., С.Э. нарт тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Б., С.Э. нарт тус бүр оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Б.Б., С.Э.  нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б., С.Э. нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

            5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ОЛЗОД