| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/01410/И |
| Дугаар | 102/ШШ2017/01259 |
| Огноо | 2017-05-01 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 102/ШШ2017/01259
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би, Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, Баатархайрхан гудамж …тоотод оршин суух, эрэгтэй, …регистртэй, Харчид овогт Т.Б-ы нэхэмжлэлтэй Хариуцагч: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж ..дугаар байр .. тоотод оршин суух, эрэгтэй, …регистртэй, Боржигон овогт О.Э-т холбогдох, Орон сууцны өмчлөлөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХнь: Нэхэмжлэгч Т.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Б би 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр О.Эын хүсэлтээр “Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, өөрийн хувьцаа эзэмшигч байсан “Пегасус Дубал” ХХК-ийн нэр дээр байсан өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Стадион оргил хотхон Их Монгол улсын гудамж 114-4 тоот хаягт байрлах орон сууцыг худалдах, худалдан авах гэрээгээр өөрсдийн нэр дээр хамтран өмчлөгчөөр үл хөдлөх эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн билээ. Гэвч О.Э нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул тухай “Тухайн үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах худалдан авах гэрээ”-г цуцлах санал тавихад миний хэрэгжүүлж байгаа төсөл удахгүй хэрэгжлээ гэсээр өдийг хүрсэн билээ. Одоогоор О.Э нь ямар нэгэн төлбөр төлөөгүй тул Т.Б миний өмч болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил хотхон Их Монгол Улсын гудамж 114-4 тоот 95 хувийн гүйцэтгэлтэй 400.19мкв орон сууцыг миний өмч мөн болохыг тогтоон О.Эыг тус орон сууцны өмчлөлөөс хасч өгөхийг хүсч байна гэжээ. Хариуцагч О.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Отгон-Эрдэнэ овогтой Эрхэмбаяр миний бие тус шүүхэд гаргасан 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Төмөрбаатар овогтой Баярсайханы нэхэмжлэлийг хүлээн авлаа. Уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. Нэхэмжлэгч Т.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч Төмөрбаатар овогтой Баярсайхан миний бие тус шүүхэд гаргасан 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн нэхэмжлэлийг хариуцагч Отгон-Эрдэнэ овогтой Эрхэмбаяр нь хүлээн зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийн дагуу тус үл хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Т.Б нь О.Эт холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна. Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тулхариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Иргэнийхэрэгшүүхэдхянаншийдвэрлэхтухайхуулийн 74 дүгээрзүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаарзүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 1.Т.Бы нэхэмжлэлтэй, О.Эт холбогдох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.Э бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 35,100 төгрөг, хариуцагч О.Эаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 35,100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т.Бд олгосугай. 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай. ШҮҮГЧ А.САРАНТУЯА
| ||||
| |