Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/263

 

 

 

 

 

 

 

 

 

     2022        02         22                                     2022/ШЦТ/263

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энх-Амар,  

улсын яллагч Н.Ганчимэг,

шүүгдэгч Б.Д. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Д. овогт Б.ын Д.д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2206 00000 0147 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, Д. овогт Б.ын Д..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Д. нь 2021 оны 12 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүнжин гранд зочид буудлын гадна хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч А.Б.ын биед халдаж, эрүүл мэндэд  нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч А.Б.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 18:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүнжин гранд зочид буудлын 2 давхарт байгууллагын шинэ жил болсон. Тэгээд 23:50 цагийн үед би тухайн газраас гараад төв үүдэнд нь гараад ирэхэд миний бенз си 180 маркийн хар өнгийн 19-10 УБЭ улсын дугаартай машин байхгүй байсан. Тэгсэн чинь манай ажлын газрын архи уугаагүй 2 залуу миний машиныг тэндээс холдуулаад тавьсан байса юм байна лээ. Тэгээд би буудлын үүдэнд гарч ирээд миний машиныг тэндээс холдуулсан залуу руу гар утсаараа залгах гээд гаргаж ирсэн чинь миний утас унтарчихсан байсан. Тэгээд би буудлын үүдэнд 4 залуутай таарсан. Тэр үед буудлаас надтай хамт гарч ирсэн залуу цаашаа явж байсан. Тэгээд би ажлын газрын залуу руугаа дуудах гэсэн чинь тэнд зогсож байсан 4 залуугийн намхан хар өнгийн аляск куртка өмссөн залуу нь миний цээж рүү нэг удаа гараараа цохисон чинь би хойшооо газар унасан байх үед тэд нарын нэг нь болох тэд нар дундаасаа хамгийн өндөр нь болох хар өнгийн алясктай залуу миний нүүр лүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд тэрнээс хойш юу болсныг би санахгүй байна. Тэгээд би гэмтлийн эмнэлэгт ухархайн яс цөмрөөд хугарсан, хамрын яс цөмөрсөн, нүдний дотор цус хурсан гэмтлүүд учирсан байсан. Тухайн өдөр миний биед учирсан гэмтлүүдийг намайг өшиглөсөн залуу нэг удаа миний нүүр лүү өшиглөж учруулсан. Харин түүнтэй хамт байсан бусад залуус нь намайг цохиж зодоогүй. Тухайн үед би хар өнгийн пиджак өмссөн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,

- “...2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Лазед мед эмнэлэгт КТГ шинжилгээ өгсөн. 18-ны өдөр Орбита нүдний эмнэлэгт үзүүлж, 20-ны өдөр Шагшаа нэртэй хамрын эмнэлэгт очиж эмчилгээ үйлчилгээ авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 99/,

- Гэрч С.Баяраагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Оюу толгой ХХК-д хамт ажилладаг хүмүүсийн хамт Сүнжин гранд зочид буудалд шинэ жилд орсон. Орой 23:00 цагийн үед тараад гадаа гарсан. Буудлын төв хаалганы гадаа тамхи татаад зогсож байсан. Тэгж байтал хар бараан өнгийн пиджак өмссөн 30 орчим насны 170 см өндөртэй нэг согтуу залуу ганцаараа бид нар дээр ирснээ машины арын хаалгыг татаад суух гээд байсан. Тэгэхээр нь би эхлээд тэр залууг такси байна гэж андуурсан байх гэж бодоод “хөгшөөн яасан” гэж асуусан чинь тэр “машиндаа сууя” гэсэн. Тэгэхээр нь би чиний машин биш ээ. Найзууд чинь тэр цаана явж байна, найз руугаа яв гэж хэлсэн. Тэр залуу машинаа аваад зайл гэж хэлсэн. Тухайн үед бид 4 тойрог хэлбэртэй зогсож байх үед Мөнхсайхан тэр залуугийн нүүр хэсэг рүү нэг удаа гараараа түлхсэн чинь тэр залуу хойшоо суусхийгээд газар унасан. Тэгсэн чинь Д. тэр залуугийн цээжин хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Өшиглүүлсэн залуу тухайн газартаа суугаад үлдсэн. Д. хар өнгийн хослолтой, хар пальто өмссөн. Тухайн үйл явдал Сүнжин гранд зочид буудлын төв хаалганы урд хэсэгт тэр оройн 23:00 цаг өнгөрч байх үед болсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/,

- Гэрч Н.Эрдэнэдэлгэрийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Халамцуу залуу Баяраагийн машин дээр ирээд суух гээд Баяраа тэр залуугаас яах гэж байгаа юм бэ гэхэд тэр “машиндаа сууя” гэж хэлсэн. Тэгэхэд Баяраа “энэ чинь миний машин, чи машины дугаарыг хар аа” гэж хэлсэн. Нөгөө залуу Баяраатай маргалдаад явахгүй байсан. Бид нар зэрэгцэж зогсож байх үед нөгөө залуу бид нарын дундуур орж ирээд юм яриад байхаар нь Мөнхсайхан тэр танихгүй залуугийн цээж рүү нь тохойгоороо хойш нь түлхсэн чинь тэр залуу газар унасан. Тэр залууг газар унах үед бид нартай хамт ажилладаг Д. тэрний толгой, нүүр хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тухайн үед тэр залуу газарт бөгсөөрөө явган сууж байсан. Тэр залуугийн хамраас цус гараагүй, биед нь ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/,

- Гэрч Г.Мөнхсайханы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Машин дээр ирээд суух гэхэд Баяраа тэр залууд “чиний машин биш ээ” гэхэд “миний машин хаана байна” гэхэд Баяраа “чиний машин байхгүй байна, адилхан бенз унадаг юм уу" гэхэд бид нарын дундуур ороод хэрүүл хийгээд явахгүй байхаар нь би баруун гарынхаа тохойгоор “одоо боль, яв” гээд тэр залуугийн цээж хэсэг рүү нэг удаа түлхсэн чинь тэр залуу хойд талд нь байсан шилэн хаалгыг налаад доош нь суусан. Тэр залууг газарт сууж байх үед бид нартай хамт ажилладаг Д. түүний цээж хэсэг рүү нэг удаа өшиглөсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 723 тоот: “Хэсэг газрын үзлэгт: зүүн зовхи, хамрын нуруу, баруун зовхины дотор булан, доод зовхи нэлэнхүйдээ хөхөлбөр хүрэн өнгийн цус хуралттай, орчны эд хавдсан, тэмтрэлтээр эмзэглэлтэй, зүүн хацарт 1.3*0.5 см, 0.5*0.3 см хүрэн өнгийн зулгаралттай. Зүүн нүдний алиманд тархмал хүрэн цус хурсан. 2021.12.17-ны өдрийн толгойн КТГ-н шинжилгээнд зүүн нүдний ухархайн дотор хана 2.8 см өргөн хэсэг этмойд хөндий рүү 0.7 см гүн цөмөрсөн хугаралтай, зүүн нүдний ухархайн доод хана дотогш 0.2 см гүн хоёрлосон, зүүн гайморын хөндийн дотор хана дотогш 0.2 см гүн хоёрлосон, зүүн гайморын хөндийн дотор хана этмойд хөндий рүү цөмөрсөн хугаралтай. 1. А.Б.ын биед зүүн гайморын хөндийн дотор хана, ухархайн дотор, доод хана этмойд хөндий рүү цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, хоёр зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих үйлдлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 37-38/,

- Яллагдагч Б.Д.ий мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Хувцас солих өрөөнд хохирогч А.Б. согтуудаа намайг өдөөд байсан. Тухайн үед би А.Б.д “ингэж болохгүй, чи согтуу байна” гэж хэлсэн, тухайн үедээ ямар нэгэн маргаан бололгүй салаад явсан. Ингээд зочид буудлын гадаа үүдэнд ажлынхантайгаа хамт явах гээд тамхи татаад зогсож байхад А.Б. манай ажлын ахын машинд очиж суух гэхэд Баяраа ах “чи бенз унадаг юм уу” гэхэд А.Б. “би бенз унаж болохгүй юу тэ” гээд яриандаа хараалын үг хэрэглээд манай ажлынхныг доромжлоод байсан. А.Б. агсраад орилж байгаад Мөнхсайхан, Эрдэнэдэлгэр, Баяраа бид нарын дундуур орж ирээд хэрүүл хийгээд байхаар нь Мөнхсайхан ах түүний цээж рүү түлхэх үед би баруун хөлөөрөө түүний нүүр хэсэгт нь нэг удаа өшиглөсөн. Би А.Б.ын биед гэмтэл учруулсандаа харамсаж байна. Хохирлын мөнгө гэж 6.500.000 төгрөг дансаар шилжүүлэн өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 89-90/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.Д. нь 2021 оны 12 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүнжин гранд зочид буудлын гадна хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч А.Б.ын биед халдаж, эрүүл мэндэд  нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Б.Д.д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

             Б.Д. нь 2021 оны 12 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүнжин гранд зочид буудлын гадна хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч А.Б.ын биед халдаж, эрүүл мэндэд  нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч А.Б.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 18:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүнжин гранд зочид буудлын 2 давхарт байгууллагын шинэ жил болсон. Тэгээд 23:50 цагийн үед би тухайн газраас гараад төв үүдэнд нь гараад ирэхэд миний бенз си 180 маркийн хар өнгийн 19-10 УБЭ улсын дугаартай машин байхгүй байсан. Тэгсэн чинь манай ажлын газрын архи уугаагүй 2 залуу миний машиныг тэндээс холдуулаад тавьсан байса юм байна лээ. Тэгээд би буудлын үүдэнд гарч ирээд миний машиныг тэндээс холдуулсан залуу руу гар утсаараа залгах гээд гаргаж ирсэн чинь миний утас унтарчихсан байсан. Тэгээд би буудлын үүдэнд 4 залуутай таарсан. Тэр үед буудлаас надтай хамт гарч ирсэн залуу цаашаа явж байсан. Тэгээд би ажлын газрын залуу руугаа дуудах гэсэн чинь тэнд зогсож байсан 4 залуугийн намхан хар өнгийн аляск куртка өмссөн залуу нь миний цээж рүү нэг удаа гараараа цохисон чинь би хойшооо газар унасан байх үед тэд нарын нэг нь болох тэд нар дундаасаа хамгийн өндөр нь болох хар өнгийн алясктай залуу миний нүүр лүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд тэрнээс хойш юу болсныг би санахгүй байна. Тэгээд би гэмтлийн эмнэлэгт ухархайн яс цөмрөөд хугарсан, хамрын яс цөмөрсөн, нүдний дотор цус хурсан гэмтлүүд учирсан байсан. Тухайн өдөр миний биед учирсан гэмтлүүдийг намайг өшиглөсөн залуу нэг удаа миний нүүр лүү өшиглөж учруулсан. Харин түүнтэй хамт байсан бусад залуус нь намайг цохиж зодоогүй. Тухайн үед би хар өнгийн пиджак өмссөн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,

- “...2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Лазед мед эмнэлэгт КТГ шинжилгээ өгсөн. 18-ны өдөр Орбита нүдний эмнэлэгт үзүүлж, 20-ны өдөр Шагшаа нэртэй хамрын эмнэлэгт очиж эмчилгээ үйлчилгээ авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 99/,

- Гэрч С.Баяраагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Оюу толгой ХХК-д хамт ажилладаг хүмүүсийн хамт Сүнжин гранд зочид буудалд шинэ жилд орсон. Орой 23:00 цагийн үед тараад гадаа гарсан. Буудлын төв хаалганы гадаа тамхи татаад зогсож байсан. Тэгж байтал хар бараан өнгийн пиджак өмссөн 30 орчим насны 170 см өндөртэй нэг согтуу залуу ганцаараа бид нар дээр ирснээ машины арын хаалгыг татаад суух гээд байсан. Тэгэхээр нь би эхлээд тэр залууг такси байна гэж андуурсан байх гэж бодоод “хөгшөөн яасан” гэж асуусан чинь тэр “машиндаа сууя” гэсэн. Тэгэхээр нь би чиний машин биш ээ. Найзууд чинь тэр цаана явж байна, найз руугаа яв гэж хэлсэн. Тэр залуу машинаа аваад зайл гэж хэлсэн. Тухайн үед бид 4 тойрог хэлбэртэй зогсож байх үед Мөнхсайхан тэр залуугийн нүүр хэсэг рүү нэг удаа гараараа түлхсэн чинь тэр залуу хойшоо суусхийгээд газар унасан. Тэгсэн чинь Д. тэр залуугийн цээжин хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Өшиглүүлсэн залуу тухайн газартаа суугаад үлдсэн. Д. хар өнгийн хослолтой, хар пальто өмссөн. Тухайн үйл явдал Сүнжин гранд зочид буудлын төв хаалганы урд хэсэгт тэр оройн 23:00 цаг өнгөрч байх үед болсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/,

- Гэрч Н.Эрдэнэдэлгэрийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Халамцуу залуу Баяраагийн машин дээр ирээд суух гээд Баяраа тэр залуугаас яах гэж байгаа юм бэ гэхэд тэр “машиндаа сууя” гэж хэлсэн. Тэгэхэд Баяраа “энэ чинь миний машин, чи машины дугаарыг хар аа” гэж хэлсэн. Нөгөө залуу Баяраатай маргалдаад явахгүй байсан. Бид нар зэрэгцэж зогсож байх үед нөгөө залуу бид нарын дундуур орж ирээд юм яриад байхаар нь Мөнхсайхан тэр танихгүй залуугийн цээж рүү нь тохойгоороо хойш нь түлхсэн чинь тэр залуу газар унасан. Тэр залууг газар унах үед бид нартай хамт ажилладаг Д. тэрний толгой, нүүр хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тухайн үед тэр залуу газарт бөгсөөрөө явган сууж байсан. Тэр залуугийн хамраас цус гараагүй, биед нь ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/,

- Гэрч Г.Мөнхсайханы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Машин дээр ирээд суух гэхэд Баяраа тэр залууд “чиний машин биш ээ” гэхэд “миний машин хаана байна” гэхэд Баяраа “чиний машин байхгүй байна, адилхан бенз унадаг юм уу" гэхэд бид нарын дундуур ороод хэрүүл хийгээд явахгүй байхаар нь би баруун гарынхаа тохойгоор “одоо боль, яв” гээд тэр залуугийн цээж хэсэг рүү нэг удаа түлхсэн чинь тэр залуу хойд талд нь байсан шилэн хаалгыг налаад доош нь суусан. Тэр залууг газарт сууж байх үед бид нартай хамт ажилладаг Д. түүний цээж хэсэг рүү нэг удаа өшиглөсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 723 тоот: “Хэсэг газрын үзлэгт: зүүн зовхи, хамрын нуруу, баруун зовхины дотор булан, доод зовхи нэлэнхүйдээ хөхөлбөр хүрэн өнгийн цус хуралттай, орчны эд хавдсан, тэмтрэлтээр эмзэглэлтэй, зүүн хацарт 1.3*0.5 см, 0.5*0.3 см хүрэн өнгийн зулгаралттай. Зүүн нүдний алиманд тархмал хүрэн цус хурсан. 2021.12.17-ны өдрийн толгойн КТГ-н шинжилгээнд зүүн нүдний ухархайн дотор хана 2.8 см өргөн хэсэг этмойд хөндий рүү 0.7 см гүн цөмөрсөн хугаралтай, зүүн нүдний ухархайн доод хана дотогш 0.2 см гүн хоёрлосон, зүүн гайморын хөндийн дотор хана дотогш 0.2 см гүн хоёрлосон, зүүн гайморын хөндийн дотор хана этмойд хөндий рүү цөмөрсөн хугаралтай. 1. А.Б.ын биед зүүн гайморын хөндийн дотор хана, ухархайн дотор, доод хана этмойд хөндий рүү цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, хоёр зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих үйлдлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 37-38/,

- Яллагдагч Б.Д.ий мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Хувцас солих өрөөнд хохирогч А.Б. согтуудаа намайг өдөөд байсан. Тухайн үед би А.Б.д “ингэж болохгүй, чи согтуу байна” гэж хэлсэн, тухайн үедээ ямар нэгэн маргаан бололгүй салаад явсан. Ингээд зочид буудлын гадаа үүдэнд ажлынхантайгаа хамт явах гээд тамхи татаад зогсож байхад А.Б. манай ажлын ахын машинд очиж суух гэхэд Баяраа ах “чи бенз унадаг юм уу” гэхэд А.Б. “би бенз унаж болохгүй юу тэ” гээд яриандаа хараалын үг хэрэглээд манай ажлынхныг доромжлоод байсан. А.Б. агсраад орилж байгаад Мөнхсайхан, Эрдэнэдэлгэр, Баяраа бид нарын дундуур орж ирээд хэрүүл хийгээд байхаар нь Мөнхсайхан ах түүний цээж рүү түлхэх үед би баруун хөлөөрөө түүний нүүр хэсэгт нь нэг удаа өшиглөсөн. Би А.Б.ын биед гэмтэл учруулсандаа харамсаж байна. Хохирлын мөнгө гэж 6.500.000 төгрөг дансаар шилжүүлэн өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 89-90/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Б.Д.ийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Б.Д.д Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Хохирогч А.Б. баримтаар 502.000 төгрөгийн хохирол нэхэмжилж, хохирол төлөгдсөн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

             Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Б.Д.д ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг СиДи хураагдан ирсэн, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д. овогт Б.ын Д.ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д.д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Д.д оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Б.Д. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ОЛЗОД