Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Санги-Очирын Олзод |
Хэргийн индекс | 105/2022/0253/Э |
Дугаар | 2022/ШЦТ/266 |
Огноо | 2022-02-22 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Ц.Батболд |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 2022/ШЦТ/266
2022 02 22 2022/ШЦТ/266
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энх-Амар,
улсын яллагч Ц.Батболд,
шүүгдэгч хохирогч Б.Б.,
шүүгдэгч хохирогч Б.Б. нарыг тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ц. овогт Б.ын Б., А. овогт Б.гийн Б. нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00000 0132 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй,
А. овогт Б.гийн Б..
Монгол Улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин, гоо сайханч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ц. овогт Б.ын Б..
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч хохирогч Б.Б., Б.Б. нар нь 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гүн болор” нэртэй пабад үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар харилцан зодолдож, бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хохирогч Б.Б. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хохирогч Б.Б. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч Б.Б.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “Гүн болор” паб руу ганцаараа ороод сууж байтал уг пабад миний зүс таньдаг 5 залуу орж ирсэн. Тэгээд энэ 5 залуутай архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байж байтал миний зүс таньдаг 3 залуу орж ирсэн. Тэгээд би мэнд мэдээд шар айраг уугаад текэн дээр байсан 3 ширхэг чипсийг аваад 5 залуу дээр нэгийг, 3 залуу дээр нэгийг, текэн дээр нэгийг өгсөн. Тэгээд уг 3 залуу дээр миний иддэг чипс очсон байсан тул солиулах гээд зөөгчийг нь явуултал тухайн ширээн дээр сууж байсан Тулгаа нэртэй залуу “би чамаас чипс гуйгаа юу, банди минь” гээд уурлаад ирээд намайг боосон. Тэгэхээр нь би зодолдоод яахав гэж бодоод гарч тамхилах гээд гартал надтай муудалцсан залуу араас гарч ирээд надтай зодолдсон учир цагдаагийн байгууллагад хандаж байна. Миний хөмсөг, нүд хэсэгт нэг удаа цохисон, би тухайн залууг цохиж зодсон зүйл байхгүй. Бид 2 ноцолдож, зууралдаж байхад цохиулсан байх магадлалтай байх. Би гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 9, 10/,
- Хохирогч Б.Б.ын дахин өгсөн: “Тухайн үед намайг Б. цохиж зодохоор нь хариуд нь түүнийг цохиж зодсон талаараа санахгүй байна. Яг хаана нь яаж цохиж, зодсон талаараа санахгүй байна. Ямар ч байсан ноцолдооод, харилцан зодолдсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 13/,
- Хохирогч Б.Баттулгын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 22:00 цагийн үед Тэнүүн над руу залгаад Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Гүн болор нэртэй пабад хүрээд ир гэхээр нь найз болох Бямбацогтын хамтаар тус газарт очсон. Тэгээд намайг очиход Тэнүүн ганцаараа сууж байсан бөгөөд бид 3 хамт архи хувааж уусан бөгөөд цаад талын ширээн дээрээс танил болох Б. хүрч ирээд мэнд ус мэдээд байж байсан бөгөөд нэг хундага архи хийж өгсөн. Удалгүй хүрч ирээд мэнд ус мэдээд байж байсан бөгөөд нэг хундага архи хийж өгсөн. Удалгүй Б. буцаад өөрийн сууж байсан ширээндээ суусан бөгөөд удаа ч үгүй зөөгч нэг чипс аваад ирсэн. Тэгээд идээд байж байтал зөөгч удалгүй ирээд андуураад өгсөн байна гээд буцааж тал чипс аваад ирсэн. Тэгэхээр нь би яаж байгаа юм гэсэн. Оргил та гуравт өгч байна гэж зөөгч хэлсэн. Тэгээд би найз Тэнүүнтэй тамхилах гээд гартал Б. байж байсан. Тэгэхээр нь би “Оргил оо, чи найзыгаа ганц чипсэн дээр арай эвгүй байдалд оруулчихлаа” гээд мөрийг нь алгадах гэтэл намайг барьж аваад цохиод эхэлсэн бөгөөд тухайн үед би Б.ыг цохиод харилцан зодолдож байхад Тэнүүн салгаад, цаашаа орцгоосон бөгөөд ойролцоогоор 1 цагийн дараа цагдаа нар ирээд бид хоёрыг авч яваад цагдаа дээр ирсэн. Намайг Б. уурлаад нүүр, толгой, хөл, гар хэсэг рүү цохиод байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 17/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 636 тоот: “Б.Б.ын биед духанд шарх, баруун дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 23, 24/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 638 тоот: “Б.Баттулгын биед тархи доргилт, духанд цус хуралт, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 29, 30/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч хохирогч Б.Б., Б.Б. нар нь 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гүн болор” нэртэй пабад үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар харилцан зодолдож, бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
- Хохирогч Б.Б.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “Гүн болор” паб руу ганцаараа ороод сууж байтал уг пабад миний зүс таньдаг 5 залуу орж ирсэн. Тэгээд энэ 5 залуутай архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байж байтал миний зүс таньдаг 3 залуу орж ирсэн. Тэгээд би мэнд мэдээд шар айраг уугаад текэн дээр байсан 3 ширхэг чипсийг аваад 5 залуу дээр нэгийг, 3 залуу дээр нэгийг, текэн дээр нэгийг өгсөн. Тэгээд уг 3 залуу дээр миний иддэг чипс очсон байсан тул солиулах гээд зөөгчийг нь явуултал тухайн ширээн дээр сууж байсан Тулгаа нэртэй залуу “би чамаас чипс гуйгаа юу, банди минь” гээд уурлаад ирээд намайг боосон. Тэгэхээр нь би зодолдоод яахав гэж бодоод гарч тамхилах гээд гартал надтай муудалцсан залуу араас гарч ирээд надтай зодолдсон учир цагдаагийн байгууллагад хандаж байна. Миний хөмсөг, нүд хэсэгт нэг удаа цохисон, би тухайн залууг цохиж зодсон зүйл байхгүй. Бид 2 ноцолдож, зууралдаж байхад цохиулсан байх магадлалтай байх. Би гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 9, 10/,
- Хохирогч Б.Б.ын дахин өгсөн: “Тухайн үед намайг Б. цохиж зодохоор нь хариуд нь түүнийг цохиж зодсон талаараа санахгүй байна. Яг хаана нь яаж цохиж, зодсон талаараа санахгүй байна. Ямар ч байсан ноцолдооод, харилцан зодолдсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 13/,
- Хохирогч Б.Баттулгын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 22:00 цагийн үед Тэнүүн над руу залгаад Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Гүн болор нэртэй пабад хүрээд ир гэхээр нь найз болох Бямбацогтын хамтаар тус газарт очсон. Тэгээд намайг очиход Тэнүүн ганцаараа сууж байсан бөгөөд бид 3 хамт архи хувааж уусан бөгөөд цаад талын ширээн дээрээс танил болох Б. хүрч ирээд мэнд ус мэдээд байж байсан бөгөөд нэг хундага архи хийж өгсөн. Удалгүй хүрч ирээд мэнд ус мэдээд байж байсан бөгөөд нэг хундага архи хийж өгсөн. Удалгүй Б. буцаад өөрийн сууж байсан ширээндээ суусан бөгөөд удаа ч үгүй зөөгч нэг чипс аваад ирсэн. Тэгээд идээд байж байтал зөөгч удалгүй ирээд андуураад өгсөн байна гээд буцааж тал чипс аваад ирсэн. Тэгэхээр нь би яаж байгаа юм гэсэн. Оргил та гуравт өгч байна гэж зөөгч хэлсэн. Тэгээд би найз Тэнүүнтэй тамхилах гээд гартал Б. байж байсан. Тэгэхээр нь би “Оргил оо, чи найзыгаа ганц чипсэн дээр арай эвгүй байдалд оруулчихлаа” гээд мөрийг нь алгадах гэтэл намайг барьж аваад цохиод эхэлсэн бөгөөд тухайн үед би Б.ыг цохиод харилцан зодолдож байхад Тэнүүн салгаад, цаашаа орцгоосон бөгөөд ойролцоогоор 1 цагийн дараа цагдаа нар ирээд бид хоёрыг авч яваад цагдаа дээр ирсэн. Намайг Б. уурлаад нүүр, толгой, хөл, гар хэсэг рүү цохиод байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 17/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 636 тоот: “Б.Б.ын биед духанд шарх, баруун дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 23, 24/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 638 тоот: “Б.Баттулгын биед тархи доргилт, духанд цус хуралт, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 29, 30/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Учир нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримт зэргээс шүүгдэгч Б.Б., Б.Б. нар нь харилцан бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байхаас гадна шүүгдэгч нарын хохирогчоор өгсөн мэдүүлэг зөрүүгүй, шинжээчийн дүгнэлт хэргийн үйл баримт, цаг хугацаатай тохирч байна.
Өөрөөр хэлбэл, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Б., Б.Б. нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч хохирогч нар нь харилцан хохирол нэхэмжлээгүй байх тул тэдгээр нь бусдад төлөх төлбөргүй болно.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Б.Б., Б.Б. нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч хохирогч нарын хувийн байдал буюу гэм буруугаа сайн дураар хүлээн мэдүүлж байгаа зэрэг нөхцөлийг тус тус харгалзан үзэж, Б.Б., Б.Б. нарт тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц. овогт Б.ын Б., А. овогт Б.гийн Б. нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б., Б.Б. нарт тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б., Б.Б. нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б., Б.Б. нарт тус бүр оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б., Б.Б. нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЛЗОД