| 2017 оны 05 сарын 02 өдөр | Дугаар 102/ШШ2017/01262 | Улаанбаатар хот | Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би, “Эв 31,32” СӨХ-ны нэхэмжлэлтэй, Н.Нд холбогдох 191,600 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хүлээн авч хянаад, ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч “Эв 31,32” СӨХ-ны захиарл Ч.Чимэд шүүхэд гаргасан хүсэлтдээ: Тус СӨХ-ны оршин сууг Н.Нд холбогдуулан СӨХ-ны төлбөр нэхэмжилсэн боловч тус хариуцагч нь 100 хувь төлбөрөө төлж барагдуулсан. Иймд нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ. ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч “Эв 31,32” СӨХ нь хариуцагч Н.Нд холбогдуулан 191.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Н нь нэхэмжлэлийн шаардлага болох 191,600 төгрөгийг төлж барагдуулсан байх бөгөөд нэхэмжлэгч байгууллагын захирал нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж буйгаа илэрхийлэн хүсэлтээ ирүүлсэн байх тул түүний татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 1.“Эв 31,32” СӨХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Нд холбогдох 191,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,292.50 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянголд дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 3,146.25 төгрөг, хариуцагч Т.Амартүвшингээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 3,146.25 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Эв 31,32” СӨХ-д олгосугай. 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай. ШҮҮГЧ А.САРАНТУЯА |