Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/308

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н

Улсын яллагч Л.О

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Н

Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Гхолбогдох эрүүгийн 2125003470362 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Б.Г

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Б.Г нь 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймаг Баян-Өдөр сум Рашаант багийн 34-05 тоотод Г.Г-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Гмэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч Г.Г “Миний бие хөдөө ажилтай байгаа тул хэргийн материалтай өмгөөлөгч С.Б-аар дамжуулан танилцууллаа. Шүүх хуралд оролцох боломжгүй, гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тул хохирогч Г.Г намайг оролцуулахгүй хэргийг шийдвэрлүүлэж өгнө үү” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч Г.Г-н “2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэртээ эхнэр хүүхдийн хамт унтаж байтал манай авга ах Б.Гсогтуу 2 найзын хамт манай гэрт орж ирсэн. Б.Г шууд орж ирээд босоод ир архи ууя гэхээр нь би босоод цай хоол аягалж өгсөн чинь шууд аягатай хоол цай эхнэр бид хоёрын урдаас шидсэн. Тэгээд Б.Г ах нүүрэн тус газар 2-3 удаа цохиход миний хиймэл шүд болон завж сэтэртэл цохьсон. Б.Г ах надад агсан тавих болсон шалтгаан нь гэвэл Б.Г ахын мөнгөн аяга, хөөрөг хоёрыг 400 000 төгрөгөөр ломбарданд тавиад алдчихсан юм Тэрнээс болоод надад уурлаж агсан тавиад хэрүүл маргаан хийгээд байгаа юм гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,

 

2. Гэрч Д.А-ын “2021 оны 10 дугаар сарын 12-ны орой нөхөр хүүхдүүдийн хамт унтаж байтал Б.Г ах согтуу 2 найзын хамт манай гэрт орж ирэхээр нь би болон Г  орноосоо босоод ахад цай хийж өгтөл аягатай цайг шууд шидчихсэн. Тэгээд үгийн зөрүүгүй Г-ыг гараар нүүр болон нуруу цээж рүү хэд хэдэн удаа цохьсон. Тэгээд Г.Г-ын амнаас цус гараад байхаар нь Г.Г шууд цагдаад дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,

3. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 сарын 19-ний өдрийн 614 дугаартай “Г.Г-ын биед зүүн завьжинд шарх, зүүн бугалга, тохойн дотор хэсэгт цус хуралт, амны зүүн хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Зүүн завьжинд шарх, зүүн бугалга, тохойн дотор хэсэгт цус хуралт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана Амны зүүн хэсэгт зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрзгт хамаарагдахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинэ гэмтлүүд байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 22-23-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчын санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.Оюунтуяа дүгнэлтдээ “ гэв.

 

Шүүдэгчийн өмгөөлөгч Д.Н дүгнэлтдээ: “” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1.Үйл баримтын талаар:

 

 Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Г.Г-ын “2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэртээ эхнэр хүүхдийн хамт унтаж байтал манай авга ах Б.Г согтуу 2 найзын хамт манай гэрт орж ирсэн. Б.Г шууд орж ирээд босоод ир архи ууя гэхээр нь би босоод цай хоол аягалж өгсөн чинь шууд аягатай хоол цай эхнэр бид хоёрын урдаас шидсэн. Тэгээд Б.Г ах нүүрэн тус газар 2-3 удаа цохиход миний хиймэл шүд болон завж сэтэртэл цохьсон. Б.Г ах надад агсан тавих болсон шалтгаан нь гэвэл Б.Г ахын мөнгөн аяга, хөөрөг хоёрыг 400 000 төгрөгөөр ломбарданд тавиад алдчихсан юм Тэрнээс болоод надад уурлаж агсан тавиад хэрүүл маргаан хийгээд байгаа юм гэсэн мэдүүлэг, гэрч Д.А-ын “2021 оны 10 дугаар сарын 12-ны орой нөхөр хүүхдүүдийн хамт унтаж байтал Б.Г ах согтуу 2 найзын хамт манай гэрт орж ирэхээр нь би болон Г орноосоо босоод ахад цай хийж өгтөл аягатай цайг шууд шидчихсэн. Тэгээд үгийн зөрүүгүй Г-ыг гараар нүүр болон нуруу цээж рүү хэд хэдэн удаа цохьсон. Тэгээд Г.Г-ын амнаас цус гараад байхаар нь Г.Г шууд цагдаад дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 сарын 19-ний өдрийн 614 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Г нь 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймаг Баян-Өдөр сум Рашаант багийн 34-05 тоотод Г.Г-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

2. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

            Шүүгдэгч Б.Г-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Г-ыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.

 

            3. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

            4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Г-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

            5. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Монголмууд ургийн Багандайн Ганбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000  /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ыг оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 90 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А