| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямсамбуугийн Гантуяа |
| Хэргийн индекс | 131/2017/0391/И |
| Дугаар | 131/ШШ2017/00540 |
| Огноо | 2017-07-26 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 131/ШШ2017/00540
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг Баянхонгор сум 1-85-22 тоотод оршин суух, ВП90012404 регистрийн дугаартай, Дашдорж овогт Лхагвасүрэнгийн Оюунтөгсийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянхонгор аймаг Баянхонгор сум 1-53-2-1 тоотод оршин суух, ВЖ91042516 регистрийн дугаартай, Боржигон овогт Банзрагчийн Батмөнхөд холбогдох
Хүүхдийн эцэг тогтоож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Оюунтөгс, хариуцагч Б.Батмөнх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Дэчмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Оюунтөгс шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:
Би Б.Баянмөнхтэй 2012 онд танилцаж, 2013 онд охин О.Энэрэлтийг төрүүлэн 2014 онд гэр бүл болсон. Б.Баянмөнх нь хамтран амьдарч байх хугацаанд маш их хардаж, хэд хэдэн удаа зодож, миний эд зүйлсийг эвдэлж хэмхэлдэг болсон. Энэ бүх байдлыг би тэвчихээ байж 2016 оны 10 сарын 05-ны өдөр шүүхэд хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргасан боловч тэрээр намайг гуйж дахин зодохгүй, эвлэрэх талаар ярилцаад 2017 оны 01 сарын 26-ны өдөр эвлэрч, 2017 оны 02 сарын 13-ны өдрөөс эргэж хамтран амьдарсан. 2017 оны 04 сарын 04-ний өдөр гэртээ байж байгаад сургууль дээр ажилтай байсан тул явах гэтэл явуулахгүй гэснээс болж миний гар утсыг авч шидэж, мөн гар руу цохиж хөхрүүлсэн. Түүнээс хойш Б.Батмөнхийн зан авир хачин болж, хардаж ажилд явуулахгүй байх, утасны дугаар байнга шалгах, дугаар солих, ажилдаа яваад ирэхээр чи ажил дээрээ байхгүй байсан гэж цохиж гүтгэх зэргээр намайг хэцүү байдалд оруулж сэтгэлзүйн хүнд дарамтанд оруулах болсон гэжээ.
Нэхэмжлэгч Л.Оюунтөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнө нь шүүхэд хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж байсан. Энэ удаад хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно. Бусад нэхэмжлэлийн шаардлагын хохирлыг хариуцагч барагдуулсан гэв.
Хариуцагч Б.Батмөнх шүүхэд гаргасан тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би охин О.Энэрэлтийн эцэг гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн асрамж тогтоож, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Эд хөрөнгийн маргаангүй гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Л.Оюунтөгс нь хариуцагч Б.Батмөнхөд холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгох, асрамж тогтоож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж түүнийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн байна.
Нэхэмжлэгч нь орон байраар хангуулах, гар утасны төлбөр 675.000 төгрөг гаргуулах, автомашины гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлүүлэх зэрэг шаардлага шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад гар утасны төлбөр 675.000 төгрөг гаргуулах, автомашины гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлүүлэх зэрэг шаардлагыг хариуцагч биелүүлж, орон байраар хангуулах шаардлагад харилцан тохиролцож эвлэрсний улмаас нэхэмжлэгч Л.Оюунтөгс дээрхи нэхэмжлэлийн шаардлагуудаасаа татгалзжээ.
Хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааны үед хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч Хүүхдийн эцэг тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай маргаан нь хүүхдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй нөхцөл байдал байх тул хэргийг ердийн журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Л.Оюунтөгс, хариуцагч Б.Батмөнх нар нь 2012 онд танилцаж, үерхэж байх хугацаанд2013 оны 06 сарын 28-ны өдөр охин О.Энэрэлтийг төрүүлж, эрүүл өсөж байгаа болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Баянхонгор сумын Оточ мандал эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, зохигчийн тайлбарууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдоно.
Иймд 2013 оны 06 сарын 28-ны өдөр төрсөн охин О.Энэрэлтийн эцгээр Б.Батмөнхийг тогтоож, хуульд заасан тэтгэлэг тогтоож, сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлэх, 2013 оны 06 сарын 28-ны өдөр охин О.Энэрэлтийг эх Лхагвасүрэнгийн Оюунтуулын асрамжинд хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзнэ.
Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг, төрийн сангийн данснаас 10375 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, тогтмол төлөгдөх тэтгэлгийн хэмжээгээр хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж гаргуулж, төрийн сангийн орлого болов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Оюунтөгсийн Энэрэлтийн эцэг Боржигон овогт Банзрагчийн Батмөнх мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин О.Энэрэлтийг эх Лхагвасүрэнгийн Оюунтөгсийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан охин О.Энэрэлтийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон, эцэг Б.Батмөнхөөс гаргуулж, сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасныг баримтлан хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдсугай.
5. Хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад гар утасны үнэ болох 675.000 төгрөг, автомашины гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэх шаардлагуудыг хариуцагч биелүүлсэн, Орон байраар хангуулах шаардлагыг зохигч нар харилцан тохиролцож эвлэрсний улмаас нэхэмжлэгч Л.Оюунтөгс дээрх нэхэмжлэлийн шаардлагуудаасаа татгалзсан болохыг дурдсугай.
6. Улсын тэмдэгтийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар хариуцагч Б.Батмөнхөөс 70200 төгрөг, төгрийн сангийн данснаас 10375 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Б.Батмөнхөөс улсын тэмдэгтийн хураамжинд 24131 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлого болгосугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА