Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн

2021 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/199

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хонгорзул Улсын яллагч Г.Э Шүүгдэгч Т.Г, Х.П нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Г, Х.П нарт холбогдох эрүүгийн 2125000000166 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт. 1. Х.П,

2. Т.Г,.

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар. 1. Шүүгдэгч Т.Г нь 2021 оны 4-р сарын 15-наас 16-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэр дугаар байрны гадна иргэн Х.Птэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт 2 хэрэгт,

2. Шүүгдэгч Х.П нь 2021 оны 4-р сарын 15-наас 16-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэр дугаар байрны гадна иргэн Т.Гтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Г, Х.П нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбар: Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Г мэдүүлэхдээ: “Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Х.Птэй муудалцаж зодолдсондоо гэмшиж, уучлалт гуйж байна” гэв. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.П мэдүүлэхдээ: “Тухайн өдөр бид хоёр зодолдсон. Мөрдөн байцаалтын шатанд хүний биед хөнгөн хохирол учруулсан хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байсан. Одоо гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв. Шүүгдэгч Т.Г хохирогчоор мэдүүлэхдээ “одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв. Шүүгдэгч Х.П хохирогчоор мэдүүлэхдээ “гомдолгүй саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Хохирлоо бүрэн төлүүлж авсан” гэв. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Шүүгдэгч Х.Пгийн хохирогчоор мэдүүлсэн “Ирээд би гэртээ орох гэтэл Т.Г намайг ярих юм байна гээд бид 2 машинаас хамтдаа буун гадна гарч Т.Г бид хоёрын хамт ажилладаг байсан, надтай харилцдаг байсан эмэгтэй болох Базарсадын талаар ярилцаж, Т.Г намайг чи миний хуурай дүү Базарсадыг гомдоолоо гэх мэдээр хэл амаар доромжлоод байсан. Энэ үед би чамд ер нь ямар хамаатай юм эн чинь бид хоёрын асуудал гэхэд Т.Г намайг юу яриад байгаа юм бэ чи гээд заамдаж аван миний зүүн шанаанд 1 удаа гараараа цохиод авсан. Тэгэхээр нь би буцаагаад заамдаж аван зүүн шанаанд нь 2 удаа цохиод авсан. Бид хоёрыг муудалцаж байхыг мэдсэн Отгончимэг машин дотороос бууж ирээд бид хоёрыг салгах оролдлого хийж байхад би заамдсан байсан гараа тавиад хоёулаа больё гээд түлхэхэд миний хамар луу буцаагаад 1 удаа гараараа цохиход миний хамарнаас цус гарч, хамараа тэмтэрэхэд мини йхамар далийсан мэт байсан. Ингээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг. /хх-ийн 10-р хуудас/

 2. Шүүгдэгч Т.Гын хохирогчоор мэдүүлсэн “Х.Пг хүргэж 3 өгөхөөр 4-20-р байрлуу явсан. Х.Пгийн байрны гадна ирсэний дараа би Х.Пд хандан чи эмэгтэй хүнийг ингэж гомдоож хаяж болохгүй гэх маягаар зөвлөгөө өгөхөд чамд ямар хамаатай юм гээд бид хоёр барьцалдаж авсан бөгөөд би заамдаж байгаад түлхэхэд Х.П миний зүүн нүд рүү гараараа цохиж зулгаагаад толгой руу, уруул руу цохиод авсан. Энэ үед би ураал хамар луу нь гараараа цохиод авахад түүний хамарнаас цус гараад байсан. Энэ үед Отгончимэг бид хоёрыг гарч ирж салгасан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 13-14 дугаар хуудас/

3. Гэрч Х.О-гийн “Очиж зогсоод тэр хоёр ярилцах юм байна гээд машинаас буун хоорондоо маргалдаад байх шиг байсан. Би машин дотороо сууж байтал гэнэт машин руу юмаар цохих шиг болж буугаад хартал тэр хоёр хоорондоо зодолдож байсан. Би тэри хоёрыг очиж салгасан. Намайг салгах үед Х.Пгийн хамарнаас цус гарсан, Т.Гын хамрын доод хэсэгт цус болсон байдалтай байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 20-р хуудас/

4. Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 278 дугаартай “Т.Гын биед тархи доргилт, дээд уруул, зүүн нүдний доод зовхинд зөөлөн эдэд 2 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Эрүүл мэндийг түр хугацааагаар сарниулна. Тархи доргилт нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох жумын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Бусад гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн үэрэгт хамаарагдахгүй. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хх-ийн 26-28-р хуудас/

5. Шинжээч эмч Ж.Г-гийн “Дүгнэлтийг гаргахдаа Т.Гын биед хийсэн өөрийн үзлэг 2021 оны 4-р сарын 20-ны өдрийн гэмтлийн эмчийн үзлэг зэргийг үндэслэн гаргасан. Гавлын ясны рентген зурагт судасны зураглал тархмал олширч, хуруу даралтын шинж дух, чамархай хэсэгт илэрсэн байсан. Энэ нь тархи доргилтын үед гардаг шинжүүд. Мөн гэмтлийн эмчийн үзлэгээр тархи доргилт оношлогдсон байгаа. Тархи доргилт нь зүүн шанаанд гараараа цохиход үүсч болно. Учир нь хүний тархи гавлын ясны дотор битүү байрладаг бөгөөд түүнд доргиох ямар нэгэн хүч үйлчлэхэд доргилт үүсч болдог. Доргиох хүчинд цохих, өшиглөх, унах, дэвсэх, сэгсрэх гэх мэт үйлчлэлүүд багтана” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 29-30-р хуудас/

6. Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 273 дугаартай “Х.Пгийн биед хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, тархи доргилт, нүүр, хүзүүний зүүн хажууд зөөлөн эдэд цус хуралт, зүүн хөмсөгний урд 1 тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Эрүүл мэндийг түр хугацааагаар сарниулна. Хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, тархи доргилт нь тус бүрдээ шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Бусад гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг 4 тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хх-ийн 34-35-р хуудас/

7. Хохирогч Х.Пгийн “Медипас” эмнэлэгийн шинжилгээний хариу эмнэлэгийн картын хуулбар, компьютер томографикын зураг авахуулсан төлбөрийн баримт. /хх-ийн 79-88-р хуудас/

8. Хохирогч Т.Гын толгойн рентген зураг 1 ширхэг, амбулторын картын хуулбар, компьютер томографикын зураг авахуулсан баримт. /хх-ийн 95- 100-р хуудас/

9. Шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх болможтой гэж үзэв. Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт: Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.Эр дүгнэлтдээ: “Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Э би Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Т.Г, Х.П нарт холбогдох Эрүүгийн хэрэгт шүүх хуралдаанд улсын яллагчаар төрийн нэрийн өмнөөс оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Т.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт дугаар байрны гадна 2021 оны 04 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө иргэн Х.Птэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар нүүрэн тус газар нь гараагаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Х.П нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт дугаар байрны гадна 2021 оны 04 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө иргэн Х.Птэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар нүүрэн тус газар нь гараагаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хохирогч Х.Пгийн мэдүүлэг, хохирогч Т.Гын мэдүүлэг, гэрч Отгончимэгийн мэдүүлэг, 278, 273 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Г, Х.П нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Т.Г нь хохирол нэхэмжлээгүй, Х.Пгийн нэхэмжилсэн хохирол бүрэн барагдсан байна. Шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгч Т.Г, Х.П нар нь хоорондоо харилцан зодолдож бие биедээ хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Т.Г, Х.П нарт холбогдох хэргийг 2021 оны 07 дугаар сарын 02- 5 ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох саналыг гаргаж байна. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Т.Гын рентген зургийг хэрэгт хавсарган үлдээх саналтай байна” гэв. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болон хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг, улсын яллагчийн дүгнэлт зэргийг үндэслэн дараах дүгнэлтийг хийв. Үүнд: 1. Үйл баримтын талаар: Шүүх хавтаст хэрэгт цугларсан хохирогч Т.Г, Х.П нарын мэдүүлэг, гэрч Х.О-гийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 4-р сарын 20-ны өдрийн 278 дугаартай, 2021 оны 4-р сарын 19-ний өдрийн 273 дугаартай дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Т.Г, Х.П нар нь 2021 оны 4-р сарын 15-наас 16-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэр дугаар байрны гадна хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан харилцан зодолдож, Х.Пгийн биед хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, тархи доргилт, нүүр, хүзүүний зүүн хажууд зөөлөн эдэд цус хуралт, зүүн хөмсөгний урд 1 тооны зулгаралт бүхий хөнгөн гэмтэл, Т.Гын биед тархи доргилт, дээд уруул, зүүн нүдний доод зовхинд зөөлөн эдэд 2 тооны цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна. 2. Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Т.Г, Х.П нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Орхон аймгийн прокурорын газраас Т.Г, Х.П нарыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэгт тохирсон, шүүгдэгч нарын гэм буруу нотлогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 3. Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулийн 5.1 дүгээр зүйлд хамрагдаж байх тул тэдэнд холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. 4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаар: Гэмт хэргийн улмаас Т.Г, Х.П нарын эрүүл мэндэд хөнгөн 6 хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг төлсөн, хохирол төлбөргүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй гэж үзлээ. 5. Хэрэгт хамааралтай бусад зүйл: Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн рентген зураг 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Х.П, Т.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.П, Т.Г нарт холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

3.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

 4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг рентген зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч хохирогч тэдний өмгөөлөгч хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС