Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/231

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х

Улсын яллагч Ц.Лхамсүрэн

Хохирогч С.Т

Шүүгдэгч Ч.Х нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Хд холбогдох эрүүгийн 2025002980391 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Ч.Х,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Чойжамцын Ч.Х нь 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэн С.Тт Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн баклаврын диплом гаргуулж өгнө гэж хуурч 2 500 000 төгрөгийг нь шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Хг бусдыг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

 

 

 

 

 

 

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Х мэдүүлэхдээ “Би энэ хүүд тусалъя гэж бодож байсан. Энэ хүүгээс анх мөнгө авах үед короно вирус гараагүй байсан. Диплом гаргаж өгөх ажил бүтэхгүй юм шиг байхаар нь хүүгээ “С.Тт буцаагаад өгөөрэй” гээд 1 000 000 төгрөг өгсөн. Гэтэл манай хүү 500 000 төгрөгийг нь өгөөд, үлдсэн 500 000 төгрөгийг нь үрсэн байсан. Миний хүүг С.Т маш их дарамталдаг байсан гэсэн. Үүний улмаас манай хүү амиа хорлосон байх. Би энэ хүүд маш их гомдож явдаг. Үлдсэн 2 000 000 төгрөгийг өгөөгүй байгаа. Ах дүү нартаа энэ асуудлын талаар хэлэхэд үлдсэн 2 000 000 төгрөгийг яаж ийгээд өгнө гэж байсан. Шүүх хуралдаанаар ороод энэ асуудлаа шийдвэрлүүлж, өөрийн боломж бололцоогоороо 2 000 000 төгрөгийг өгнө гэж бодож байсан. Миний амьдралын нөхцөл байдал хүнд байгаа. Надад өөрийн гэсэн гэр орон байхгүй. Би Орхон аймагт хүүхдийнхээ гэрт амьдарч байгаа. Ач нараа харж байгаа. 10 дугаар сараас эхлэн Орхон аймагт суурьших гэж байгаа. Би эмчилгээ хийлгэхээрээ л Улаанбаатар хотод очдог” гэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч С.Т мэдүүлэхдээ “2 500 000 төгрөг өгөөд 500 000 төгрөгийг бэлнээр авсан. 2 000 000 төгрөгийн хохирлыг барагдуулж авмаар байна” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч С.Тын “Манай талийгаач найз болох Н.Ө нь надад 2019 оны 04 дүгээр сарын дундуур манай ээж Ч.Х нь Дархан-Уул аймгийн ШУТИС-ын бакалаврын диплом гаргаж өгнө, 2019 оны 05 дугаар сар гэхэд дипломыг чинь гаргаад өгнө, залуу хүн юм чинь хэрэгтэй, цаашид дэвшиж дээшлэхэд хэрэгтэй гэх зүйлсийг яриад байхаар нь би талийгаач найздаа итгээд нээрээ ч хэрэгтэй юм болов уу гэж бодоод түүний ээжээр нь бакалаврын диплом гаргуулж авахаар шийдсэн юм. Тэгээд найзынхаа ээж болох Ч.Хтэй анх 2018 оны 12 дугаар сард дипломын талаар гар утсаар ярьж эхэлсэн бөгөөд тухайн үед Ч.Х нь Дархан-Уул аймгийн ШУТИС-д таньдаг хүнтэй, боловсрол соёл шинжлэх ухааны яаманд таньдаг хүнтэй гэж хэлж байсан юм. Мөн Ч.Х нь надтай ярьж байхдаа Улаанбаатар хотод амьдардаг байсан бөгөөд надад Ч.Х нь хэлэхдээ 5 000 000 төгрөг бэлдэж байгаарай, Дархан-Уул аймгийн ШУТИС-ын болон боловсрол соёл шинжлэх ухааны яаманд таньдаг хүндээ хувааж өгнө, өөрөө мөнгө төгрөг авахгүй гэж л яриад байсан юм. Ингээд ярьсаар байгаад 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод байх Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх Төрийн банкны салбараас манай төрсөн эгч болох С.Анхбаяр нь Ч.Хгийн Хаан банкны 5093090863 тоот данс руу 2 500 000 төгрөгийг С.Таас шилжүүлэв, 990 гэсэн утгыг бичээд шилжүүлж байсан юм. Ч.Хгийн данс руу манай эгч С.Анхбаяр нь мөнгө шилжүүлсний дараа мөнгө ороод ирлээ гэж Ч.Х надтай гар утсаар ярьж байсан. Анх Ч.Х нь надтай тохирохдоо 2019 оны 05 дугаар сард Дархан-Уул аймгийн ШУТИС-ын бакалаврын диплом гаргаж өгнө гэж тохирсон боловч тохирсон хугацаа нь болоход гаргаж өгнө гэсэн хүн нь хоцруулчихсан байна” гэсэн мэдүүлэг. /хх-н 5-7хуудас/

2. Гэрч С.А-ын “Би 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 16 билүү 17 цагийн үед Ч.Х гэх эзэмшигчтэй Хаан банкны 5093090863 тоот данс руу 2 500 000 шилжүүлсэн юм. Манай дүү болох С.Т нь хамт ажилладаг найз Н.Ө гэх хүний ээж Ч.Хгээр Дархан-Уул аймгийн ШУТИС-ын бакалаврын дипломыг гаргуулан авахаар тохиролцсон юм байна лээ. Тэгээд миний дүү 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр миний Төрийн банкны 3700000 тоот данс руу 2 500 000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд би 2 500 000 төгрөгийг Ч.Х гэх хүний 50930 тоот Хаан банкны данс руу С.Таас шилжүүлэв гэсэн утгатай шилжүүлэг хийж байсан юм” гэсэн мэдүүлэг. /хх-н 12-14хуудас/

3. Гэрч Т.Б-ийн “5024386218 тоот Хаан банкны данс нь миний эзэмшлийн данс мөн байна. Гэхдээ тухайн үед би ямар учраас хэн миний данс руу ямар зорилгоор энэ мөнгийг шилжүүлсэн талаар мэдэхгүй байна. 2019 оны 01 дүгээр сард өөрийн 50243 тоот Хаан банкны дансаа ашиглаж байсан юм. Манай хадам ээж Ч.Х юм уу манай талийгаач нөхөр маань шилжүүлсэн байх гэж бодож байна. С.Таас 2 500 000 төгрөгийг манай талийгаач нөхөр маань аваагүй, манай нөхөр С.Тыг хадам ээжтэй зуучилж танилцуулж өгсөн төдий л зүйл байх, нас барсан хүүгээ ийм асуудал руу түлхээд байгаад би гайхаж байна. Манай нөхөр бид хоёрын зээл цалингийн зээлийн төрөл болохоор нөхрийн цалингаас шууд төлөлт нь хасагдаад суутгагдаад явчихдаг юм гэсэн мэдүүлэг /хх-н 154-155хуудас/

4. Мөнгөн шилжүүлгийн баримт, С.А-ын Төрийн банкны 37000 дугаартай дансны хуулга /хх-н 17-18хуудас/

5. Бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 19-21хуудас/

6. Шүүгдэгч Ч.Хгийн Хаан банкны 5093 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 24-28-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Л дүгнэлтдээ “Шүүгдэгч Чойжамц овогтой Ч.Х нь иргэн С.Тыг Дархан-Уул аймгийн ШУТИС-ийн бакалаврын диплом гаргаж өгнө гэж хуурч 1 500 000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар батлагдаж тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч Ч.Хгээс 2 000 000 төгрөг гаргуулан хохирогч С.Тт олгох нь зүйтэй байна. Шүүгдэгч Ч.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авах саналыг шүүхэд гаргаж байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Цаашид шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна гэв.

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд: 1. Үйл баримтын талаар:

 Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч С.Тын “Тэгээд найзынхаа ээж болох Ч.Хтэй анх 2018 оны 12 дугаар сард дипломын талаар гар утсаар ярьж эхэлсэн бөгөөд тухайн үед Ч.Х нь Дархан-Уул аймгийн ШУТИС-д таньдаг хүнтэй, боловсрол соёл шинжлэх ухааны яаманд таньдаг хүнтэй гэж хэлж байсан юм. Мөн Ч.Х нь надтай ярьж байхдаа Улаанбаатар хотод амьдардаг байсан бөгөөд надад Ч.Х нь хэлэхдээ 5 000 000 төгрөг бэлдэж байгаарай, Дархан-Уул аймгийн ШУТИС-ын болон боловсрол соёл шинжлэх ухааны яаманд таньдаг хүндээ хувааж өгнө, өөрөө мөнгө төгрөг авахгүй гэж л яриад байсан юм. Ингээд ярьсаар байгаад 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод байх Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх Төрийн банкны салбараас манай төрсөн эгч болох С.Анхбаяр нь Ч.Хгийн Хаан банкны 5093 тоот данс руу 2 500 000 төгрөгийг С.Таас шилжүүлэв, 990 гэсэн утгыг бичээд шилжүүлж байсан юм. Ч.Хгийн данс руу манай эгч С.Анхбаяр нь мөнгө шилжүүлсний дараа мөнгө ороод ирлээ гэж Ч.Х надтай гар утсаар ярьж байсан” гэсэн мэдүүлэг, гэрч С.А-ын “Би 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 16 билүү 17 цагийн үед Ч.Х гэх эзэмшигчтэй Хаан банкны 5093 тоот данс руу 2 500 000 шилжүүлсэн юм. Манай дүү болох С.Т нь хамт ажилладаг найз Н.Ө гэх хүний ээж Ч.Хгээр Дархан-Уул аймгийн ШУТИС-ын бакалаврын дипломыг гаргуулан авахаар тохиролцсон юм байна лээ. Тэгээд миний дүү 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр миний Төрийн банкны 3700 тоот данс руу 2 500 000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд би 2 500 000 төгрөгийг Ч.Х гэх хүний 509 тоот Хаан банкны данс руу С.Таас шилжүүлэв гэсэн утгатай шилжүүлэг хийж байсан юм” гэсэн мэдүүлэг, гэрч Т.Б-гийн “50 тоот Хаан банкны данс нь миний эзэмшлийн данс мөн байна, гэхдээ тухайн үед би ямар учраас хэн миний данс руу ямар зорилгоор энэ мөнгийг шилжүүлсэн талаар мэдэхгүй байна. 2019 оны 01 дүгээр сард өөрийн 5024386218 тоот Хаан банкны дансаа ашиглаж байсан юм. Манай хадам ээж Ч.Х юм уу манай талийгаач нөхөр маань шилжүүлсэн байх гэж бодож байна” гэсэн мэдүүлэг, мөнгөн шилжүүлгийн баримт, С.А-ын Төрийн банкны 3700 дугаартай дансны хуулга, бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч Ч.Хгийн Хаан банкны 50 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ч.Х нь 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр С.Тт Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн баклаврын диплом гаргуулж өгнө гэж хуурч 2 500 000 төгрөгийг нь шилжүүлэн авсан  үйл баримт тогтоогдож байна.

2. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

            Шүүгдэгч Ч.Х нь хууль бусаар, амар хялбар аргаар боловсролын диплом гаргуулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдад итгэл төрүүлэн мөнгийг нь авч ашигласан нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт, гэм буруу хуулийн зүйлчлэлийн талаар оролцогчид мэтгэлцээгүй, зөрүүтэй санал дүгнэлт гараагүй, Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Хг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

            3. Эрүүгийн хариуцлагын талаар:

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан тодорхой хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

            4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

            Гэмт хэргийн улмаас хохирогч С.Тт 2 500 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд 2 000 000 төгрөг төлөгдөөгүй байх тул шүүгдэгчээс гаргуулан хохирогч С.Тт олгуулах нь зүйтэй.

            5. Хэрэгт хамааралтай бүхий бусад зүйлсийн талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Хг Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг 2 жилийн хугацаагаар хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Хд оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийн хорих ялын 1 хоногоор тооцон хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Хгээс 2 000 000 /хоёр сая/ төгрөг гаргуулан хохирогч С.Т /Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1тоот рд: т олгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ц.АЛТАНГАДАС