| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2017/01703/И |
| Дугаар | 1700 |
| Огноо | 2017-06-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 1700
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 бичил хороолол, 16 байр, 11 тоотод байрлах, “Бичил бизнес бичил 12” Хадгаламж зээлийн хоршоо /РД:5881951/
Хариуцагч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 5-Б байр, 57 тоотод оршин суух, Бэсүүд овогт Шагдарын Гэрэлтуяа /РД:НИ74042120/
2.057.920 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Бичил бизнес бичил 12” Хадгаламж зээлийн хоршоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Бичил бизнес бичил 12” Хадгаламж зээлийн хоршоо нь Б.Сувдаагийн хүсэлтийн дагуу “Эмийн сангийн үйлчилгээг нэмэгдүүлэх” төсөлд нь зориулж, “Бичил бизнес бичил 12” Хадгаламж зээлийн хоршооны Зээлийн хорооны 2015 оны 11 сарын 05-ны өдрийн 2015/23/49 тоот зээлийн гэрээ хийж 2015 оны 11 сарын 05-ны өдөр 3.000.000 төгрөгийг сарын 1.2 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай олгосон. Б.Сувдаа нь зээлийн барьцаанд 2005 онд үйлдвэрлэгдсэн 2013 онд Монголд оруулж ирсэн, Toyota sedan маркийн УНЯ 46-17 улсын дугаартай суудлын автомашиныг 5.000.000 төгрөгөөр үнэлж тавьсан. Тэрээр дахин зээл хүссэний дагуу 2015/27/53 тоот гэрээ байгуулж 2015 оны 12 сарын 04-ний өдөр 1.000.000 төгрөгийг сарын 1.2 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай олгосон. Б.Сувдаатай байгуулсан гэрээний хугацаа 2016 оны 12 сарын 04-ний өдөр дуусгавар болсон. Б.Сувдаагийн зээлийн үлдэгдэл нь 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн зээл 2.152.516,51 төгрөг, зээлийн хүү 77490,60 төгрөг, алданги 7749,06 төгрөг 2.237.756,17 төгрөг бөгөөд үүн дээр нотариатын зардал 31000 төгрөг нийт 2.268.756,17 төгрөгийг хариуцагч Б.Сувдаагаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Бичил бизнес бичил 12” Хадгаламж зээлийн хоршооны дарга Ж.Цолмон шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Б.Сувдаа нь нэхэмжлэлийн шаардлага 2.268.756,17 төгрөгөөс 1.000.000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр төлсөн, үлдэх 1.268.756,17 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Сувдаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Сувдаа миний бие “Бичил бизнес бичил 12” Хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлага 2.268.756,17 төгрөгөөс 1.000.000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сард төлсөн, үлдэх 1.268.756,17 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр бүрэн төлж барагдуулна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Түшээ” Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч М.Бямбаад холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Сувдаа нь “Бичил бизнес бичил 12” Хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, 2.268.756,17 төгрөгөөс 1.000.000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр төлсөн, үлдэх 1.268.756,17 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч Б.Сувдаагийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж хариуцагч Б.Сувдаагаас 25377 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Б.Сувдаа нь “Бичил бизнес бичил 12” Хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, 2.268.756,17 төгрөгөөс 1.000.000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр төлсөн, үлдэх 1.268.756,17 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 50754,10 төгрөг төлснийг дурдаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 25377 төгрөг, хариуцагч Б.Сувдаагаас 25377 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Бичил бизнес бичил 12” Хадгаламж зээлийн хоршоонд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА