Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/237

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х Улсын яллагч Г.Э Хохирогч М.Б-Ө, түүний өмгөөлөгч Р.Н, Шүүгдэгч Х.Б, Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч С.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Б, Б.Б нарт холбогдох эрүүгийн 2125000000241 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт. Б.Б, Х.Б,

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар. Шүүгдэгч Х.Б, Б.Б нар нь бүлэглэж архи согтууруулах ундааны 2 зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймгийн БаянӨндөр сум Дэнж багийн Өндөр дэнжийн тоотод иргэн М.Б-Өг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Б, Б.Б нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Б мэдүүлэхдээ “Дэлгүүр ороод гарч ирэхэд Б.Б нэг хүнтэй уулзаад зогсож байсан. Гар утсаараа нэг яриулчих гэж хэлэхээр нь гар утсаараа яриулсан. М.Б-Ө архитай байсан тул тэр архийг нь хувааж уугаад гэрт очиж хоол ид гээд М.Б-Өг дагуулж явсан. Б.Б бид хоёр дэлгүүр яваад ирэхэд Б.Бгийн ээж нь цээж нүцгэлсэн байсан. Би мөр лүү нь нэг цохисон Б.Б, М.Б-Ө хоёр зодолдоод байхаар нь би ноцолдсоор байгаад салгасан. М.Б-Өгийн нүүр хэсэг цус болчихсон байхаар нь чийгтэй алчуураар арчаад гарахгүй болохоор нь хүчээр гаргасан” гэв. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ “Би тухайн үед Х.Б ахтай 1 шил архи уучихсан согтуу байсан. М.Б-Ө ах гар утсаараа нэг яриулчих гэж хэлсэн, миний гар утас нэгжгүй байсан мөн М.Б-Ө ах халамцуу нэг шил архитай байсан. Нэг шил архийг нь хувааж уусан. Хол муутай болохоор нь гэрт очоод жаахан амарчих гэж хэлээд гэр лүүгээ дагуулаад явсан. Х.Б ах бид хоёр дэлгүүр лүү тамхинд явчихаад ирэхэд ээжийн цээж хэсэг нүцгэн байхаар нь уурлаад яагаад байгаа юм бэ гэхэд намайг түлхээд зодоон эхэлсэн. Би өөрөө согтуу байсан Х.Б ах намайг салгасан. М.Б-Ө ах гэрээс гарахгүй байхаар нь Х.Б ах дал хэсэг рүү нь цохисон. Өөр муудалцах шалтгаан байгаагүй” гэв. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч М.Б-Ө мэдүүлэхдээ “Тухайн үед Дэнж баг руу О гэх найзтайгаа уулзах гээд явж байсан. Дэлгүүрээс нэг шил архи авчихаад гэртээ утсаа орхисон байсан тул хүний утас гуйж ярих шаардлага гарсан. Б.Б Экод дэлгүүрийн тэнд байдаг саравчинд сууж байхаар нь гар утсаараа нэг яриулчих гэж хэлэхэд байхгүй харин танд тамхи байна уу гэхээр нь байхгүй гэхэд өчигдөр архи уучихсан чинь хэцүү байна. Авч яваа юмнаасаа нэг хийгээд өгчих гэж хэлэхээр нь зөвшөөрч аяга байгаа юм уу гэхэд Экод дэлгүүрийн араар тойроод Төрийн банк байсны тэнд буулгасан гражны тэндээс нэг аяга авч өгсөн. 1-2 аяга архи хийж өгчихөөд явах гэж байхад эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ирсэн. Би явлаа гэхэд миний таньдаг хүмүүс байгаа юм та нэг хийгээд өгчих гэж хэлсэн. Хүнд аваачиж өгөх гэж байсан архи маань дундарчихаар нь аваачиж өгөөд яах вэ гэж бодож байхад Б.Б ах наад архиа хийгээд 3 дуусгачих эр хүн байж архи харамлаад яах вэ гэж хэлэхээр нь тэр гуравт хийж өгөөд дуусгасан. Дараа нь ах манайд очиж цуйван ид гэж хэлэхээр нь гэр лүү нь явсан. Гэрт нь очиход ээж нь хаалгаа онгойлгосон. Би хоолны ширээний тэнд сууж Б.Б, Х.Б нарыг орж ирэхийг хүлээсэн. 10 гаруй минутын дараа орж ирээд Х.Б орж ирээд энэ манай эхнэр шүү гэж хэлсэн. Би танай эхнэртэй янз бүр болоогүй гэж хэлсэн. Явах гээд хаалганы тийшээ явахад Б.Б жаахан байж байгаад яв гээд явуулахгүй байсан. Ах нь явлаа гэхэд энэ хоёр нийлээд зодсон. Би хариу зодолдож чадаагүй, ухаан алдчихсан байсан. Надаас архи нэхээд зодоод байсан. Амиа хамгаалахын тулд ах нь гадаа гарах юм бол архи цохилцуулж чадна гараад ирье гэж хэлсэн. Сүүлд нэг хүн архи барьж орж ирсэн. Тэр архинаас надад өгөх гэж намайг татаж чангааж босгож ирээд өгөх гээд байсан. Би тэр хүний буянаар гэрээс нь гарсан. Тэдний гэрээс нь 23 цаг болж байхад гарч шөнөжингөө явж байж гэртээ харьсан. Нэгдсэн эмнэлэгт томографын зураг авхуулж, гэмтлийн эмнэлэгт 7 хоног эмчилгээ хийлгэж хэвтсэн. Эмчилгээний зардал болох 1 162 400 төгрөгийн баримт гаргаж өгсөн. Үүнээс Х.Б 300 000 төгрөгийг нь өгсөн. Үлдэгдэл мөнгийг нь нэхэмжилж байна” гэв. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7-р хуудас/

2. Хохирогч М.Б-Өгийн “...2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр өөрийн гэртээ найз Даваасамбуугийн хамт 1 шил архи уусан юм. Тэгээд Отгонбаатартай уулзахаар Дэнж багийн “Эко" хүнсний дэлгүүрийн урд зогсож байтал үл таних 30 орчим настай нэг согтуу залуу над дээр хүрч ирээд ах архинаасаа ганц татуулчих дотор муу байна гэхээр нь тэр залууд архинаасаа 1 аяганд хийж өгсөн юм. Тэр залуугийн танил эрэгтэй, эмэгтэй хоёр 2 хүн ирээд 3-лаа миний архинаас хувааж уусан юм. Манайд очиж хоол унд ид цуйван хийчихсэн гэхээр нь тэр залуучуудыг дагаад Дэнж багийн Өндөр дэнж хотхоны В-1 давхарт очсон юм. Тухайн үед эмэгтэйг нь даган гэрт нь орсон юм. Нөгөө 2 залуу гадаа тамхи татаад үлдсэн юм. Би тэр айлд ороод сандал дээр сууж байтал гаднаас нөгөө 2 залуу орж ирээд 40 гаруй настай залуу нь намайг эмэгтэйгээ хардаж нийлж зодож цохисон...Би цаашдаа дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай, хамрын хагалгаанд орно, учир утгагүй их мөнгө нэхээд байхгүй, цаашдаа миний эрүүл мэнд, эмчилгээнд зарцуулагдах мөнгийг л гаргуулан авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13, 15-17-р хуудас/

 3. Гэрч Б.Э-рын “...2021 оны 07 сарын 02-ны шөнө 03 цагт манай аав М.Б-Ө нь гэртээ үл таних хүмүүст зодуулчихсан байдалтай ирсэн юм байна лээ. 7-р сургуулийн хажууд байх орон сууцны гаднах хүнсний дэлгүүрээс нэг шил архи авчхаад байж байтал үл таних залуу таарсан гэсэн, тэр залуу манай аавд хэлэхдээ хэцүү байна, асуудалтай байна гэж хэлсэн гэсэн, тэгэхээр нь манай аав тэр залууд авсан 1 шил архинаасаа хийж өгөхөд уучхаад дахиад уух гээд байхаар нь за нэг мөсөн хуваагаад уучихъя гээд уугаад дууссан гэсэн, тэр байранд нь анх таарсан залуугаас өөр дахин нэг залуу мөн арай настай эмэгтэй хүн байсан гэсэн, 4 тэр залуу энэ эмэгтэй рүү ор, унт гэж хэлэхээр нь манай аав ах нь тийм хүн биш гэтэл ямар нэгэн учир шалтгаангүйгээр зодоод цохиод байсан гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/

4. Гэрч М.Б-гийн “...орж ирээд М.Б-Өгийн нүүрийг харахад 2 нүд нь хавдаад нээгдэхгүй болчихсон, нүүрэндээ хавдартай, хөхөрч, улайсан, амьсгаадсан, бие нь их л хэцүү харагдсан, хөнжлийг нь сөхөөд харахад бие нь энд тэндээ хөхөрсөн, улайсан байдалтай байсан, тэгээд түүнээс яасан юу болсон талаар асуухад М.Б-Ө танихгүй 2 хүнд зодуулсан гэж хэлсэн, гэрийг нь мэднэ гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/

5. Гэрч М-гийн “...тэгээд удалгүй Б.Б нэг шил архи барьчихсан нэг танихгүй хүн дагуулаад ирсэн юм. Тэгээд тэр хүний барьж явсан архинаас бид нар хувааж ууж байгаад манай гэрт очиж үлдэгдлийг нь уусан юм. Тэгээд би уусан архиндаа согтоод унтаад өгсөн байсан. Маргааш өглөө нь босоод зодоон цохион болсон талаар мэдсэн. Хүү маань надад хэлэхдээ таныг согтоод унтаж байхад чинь тэр хүн хувцсыг чинь тайлж байхаар нь Х.Б ах бид хоёр тэр хүнийг зодоод явуулчихсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24, 25-р хуудас/

6.Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн 2021 оны 07 сарын 08-ны өдрийн 402 дугаартай “...М.Б-Ө-гийн биед зүүн хацар ясны хугарал, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, тархи доргилт, 2 талын нүдний ухархайн дотор хананы хугарал, цээж, 2 гар хэвлийд зөөлөн эдэд олон тооны цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Хацар ясны хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, тархи доргилт, 2 талын нүдний ухархайн дотор хананы хугарал нь тус бүрдээ болон зөөлөн эдийн гэмтлүүд нь нийлээд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана... гэх дүгнэлт /хх-ийн 33-34-р хуудас/

7.Шүүгдэгч Х.Бийн “...Дэлгүүрээс юм авчхаад гараад иртэл Б.Б гадаа нэг хүнтэй зогсож байсан, Б.Бгийн гар утсаар яриад байх шиг харагдсан, тэр хүн архи уучихсан, нэг шилтэй архи барьчихсан байсан, тэр архинаасаа надад хийж өгөхөөр нь би уусан, тэгээд бид дөрөв хоол идсэн, би Б.Бгийн хамтаар дэлгүүр рүү явчхаад эргээд орж ирэхэд М.Ариунбилэг хэвтэж байсан, дээгүүрээ цээж нүцгэн байсан, миний араас Б.Б орж ирсэн, орж ирээд ээжийгээ харчхаад уурлаад М.Б-Ө рүү “...та одоо яагаад байгаа юм бэ, хоол идээд амраад яв гэж байхад...” гээд уурласан, тэр үед нь М.Б-Ө Б.Бд “...чамд ямар хамаатай юм...” гээд уурлаад ээжээс нь холдохгүй байсан, Б.Б түүнтэй хэрэлдэж байгаад ноцолдож эхэлсэн, тэгээд М.Б-Өг Б.Б унагаагаад гараараа нүүр хэсэгт нь цохиод байсан, тэр үед М.Б-Ө ч гэсэн Б.Бг цохиод байсан, тэгээд би тэр хоёрыг салгах гэтэл дийлээгүй, арай гэж салгаад М.Б-Өг явуулах гэхэд явахгүй Б.Бтэй зууралдаад байсан, тэгэхээр нь би яваач, гараач гээд нэг удаа зүүн талын далны ар хэсэг рүү нь гараараа цохисон, ингээд удалгүй салгасан, М.Б-Өгийн хамраас нь цус гарсан, нүүр нь хавдчихсан байсан, цусыг нь арчиж өгөөд гэрээс гаргаад явуулсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41-р хуудас/  

8.Шүүгдэгч Б.Бгийн “...2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр намайг Х.Б ахын хамтаар дэлгүүр орж тамхи авчхаад эргэж орж иртэл тэр М.Б-Ө манай ээжийн дээгүүрх цамцыг тайлчихсан, нүцгэлчихсэн хажууд нь сууж байхаар нь уур хүрээд зодчихсон юм. Намайг түүнийг зодож байхад Х.Б салгаад, Б-Өийг явуулах гэхэд гэрээс гарахгүй байсан, тэгэхээр нь Х.Б ах түүнийг нэг удаа цохисон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-47-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв. Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт: Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.Эрдэнэзул дүгнэлтдээ: “Монгол улсын прокурорын тухай хуулийн 17,19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.24 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Б.Б, Х.Б нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Х.Б, Б.Б нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг өндөр дэнжийн тоотод иргэн М.Б-Өг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрч Б, А нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, яллагдагч нарын мэдүүлгээр зэргээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна. Шүүгдэгч Б.Б, Х.Б нарыг бүлэглэж уг гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэх нь зүйтэй байна. Х.Бийн өмгөөлөгч нь зүйлчлэл өөрчлүүлэх байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ гэж зааснаар хүндрүүлж байгаа. Шүүгдэгч нарын хэн нь хаана хэрхэн яаж цохисон гэдгээрээ бус хохирогчид гэмтэл учруулсан үйлдлээрээ бүлэглэж оролцож байгаа юм. Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна гэж заасан байх тул зүйлчлэлийг өөрчилж болохгүй харин ялыг ялгамжтай оногдуулах боломжтой гэж үзэж байна. Тиймээс шүүгдэгч Б.Б, Х.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол төлбөрийн тухайд 1 162 400 төгрөг төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Х.Боос 300 000 төгрөг авсан болохоо хэлж байх тул үлдэгдэл 862 400 төгрөгийг Б.Б, Х.Б нар нь тэнцүү хувааж төлөх нь зүйтэй гэж үзэж шүүгдэгч тус бүрээс 431 200 төгрөг гаргуулан хохирогч М.БатӨлзийд олгуулах саналтай байна. 21 настай Б.Б, 46 настай Х.Б, мөн Б.Бгийн ээж нь гэмт хэрэг гарахад хамт байсан. Насны хувьд зөрүүтэй мөн эх хүүгийн харилцаатай байж нийлж архидан согтуурч байгаа нь энэ гэмт хэрэг 6 гарах болсон шалтгаан холбоо юм. Х.Б нь өөрийн хүү шиг насны хүнтэй нийлж архи ууж, үйлдлээрээ нэгдэж гэмт хэрэг үйлдсэн. Б.Б төрсөн эхтэйгээ нийлж архи ууж, гудамжинд явж байгаа хүнээс архи нэхэж байгаа үйлдлүүд нь гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл юм. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байгаа учраас ял хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Х.Б, Б.Б нар нь бүлэглэж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн М.Б-Өгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэг авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б, Б.Б нарыг тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ өдрөөс шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих саналтай байна. Шүүгдэгч Х.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, шүүгдэгч Б.Бгээс 331 200 төгрөг гаргуулж хохирогч М.Б-Өд олгуулах нь зүйтэй гэв. Хохирогчийн өмгөөлөгч Р.Н: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүхээр хэлэлцэж байгаа хэрэгт нотолбол зохих асуудал гэж байдаг. Энэ хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг дүгнэх ёстой. Хохирогчийн буруутай үйлдлээс болж энэ гэмт хэрэг гараагүй. М.Б-Ө хэдий халамцуу байсан ч мөрөөрөө хүн хүлээж байгаад гар утасгүй явж байсан тул гар утсаараа яриулахыг Б.Бгээс гуйхад авч яваа архинаасаа уулгаач гээд Х.Б, Б.Б, Ариунбилэг нартай хамт архи уусан. Үүнд ямар маргах зүйл байхгүй. Х.Б, Б.Б, Ариунбилэг нар хариу талархал илэрхийлж манай гэр ойрхон байгаа манайд очиж хоол ид гэж урьсан. Энэ нь хүний ёсны асуудал юм, гэрт нь очиход энэ гэмт хэрэг гарсан. Гэмт хэрэг гарсан үйлдлийг шүүгдэгч нар хардалт гэж тайлбарласан. 46 настай Х.Б нь 1998 онд Март гэх хүнтэй гэр бүл болсон нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа тул Ариунбилэгтэй ямар нэгэн гэр бүлийн харилцаагүй хардах зүйл байхгүй. Дэлгүүр ороод буцаад ирэх хооронд Ариунбилэг тасарч түүнийг нь далимдуулж М.Б-Ө хувцсыг нь тайлах боломжгүй. Тиймээс эдгээр хүмүүс болсон явдлын талаар бодит зүйл ярихгүй байна. Энгийн логикоор бодож үзэхэд Б.Б, Х.Б нар М.Б-Ө-йг архи явж байгаа мөн цаашлаад энэ хүнээр архи авхуулж ууж болно гэж урхи тавих байдлаар гэртээ урьсан байх. М.Б-Ө гэх хүн олон тооны гэмтэл авсан. Эдгээр гэмтлүүд нь нэг хүний нэг удаагийн үйлчлэлээр үүсэхгүй, шинжээчийн дүгнэлтэд олон удаагийн мөхөө хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн гэсэн байсан. Б.Бгийн амьдардаг гэрт уг гэмт хэрэг болсон нь хэргийн шинж байдлыг харуулж байна. М.Б-Ө гэрээс нь 22-23 цагийн үед гарч шөнийн 03- 04 цагийн үед гэртээ ирсэн. Хохирол төлбөрийн тухайд 1 162 400 төгрөгийг хохирлын баримттай нь хэрэгт хавсаргаж өгсөн. Үүнийг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдэх нь зүйтэй. Хохирогч цаашдаа эмчилгээ хийлгэх шаардлагатай байх тул цаашид гарах эмчилгээний зардлыг жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Ялын талаар гаргах санал дүгнэлт байхгүй. Чихний биш 7 нүдний хагалгаа юм байна. Өмнөх саналаа дэмжиж байна гэв.

Шүүгдэгч Х.Бийн өмгөөлөгч С.Б: Өнөөдрийн шүүх хуралдаанаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учирсан үйл баримт тогтоогдож байна. Гэмтлийг учруулахад хэн үйлдсэнийг зайлшгүй тогтоох шаардлагатай. Өөрөөр хэлбэл хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэгт Х.Б нь хохирогчид хүндэвтэр гэмтэл учирсан гэх толгойн тус газарт ямар нэгэн үйлдэл гаргаж цохисон нь нотлогдохгүй байна гэж үзэж байна. Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ Б.Б намайг түлхсэн би ухаан алдсан тиймээс намайг хэн зодсоныг мэдэхгүй байна. Мөн гэрчээр өгсөн мэдүүлэгтээ мөн ийм зүйл мэдүүлсэн байдаг. Шүүгдэгч Б.Б мэдүүлэгтээ би энэ хүнийг цохиж зодсон болохоо мэдүүлсэн байдаг. Харин Х.Б толгойн тус газарт нь бус мөр хэсэг рүү нь цохисон мэдүүлдэг. Хавтаст хэрэг авагдсан нотлох баримтуудаар Х.Б хохирогчид гэмтэл учруулсан болох нь тогтоогдохгүй байна. Хохирогчийн өмгөөлөгч Х.Бийг эс үйлдэхгүйгээрээ нэгдсэн гэж хэлж байгаа нь яллагдагч нарын өгсөн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна. Тийм учраас Х.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчилж өгнө үү гэх саналтай байна. Хохирол төлбөрийн тухайд хэрэгт 1 162 400 төгрөгийн баримт байх ба үүнээс өмгөөлөгчийн зардал 500 000 төгрөгийг хасаж тооцоход 662 400 төгрөг болж байна. Үүнийг хоёр хүнд хуваахаар 331 200 төгрөг байна. Үүнээс Х.Бийн хохиролд төлсөн 300 000 төгрөгийг хасаж Х.Боос 31 200 төгрөг гаргуулах юм байна. Хохирогчийн өмгөөлөгч чихэнд хагалгаа хийх шаардлагатай гэж хэлж байна. Харин амбулаторийн картад зөвхөн нүдэнд хагалгаа хийх шаардлагатай гэсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлд Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна гэж заасны дагуу Х.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр сарын 2.1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулж өгнө үү гэх саналтай байна гэв. Шүүдэгч Б.Б: Хохирогч худлаа яриад байна. Энэ хүн манай гэрээс гараад өөр хүмүүст зодуулсан байхыг би мэдэхгүй байна. Зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэв. Шүүгдэгч Х.Б: Хохирогчийн хэлж байгаа зүйл нь зөрүүтэй байна. Би ажлаа хийж байгаад цагдаагаар явж байгаад ажлаасаа халагдсан. Ажил хийх боломжийг маань олгож зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэв. 1.Үйл баримтын талаар: Шүүх хавтаст хэрэгт авагдсан гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Г-гийн 2021 оны 07 сарын 08-ны өдрийн 402 дугаартай дүгнэлт, хохирогч М.Б-Өгийн өвчний түүх, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч М.Б-Ө-йгийн “Тэр залуугийн танил эрэгтэй, эмэгтэй хоёр 2 хүн ирээд 3-лаа миний архинаас хувааж уусан юм. Манайд очиж хоол унд ид цуйван хийчихсэн гэхээр нь 8 тэр залуучуудыг дагаад Дэнж багийн Өндөр дэнж хотхоны В-1 давхарт очсон юм. Тухайн үед эмэгтэйг нь даган гэрт нь орсон юм. Нөгөө 2 залуу гадаа тамхи татаад үлдсэн юм. Би тэр айлд ороод сандал дээр сууж байтал гаднаас нөгөө 2 залуу орж ирээд 40 гаруй настай залуу нь намайг эмэгтэйгээ хардаж нийлж зодож цохисон” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Э-рын “...2021 оны 07 сарын 02-ны шөнө 03 цагт манай аав М.Б-Ө нь гэртээ үл таних хүмүүст зодуулчихсан байдалтай ирсэн юм байна лээ. 7-р сургуулийн хажууд байх орон сууцны гаднах хүнсний дэлгүүрээс нэг шил архи авчхаад байж байтал үл таних залуу таарсан гэсэн, тэр залуу манай аавд хэлэхдээ хэцүү байна, асуудалтай байна гэж хэлсэн гэсэн, тэгэхээр нь манай аав тэр залууд авсан 1 шил архинаасаа хийж өгөхөд уучхаад дахиад уух гээд байхаар нь за нэг мөсөн хуваагаад уучихъя гээд уугаад дууссан гэсэн, тэр байранд нь анх таарсан залуугаас өөр дахин нэг залуу мөн арай настай эмэгтэй хүн байсан гэсэн, тэр залуу энэ эмэгтэй рүү ор, унт гэж хэлэхээр нь манай аав ах нь тийм хүн биш гэтэл ямар нэгэн учир шалтгаангүйгээр зодоод цохиод байсан гэсэн...” гэсэн мэдүүлэг, гэрч М.Б-гийн “...орж ирээд М.Б-Өгийн нүүрийг харахад 2 нүд нь хавдаад нээгдэхгүй болчихсон, нүүрэндээ хавдартай, хөхөрч, улайсан, амьсгаадсан, бие нь их л хэцүү харагдсан, хөнжлийг нь сөхөөд харахад бие нь энд тэндээ хөхөрсөн, улайсан байдалтай байсан, тэгээд түүнээс яасан юу болсон талаар асуухад М.Б-Ө танихгүй 2 хүнд зодуулсан гэж хэлсэн, гэрийг нь мэднэ гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч М.А-гийн “...тэгээд удалгүй Б.Б нэг шил архи барьчихсан нэг танихгүй хүн дагуулаад ирсэн юм. Тэгээд тэр хүний барьж явсан архинаас бид нар хувааж ууж байгаад манай гэрт очиж үлдэгдлийг нь уусан юм. Тэгээд би уусан архиндаа согтоод унтаад өгсөн байсан. Маргааш өглөө нь босоод зодоон цохион болсон талаар мэдсэн. Хүү маань надад хэлэхдээ таныг согтоод унтаж байхад чинь тэр хүн хувцсыг чинь тайлж байхаар нь Х.Б ах бид хоёр тэр хүнийг зодоод явуулчихсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгүүд, шүүгдэгч Б.Б, Х.Б нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Б, Б.Б нар нь бүлэглэж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Дэнж багийн Өндөр дэнжийн 49-тоотод иргэн М.Б-Өг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

2. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар: Шүүгдэгч Х.Б, Б.Б нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт, гэм буруу хуулийн зүйлчлэлийн талаар оролцогчид мэтгэлцээгүй, зөрүүтэй санал дүгнэлт гараагүй байна. Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Б, Б.Б нарыг 9 яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгч нарын гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.

3. Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв. Мөн шүүгдэгч Х.Б, Б.Б нар нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь мэдүүлгээр нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дугаар зүйлд заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй.

4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар: Гэмт хэргийн улмаас М.Б-Ө нь эмчилгээний зардалд 3 000 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд 5. Хэрэгт хамааралтай бүхий бусад зүйлсийн талаар: Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч Х.Б бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Б, Дархан ургийн овогт, Х.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.Бийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын дэвсгэрээс явахыг хориглож зорчих эрх хязгаарлах 10 ялаар, шүүгдэгч Х.Бийг 1 /нэг/ жилийн хугацаагаар Орхон аймаг БаянӨндөр сумын дэвсгэрээс явахыг хориглож зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Б, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, шүүгдэгч Х.Бид оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй бол эдлээгүй үлсэн ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж хорих ял оногдуулахыг шүүгдэгч нарт анхааруулж,

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бгээс 331 200 /гурван зуун гучин нэгэн мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан хохирогч М.Б-Өд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөллийн хөлс болох 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч М.Б-Ө нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч Х.Б бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай. 7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС