Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2017/01363

 

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2017/01363

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулган, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, ..байрны ..тоотод оршин суух, ... регистртэй, Боржигон овогт Л.Г- ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Л.Г оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Л.Г шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Миний бие 1993 оны 2 дугаар сарын 02-ны өдрөөс 1993 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд Дундговь аймгийн Прокурорын газарт хяналтын прокуророор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Л.Г нь Дундговь аймгийн Прокурорын газарт хяналтын прокуророор 1993 оны 2 дугаар сарын 02-ны өдрөөс 1993 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан болохоо тогтоолгохыг хүсч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн Л.Гийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Л.Г нь Дундговь аймгийн Прокурорын газарт хяналтын прокуророор 1993 оны 2 дугаар сарын 02-ны өдрөөс 1993 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан болох нь 1993 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн Б/39 дугаартай “Л.Гийг ажилд томилох тухай” Бүгд Найрамдах Монгол Ард улсын прокурорын газрын Ерөнхий прокурорын тушаал /ХХ-4/, 1993 оны 3 дугаар сарын 05-ны өдөр олгосон прокурорын үнэмлэх /ХХ-5/, Аймгийн прокурорын газрын 1993 оны 2 дугаар сараас 10 дугаар сар хүртэлх хугацаанд олгосон жилийн цалингийн тодорхойлолт /ХХ 7-18/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг дээрх албан тушаалд ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан, …регистртэй, Боржигон овогт Л.Г-г 1993 оны 2 дугаар сарын 02-ны өдрөөс 1993 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд Дундговь аймгийн Прокурорын газарт хяналтын прокуророор ажиллаж байсан болохыг тогтоосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Л.Гээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

       

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          А.САРАНТУЯА