Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 19

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Наранжаргал,

Улсын яллагч Б.Ганзориг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Сарантуяа,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******од холбогдох эрүүгийн 201613010014 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 11 дүгээр сарын 04-нд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-8, эхнэр, хүүхдүүдийн хамт******* багт оршин суудаг, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 14 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзах ялаар шийтгүүлж байсан, ******* регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, ******* нь 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 17-нд шилжих шөнө******* багийн 11-1-4 тоотод оршин суух иргэн ******* монгол гэрийн тооноор орж 3 ширхэг шигтгээтэй мөнгөн бугуйвчийг хулгайлж хохирогчид 400.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх   хуралдаанаар   хэрэгт   цугларсан   яллах   болон   цагаатгах   нотлох

баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 17-нд шилжих шөнө******* багийн 11-1-4 тоотод оршин суух иргэн ******* монгол гэрийн тооноор орж 3 ширхэг шүрэн шигтгээтэй мөнгөн бугуйвчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа хулгайлж хохирогчид 400.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан байна.

Эдгээр байдлууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талуудаас шинжлэн судалсан дараах бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.   

 Үүнд: хохирогч ******* шүүх хуралдаанд өгсөн: “...2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 17-ны өдөр шилжих шөнө******* багийн 11-1-4 тоот хашаанд байрлах гэрээсээ 3 ширхэг шүрэн шигтгээтэй мөнгөн бугуйвчаа хулгайд алдсан юм. Би тухайн бугуйвчийг цагаан сарын шинийн 2-ны өдөр зүүж байгаад гэрийнхээ зүүн талын авдар дотор жижиг гоо сайхны цүнхэнд хийсэн юм. Тухайн үед би ганцаараа гэртэй байсан болохоор 3 дугаар сарын 16-ны орой ахындаа орж хоносон юм. Тэгээд 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 10 цагийн үед гэртээ ороход гэрэл асаалттай, зүүн талын баганатай тулгаад 2 сандал давхарлаад тавьсан, зүүн талын авдар дотор байсан эд зүйлийг орон дээр гаргаад тавьсан байхаар нь эд зүйлээ шалгаад үзтэл мөнгөн бугуйвч байхгүй байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй, бугуйвчаа буцаагаад авсан, санал гомдол байхгүй ...”  гэсэн  мэдүүлэг,

Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...******* нь 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр манайд ирээд унтаж байгаад гэгээ тасрах үед явсан. Тухайн үед ******* нь ганцаараа явж байсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн өдөр ******* нь надтай уулзаад шартаад үхлээ ганц шил архины мөнгө байна уу гэсэн. Тэгээд би *******од 5000 төгрөгөөр “Эзэн чингис” гэдэг нэртэй архи авч өгсөн юм. Тухайн үед ******* нь ганцаараа явж байсан юм....” гэсэн мэдүүлэг,

Гэрч н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай аав өөрийнхөө ээжээс өвлөж ирсэн 3 ширхэг шүрэн шигтгээтэй мөнгөн бугуйвчийг өвлүүлэн өгсөн юм. Тэр мөнгөн бугуйвчийг ******* хулгайлсан байсныг цагдаагийн байгууллага олж хүлээлгэн өгсөн байсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай охин эцэг нь өөрийнхөө ээжээс өвлөж ирсэн 3 ширхэг шүрэн шигтгээтэй мөнгөн бугуйвчийг өвлүүлэн өгсөн юм. Тэр мөнгөн бугуйвчийг ******* хулгайлсан байсныг цагдаагийн байгууллага олж хүлээлгэн өгсөн байсан...” гэсэн мэдүүлэг,

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын үнэлгээний комиссын 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн: “шүрэн шигтгээтэй мөнгөн бугуйвч нь 1.800.000 төгрөгийн үнэтэй байна” гэсэн 16 дугаартай дүгнэлт,

Завхан аймгийн Улиастай сумын үнэлгээний комиссын 2016 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн: “3 ширхэг шүрэн шигтгээтэй мөнгөн бугуйвч нь 400.000 төгрөгийн үнэтэй байна” гэсэн 49 дугаартай дүгнэлт,

Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч ахлах дэслэгч Ж.Даваадоржийн 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн:

  1. Шинжилгээнд ирүүлсэн гутлын улны мөрнүүд нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн гутлын улны мөрүүд нь сэжигтэн *******ын өмсөж явсан гэх гутлын улны мөртэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдэгээрээ тохирч байна гэсэн 201610034 дугаартай шинжээчийн дүгнэлт, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хураан авах тогтоол, хураан авсан тухай тэмдэглэл, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх хохирогч гэрч нараас хууль сануулж авсан мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүгүйгээр тохирч байгаа бөгөөд шүүгдэгчийн хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....Би 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Тосонцэнгэл сумын Гандирас зочид буудлын галч Сумо гэж дууддаг хүнээс гуйж байгаад 5000 төгрөгийн үнэтэй архи авахуулаад ганцаараа уусан юм. Тэгээд Улаантолгой багт байдаг таньдаг хөгшнийд очиж унтаж байгаад харих замдаа ******* гэрийн хашааны хойноос нь давж ороход эзэнгүй байсан. Тэгэхээр нь гэрийн тооноор нь ороод гэрлийг нь асааж зүүн хойд талын модон хээтэй авдарын түлхүүрийг хайж байгаад орны гудсан доороос олоод авдарыг онгойлгоод 3 ширхэг шүрэн шигтгээтэй мөнгөн бугуйвч байсныг авсан юм. Бугуйвчийг буцаагаад эзэнд нь өгч, хохирлоо төлсөн...” гэх мэдүүлэгтэй тохирч байх тул гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгийг шүүх үнэн зөв гэж үнэлж шийдвэрлэсэн болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо   зөрүүгүй байна.

Иймд шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг давтан хулгайлсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч *******ыг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ******* нь 2016 оны 01 дүгээр  сарын 12-ны өдөр орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдэж Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулж ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан нь Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 14 дугаар шийтгэх тогтоолын хуулбараар нотлогдож байна.

Шүүгдэгч нь шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон  байх тул Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж шүүгдэгчийн биечлэн эдлэх ялыг тогтоох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн хувийн байдал, түүний хувьд ноогдох эд хөрөнгөгүй, 0-16 насны долоон хүүхэдтэй, эхнэр нь ажилгүй байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид ял оногдуулахдаа эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хуучин хар өнгийн хагас түрүүтэй хос гутлыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн шүүгдэгч *******ын хувьд ногдох хөрөнгө болох Sony маркийн телевизорыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, эд зүйлийг шүүгдэгч *******од буцаан олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 285 дугаар зүйл, 286 дугаар зүйлийн 286.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлийн 298.1, 299 дүгээр зүйлийн 299.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******ыг орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******од эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч *******од Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 14 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялд багтаан, биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч ******* нь хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хуучин хар өнгийн хагас түрүүтэй хос гутлыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Шүүгдэгч *******ын хувьд ногдох хөрөнгө болох Sony маркийн телевизорыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од авсан гадгаш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.                               

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ж.ОТГОНХИШИГ