Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 00967

 

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2017/00967

Улаанбаатар хот

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10-р хороолол, Энхтайвны өргөн гудамж, 41-р байр 36 тоотод оршин суух, Боржигон овогт Цолмонгийн Отгончимэг /РД: ФА78121001/-ийн нэхэмжлэлтэй,

 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Я.Бямбадоржийг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Энхээ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр БГД-ийн 13-р хороо 3-р хороололд байрлах “БСБ Финанс” ББСБ-д өөрийн өмчлөлийн БЗД-ийн 25-р хороо, 13-р хороолол, Манлай баатар Дамдинсүрэнгийн гудамж 59-р байрны 48 тоот 66,6м2 талбайтай 2 өрөө орон сууцаа барьцаалан 40 000 000 төгрөгийг сарын 3,8%-ийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлж авахаар 3/170 тоот гэрээг байгуулж хамтран зээлдэгчээр Я.Бямбадорж гэрээ болон бусад бичиг баримтуудад гарын үсэг зурж уг зээлийг авсан юм. Бид хоёр хамт байж байгаад миний данс руу мөнгө орж ирэхээр нь 2015 оны 7-р сарын 09-ний өдөр Я.Бямбадоржийн Хаан банкны 5429121911 тоот данс руу 14 900 000 төгрөгийг, 7-р сарын 10-нд буюу маргааш нь дахин 5 000 000 төгрөгийг гар утаснаасаа бүгд 19 900 000 төгрөгийг шилжүүлж өгсөн юм. Гэтэл Бямбадорж нь ББСБ-д зээл төлөхөд оролцоогүй бөгөөд авсан мөнгөө ч өгөлгүй алга болсон тул 2016 оны 6-р сарын 17-ны өдрийн БГД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 102/04394 тоот захирамжаар “БСБ Финанс” ББСБ-ийн нэхэмжилсэн 41 922 146 төгрөгийг эвлэрлийн гэрээгээр хүлээн зөвшөөрснийг баталгаажуулсан юм. Энэ асуудал одоо НШГАлбанд байгаа бөгөөд миний өмчлөлийн байрыг шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаанд оруулж худалдахаар болоод байх тул би Я.Бямбадоржийн хаягийн дагуу ХУД-ийн шүүхэд хандсан боловч 2017 оны 3-р сарын 10-ны өдрийн 183/Ш32017/02777 тоот захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм. Иймд Ядамсүрэн овогтой Бямбадоржийн оршин суугаа хаяг нь тодорхой бус байх тул түүнийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Энхээ шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ: Я.Бямбадоржид холбогдох эрэн сурвалжлуулах иргэний хэргийг нэхэмжлэгчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

Нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Отгончимэг нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Я.Бямбадоржийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

                                               

Нэхэмжлэгч Ц.Отгончимэг нь Я.Бямбадоржид холбогдуулан  19 900 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШЗ2017/02777 дугаар захирамжаар хариуцагчийг нэхэмжлэлд дурдсан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж 69а дугаар байрны 37 тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй  үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Дээрх баримтаас үзвэл нэхэмжлэгч нь Я.Бямбадоржид холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч түүний оршин суух хаяг тодорхойгүйгээс нэхэмжлэгчид Я.Бямбадоржийг эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд нэхэмжлэлийг хангаж, иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Я.Бямбадоржийг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

                                                                                                                 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Я.Бямбадоржийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хаягийн талаарх нотлох баримтыг хүсэлт гаргагч Ц.Отгончимэг /утас: 99092113, 99811190/ мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгав.

 

Я.Бямбадорж /РД: ЦЗ76061973/ нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж 69а дугаар байрны 37 тоот хаягт бүртгэлтэй байсан болохыг дурдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлтийг гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан хариуцагчаар оролцвол зохих этгээд Я.Бямбадорж /РД: ЦЗ76061973/-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан Я.Бямбадоржийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч Ц.Отгончимэгт /утас: 99092113, 99811190/ мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           М.БАЯСГАЛАН