Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/37

 

  

 

                                 

 

 

                                   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Ө.Мөнхтуул

Улсын яллагч З.Алтансолонго,

Хохирогч Б. /онлайнаар/

Шүүгдэгч А.******* түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2136001140214 дугаартай, 178/2022/0031/Э индекстэй хэргийг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1957 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 64 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг , ам бүл 3, эхнэр, зээ хүүгийн  хамт Ховд аймгийн ******* сумын ******* гол багт оршин суух, урьд Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Нийслэлийн Багануур дүүргийн шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 427 дугаартай шүүгчийн захирамжаар хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******

 

                   Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.******* нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр ийн хотгор гэх газарт 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч Б.ийн эрүүл мэндэд хүнд, З.гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / 1-р хавтаст хэргийн 12-р хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн...хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт ийн хонхор гэх газар болсон байв. Хэргийн газарт ирэхэд 3 тоогоор тэмдэглэсэн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн тормозны мөр байсныг тэмдэглэж авав. 5-н тоогоор тэмдэглэсэн газарт 5 ш чулуу байх бөгөөд хажууд нь улаан өнгийн хагарсан цацруулагчтай ослын тэмдэг байв.Уг чулуу анх байрласан газраас 2 метр орчим чирэгдсэн байдалтай байв.А үсгээр тэмдэглэсэн газарт ХОҮ улсын дугаартай улаан өнгийн ачаатай машин байх ба уг машины урд дугуй нь засмал замаас гарсан байв. Уг тээврийн хэрэгслийн А цэгийн урд талд цагаан шаргал өнгийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн дээвэр төмөр нь хумигдаж үрчийсэн байдалтай байх ба 2847 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн талын урд хэсэгт мөргөсөн байдалтай байв... гэх тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хавтаст хэргийн 13-23-р хуудас/

 

Зам тээврийн осол дээр тогтоосон акт /1-р хавтаст хэргийн 24-25-р хуудас/

Мөрдөгчийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн....жолооч А.******* нь замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөлд хөдөлгөөний үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэлгүйгээр тохируулан сонгож явна,12.2-т ”харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэснийг зөрчсөнөөс зам тээврийн осол гаргасан байна... гэх магадлагаа /1-р хавтаст хэргийн 28-29-р хуудас/

2847 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтаст хэргийн 33-37-р хуудас/

ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл , гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтаст хэргийн 38-41-р хуудас/

******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтаст хэргийн 42-44-р хуудас/

 

Хохирогч овогт ын ийн / 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ажилгүй/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2021 оны 07 дугаар сарын 16-ны орой Ховд аймгийн ******* суманд хүнд бариа хийхээр очоод хүнээ барьчихаад орой 21 цагийн үед ******* ахын машинтай Ховдын төв рүү явж байсан.Би яг юу болсныг мэдээгүй, нэг мэдэхэд Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмнэлэгт ирсэн байсан.Би эмчилгээндээ 8 сая төгрөг зарцуулсан. А.******* надад 2 сая төгрөг өгсөн... гэх мэдүүлэг / 56-57-р хуудас/

 

Хохирогч овогт гийн гийн /32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Ховд дулааны станцад ажилладаг/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...ослын талаар нэмж хэлэх зүйл байхгүй.Би хохирол нэхэмжлэхгүй. Миний бие одоо зүгээр болсон.А.******* бид нар хамаатан садан хүмүүс, гомдол байхгүй... гэх мэдүүлэг / 1-р хавтаст хэргийн 62-р хуудас/

 

Хохирогч овогт ын Нямсүрэнгийн /41 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа бизнес хийдэг/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...ослын талаар нэмж хэлэх зүйлгүй,миний эмчилгээний зардал 1 сая төгрөг орчим болсон. Одоо миний бие зүгээр болсон тул надад нэхэмжлэх зүйлгүй...гэх мэдүүлэг / 1-р хавтаст хэргийн 67-р хуудас/

 

Насанд хүрээгүй хохирогч овогт ийн Өсөхбаярын /14 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, сурагч/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...тухайн өдөр би Алтай сумаас аавынхаа хамт ноос ачаад Ховд аймаг  руу явж байсан. Замд машин эвдрээд зогсохоор нь машиныхаа ард чулуу овоолж байгаад ослын тэмдэг тавьсан.Тэгээд аав машиныхаа доор орж эвдэрсэн зүйлээ тайлаад байж байтал манай ээж Цэрэндорж ах хоёр сэлбэг авчирсан.Ээжийн машиныг аавын машины урд зогсоогоод аваарын гэрлийг нь асаагаад машинаа янзлаад дуусч байтал аав намайг ”түлхүүр багажаа янзлаарай” гэж хэлэхээр нь би багажны хайрцагт түлхүүр хийж байтал их дуу чимээ гараад нэг машин хажуугаар өнгөрөх шиг болоод нөгөө урсгалд явж байсан машинтай мөргөлдсөн.Тэгтэл тэр машин манай машиныг бас мөргөөд миний гар гэмтсэн...гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 72-р хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч Д.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...шөнө 22 цагийн үед эхнэр ах хоёр машины сэлбэг аваад ирэхээр нь эхнэрийн машиныг өөрийнхөө том машины өөдөөс харуулж зогсоогоод аваарийн гэрлийг нь асаагаад би өөрөө машин доогуураа ороод юм янзалж байсан.Тэгтэл миний машины зүүн талаас маш хүчтэй чимээ гарахаар нь машин дороосоо гараад ирэхэд миний машины зүүн талд 2 жижиг машин мөргөлдчихсөн миний машины доогуур жижиг машины гупер салаад ороод ирсэн байсан.Бас миний машины арын дугуй дотогшоо хазайгаад ороод ирчихсэн байсан.Миний баруун талын хаалгаар цонхны шил хагараад уначихсан.Миний машинд 4 сая төгрөгний зардал гарсан... гэх мэдүүлэг / 1-р хавтаст хэргийн 75-р хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч Д.-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...ХОА улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгслээр , гэх хоёр хүний хамт Ховдоос гараад 50 гаруй км явж байтал эсрэг урсгалд том оврын машин зогсчихсон өөдөөс нь жижиг машин аваарын гэрлээ татаад зогсчихсон байхаар нь хурдаа сааруулаад явж байтал тухайн машины араас маш хурдтай нэг машин ирж нөгөө машины зүүн хойт талыг мөргөөд эсрэг урсгалд явж байсан миний машиныг мөргөөд замын хажуу талын далан руу оруулаад зогссон.Машиныхаа хохирлыг төлүүлж авна... гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 78-р хуудас/

Гэрч Г.Гантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...******* талаас маш хурдтай нэг жижиг машин ирээд манай машины хойт дугуйны хажуу талаас мөргөөд эсрэг талаас ирж байсан суудлын тэрэгтэй мөргөлдөөд засмал замын хажуу талын шороон хэсэг дээр зогссон.Тэр машин манай машины хойт дугуй талаар мөргөөд өнгөрөхдөө манай хүүгийн баруун гарын тохой хэсгийг машины хагарсан эд ангиуд цохиж гэмтээсэн...гэх мэдүүлэг / хэргийн 89-90-р хуудас/

Гэрч Р.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2021 оны 07 дугаар сарын 15-ны шөнө 23 цагийн үед Ховд аймгаас ын хамт -ий ХОА улсын дугаартай Приус-30 маркийн машинаар Зэрэг сумын төв дээр буухаар явж байсан. Миний нойр хүрээд замдаа  унтаад явж байтал манай машиныг нэг машин мөргөөд замын хажуу талын даланд оруулчихсан байсан. Би машинаас буугаад ирэхэд бид нарын машины хажуу талд нэг Соната-5 маркийн тээврийн хэрэгсэл онхолдсон байдалтай байсан.Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй... гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 98-99-р хуудас/

 

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 сарын 23-ны өдрийн 96 дугаартай химийн шинжилгээний шинжээчийн... А.Солийн биенээс авсан гэх цусанд этилийн спирт илрээгүй... гэх дүгнэлт / 1-р хавтаст хэргийн 106-107-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 399 дугаартай шинжээчийн... А.Солийн биед баруун тохой хэсгийн шарх, духны дунд хэсгийн зулгаралт, хамрын үзүүр хэсгийн зулгаралт, доод эрүүний хэсгийн зулгаралт, баруун тохой хэсгийн зулгаралт, баруун шуу сарвууны ар хэсгийн зулгаралт, баруун эгэмний дунд доод хэсгийн зулгаралт, баруун эгэмний дунд хэсгийн цус хуралт, аюулхай орчмын цус хуралт, цээжний зүүн хажуу хэсгийн цус хуралт,баруун гуяны урд дээд хэсгийн цус хуралт, баруун өвдөг хэсгийн зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 111-112-р хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 501 дугаартай шинжээчдийн ...Б.ийн биед 2 талын духны хөндий, 2 талын нүдний ухархайн дотор хана, этмойд хөндий , суурийн хөндий, суурь яс турк эмээл рүү үргэлжилсэн олон ясны хэлтэрхий бүхий үйрч бяцарсан, баруун хоншоорын хөндийн бүх хана хоншоор яс үйрч бяцарсан, баруун хацар яс, суурь ясны баруун их далавч, тагнай яс,хоншоор яс хамарсан олон ясны хэлтэрхий бүхий цөмөрч бяцарсан нийлмэл хугарал, тархины эдийн няцрал, эрүү ясны хоёрлосон зөрүүтэй хугарлын хадсан мэс заслын  дараах байдал /ГССҮТ 2021.07.22/ зүүн гар зүүн хөлний сул саа гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 118-119-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 398 дугаартай шинжээчийн...З.гийн биед хүзүүний 2 дугаар нугалмын сэртэнгийн хугарал, баруун талын зулайн дэлбэнгийн субарахнойд цус, зулайн зүүн хэсгийн шарх, духны зүүн хэсгийн шарх, зүүн хөмсөгний дээд хэсгийн шарх, баруун доод эрүүний доод хэсгийн шарх, зулай хэсгийн хуйхны зулгаралт, духны зүүн хэсгийн зулгаралт, 2 нүдний алимны гадна хэсгийн цус хуралт, баруун нүдний дээд доод зовхины  цус хуралт, зүүн хацар хэсгийн зулгаралтууд, хамар хэсгийн зулгаралт, баруун хацар хэсгийн зулгаралт, баруун чихний ар хэсгийн цус хуралт, баруун тохой хэсгийн зулгаралтууд, баруун шууны дотор хэсгийн цус хуралт, зүүн өвдөгний дотор хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо.Дээрхи гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /1-р хавтасны 131-р хуудас/

 

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 400 дугаартай шинжээчийн...Х.Нямсүрэнгийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун чамархай хэсгийн зулгаралтууд, баруун хацар хэсгийн зулгаралт, хамрун уг хэсгийн зулгаралт, хамрын үзүүр хэсгийн шарх,  доод эрүүний доод хэсгийн цус хуралт, 2 гүдний алимны цус хуралт, 2 нүдний дээд доод зовхины цус хуралт, баруун суга хэсгийн цус хуралт, зүүн бугалганы дотор хэсгийн цус хуралт, зүүн өвдөг хэсгийн цус хуралт, зүүн өвдөгний гадна хэсгийн цус хуралт, зүүн өвдөгний гадна хэсгийн зулгаралт, зүүн өвдөгний дотор хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / 1-р хавтаст хэргийн 142-143-р хуудас/

 

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 420 дугаартай шинжээчийн...Ц.Өсөхбаярын биед баруун тохойн үе хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун тохой хэсгийн зулгаралтууд, зүүн тохонй урд хэсгийн зулгаралт, зүүн гуяны урд дээд хэсгийн цус хуралт, баруун хөлийн 2-3 дугаар хурууны хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / 1-р хавтаст хэргийн 147-148-р хуудас/

ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн ...нийт зардлын дүн-3208800төгрөг... гэх дүгнэлт / 1-р хавтаст хэргийн 173-174-х хуудас/

2847 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн...нийт дүн 4850000 төгрөг... гэх дүгнэлт / 1-р хавтаст хэргийн 182-р хуудас/

Шүүгдэгч А.Солийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Ховд аймгийн ******* сумаас Ховд аймгийн төв рүү өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай Соната-5 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцож яваад зам тээврийн осол гаргасан. Энэ ослын улмаас Б.ийн биед хүнд, З.гийн биед хүндэвтэр гэмтэл учирсан. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг зэрэг болно.

 

Шүүгдэгч А.******* нь 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Ховд аймгийн ******* сумаас Ховд аймгийн чиглэлд өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай Соната-5 маркийн тээврийн хэрэгслээр явж байхдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас тухайн зам дээр эвдрээд зогсож байсан ачааны машин болон эсрэг урсгалаас ирж байсан ХОА улсын дугаартай Приус маркийн машинуудыг мөргөж, зорчигч Б.ийн биед хүнд, З.гийн биед хүндэвтэр, Ц.Өсөхбаяр, Х.Нямсүрэн нарын биед хөнгөн гэмтлүүд учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч А.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөлд хөдөлгөөний үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэлгүйгээр тохируулан сонгож явна,12.2-т”харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэх заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол дээр тогтоосон акт,мөрдөгчийн магадлагаа зэргээр тогтоогдсон.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгч А.******* нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, зүйчлэлийн талаар  маргахгүй байх ба хэрэгт авагдсан хохирогч Б., Э.,Х.Нямсүрэн, нсанд хүрээгүй хохирогч Ц.Өсөхбаяр нарын мэдүүлэг, гэрч Г.Гантуяа, Р. нарын мэдүүлгүүд, иргэний нэхэмжлэгч Д., Д.-э нарын мэдүүлэг,Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 398 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 501 дугаартай шинжээчийн дүгнэлт,2847 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлт ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл , гэрэл зургийн үзүүлэлт,******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эд зүйлийн үнэлгээ тогтоосон, 2847 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч А.******* нь 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай Соната-5 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Б.ийн эрүүл мэндэд хүнд, З.гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

 

 Шүүгдэгч А.Солийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөнөөс хохирогч Б.ийн эрүүл мэндэд хүнд, хохирогч З.гийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зүйчлэл тохирсон, зүйлчлэл болон гэм буруугийн талаар шүүгдэгч түүний өмгөөлөгч нар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч А.*******  нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хурд хэтрүүлснээс гэмт хэргийн шалтгаан нөхцөл болсон байна.

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3-д заасан болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.

Иймд шүүгдэгч А.Солийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч А.Солийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.ийн эрүүл мэндэд хүнд, хохирогч З.гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь  Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 398 дугаартай,Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 501 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр  тогтоогдож байна.

Хохирогч З.,Х.Нямсүрэн,насанд хүрээгүй хохирогч Ц.Өсөхбаярын хууль ёсны төлөөлөгч Д. нарын... А.Солиос нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй.. гэх мэдүүлгээр шүүгдэгчийг хохирогч З.,Х.Нямсүрэн,насанд хүрээгүй хохирогч Ц.Өсөхбаяр нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.

Мөн иргэний нэхэмжлэгч Д.ийн ХААН банкин дахь 5846025007 тоот дансанд 2000000 төгрөг шилжүүлснийг түүний эхнэр Г.Гантуяа хүлээн авч шүүхэд одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэх хүсэлт ирүүлсэн байна.

Хохирогч Б.оос хэрэгт 3029734 төгрөгний хохирлын баримт ирүүлснээс шүүгдэгч А.******* 2536726 төгрөгийг нөхөн төлсөн нь 2-р хавтаст хэргийн 30-37-р хуудсан дахь баримтаар тогтоогдож байх ба Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,505 дугаар зүйлийн 505.1,510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч А.Солиос 1589553 төгрөг гаргуулж хохирогч Б.ид, 2635000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.-эд олгохоор шийдвэрлэв.

 

            Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч А.******* нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар шүүгдэгч А.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч А.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлыг авч үзвэл:

Шүүгдэгч А.******* нь урьд Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Нийслэлийн Багануур дүүргийн шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 427 дугаартай шүүгчийн захирамжаар хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хэргийн 197-р хуудас/-аар тогтоогдож байна.

            Шүүгдэгч А.Солийн хувийн байдлын талаар гэрч Ө.Цэдэнбалын    өгсөн...А.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй,эхнэр нь 2014 онд даралт харвасан хүний асрамжинд байнга байдаг,6 хүүхэдтэй...  гэх мэдүүлэг / 1-р хавтаст хэргийн 194-р хуудас/           А.Солийн иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа,Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.

Шүүгдэгч А.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Шүүгдэгч А.Солийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцсон тул шүүгдэгч А.Солийг   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, зорчих эрхийг хязгаарлах ялыг Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар тогтоож, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйл үгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдах, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх гэх  санал,дүгнэлт гаргав.

 

Шүүгдэгч А.Солийн өмгөөлөгч Ж.Энхжаргал шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч А.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа. Шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд   заасан  хөнгөрүүлэх  нөхцөл байдал буюу тус зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д тохиолдлын шинжтэй   нөхцөл   байдлын улмаас  анх  удаа  гэмт хэрэг үйлдсэн,1.2-т гэмт хэрэг  үйлдсэний  дараа  хохирогчид  шууд  эмнэлгийн   бусад  туслалцаа  үзүүлсэн  гэх  нөхцөл  байдал   байгаа.Шүүгдэгч  нь  2006  онд  ял  эдлээд,  хугацаанаасаа  өмнө  тэнсэн  суллагдсан.  10  гаран  жилийн  дараа  уг  асуудал   яригдаж   байгаа   тул   анх   удаа   гэж   үзэх   хууль  зүйн  боломжтой.  Хохирогч  З.  нь нэхэмжлэх  зүйлгүй  гэдгээ  илэрхийлсэн.  Д.ийн  данс руу  2,600,000 төгрөг шилжүүлсэн.  Хохирогч  А.ийн данс руу 1,000,000 төгрөгийг  шүүх хуралдааны үеэр шилжүүлсэн. Урьд нь  2,636,726  төгрөг   төлсөн. Хохирогчийн хохирлын нотлох баримтын хувьд 1,094,000 төгрөгийн хохирол бодитоор учирсан,  тус зардал нь бүрэн төлөгдсөн  гэж үзэх үндэслэлтэй байгаа Түлш, хүнсний зардлуудыг төлөх хууль зүйн үндэслэлгүй.  3,363,726 төгрөг буюу 2,542,726 төгрөгийг илүү төлсөн байгаа. Эрүүгийн хариуцлагын хувьд улсын  яллагчийн санал болгосон тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч,зорчих эрх хязгаарлах ялын саналыг  дэмжиж байна. Шүүхээс хохирлын тооцоог 1,094,621 төгрөг, түлш 755,694 төгрөг, хүнс 627,169 төгрөг, тасалбар нь тодорхойгүй 516,600, нийт 2,994,084 төгрөгийн тооцоо гарсан. Үүнийг мөрдөгч 3,029,000 төгрөг гэж алдаатай бичсэн. Бидний зүгээс 1,094,621 төгрөгийг төлсөн. Илүү төлөлт 2,542,726 төгрөг байгаа гэж байна. Учир нь иргэний журмаар жич нэхэмжлэх эрх нь нээлттэй байгаа тул хохирлыг илүү гарвал бид төлнө.Магадгүй хохирогчийг эмчлүүлж байгаа гэх үүднээс үл маргах журмаар хохирол төлсөн нөхцөл байдлыг анхаарч үзнэ үү. Шүүгдэгчийн ар гэрийн болон хувийн байдал, хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэх тайлбар,

 Шүүхээс: шүүгдэгч А.Солийг  Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутайд тооцож, шүүгдэгч А.Солийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн  хувийн байдлыг харгалзан, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд  түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 -т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг язгаарлах ял оногдуулж,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэх үеэс эхлэн тооцох,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1,3-т зааснаар шүүгдэгч А.Солийг Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглож,ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.*******д тайлбарлаж  шийдвэрлэв.

            Шүүгдэгч А.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйл үгүй,битүүмлэгдсэн эд хөрөнгө үгүйг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2, 36.2, 36.6-36.8 дугаар зүйл 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ын Солийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр,хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 -д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын Солийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 01/нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1,3-д зааснаар шүүгдэгч А.Солийг Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглож,  ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.*******д тайлбарласугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч А.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэх үеэс эхлэн тооцсугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1,510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч А.Солиос 1589553 төгрөг гаргуулж хохирогч Б.ид, 2635000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.-эд тус тус олгосугай.

 

6.Шүүгдэгч А.******* нь хохирогч З.,Х.Нямсүрэн,насанд хүрээгүй хохирогч Ц.Өсөхбаяр нарт төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч Д.ид 2000000 төгрөг, хохирогч Б.ид 2536726 төгрөг төлснийг дурдаж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шүүхийн шийдвэр гйүцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч А.*******д  оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял болон тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэнд  хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах  шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.

 

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.*******д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Б.ГАНТӨГС

Top of Form