Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
Хэргийн индекс | 105/2022/0285/Э |
Дугаар | 202/ШЦТ/300 |
Огноо | 2022-02-28 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Н.Өнөрбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 202/ШЦТ/300
2022 02 28 2022/ШЦТ/300
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,
Улсын яллагч Н.Өнөрбаяр,
Шүүгдэгч Н.Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэн нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Н.Бат-Очирт холбогдох 2206 00000 0561 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд 1954 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 68 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр баг, Цагаан дөрвөлжийн 3 дугаар хэсэг, Замчны 2 дугаар гудамжны 1 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гацууртын дунд төглийн зуслангийн задгайд түр оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,
Төмөр замын шүүхээс 1978 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 76 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулан, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзаж байсан, Боржигин овогт Нгийн Б/РД: /.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Н.Бнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гацууртын дунд төглийн зуслангийн задгай тоотод хохирогч Ч.Сүрэнхорлоотой гэр бүлийн харилцаанаас болж маргалдаж нүүр хэсэгт нь гутлаар 2 удаа цохиж зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл учруулж Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Бат-Очрын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.03/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Сүрэнхорлоогийн өгсөн: “Би 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өглөө 07 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гацууртын дунд төглийн зуслангийн задгай тоотод гэртээ байж байхад манай нөхөр шөнөжин архи уучхаад бага зэрэг унтаж босож ирээд дахиж архи уусан. Тэгээд согтонгуутаа намайг аль хэдийнээ нас барчихсан, хамаагүй хүмүүстэй хардаж хэл амаар доромжилж байгаад миний нүүр лүү гутлаа барьж байгаад 2 удаа, 2 гар луу мөн 3-4 удаа цохиж авсан. Тэгээд би согтуу хүний урдаас эсэргүүцвэл улам их зодуулах байх гээд чимээгүй байж байтал намайг хэсэг хугацаанд зодож байгаад гараад явчихаар нь манай гэрийн ойролцоо айл байдаггүй тул би хүүхдүүд рүүгээ утсаар ярьж дуудан цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх.7/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Н.Бат-Очрын яллагдагчаар өгсөн: “... Би эхнэр Сүрэнхорлоотой 1976 онд танилцаж гэр бүл болсон Бид 2 дундаасаа 6 хүүхэдтэй, манай хүүхдүүд тусдаа гараад явсан. Одоо бид 2 Гацууртад зуслангийн байшинд амьдардаг юм. Өчигдөр буюу 2022 оны 01 дүгээр 19-ний өдөр эхнэр бид 2 хүүхдийн авч ирж өгсөн байсан 0,75 литрийн Соёрхол архийг хувааж уусан. Тэгээд согтоод хэрүүл хийж байгаад би өөрийн өмсөж байсан түрийтэй хар гутлаар толгой руу нь 2 удаа цохиж оносон. Зарим цохилтыг нь гараараа хаагаад байсан. Би тэгээд гарч дэлгүүрээс тамхи аваад ирэх хооронд гараад явсан байсан. Удалгүй цагдаа нар ирээд намайг аваад явсан... Манай эхнэр Сүрэнхорлоо 2 жилийн өмнө айлын нөхөртэй явалдаад эрийг нь гадаа хонуулж байсан юм. Ер нь залуудаа хүмүүстэй явалддаг байсан асуудлуудыг нь ярьж маргалдаж биед нь халдсан...” гэх мэдүүлэг /хх.16, 33/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Б.Сэргэлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2027 дугаартай:
“1. Ч.Сүрэнхорлоогийн биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохой, зүүн бугалга, сарвуу, цээж, хэвлийд цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
3. Зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна Бусад гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5. Учирсан гэмтлүүд нь 24 цагийн дотор үүсгэгдсэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх.20-21/,
Шүүгдэгч Н.Бат-Очрын хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.24-26/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх.27/,
Яллагдагчид эрх үүрэг, тайлбарласан баталгаа, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх.30-31/,
Шүүгдэгч Н.Бат-Очрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.37/,
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх.41/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Н.Бнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гацууртын дунд төглийн зуслангийн задгай тоотод хохирогч Ч.Сүрэнхорлоотой гэр бүлийн харилцаанаас болж маргалдаж нүүр хэсэгт нь гутлаар 2 удаа цохиж зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл учруулж Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.03/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Сүрэнхорлоогийн өгсөн: “Би 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өглөө 07 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гацууртын дунд төглийн зуслангийн задгай тоотод гэртээ байж байхад манай нөхөр шөнөжин архи уучхаад бага зэрэг унтаж босож ирээд дахиж архи уусан. Тэгээд согтонгуутаа намайг аль хэдийнээ нас барчихсан, хамаагүй хүмүүстэй хардаж хэл амаар доромжилж байгаад миний нүүр рүү гутлаа барьж байгаад 2 удаа, 2 гар луу мөн 3-4 удаа цохиж авсан. Тэгээд би согтуу хүний урдаас эсэргүүцвэл улам их зодуулах байх гээд чимээгүй байж байтал намайг хэсэг хугацаанд зодож байгаад гараад явчихаар нь манай гэрийн ойролцоо айл байдаггүй тул би хүүхдүүд рүүгээ утсаар ярьж дуудан цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх.7/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Н.Бат-Очрын яллагдагчаар өгсөн: “... 2022 оны 01 дүгээр 19-ний өдөр эхнэр бид 2 хүүхдийн авчирч өгсөн байсан 0,75 литрийн Соёрхол архийг хувааж уусан. Тэгээд согтоод хэрүүл хийж байгаад би өөрийн өмсөж байсан түрийтэй хар гутлаар толгой руу нь 2 удаа цохиж оносон. Зарим цохилтыг нь гараараа хаагаад байсан...” гэх мэдүүлэг /хх.16, 33/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Б.Сэргэлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2027 дугаартай:
“1. Ч.Сүрэнхорлоогийн биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохой, зүүн бугалга, сарвуу, цээж, хэвлийд цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
3. Зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна Бусад гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5. Учирсан гэмтлүүд нь 24 цагийн дотор үүсгэгдсэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх.20-21/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Бат-Очрын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Н.Бат-Очрын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Бат-Очрыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Н.Бат-Очрын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд шүүгдэгч Н.Бат-Очрыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогч Ч.Сүрэнхорлоо хохирол нэхэмжлээгүй, гомдолгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн учир шүүгдэгч Н.Бат-Очрыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Шүүгдэгч Н.Бат-Очирт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Н.Бат-Очрын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Бат-Очирт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Н.Бат-Очирт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутам хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Энэ хэрэгт шүүгдэгч Н.Бнь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигин овогтой Нгийн Бат-Очирт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бат-Очирт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Н.Бат-Очирт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Бат-Очирт сануулсугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Н.Бнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ч.Сүрэнхорлоо нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Бат-Очирт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР