| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2021/0277/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/304 |
| Огноо | 2021-12-08 |
| Зүйл хэсэг | 12.5.2.2., |
| Улсын яллагч | Л.Э |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 2021/ШЦТ/304
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н
Улсын яллагч Л.Э
Шүүгдэгч А.Г нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2125000000378 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд хаалттай хянан хэлэлцэв.
А.Г.
Шүүгдэгч А.Г нь 2021 оны 03 дугаар сард, 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр тус тус Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт 15 настай Б.А арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж бэлгийн харьцаанд орж бэлгийн замын халдварт өвчин халдаасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Г хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орж бэлгийн замын халдварт өвчин халдаасан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Г мэдүүлэхдээ: “мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Насанд хүрээгүй хохирогч Б.А “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Насанд хүрээгүй хохирогч Б.А “Нийт 4 удаа уулзсан. 2021 оны 03 дугаар сарын эхээр уулзаад бэлгийн харилцаанд орсон. 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр манай гэрийн харалдаа байх “Нэхий” дэлгүүрийн урд талд уулзаад Эрдэнэ багийн уул дээр гарч бэлгийн харилцаанд орсон. 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гэрийнхээ харалдаа уулзаж байгаад гэртэй орсон. Энэ үед бэлгийн харилцаанд ороогүй. 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хичээлээ тараад Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Хаан бууз”-ны харалдаа уулзсан. Уг өдөр бэлгийн харилцаанд ороогүй. Би Г нийт 2 удаа бэлгийн харилцаанд орсон. Намайг хүсээгүй байхад, хүч хэрэглэж бэлгийн харилцаанд ороогүй. Би өөрөө зөвшөөрч бэлгийн харилцаанд орсон. А.Г бэлгийн харьцаанд ороод бэлгийн замын халдварт өвчин туссан. Өөр хүнтэй бэлгийн харьцаанд ороогүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 53-54-р хуудас/
2. Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-41-р хуудас/
3. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 сарын 04-ний өдрийн 647 дугаартай “Б.А биед гэмтэл тогтоогдсонгүй. Магадлуулагчийн охин хальс хуучин урагдалтай. 2021-10-28-ны өдрийн Мишээл нөхөн үржихүйн эмнэлэгт хийгдсэн нян судлалын шинжилгээгээр трихомонус илэрсэн, эмчилгээ хийлгээд 2021-11-02-ны өдөр онош лаборторид хийгдсэн шинжилгээгээр бэлгийн замын замын халдварт өвчин илрээгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 76-77-р хуудас/
4. Гэрч Б.Х “2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 13-14 цагийн үед гэртээ хүү Э хамт байж байхад миний утасруу А залгаад намайг энд нэг хүн явуулахгүй байна гэж хэлээд утсаа салгасан. Би А утасруу залгахад утсаа авахгүй байсан. Би гэрээсээ гараад А гадуур хайж байхдаа байнга утасруу нь залгаж байхад ойролцоогоор 30 минутын дараа А утсаа аваад худагын харалдаа байна гэж хэлсэн. Би худагны хажууд очиход А ганцаараа, уйлчихсан байсан. Юу болсон талаар асуухад манай ангийн хүүхдийн ах нь намайг хүргэж өгөх гээд машиндаа суулгасан боловч машинаасаа буулгахгүй байсан гэж хэлсэн. А бид 2 гэртэй орчихоод шууд цагдаагийн газар очоод хүүхдийн байцаагч гэх хүнтэй уулзсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 56-р хуудас/
5. Гэрч Ч.О “А охидын үзлэг хийхэд онгон хальс нь хуучин цооролттой байхаар нь бэлгийн харилцаанд орсон уу гэж асуухад орсон гэж хариулсан. А нь трихомонус гэх бэлгийн замын халдварт өвчинтэй байсан тул эмчилгээ бичиж өгсөн. Трихомонус өвчин нь бэлгийн замаар, хүнээс хүнд халддаг. Трихомонус өвчин нь ор мөргүй эдгэрдэг учраас өмнө нь тусаад эдгэрсэн эсэхийг тогтоох боломжгүй. Трихомонус өвчнийг хэзээ туссан байхыг тогтоох боломжгүй. Гэхдээ трихомонус өвчнийг тусаад удсан бол үнэр ихтэй ногоон өнгөтэй болчихсон байдаг. Б.А хувьд удсан шинж тэмдэг илрээгүй. Трихомонус өвчин нь эрэгтэй хүнд илрэхгүй байх тохиолдол байдаг. Энэ нь эрэгтэй хүний бэлгийн сүв, шээсний сүв нь нэг байдаг тул шээх тутамд бэлгийн сүв угаагддаг тул трихомонус өвчин оношлогдохгүй байх магадлалтай. Ийм тохиолдол олон гарч байсан. Трихомонус өвчин нь эрэгтэй хүнд ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй, яагаад гэвэл уг өвчнийг тээгч нь эрэгтэй хүн байдаг” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 60-61-р хуудас/
6. Шинжээч Ж.Г “Трихомонус гэдэг нь бэлгийн замын халдварт өвчин. Энэ нь бэлгийн замаар халдварладаг. Үүсгэгчийн эсрэг антибиотикоор эмчлэхэд богино хугацаанд эдгэрдэг” гэсэн мэдүүлэг /хх-ийн 72-р хуудас/
7. Насанд хүрээгүй хохирогч Б.А Нас тоолсон тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 122-123-р хуудас/ болон шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгчийн санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.Э дүгнэлтдээ: “шүүгдэгчийн гэм буруу нотлох баримтаар хангалттай нотлогдож тогтоогдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай” гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийв. Үүнд:
1.Үйл баримтын талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан Насанд хүрээгүй хохирогч Б.А “2021 оны 03 дугаар сарын эхээр уулзаад бэлгийн харилцаанд орсон. 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр манай гэрийн харалдаа байх “Нэхий” дэлгүүрийн урд талд уулзаад Эрдэнэ багийн уул дээр гарч бэлгийн харилцаанд орсон. Нийт 2 удаа бэлгийн харилцаанд орсон. Намайг хүсээгүй байхад, хүч хэрэглэж бэлгийн харилцаанд ороогүй. Би өөрөө зөвшөөрч бэлгийн харилцаанд орсон. А.Г бэлгийн харьцаанд ороод бэлгийн замын халдварт өвчин туссан. Өөр хүнтэй бэлгийн харьцаанд ороогүй” гэсэн мэдүүлэг, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 сарын 04-ний өдрийн 647 дугаартай дүгнэлт, гэрч Б.Х “2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 13-14 цагийн үед гэртэй хүү Э хамт байж байхад миний утасруу А залгаад намайг энд нэг хүн явуулахгүй байна гэж хэлээд утсаа салгасан. Би А утасруу залгахад утсаа авахгүй байсан. Би гэрээсээ гараад А гадуур хайж байхдаа байнга утасруу нь залгаж байхад ойролцоогоор 30 минутын дараа А утсаа аваад худагны харалдаа байна гэж хэлсэн. Би худагны хажууд очиход А ганцаараа, уйлчихсан байсан. Юу болсон талаар асуухад манай ангийн хүүхдийн ах нь намайг хүргэж өгөх гээд машиндаа суулгасан боловч машинаасаа буулгахгүй байсан гэж хэлсэн. Анужин бид 2 гэртэй орчихоод шууд цагдаагийн газар очоод хүүхдийн байцаагч гэх хүнтэй уулзсан” гэсэн мэдүүлэг, гэрч Ч.О мэдүүлэг, шинжээч Ж.Г “Трихомонус гэдэг нь бэлгийн замын халдварт өвчин. Энэ нь бэлгийн замаар халдварладаг. Үүсгэгчийн эсрэг антибиотикоор эмчлэхэд богино хугацаанд эдгэрдэг” гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Б.А нас тоолсон тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч А.Г нь 2021 оны 03 дугаар сар, 2021 оны дүгээр сарын 21-ний өдөр 15 настай Б.А бэлгийн харьцаанд орж, бэлгийн замын халдварт өвчин халдаасан үйл баримт тогтоогдож байна.
2. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Шүүгдэгч А.Г үйлдэл нь Эрүүгийн хуулийн 12.5 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орж бэлгийн замын халдварт өвчин халдаасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт, гэм буруу хуулийн зүйлчлэлийн талаар оролцогчид мэтгэлцээгүй, зөрүүтэй санал дүгнэлт гараагүй болно.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
3. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6. дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.
4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй 15 настай хохирогч Б.А-н бэлгийн эрх чөлөөнд халдаж, бэлгийн харьцаанд орсон, бэлгийн замын халдварт өвчин халдаасан хохирол, хори уршиг учирсан бөгөөд насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
5. Хэрэгт хамааралтай бүхий бусад зүйлсийн талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 18.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А. Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орж бэлгийн замын халдварт өвчин халдаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г 8 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г оногдуулсан 8 сарын зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.А