| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2021/0159/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/266 |
| Огноо | 2021-11-09 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | С.Б-О |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 2021/ШЦТ/266
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х Улсын яллагч С.Б-О Шүүгдэгч Б.А, А.Д нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А, А.Д нарт холбогдох эрүүгийн 2125001010183 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт. 1. А.Д,.
2. Б.А,
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар. Шүүгдэгч А.Д, Б.А нар нь бүлэглэн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр иргэн Б.Бын 97 улсын дугаартай Приус загварын авто машины нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1 400 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Д, Б.А нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй тул ялыг маань хөнгөлж, өөр арга хэмжээ авч өгнө үү” гэв. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ “Хэлэх зүйлгүй өөр арга хэмжээ авч өгнө үү” гэв. Хохирогч Б.Баасансүрэн “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, 2 нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд: 1. Хохирогч Б.Бын “2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 14 цаг өнгөрч байхад нөхрийн найз А.Д 2 дүүгийнхээ хамт манайд ирсэн. Тэгээд манай машины баруун талын карланыг өнгөлнө, засварыг нь янзална гээд аваад явсан юм. Аваад явахдаа 1 цаг орчим болох байх гэж хэлсэн. А.Д миний машиныг аваад явахдаа шууд засвар дээр очоогүй. 1 цагийн дараа очсон байсан. Тэрнээс хойш 3 дугаар сарын 04- ний өглөө хүүхдээ 22 дугаар цэцэрлэгт аваачиж өгөхөөр машинаараа явж байхад машины урд хэсгээр төмөр дуугараад байхаар нь машинаа тойрч үзээд яндан руугаа харахад цоо шинэ яндан шинээр гагнасан байсан. Тэгээд машин худалдан авсан хүнээсээ асуутал яданг нь сольсон байна гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/
2. Гэрч А.С-Э-нийн “Би А.Дг сайн танихгүй, зүс танихаас өөр зүйлгүй, Аагийг бол танина. Хурд авто угаалгын газар байнга ирдэг. 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Приус 20 авто машины хужаа яндан барьчихсан орж ирээд солиулаад гагнуулъя гэхээр нь над дээр зөндөө хүн орж ирж гагнуур хийлгэж байсан болохоор би тухайн үедээ юм бодолгүй дадлагын оюутан Э-А, Ганзам нараар гагнуулсан” гэх мэдүүлэг /хх-ийнн 29-р хуудас/
3. “Ашид билгүүн” ХХК-н 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ТХҮ/21-062 дугаартай үнэлгээний дүгнэлт /хх-н 39-43-р хуудас/
4. Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Б.С-гын 2021 оны 03 дугаар сарын 03 дугаар сарын 06-ны өдөр Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн үеэр бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08-11-р хуудас/
5. Б.А, А.Д нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 70-99-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч С.Б-О дүгнэлтдээ: “Шүүгдэгч нар нь 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр өөрийн найзын эхнэр Б.Бын 97 улсын дугаартай приус загварын авто машиныг засвар хийж, карланыг нь өнгөлнө гэж машиныг нь авч явж өөрт нь хэлэлгүй хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр нүүрсэн янданг нь хулгайлан авч өөр яндан оронд нь хийж хохирогчид 1 400 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн нотлогдож байна. Тийм учраас шүүгдэгч нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй” гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийв. Үүнд: 3 1.Үйл баримтын талаар: Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Бын “2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 14 цаг өнгөрч байхад нөхрийн найз А.Д 2 дүүгийнхээ хамт манайд ирсэн. Тэгээд манай машины баруун талын карланыг өнгөлнө, засварыг нь янзална гээд аваад явсан юм. Аваад явахдаа 1 цаг орчим болох байх гэж хэлсэн. А.Д миний машиныг аваад явахдаа шууд засвар дээр очоогүй. 1 цагийн дараа очсон байсан. Тэрнээс хойш 3 дугаар сарын 04-ний өглөө хүүхдээ 22 дугаар цэцэрлэгт аваачиж өгөхөөр машинаараа явж байхад машины урд хэсгээр төмөр дуугараад байхаар нь машинаа тойрч үзээд яндан руугаа харахад цоо шинэ яндан шинээр гагнасан байсан. Тэгээд машин худалдан авсан хүнээсээ асуутал яданг нь сольсон байна гэсэн” гэх мэдүүлэг, гэрч А.С-Э-нийн “Би А.Дг сайн танихгүй, зүс танихаас өөр зүйлгүй, Аагийг бол танина. Хурд авто угаалгын газар байнга ирдэг. 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Приус 20 авто машины хужаа яндан барьчихсан орж ирээд солиулаад гагнуулъя гэхээр нь над дээр зөндөө хүн орж ирж гагнуур хийлгэж байсан болохоор би тухайн үедээ юм бодолгүй дадлагын оюутан Э-А, Г нараар гагнуулсан” гэсэн мэдүүлэг, “Ашид билгүүн” ХХК-н 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ТХҮ/21-062 дугаартай үнэлгээний дүгнэлт, Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Б.Солонгын 2021 оны 03 дугаар сарын 03 дугаар сарын 06-ны өдөр Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн үеэр бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд, Б.А, А.Д нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч А.Д, Б.А нар нь 2021 оны 03 дугаар сарын 03- ны өдөр бүлэглэн иргэн Б.Бын 97 улсын дугаартай Приус загварын авто машины нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1 400 000 төгрөгийн хохирол учруулсан баримт тогтоогдож байна.
2. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар: Шүүгдэгч А.Д, Б.А нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авах буюу бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт, гэм буруу хуулийн зүйлчлэлийн талаар оролцогчид мэтгэлцээгүй, зөрүүтэй санал дүгнэлт гараагүй байна. Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Д, Б.А нарыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.
3. Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, бүлэглэн гэмт хэрэг үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв. Шүүгдэгч нарын 4 үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт хамаарч байх тул тэдэнд оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих нь зүйтэй.
4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар: Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бд 1 400 000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хохирол төлөгдсөн. Хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
5. Хэрэгт хамааралтай бүхий бусад зүйлсийн талаар: Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.Д, Б.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дг 6 сарын хугацаагаар хорих ялаар, Б.Аыг 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д, Б.А нарт оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дд оногдуулсан 6 сарын хорих ялыг 6 сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож зорчих эрхийг хязгаарлах ялаар, Б.Ат оногдуулсан 6 сарын хорих ялыг тус тус 6 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Д, Б.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж зорчих эрхийг 5 хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай. 8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС