Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/264

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х

Улсын яллагч Л.Э

Шүүгдэгч Б.Н-О нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Н-Од холбогдох эрүүгийн 2025004910008 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Б.Н-О,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Б.Н-О нь 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт Х.Бас “камер захиалж өгнө” гэж хуурч 2 422 000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 10-ны үед “дүүдээ зараад өгнө” гэж хуурч 500 000 төгрөгийн үнэ бүхий “Асег” айя 5 загварын зөөврийн компьютерийг нь тус тус шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Н-Э-ийг  хуурч, бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

 

 

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н-О мэдүүлэхдээ “Өөрийн хайхрамжгүй байдлаасаа болж энэ гэмт хэрэгт холбогдсон. Миний холбогдсон хэрэгт торгуулийн арга хэмжээ авч өгнө үү. Би төрөхөөсөө өмнө Улаанбаатар хотод очиж нүдний хагалгаанд орох гэж байгаа” гэв.

 

Хохирогч Х.Б “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Х.Баттулгын “Манай байгууллага бичиг хэргийн ажилтан авахаар болоод зар тавьсан. Зарын дагуу ирсэн хүмүүстэй ярилцахад Б.Н-О нь Мах маркет ХХК-н бичиг хэргийн ажилтанаар ажиллаж байсан. Мөн өөрийгөө Хятад хэлтэй гэхээр нь түүний давуу тал байна гэж үзээд ажилд авсан. Түүнийг ажилд ороод удаагүй байхад Орхон аймгийн Цагдаагийн газраас хурлын камер нийлүүлэх боломжтой юу гэсэн санал ирсэн. Шаардлагад нийцэж байгаа хурлын камерийг судалж үзэхэд шаардлага хангахуйц камер “ТаоВао” гэдэг Хятадын олон улсын худалдааны сайтад байсан. Тухайн сайтаас худалдан авалт хийхээр болсон чинь Б.Н-О нь би энэ сайтад бүртгэлтэй тийм учраас шилжүүлэг хийх үү гэхээр нь би зөвшөөрч Цагдаагийн газраас захиалсан хурлын камерийн үнэ болох 2 422 000 төгрөгийг 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Б.Н-Э-ний Хаан банкан дахь 50944тоот данс руу гурав хувааж шилжүүлсэн. Тэгээд наад мөнгөө “ТаоВао” сайт руу шилжүүлээрэй гэж хэлсэн. Тэр өдөртөө л Б.Н-Оэс мөнгөө шилжүүлсэн үү гэхэд сайт руу мөнгө шилжүүлсэн гэж хэлсэн. 2020 оны 08 дугаар сарын эхээр найз Оюунбат зараад өгөөч гээд Асег загварын нөтбүүкийг авчирч өгсөн байсан. Гэтэл 8 дугаар сарын 10-ны өдрийн орчим Б.Н-О өөрийнхөө дүүд зарж өгье гэж авсан. Нөөтбүүк авснаас хойш ажилдаа ер нь ирэхгүй гадуур яваад байдаг болсон. Тэгээд сүүлдээ худлаа яриад байхаар нь ажлаас гаргасан. Одоо болтол Б.Н-О хурлын камер, дүүдээ зарж өгнө гэсэн зөөврийн компьютерийн мөнгийг хүртэл өгөөгүй намайг хохироож байгаа учир гомдол гаргаж байна” гэсэн мэдүүлэг. /хх-н 9-10-р хуудас/

2. “Далайван аудит ХХК-ны 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 02/02-236 тоот “ Асег i5-4200 маркийн зөөврийн компьютер нь 500 000 мянган төгрөгөөр үнэлэгдэв” гэсэн дүгнэлт. /хх-н 24-29хуудас/

3. Х.Баттулгын Капитрон банкин дахь 30520 тоот депозит дансны хуулга /хх-н 66хуудас/

4. Шүүгдэгч Б.Н-Э-ий Хаан банкин дахь 5094 дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /хх-н 77, 100хуудас/

5. Цахим орчинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 73-76хуудас/

6. Гэрч Ц.О-ын “Найз Х.Бд Миний нөтбүүкийг зараад хүчин чадал сайтай нөтбүүк аваад өг гэж өгсөн. Хэсэг хугацааны дараа Х.Бтай уулзаад миний нөтбүүк юу болж байна гэж асуусан чинь манай нэг ажилтан дүүдээ авч өгөх гээд аваад явсан. Удахгүй 700 000 төгрөгийг чинь өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь Х.Бд мөнгө хэрэг болоод байна гэдгээ хэлж байгаад хэд хуваагаад нөтбүүкний үнээ авсан” гэсэн мэдүүлэг /хх-н 15хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.Э дүгнэлтдээ “Б.Н-О нь Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт өөрийн ажилладаг компанийн захирал Х.Бас 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хурлын камер захиалж өгнө гэж 2 422 000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр дүүдээ зараад өгье гэж хуураад 500 000 төгрөгийн үнэ бүхий Acer i5 маркийн зөөврийн компьютер зэргийг тус тус шилжүүлэн авч залилсан болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Далай ван аудит ХХК-ний шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байгаа тул шүүгдэгч Б.Н-Э-нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Н-Э-нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Харин тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө төлсөн зэрэг нөхцөл байдал нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд орж байна. Шүүгдэгч Б.Н-Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд: 1. Үйл баримтын талаар:

 

 Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Л.Б-гын “Манай байгууллага бичиг хэргийн ажилтан авахаар болоод зар тавьсан. Зарын дагуу ирсэн хүмүүстэй ярилцахад Б.Н-О нь Мах маркет ХХК-н бичиг хэргийн ажилтанаар ажиллаж байсан. Мөн өөрийгөө Хятад хэлтэй гэхээр нь түүний давуу тал байна гэж үзээд ажилд авсан. Түүнийг ажилд ороод удаагүй байхад Орхон аймгийн Цагдаагийн газраас хурлын камер нийлүүлэх боломжтой юу гэсэн санал ирсэн. Шаардлагад нийцэж байгаа хурлын камерийг судалж үзэхэд шаардлага хангахуйц камер “ТаоВао” гэдэг Хятадын олон улсын худалдааны сайтад байсан. Тухайн сайтаас худалдан авалт хийхээр болсон чинь Б.Н-О нь би энэ сайтад бүртгэлтэй тийм учраас шилжүүлэг хийх үү гэхээр нь би зөвшөөрч Цагдаагийн газраас захиалсан хурлын камерийн үнэ болох 2 422 000 төгрөгийг 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Б.Номин-Эрдэний Хаан банкан дахь 5094 тоот данс руу гурав хувааж шилжүүлсэн. Тэгээд наад мөнгөө “ТаоВао” сайт руу шилжүүлээрэй гэж хэлсэн. Тэр өдөртөө л Б.Н-Оэс мөнгөө шилжүүлсэн үү гэхэд сайт руу мөнгө шилжүүлсэн гэж хэлсэн. 2020 оны 08 дугаар сарын эхээр найз О зараад өгөөч гээд Асег загварын нөтбүүкийг авчирч өгсөн байсан. Гэтэл 8 дугаар сарын 10-ны өдрийн орчим Б.Н-О өөрийнхөө дүүд зарж өгье гэж авсан. Нөөтбүүк авснаас хойш ажилдаа ер нь ирэхгүй гадуур яваад байдаг болсон. Тэгээд сүүлдээ худлаа яриад байхаар нь ажлаас гаргасан. Одоо болтол Б.Н-О хурлын камер, дүүдээ зарж өгнө гэсэн зөөврийн компьютерийн мөнгийг хүртэл өгөөгүй намайг хохироож байгаа учир гомдол гаргаж байна” гэсэн мэдүүлэг, Далайван аудит ХХК-ны 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 02/02-236 тоот дүгнэлт, Х.Б-ын Капитрон банкин дахь 305 тоот депозит дансны хуулга, Б.Номин-Эрдэний Хаан банкин дахь 509 дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга, Цахим орчинд үзлэг хийсэн тэмдэглэл, Гэрч Ц.О-тын “Найз Х.Бд Миний нөтбүүкийг зараад хүчин чадал сайтай нөтбүүк аваад өг гэж өгсөн. Хэсэг хугацааны дараа Х.Бтай уулзаад миний нөтбүүк юу болж байна гэж асуусан чинь манай нэг ажилтан дүүдээ авч өгөх гээд аваад явсан. Удахгүй 700 000 төгрөгийг чинь өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь Х.Бд мөнгө хэрэг болоод байна гэдгээ хэлж байгаад хэд хуваагаад нөтбүүкний үнээ авсан” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Н-О нь 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт Х.Бас “камер захиалж өгнө” гэж 2 422 000 төгрөг авсан, 2020 оны 08 дугаар сарын 10-ны үед “дүүдээ зараад өгнө” гэж 500 000 төгрөгийн үнэ бүхий “Асег” ая 5 загварын зөөврийн компьютерийг нь тус тус шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байна.

 

2. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

            Шүүгдэгч Б.Н-Э-ний үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт, гэм буруу хуулийн зүйлчлэлийн талаар оролцогчид мэтгэлцээгүй, зөрүүтэй санал дүгнэлт гараагүй байна.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Н-Э-нийг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.

 

            3. Эрүүгийн хариуцлагын талаар:

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

            4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

            Гэмт хэргийн улмаас Л.Х.Бд 2 922 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирол төлөгдсөн байна.

 

            5. Хэрэгт хамааралтай бүхий бусад зүйлсийн талаар:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Н-Э-нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-Э-нийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000  /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-Од оногдуулсан 500 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 100 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС