| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2021/0254/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/298 |
| Огноо | 2021-12-06 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | С.Б |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 2021/ШЦТ/298
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х
Улсын яллагч С.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б
Шүүгдэгч П.Д нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Д-дхолбогдох эрүүгийн 2125000000287 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Зуун богд овогт Пүрэвжамцын Даваасамбуу, Монгол Улсын иргэн,1982 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Булган аймагт төрсөн, эрэгтэй, 39 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн 3 байрны хойд талд байрлах Улаан тоосгон худагт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ГЮ82011812.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч П.Днь архи 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн 3-н байрны хойд талд байрлах улаан тоосгон худагт хамтран амьдрагч Ц.П-ггэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн 3-н байрны хойд талд байрлах улаан тоосгон худагт хамтран амьдрагч Ц.П-ггэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Д-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Дмэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Ц.Пүрэвсүрэн “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Ц.П-н“2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр П.Дбид хоёр танихгүй хүний хамтаар амьдардаг худагтаа архи уугаад, нөгөө хүнийг явсны дараагаар намайг нүцгэлээд хувцсаа тайл, тайлчхаад гар гэсэн, ингээд байхаар нь би хувцсаа тайлаад гарсан, гараад халгайн дотор сууж байтал гарч ирчхээд юугаа хийж байгаа юм пизда минь, банзалдаад явж байгаа юм биш үү гэж хэлснээ худгийн гадаа байсан төмөр сандал аваад над руу шидсэн, араас нь гүйж ирээд намайг хөл, гараараа миний бие рүү цохиод, өшиглөөд байхаар нь гадаа би орилсон, намайг орилохыг сонсоод гурван байрны хүмүүс цагдаа дуудсан байх, би өөрөө цагдаа дуудах ямар ч боломжгүй байсан, намайг зодож байснаа зогсоод ор пизда минь гэхээр нь би орсон, ороод байж байтал гаднаас цагдаа нар орж ирсэн. Тухайн үед зодуулаад миний бие нэлэнхийдээ хөхөрсөн, хавдсан, зүүн талын нүд хавдаад тэгширчихсэн, хөхөрсөн байсан. Одоогийн байдлаар миний бие дээр үүссэн хөхрөлтүүд арилаагүй байна, эхлээд 2 бөөр нуруугаар, 1 нүд өвдөж байснаа сүүлийн үед арай гайгүй болж байна. Миний хамтран амьдрагч П.Днь намайг хамгийн анх 2021 оны 07 дугаар сарын дундуур Дэнж багийн нутаг дэвсгэрт байрлах улаан худагтаа байж байхад архи согтууруулах ундааны зүйл уучихсан байх үедээ арматурын нарын урт төмрөөр миний цавь хэсэг рүү хатгаж намайг гэмтээсэн. 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр П.Дархи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ улаан худагтаа байхдаа төмөр сандлаар намайг цохисон, мөн өөрийнхөө гараар миний бие хэсэг рүү цохиод, хөлөөрөө миний биеийн хэсэг рүү өшиглөөд байхаар нь гадаа би орилсон. 2021 оны 08 дугаар сарын 10-ны өглөө 08 цагийн үед миний хамтран амьдрагч П.Днь Дөмөг захын ойролцоох газар ачаа зөөх ажил хийнэ гээд гарсан. 15 000 төгрөгтэй ирсэн. П.Дбид хоёр ярьж байгаад нэг шил архи уухаар болсон, бид хоёр авсан архиа хувааж уусан. П.Д-г тогоон дээрх мах, ногоо түлэгдээд байна босоод хутгаадхаач гэсэн тэгтэл П.Днь миний урдаас хуц пизда минь, өөрөө хийхгүй юу гээд хэвтэж байснаа босож ирээд хөлөөрөө миний нуруу руу 1 удаа өшиглөсөн, улаан худаг дотор байсан нарын 2 талдаа боолттой төмрөөр өшиглөсний дараа П.Ддахиад түрүүний цохисон нуруун тус газраа турбаагаар цохихоор нь би орилж гарч гүйгээд хэргийг шалгаж байсан байцаагч руу залгаад дахиад зодуулсан талаараа хэлэхэд удалгүй намайг цагдаа нар ирж аваад цагдаагийн газарт ирсэн. Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, Энэ хүнтэй дахиж уулзахгүй байвал сайн байна” гэсэн байн.” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 13-15, 85-86-р хуудас/,
2. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 478 дугаартай “Зүүн нүдний зовхи, шанаа, 2 гарын бугалга, зүүн гарын шуу, цээж, нуруунд зүүн бөөрний харалдаа гадна доод хэсэг, хоёр гуяны гадна хэсэгт цус хуралт, нуруу, хэвлийн зүүн хажуу хэсэг, зүүн өгзөг, ташаанд зулгаралт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэх дүгнэлт. /хх-ийн 26-28-р хуудас/,
3. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 474 дугаартай “Ц.П-нбиед зүүн нүдний зовхи, шанаа, 2 гарын бугалга, зүүн гарын шуу, цээж, нуруунд зүүн бөөрний харалдаа гадна доод хэсэг, хоёр гуяны гадна хэсэгт цус хуралт, нуруу, хэвлийн зүүн хажуу хэсэг, зүүн өгзөг, ташаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн, цохих цохигдох хүчний, нуруу, хэвлийн зүүн хажуу хэсэг, зүүн өгзөг, ташаанд зулгаралт нь нарийн зүйлээр ороолгож цохих хүчний үйлчлэлээр үүсгэгдсэн байхаар байна. Дээрх гэмтлүүд нь олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Нуруунд зүүн бөөрний харалдаа гадна доод хэсгийн цус хуралт, нуруу, хэвлийн зүүн хажуу хэсэг, зүүн өгзөг ташаанд зулгаралт гэмтэл нь 1-3 хоногийн өмнө, бусад гэмтлүүд нь 4-6 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Зүүн нүдний зовхи, шанаа, 2 гарын бугалга, зүүн гарын шуу, цээж, нуруунд зүүн бөөрний харалдаа гадна доод хэсэг, хоёр гуяны гадна хэсэгт цус хуралт, нуруу, хэвлийн зүүн хажуу хэсэг, зүүн өгзөг, ташаанд зулгаралт тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэх дүгнэлт /хх-ийн 79-81-р хуудас/,
4. Шинжээч эмч Ч.Б-н “Нуруунд зүүн бөөрний харалдаа гадна доод хэсгийн цус хуралт, нуруу, хэвлийн зүүн хажуу хэсэг, зүүн өгзөг ташаанд зулгаралт гэмтэл нь 1.3 хоногийн өмнө, бусад гэмтлүүд нь 4-6 хоногийн өмнө үүссэн байх боломжтой” гэх мэдүүлэг. /хх-ийн 96-р хуудас/
5. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-7-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал, дүгнэлт.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч С.Батмөнх-Очир дүгнэлтдээ: “Шүүгдэгч П.Днь 2021 оны 08 дугаар сарын 07, 10-ны өдрүүдэд хамтран амьдрагч Ц.П-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон. Тиймээс шүүгдэгч П.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч Ц.Пүрэвсүрэн нь хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна. Шүүгдэгч П.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч П.Д-г анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Хүндрүүлэх нөхцөл байдлын тухайд уг гэмт хэргийг хоёр удаа, хоёр тусдаа үйлдсэн тул хүндрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Д-д 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б дүгнэлтдээ: “Шүүгдэгч нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Шүүгдэгч нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Харин ял хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Тиймээс П.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг түүний цагдан хоригдсон хоногт нь дүйцүүлэн оногдуулж өгнө үү гэх саналыг гаргаж байна” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1.Үйл баримтын талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ц.П-н“2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр П.Д бид хоёр танихгүй хүний хамтаар амьдардаг худагтаа архи уугаад, нөгөө хүнийг явсны дараагаар намайг нүцгэлээд хувцсаа тайл, тайлчхаад гар гэсэн, ингээд байхаар нь би хувцсаа тайлаад гарсан, гараад халгайн дотор сууж байтал гарч ирчхээд юугаа хийж байгаа юм пизда минь, банзалдаад явж байгаа юм биш үү гэж хэлснээ худгийн гадаа байсан төмөр сандал аваад над руу шидсэн, араас нь гүйж ирээд намайг хөл, гараараа миний бие рүү цохиод, өшиглөөд байхаар нь гадаа би орилсон, намайг орилохыг сонсоод гурван байрны хүмүүс цагдаа дуудсан байх, намайг зодож байснаа зогсоод ор пизда минь гэхээр нь би орсон, ороод байж байтал гаднаас цагдаа нар орж ирсэн. 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр П.Д бид хоёр ярьж байгаад нэг шил архи уусан. П.Д-г тогоон дээрх мах, ногоо түлэгдээд байна босоод хутгаадхаач гэтэл П.Д нь миний урдаас хуц пизда минь, өөрөө хийхгүй юу гээд хэвтэж байснаа босож ирээд хөлөөрөө миний нуруу руу 1 удаа өшиглөсөн, улаан худаг дотор байсан нарийн 2 талдаа боолттой төмрөөр өшиглөсний дараа П.Д дахиад түрүүний цохисон нуруун тус газраа турбаагаар цохихоор нь би орилж гарч гүйгээд хэргийг шалгаж байсан байцаагч руу залгаад дахиад зодуулсан талаараа хэлэхэд удалгүй намайг цагдаа нар ирж аваад цагдаагийн газарт ирсэн” гэсэн мэдүүлэг, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Б-н 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 478 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Б-н 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 474 дугаартай дүгнэлт, шинжээч эмч Ч.Б-н “Нуруунд зүүн бөөрний харалдаа гадна доод хэсгийн цус хуралт, нуруу, хэвлийн зүүн хажуу хэсэг, зүүн өгзөг ташаанд зулгаралт гэмтэл нь 1.3 хоногийн өмнө, бусад гэмтлүүд нь 4-6 хоногийн өмнө үүссэн байх боломжтой” гэсэн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч П.Д нь 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн 3-н байрны хойд талд байрлах улаан тоосгон худагт хамтран амьдрагч Ц.П-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
2. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Шүүгдэгч П.Д нь гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Ц.П-г удаа дараа хүч хэрэглэн зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Д-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.
3. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг өдөрт 8 цагийн хугацаагаар тогтоохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч П.Д нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 65 хоног цагдан хоригдсон байх тул эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.
4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.П-н эрүүл мэндэд зүүн нүдний зовхи, шанаа, 2 гарын бугалга, зүүн гарын шуу, цээж, нуруунд зүүн бөөрний харалдаа гадна доод хэсэг, хоёр гуяны гадна хэсэгт цус хуралт, нуруу, хэвлийн зүүн хажуу хэсэг, зүүн өгзөг, ташаанд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
5. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн судалтай төмөр сандал ирүүлснийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч П. Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Д-г 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Д-гийн цагдан хоригдсон 65 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон 580 цагийн ялыг түүнд оногдуулсан ялаас хасаж эдлэх ялыг 80 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Д нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэг хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.А