| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 141/2016/00034/э |
| Дугаар | 20 |
| Огноо | 2016-07-26 |
| Зүйл хэсэг | 098.1., |
| Улсын яллагч | Б.Ганзориг |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 20
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Нарийн бичгийн дарга С.Наранжаргал,
Улсын яллагч Б.Ганзориг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Сарантуяа,
Шүүгдэгч С.Ойдов нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их цагаан гэрүүд овогт Сүх-Очирын Ойдовт холбогдох 201613010020 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 02 дугаар сарын 24-нд Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багт оршин суудаг, Завхан аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 12-ны бдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хөдөлмөрийн чадвар 50 хувь алдаж грүппт байдаг, ИЗ78022418 регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, Их цагаан гэрүүд овогт Сүх-Очирын Ойдов.
Шүүгдэгч С.Ойдов нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө 01 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг Баярын талбайн ард иргэн Н.Баянмөнхийг өөрийн эхнэртэйгээ хардсаны улмаас зодож биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Ойдов нь 2016 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө 01 цагийн үед согтуугаар Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг Баярын талбайн ард иргэн Н.Баянмөнхийг өөрийн эхнэртэй хардсаны улмаас зодож биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч С.Ойдовын: Би хэрэг болсон өдөр хүргэн Батчулууны гэрт очоод байж байтал араас Н.Баянмөнх орж ирсэн. Тэгээд Батчулуун, Н.Баямөнх бид гурав 2 литрийн “Боргио” нэртэй пиво хувааж уучихаад Н.Баянмөнх бид хоёр гарч Сэрээтэр гэдэг айлын дэлгүүрээс 2 ширхэг “Боргио” нэртэй пиво нэмж авсан. Тэрийгээ Батчулууны гэрт дахиж очиж уусан. Түүнээс хойш юу болсон талаар би санахгүй байгаа юм. Манай эхнэр намайг Н.Баянмөнхийг зодож биед нь гэмтэл учруулсан гэж хэлсэн гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч Н.Баянмөнхийн: 2016 оны 4 дүгээр сарын 27-ны орой 23 цагийн үед Ойдовтой таараад Батчулууныд орсон. Тэднийд ороод бид хоёр 3 ширхэг 2 литрийн “Боргио” уусан. 2016 оны 4 дүгээр сарын 28-ны шөнө 01 цагийн үед гарахад Ойдовын эхнэр Аагий намайг гэр лүү хүргэж өгөхөөр болсон. Ойдовын машиныг эхнэр нь жолоодоод бид хоёр манайх руу явах замдаа баярын талбайн орчим миний утсыг хайсан юм. Тэнд машины гэрэл тусгаж машин дотроосоо хараад байж байтал гэнэт миний сууж байсан талын хаалга онгойхоор нь хартал Ойдов ирсэн байсан. Тэгээд намайг үгийн зөрүүгүй шууд нүдэн тус газарт баруун гараа атгаж байгаад 1 удаа цохьсон. Би машинаас буугаад тонгойтол цээж рүү баруун хөлөөрөө 2 удаа өшиглөхөд нь би багтарч газарт унасан. Тэгээд би босч зугтаж гүйгээд ухаан алдсан байсан. Өглөө баярын талбайн зүүн хойд талд ухаан ороод босох гэтэл цээжээр өвдөөд босч чадахгүй байсан. Жаахан хэвтэж байгаад Баянмөнх гэх хүнтэй таараад гэртээ хүргүүлсэн. Баруун, зүүн талын 2 хавирга хугарсан, нүд хавдсан байсан... гэх мэдүүлэг,
Гэрч Д.Алтанхуягийн: ...С.Ойдов надад Баянмөнхийг гэрт нь хүргээд өгчих гэхээр нь машинаараа хүргэж өгөхөөр явж байтал Баянмөнх баярын талбайн хажууд утсаа гээчихсэн, гэрлээ тусгаад олоод өг гэхээр нь хайж байгаад явах гэтэл машины араа болохоо байгаад явж чадахгүй 20-30 минут болсон. Гэтэл Ойдов гүйж ирээд “машин авч та хоёр хээр гарлаа, зугтах гэлээ” гээд хардсан бололтой уурласан. Тэгээд Баянмөнхийг цохиод намайг цохих гэхээр нь би зугтаачихсан. Ойдов Баянмөх 2 тэнд үлдсэн... гэх мэдүүлэг,
Гэрч О.Баян-Өрнөхийн: 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гэртээ байж байтал манай дүү Баянмөнх хүнд зодуулаад гэртээ хэвтэж байна гэхээр нь Баянмөнхийнд 17 цаг 30 минутын үед яваад очтол Баянмөнхийн бие муу байдалтай хэвтэж байсан. Харахад зүүн нүд нь хавдартай тагларчихсан, нүүр, ам нь цус гоожоод хатсан байдалтай байхаар нь түргэн тусламж дуудаж цагдаад мэдэгдсэн. Баянмөнх хэлэхдээ 2016 оны 4 сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Ойдовт зодуулсан гэж хэлсэн... гэх мэдүүлэг,
Гэрч Г.Ууганбаярын: 2016 оны 4 сарын 28-ны шөнө 00:00 цагийн үед гэртээ байж байтал гаднаас Ойдов эхнэртэйгээ, өөр нэг танихгүй залуутай орж ирсэн. Тэр гурав нэг Боргио пиво бариад орж ирэхээр нь хуваагаад ууж байтал эхнэр нь цуг ирсэн залуугаа хүргэж өгнө гээд гарсан. Ойдов нилээн сууж байгаад араас нь гарсан. Тухайн үед цаг хэд болж байсныг нь мэдэхгүй байна. С.Ойдов нилээн халамцуу байсан. Би хамт ирсэн залууд нь 2-3 удаа пиво хийж өгсөн. С.Ойдов тэр залууг согтоод байна гээд эхнэрийгээ хүргэж өг гэсэн. Эхнэр нь эрүүл байсан... гэх мэдүүлэг,
Гэрч Т.Бавуудоржийн: 2016 оны 4 сарын 28-ны өдөр 15 цагийн үед Тосонцэнгэл сумын Хайрхан багийн нутаг Баярын талбайн зүүн талд намайг малдаа явж байтал Н.Баянмөнх гэх хүн явган явж байхаар нь уулзтал нүд нь хөхөрч хавдсан гэр лүүгээ явж байна хүргээд өгөөч гэхээр нь мотоциклоор хүргэж өгсөн гэх мэдүүлэг,
Гэрч Т.Пүрэвдоржийн: Н.Баянмөнх нь тархины доргилттой, зүүн нүд нь хөхөрч хавдсан. Зүүн, баруун талын тус бүр 1 хавирга, нийт 2 хавирга хугарсан байсан. Зөөлөн эдийн зулгаралтууд байсан. Өвчний түүх дээр бүгд тусгагдсан байгаа... гэх мэдүүлэг,
Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Отгонбаярын:
1. Н.Баянмөнхийн биед гэмтэл учирсан байна.
2. Н.Баянмөнхийн биед баруун 8 дугаар хавирга, зүүн 10 дугаар хавирганы хугарал, зүүн нүдэнд цус хуралт, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Учирсан гэмтлүүд нь цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.
4. Н.Баянмөнхийн биед баруун талын 8 дугаар хавирга, зүүн талын 10 дугаар хавирганы хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Зүүн нүдэнд цус хуралт, зүүн хацарт зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна гэх 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн №162060 дугаартай дүгнэлт, хохирогчийн өвчний түүх зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүй байна.
Иймд шүүгдэгч С.Ойдовыг 2016 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө 01 цагийн үед согтуугаар Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг Баярын талбайн ард иргэн Н.Баянмөнхийг өөрийн эхнэртэй хардсаны улмаас зодож биед нь баруун талын 8 дугаар хавирга, зүүн талын 10 дугаар хавирганы хугарал, зүүн нүдэнд цус хуралт, зүүн хацарт зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч С.Ойдов нь Завхан аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.
Гэвч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д заасан ялтайд тооцогдох хугацаа дууссан байх тул С.Ойдовыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Ойдов нь хохиролд 300000 төгрөг төлсөн, хохирогч нь саналд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, С.Ойдовын хувийн байдал, хохирлоо нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Шүүгдэгч С.Ойдовын өмчлөлийн Киа бонго маркийн 76-32 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйл, 285 дугаар зүйл, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294 дүгээр зүйлийн 294.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлийн 298.1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Их цагаан гэрүүд овогт Сүх-Очирын Ойдовыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч С.Ойдовыг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ойдовт оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурьдсугай.
5. Шүүгдэгч С.Ойдовын өмчлөлийн Киа бонго маркийн 76-32 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч С.Ойдовт оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сараар тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч С.Ойдовт өмнө авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай, Завхан аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гарсан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР