Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/01839

 

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2017/01839

Улаанбаатар хот

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                              

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 18-р хороо, 4-р хороолол, Жалханц хутагт дамдинбазарын гудамж 18-р байр 2 тоотод оршин суух, регистр ЧА85072569, Боржигон овогт Гансүхийн Энхзаяагийн хүсэлттэй хариуцагчийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч Э.Золжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Энхзаяа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золжаргал  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Г.Энхзаяа нь Тэх худалдааны төвд 125-р лангууг ажиллуулдаг. 2014 онд Альфа констракшн компанийн захирал Ганбаатар гэдэг хүн манайх барилга барьдаг, барилгын материалаа танайхаас авч байя, хамтарч ажиллая, заримдаа зээлээр авч байя гэж ярьсан. Үүнээс хойш 2 удаа барилгын материал худалдан авч төлбөрөө төлсөн. 2014 оны 9-р сарын 28-ны өдөр 226 ширхэг угаадаг замаск авсан. Замаскны ширхэг нь 10500 төгрөг бөгөөд нийт 2 373 000 төгрөг болсон. Төлбөрийг 2014 оны 9-р сарын 29-ний өдөр өгөхөөр тохирсон. 2016 оны 1-р сарын 26-нд Ганбаатартай ярьж 90ш замаскаа буцааж авсан. Одоо үлдэгдэл төлбөрөө авч чадахгүй байна. Ганбаатар нь 9911-4556 дугаарын утастай байсан бөгөөд нягтлан Сонороос үлдэгдэл төлбөрөө ав гэсэн. Сонортой 9913- 1389 дугаарын утсаар ярьж үлдэгдэл мөнгөө авъя гэхэд манай складанд 26 ш замаск чинь байгаа аваарай мөнгө өгч чадахгүй гэж хэл амаар доромжилсон. Ганбаатарын овог, гэрийн хаягийг мэдэхгүй, 9911-4556 гэсэн утастай байсан. Иймд Альфа констракшн компанийн захирал Ганбаатарыг эрэн сурвалжилж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

   ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч Г.Энхзаяа нь Альфа констракшн компанийн захирал гэх Ганбаатарыг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ. 

 Альфа констракшн компанийн захирал гэх Ганбаатар нь Г.Энхзаяатай 2014 оны 9 дүгээр сарын 29-ны өдөр байгуулсан 226 ширхэг замаск худалдах, худалдан авах гэрээний үүрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд бөгөөд  Ганбаатарын овог оршин суух хаяг болон, Альфа констракшн ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг хаяг нь тодорхойгүй байх  байна.

 

  Нэхэмжлэгч нь хариуцагчийн оршин суух газрын хаягийг тогтоох боломжгүй байх тул эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг хангах нь зүйтэй.

 

 Ганбаатар нь 9911-4556 дугаарын, нягтлан бодогч Сонор нь  9913- 1389 дугаарын утастай болохыг дурьдах нь зүйтэй.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 133-р зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155-р зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар Альфа констракшн ХХК, захирал Ганбаатарыг эрэн сурвалжилсугай.

 

  1.   . Альфа констракшн ХХК, захирал Ганбаатарыг эрэн сурвалжлах ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэсээр гүйцэтгүүлсүгэй.  

 

3.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

   4. Шийдвэрийг нэхэмжлэгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                                                                                                         

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Р.АЛТАНТУЯА