| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2021/0244/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/294 |
| Огноо | 2021-11-29 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Н.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 2021/ШЦТ/294
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х
Улсын яллагч Н.Д
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О
Хохирогч: Э.Т , М.А /онлайн/
Шүүгдэгч Г.Т нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Т-Дхолбогдох эрүүгийн 2125001930235 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Г.Т
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Г.Т нь зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, “Эрдэнэт Дулааны цахилгаан станцад” ажилд оруулж өгнө гэж хуурч иргэн Т.Б-С 2021 оны 01 сарын 24-ний өдөр 5 000 000 төгрөгийг, 2021 оны-01 сарын 25-ны өдөр 2 000 000 төгрөгийг нийт 7 сая төгрөгийг өөрийн Хаан банкны 5127131751 дугаарын дансаар авсан, иргэн Э.Т ээс 10 000 000 төгрөгийг 2021 оны 04 сарын 27-ны өдөр өөрийн Худалдаа хөгжлийн банкны 499274665 дугаар дансаар авсан, иргэн Ж.М-с 4 000 000 төгрөгийг 2021 оны 01 сарын 30-ны өдөр өөрийн Хаан банкны 5127131751 дугаарын дансаар авсан, иргэн Ё.Ц-с 5 000 000 төгрөгийг 2021 оны 01 сарын 20-ны өдөр өөрийн Хаан банкны 5127131751 дугаарын дансаар авсан, иргэн А.М-с 10 000 000 төгрөгийг 2021 оны 04 сарын 21-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг 3-6 дугаар байрны гадаа бэл-ээс авсан, иргэн М.А-с 2021 оны 01 сарын 30-ны өдөр өөрийн Хаан банкны 5127131751 дугаарын дансаар 2 000 000 төгрөгийг, 2021 оны 02 сарын 01- ний өдөр мөн өөрийн Хаан банкны 5127131751 дугаарын дансаар 2 000 000 төгрөгийг тус тус авч, залилах гэмт хэргийг үйлдэн 6 хүнд 40 000 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Т-г зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг нь залилах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Т мэдүүлэхдээ “Хүмүүст хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Ажилд ороод эсвэл ямар нэгэн байдлаар хохирлоо төлөхөө хичээж байгаа тул бага ял оногдуулж өгнө үү” гэв.
Хохирогч Э.Т мэдүүлэхдээ “нийт 10 сая төгрөг өгсөн. Одоо 6 сая 800 мянган төгрөг төлөгдөөгүй байгаа. Энэ мөнгөө нэхэмжлэнэ” гэв.
Хохирогч М.А мэдүүлэхдээ “Т-д нийт 4 сая төгрөг өгсөн. 4 сая төгрөгөө нэхэмжлэнэ” гэв.
Хохирогч Ё.Ц-Д “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Хохирогч Б.Б “шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол гаргуулна” гэсэн байна.
Хохирогч Ж.М “шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол гаргуулна” гэсэн байна.
Хохирогч А.М “шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол гаргуулна” гэсэн байна.
Иргэний нэхэмжлэгч Г. “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Г.Т Хаан банкны 5127131751 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, Худалдаа хөгжлийн банкны 499274665 дугаарын харилцан дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, Г.Т-Н эзэмшлийн Хаан банкны 5127131751 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн “Т.Б-н эзэмшлийн 5096136400 дугаарын данстай харьцсан орлогын нийт дүн нь 7 000 000 /долоон сая төгрөг/ байна” гэх тэмдэглэл. /хх-ийн 5-6-р тал/,
2. Г.Т-н Хаан банкны 5127131751 дугаартай дансанд Ё.Ц-Д ийн эзэмшлийн 018000006963 дугаарын данстай харьцсан орлогын нийт дүн 5 000 000 төгрөг, Т.Б-н эзэмшлийн 5096136400 дугаарын данстай харьцсан орлогын нийт дүн 7 000 000 төгрөг, Ж.М-н эзэмшлийн 005001100762 дугаарын данстай харьцсан орлогын нийт дүн 4 000 000 төгрөг, Г.Т-н эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 499274665 дугаарын харилцах дансны хуулганд Э.Т ий эзэмшлийн 415022309 дугаарын данстай харьцсан орлогын нийт дүн 10 000 000 төгрөг” гэх тэмдэглэл, дансны хуулга /хх-ийн 114-127-р тал/.
3. Хаан банкны 21/500 дугаартай албан бичиг, Т.Б-н Хаан банкны 5096136400 дугаартай дансны хуулга, Г.Т-н 5127131751 дугаартай дансны хуулга /хх-ийн 8-11-р тал/
4. Г.Т-н Хаан банкны 5127131751 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, “Г.Т-н эзэмшлийн Хаан банкны 5127131751 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн “Т.Б-н эзэмшлийн 5096136400 дугаарын данстай харьцсан орлогын нийт дүн нь 7 000 000 /долоон сая төгрөг/ байна” гэх тэмдэглэл /хх-ийн 5-6-р тал/,
5. Г.Т-н эзэмшлийн Хаан банкны 5127131751 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн “М.А-н эзэмшлийн 5031326282 дугаарын данстай харьцсан орлогын нийт дүн 4.000.000 төгрөг” гэх тэмдэглэл, дансны хуулга /2хх-ийн 51-55-р тал/,
5. Хохирогч Т.Б-н “2021 оны 01 сарын 19-ний өдөр байсан санагдаж байна, намайг ажилгүй байсан болохоор манай найз Батнаран нь Эрдэнэтийн дулааны Цахилгаан станцад Цахилгааны инженер ажилтай Г.Т гэдэг ах ажилд оруулж өгнө гэнээ гээд надад Г.Т-н 88051992 дугаарыг өгөхөөр нь би 2021.01.21-ний өдөр билүү 2021.01.22-ны өдөр Г.Т гэдэг хүнтэй уг дугаар луу залган холбогдоход Эрдэнэтийн Дулааны Цахилгааны Станц ТӨХК-нд ажилд оруулж өгнө, уулзаж байгаад ярья гээд ярьсан. Орой нь 3-23 дугаар байрны гадаа Г.Т-н машин дотор уулзахад Эрдэнэтийн Дулааны Цахилгааны Станц ТӨХК-нд ажилд ороход ямар ч асуудал байхгүй, манай эхнэр хүний нөөцийн ажилтан мөн яаманд нэг ах маань байгаа 10 000 000 төгрөгөөр ажилд орно гэхээр нь би тийм их мөнгө бол байхгүй доошоо үнэ ханшаа буулгавал болох байх гэж хэлсэн. Тэгээд өөр зүйл ярилгүйгээр яваад өгсөн. Би гэртээ ороод байж байтал над руу Г.Т нь залгаад 7 000 000 төгрөг болох уу одоо 5 000 000 төгрөгийг нь өгчих орсон хойноо 2 000 000 төгрөгийг нь авъя гэхээр нь би 2021.01.24-ний өдөр өөрийн аав Б.Төмөрбатаас 5 000 000 төгрөгийг авч Залуус хотхоны 22-7 тоотод байж байхдаа өөрийнхөө Хаан банкны 5096136400 дугаарын данснаасаа Г.Т-н Хаан банкны 5127131751 дугаарын данс руу интернэт банк ашиглан шилжүүлсэн. Мөнгөө явуулсны маргааш нь над руу дахин Г.Т нь залган яриад үлдсэн 2 000 000 төгрөгөө өгчих нөгөө хүн маань асуудалгүй гээд үлдсэн мөнгөө нэхээд байна гэхээр нь мөн өөрийн аав Б.Төмөрбатаас аван 2 000 000 төгрөгийг Залуус хотхоны 22-7 тоотод байж байхдаа өөрийнхөө Хаан банкны 5096136400 дугаарын данснаасаа Г.Т-н Хаан банкны 5127131751 дугаарын данс руу интернэт банк ашиглан шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсний дараа хэд хоногоос дуудна, 7 хоногийн дараа Эрдэнэтийн Дулааны Цахилгааны Станц ТӨХК-нд ажилд оруулж өгнө гэсэн. Тэгээд ярихгүй болохоор би өөрөө Г.Т рүү залган ярихад маргааш нь төрийн алба хаагчийн анкет, дипломын хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар зэргээ хуулбарлан аваад өргөдлөө бичээд хүрээд ир гэхээр нь би Эрдэнэтийн Дулааны Цахилгааны Станц ТӨХК-нд өөрийн биеэр очиход Г.Т нь өөрийн биеэр ганцаараа гарч ирээд надаас авч эргээд холбогдоно гэж хэлээд одоог хүртэл намайг ажилд оруулж өгөөгүй бөгөөд сураггүй болж холбогдохоо больсон. Намайг Г.Т нь Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц ТӨХК-нд хангамжийн менежерийн ажилд оруулж өгнө гэсэн” гэх мэдүүлэг. /хх-ийн 14-15-р тал/,
6. Хохирогч Э.Т гийн “Г.Т нь 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр өөрийнхөө “Т.Г” нэртэй фейсбүүк хаягаасаа миний “Т.Э ” нэртэй фейсбүүк хаяг руу автоматжуулалтын тендерийн ажил авсан байгаа хамтрах юм уу, ямар дугаар дээр байгаа вэ гэсэн утгатай чат бичиж, миний 88366410 дугаарын гар утсыг аван миний гар утас руу 88051992 дугаараасаа залган 10 000 000 төгрөг зээлээч гэсэн. Бид 2 уулзахаар болоод 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр сургуулийн зүүн талд уулзахад намайг ажил хийж байгаа юу хэзээ Солонгос улсаас ирсэн юм бэ, Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станц ТӨХК-нд ажилд оруулж өгөх боломжтой шүү, манай эхнэр хүний нөөцийн ажилтан, манай ах яаманд ажилладаг. Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станц ТӨХК-нд цахилгааны автоматжуулалтын системийн 166 000 000 төгрөгийн тендерийн ажил авсан байгаа тендерийн ажлыг дуусгах болон ажилчдын цалинг өгөхөд 10 000 000 төгрөг хэрэг болоод байна, 1 сарын хугацаатай зээлэн эргүүлээд 10 800 000 төгрөг болгоод өгье, дараа дараагийн тендерийн ажилд хамтрах боломжтой. Мөн намайг Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станц ТӨХК-нд ажилд ороход тусална гэхээр нь би өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 415022309 дугаарын дансныхаа интернэт банкийг ашиглан Оюут багийн 2-13 дугаар байрны 1 дүгээр орцны гадаа Г.Т-н эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 499274665 дугаарын данс руу 10 000 000 төгрөгийг шилжүүлээд Ачит холдинг төвийн 3 дугаар давхарт байрлах нотариатын газарт очин Г.Т-тэй зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээ байгуулсан учир нь дараа нь баримттай юм болов уу гэж бодоод хийсэн. 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр болж зээлийн эргэн төлөлт болоход би Г.Т-н гар утас руу залгахад холбогдох боломжгүй байж байгаад хэсэг хугацааны дараа холбогдон ярихад хүлээх шаардлагатай байна, эргүүлэн өгнө гэж хэлсэн боловч миний мөнгийг өгөхгүй байсан тул цагдаагийн байгууллагад хандах болсон” гэх мэдүүлэг. /хх-ийн 130-р тал/
7. Хохирогч Ж.М-н “Г.Т нь бичиг баримтуудыг хүлээн авлаа Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станц ТӨХК-ийн өргөтгөлийн ажилд ороход нөгөө хүнд хэдэн төгрөг өгөх хэрэгтэй байна, нийт 7 000 000 төгрөг болно, урьдчилгаа 4 000 000 төгрөгийг өгөөд ажилд орсон тушаал гарсны дараа 3 000 000 төгрөгийг өгчих гэж хэлсэн Г.Т нь өөрийнхөө Хаан банкны 5127131751 дугаарын дансаа надад өгсөн. 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр би Хас банканд өөрийн 3 хүүхдийн хадгаламжийг нээн мөнгө хадгалж байсан бөгөөд уг хадгаламжаасаа хадгаламж барьцаалсан зээл 2 990 000 төгрөг болон 1 500 000 төгрөгөөр тус тус өөрийнхөө эзэмшлийн Хас банкны 5001100762 дугаарын данс руу аван Яргуйт багийн Толгодын ____тоот гэртээ байж байхдаа өөрийн эзэмшлийн Хас банкны 5001100762 дугаарын дансны интернэт банкийг ашиглан Г.Т-н Хаан банкны 5127131751 дугаарын данс руу 2 000 000 төгрөг болон 2 000 000 төгрөгөөр тус тус “орлого урьдчилгаа” гэсэн утгатай шилжүүлэн нийт 4 000 000 төгрөгийг Г.Т-Дшилжүүлэн өгсөн. Мөнгө шилжүүлсний дараа Г.Т нь одоо цагаан сар болох гэж байгаа болохоор хүмүүс нь ирээгүй байгаа, цагаан сарын дараа холбогдоно гээд цагаан сарын дараа над руу чат бичин хүмүүс нь ирэхгүй байна гэсэн утгатай юм бичсэн. Ер нь Г.Т нь бүтэхгүй байна, хүмүүс нь ирэхгүй байна, удахгүй ажилд орох тушаал чинь гарах гэж байгаа гэж хэлсээр байгаад 2021 оны 05 дугаар сард ажил нь нэг л бүтэмжгүй болчихлоо уулзаж байгаад хэлнэ ээ гээд огт холбоогүй болсон. Тэгээд мөнгөө нэхэмжлэхэд өгөхгүй байсан тул цагдаагийн байгууллагад гомдол бичин өгөх болсон” гэх мэдүүлэг /хх- ийн 179-180-р тал/,
8. Хохирогч Ё.Ц-Д ийн “Би 2018 онд Цэгчтэй танилцаж байсан. Ц эгчтэй нээх ойр дотно биш хэдий ч холбоотой байдаг. Би багш мэргэжлээр 2013 оноос хойш ажиллаж байгаад 2019 оны 12 дугаар сард Цэгчтэй юм ярьж байгаад ажлаа солих санаатай байна, хаана ажиллавал зүгээр юм бэ гэж ярилцаж байхад Цэгч Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станц ТӨХК дажгүй ш дээ орох гээд үзвэл яадаг юм гэж ярьж байсан. Тэгээд 2020 оны 12 дугаар сард Цэгч надад Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станцад ажилладаг Г.Т гэдэг хүн байгаа эхнэр нь хүний нөөцийн ажилтан байгаа гэж хэлээд Г.Т-н 88051992 дугаарыг өгөн Г.Т-тэй ярьж байгаад холбогдох бичиг баримтуудаа аваачаад өгчих гэхээр нь би тухайн үедээ Г.Т-тэй ярьж байгаад Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станцад өөрийн биеэр төрийн алба хаагчийн анкет, ажилд орох өргөдлөө Г.Т-Дөгсөн. 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Г.Т нь надтай гар утсаар холбогдож байгаад манай гэрийн гадаа ирэн манай нөхөр Г.Б бид хоёртой уулзаад манай нөхөрт Г.Т нь хэлж өгөөд манай нөхөр цаасан дээр бичин Г.Т нь өөрөө уншин хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан бичгээр гэрээ хийсэн. Гэрээндээ Ё.Ц-Д ийг Эрдэнэт хотын Дулааны Цахилгаан станцад төслийн багт ажилд оруулаад цаашлаад Дулааны станцад жинхлүүлж үлдээнэ гэсэн утгатай юм бичиж байсан. Г.Т нь урьдчилгаа 5 000 000 төгрөгийг өгчих, ажилд ороод тушаал гарсны дараа үлдэгдэл 3 500 000 төгрөгийг авна шүү гэсэн. Тэгээд уг өдрөө нөхрийнхөө цалингаараа хуримтлуулж байсан миний төрийн банкны данснуудад байсан 3 000 000 болон 2 000 000 төгрөгийг тус тус 5-1 дүгээр байранд байдаг Төрийн банк орон өөрийн эзэмшлийн 130300442410 дугаарын данснаасаа 3 000 000 төгрөгийг, мөн өөрийн эзэмшлийн 180000069635 дугаарын данснаасаа тус тус Г.Т-н Хаан банкны 5127131751 дугаарын данс руу шилжүүлсэн. Манай нөхөр цалингаа аваад шууд миний Төрийн банкны данс руу мөнгөө шилжүүлэн хийдэг тул манай нөхөр Г.Б-н эзэмшлийн мөнгө байсан. Уг мөнгийг тухайн үед шилжүүлэхэд манай нөхөр мэдэж байсан бөгөөд бид 2 зөвшилцөн ярилцаж байгаад би шилжүүлэхээр болсон. Г.Т нь надаас авсан 5 000 000 төгрөгөөрөө яг юу хийх талаараа яриагүй. Манай нөхөр Г.Бнь Г.Т болон Цнартай ямар нэгэн харилцаа холбоо байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 213-214-р тал/
9. Хохирогч А.М-н “2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 2-13 дугаар байрны 1 дүгээр орцонд Г.Т-тэй таарахад надтай мэндлэн, юу хийж байна, ажил төрөл хийж байна уу, Эрдэнэтийн Дулааны Цахилгааны Станц ТӨХК- д хүн ажилд оруулж өгч болно шүү гээд миний гар утасны дугаарыг аваад явсан. Тэгээд 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Г.Т нь 88051992 дугаараасаа над руу залгаад уулзмаар байна гэхээр нь бид 2 манай 3-6 дугаар байрны гадаа миний машин дотор уулзахад Г.Т нь Эрдэнэтийн Дулааны Цахилгааны Станц ТӨХК-нд ажил хийж байгаа, манай эхнэр маань мөн хүний нөөцийн ажилтан хийж байгаа, би Эрдэнэтийн Дулааны Цахилгааны Станц ТӨХК-д 167 000 000 төгрөгийн тендерийн ажил авсан, материал дутаад байна, ажилчдынхаа цалин хөлсийг өгөх гэсэн юм 10 000 000 төгрөг зээлээч 1 сарын дараа эргүүлэн өгнө гэхээр нь өөрт бэлэн байсан 10 000 000 төгрөгөө 3-6-3 тоот гэрүүгээ орон аваад 3-6 дугаар байрны 1 дүгээр орцонд Г.Т-Д ямар ч баримтгүй бэлнээр өгсөн байж байгаад түрүү долоо хоногт бид 2 дахин уулзаад мөнгө авсан гэсэн бичгийг Г.Т-ээр үйлдүүлэн өөрт аван өргөдөлдөө хавсаргасан байгаа. Г.Т нь надаас мөнгө зээлэхдээ цаашид тендерийн ажилд хамтран ажиллаж болно гэхээр нь цаашдын ажлаа бодоод 10 000 000 төгрөгийг зээлсэн. Өөр ямар нэгэн шалтгаан байхгүй. Би Г.Т-н 88051992 дугаар луу олон удаа залгахад огт холбогдохгүй байсан. Г.Т нь надад зээлсэн 10 000 000 төгрөгөө өгнө гэж холбогдохгүй сураггүй болсон. Тэгээд л цагдаад гомдол өгөх болсон” гэх мэдүүлэг /2 хх-ийн 12-р тал/,
10. Хохирогч М.А-ий “2021 оны 01 дүгээр сарын 25, 26-ны өдөр М.Алтанхуяг ах залгаад Эрдэнэт Дулааны Цахилгаан Станц ТӨХК-д манай танил шинэ өргөтгөлд нь цахилгааны чиглэлээр ажилд оруулж өгье гэнээ, 6 сая төгрөгөөр оруулж өгье гэж байна, мөнгө төгрөгийг нь өгвөл асуудалгүй гэж байна, ажил дээр нь очоод уулзчих гэж хэлсэн. Тэгж хэлэхээр нь би 2 хоногийн дараа Эрдэнэт Дулааны Цахилгаан Станц ТӨХК-д ажлын байран дээр нь очиж уулзсан. Очиж уулзахад Г.Т гэдэг хүн байсан. Надтай уулзаад мөнгө өгчихвөл ажилд оруулахад асуудал байхгүй, би өөрөө ч энэ ажилд мөнгө өгч орсон, ахиад өөр хүн байвал ажилд оруулаад өгч болно, манай эхнэр өөрөө хүний нөөц хийдэг ямар ч асуудал байхгүй гэж маш итгэлтэй ярьж байсан. Тэнд уулзчихаад мөнгийг нь өгчихвөл ажилд оруулаад өгч чадах юм байна гэж бодсон. Уулзчихаад дажгүй боломжийн хүн байна мөнгийг нь данс руу нь хийчихье гээд 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 5127131751 гэсэн Г.Т-н өөрийнх нь нэр дээрх данс руу 2 сая төгрөгийг М.Алтанхуяг ахын данснаас хийлгэсэн. Тэгээд 2 сая төгрөг хийчхээд байж байсан 02 дугаар сарын 02-ны өдөр үлдсэн мөнгөө хийгээрэй гээд ярьж байна гээд М.Алтанхуяг ах над руу залгаад хэлээд, үлдсэн мөнгийг нь хийчих үү гэхээр нь одоо 2 сая төгрөг хийгээд 4 сая төгрөг болгоод үлдсэн 2 сая төгрөгийг нь ажилд орохоороо өгье гэж ахтай ярьсан. Тэгсэн мөнгө шилжүүлсний дараа Г.Т залгаад үлдсэн 2 сая төгрөгөө хийвэл бүр баталгаатай болно шүү, одоо хийх боломж байна уу гэхээр нь боломжтой байна, гэхдээ ажилд орсон хойноо өгье гэж хэлсэн. Г.Т хэд хоногийн дараа холбогдоод хувийн мэдээллээ чатаар явуулчих гэхээр нь өмнө нь би танай эхнэр дээр өргөдөл өгсөн байгаа тэндээс харчих гэсэн шүүгээд харчихъя гэж хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа залгаад юу болж байна гэсэн эхнэр дээрээс материалыг чинь авчихсан одоо баталгаатай, намайг ярьтал хүлээж бай гэсэн. Тэгээд гэртээ хүлээгээд байсан ярихгүй байхаар нь залгасан утас нь холбогдохгүй байсан. Утас нь холбогдохгүй хэд хонохоор нь эхнэрийнх нь дугаарыг олж аваад эхнэртэй нь ярьсан. Тэгсэн эхнэр нь тэр хүн чинь надад хамаа байхгүй, би тусдаа амьдарч байгаа, чамайг хэн гэдэг юм гэхээр нь нэрээ хэлсэн надад чиний тухай юу ч хэлээгүй, би мэдэхгүй юм байна, чамайг холбогдож асуугаад эргээд ярья гэсэн. Дараа нь ярих гэсэн утсаа авахгүй байж байгаад хэд хоногийн дараа авсан. Утсаа аваад ахиад нэр асууж тодруулъя гээд алга болсон. Ахиад хэд хоногийн дараа дахин дахин залгаж байж ярьсан. Тэгж ярихад би нөхрөөсөө салчихсан, тусдаа байгаа наад хүн чинь надад хамаагүй, хэд хоногийн дараа ахиж ярьсан салчихсан байгаа гэж хэлэхээр нь цагдаагийн байгууллагад өргөдөл өглөө гэж хэлсэн. Эрдэнэт Дулааны Цахилгаан Станц ТӨХК-ийн шинэ өргөтгөлд мэргэжлээр маань ажилд оруулж өгнө гэж хэлсэн болохоор гэртээ ойрхон ажилтай болох зорилгоор өгсөн” гэх мэдүүлэг /2 хх-ийн 44-р тал/,
11. Иргэний нэхэмжлэгч Г.Б-н “Манай эхнэр Ё.Ц-Д нь 2020 оны 12 дугаар сард Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станцад ажилд орохоор боллоо гээд Цгэдэг хүнээр дамжуулан Г.Т гэдэг хүнтэй танилцан өөрийнхөө холбогдох бичиг баримтуудаа Г.Т-Даваачин өгч байсан тэгээд 2021 оны 01 дүгээр сард манай эхнэр гэнэт Төмөрсүх гэдэг залуу ажилд оруулах гэж байна гэхээр нь 2021 оны 01 дүгээр сарын 19-ний орой би болон манай эхнэр Г.Т бид 3 Цагаанчулуут багийн Их хаадын цуваа хотхоны гадна талд уулзан Г.Т-тэй манай эхнэр бичгэн гэрээ хийсэн, гэрээ хийхэд Төмөрсүх нь өөрөө хэлэн надаар бичүүлэн Г.Т болон манай эхнэр гарын үсгүүдээ зурсан. Тус гэрээнд манай эхнэрийг Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станцад төслийн мэргэжилтнээр оруулаад жинхлүүлж өгнө гэсэн утгатай байсан. Тэгээд Г.Т өөрөө ажилд ороход нийт 8 500 000 төгрөг болно, эхний ээлжинд урьдчилгаа 5 000 000 төгрөгийг, ажилд ороод тушаал гарсны дараа 3 500 000 төгрөгийг өгнө гэж хэлэхээр нь миний цалингаасаа хуримтлуулж байсан манай эхнэрийн Төрийн банкны дансанд байсан 5 000 000 төгрөгийг 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр манай эхнэр Төрийн банк орон Г.Т-н Хаан банкны 5127131751 дугаарын данс руу 5 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Манай эхнэр болон би Төмөрсүхийн 88051992 дугаар луу залган ажилд оруулах асуудал юу болж байна гэхээр нөгөө хүмүүс рүүгээ яриад байна, ямар учиртай нөгөө хүмүүс юм бэ гэж асуухаар яаманд байдаг хүн байгаа л гэж хэлж байсан. Манай эхнэр Төмөрсүх рүү залгаад ажлаа асуутал хүлээж чадахгүй байгаа юм бол мөнгөө авах юм уу гэчхээд мөнгөө эргүүлэн өгөхгүй удаад байсан тул цагдаагийн байгууллагад хандах болсон” гэх мэдүүлэг /2 хх-ийн 59-61, 63-64-р тал/,
12. Гэрч Б.Т-н “Манай хүү Т.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр байсан санагдаж байна ямар ч байсан хорьдоор над дээр ирээд манай банканд ажилладаг найз маань 7 000 000 төгрөгийг Эрдэнэтийн Дулааны цахилгаан станцад ажилладаг н.Т гэдэг хүнд өгөөд ажилд орох гэж байгаад болиод намайг ажилгүй байгаа юм чинь оронд нь 7 000 000 төгрөг өгөөд Эрдэнэтийн Дулааны цахилгаан станцад өргөтгөлийн хэсэгт хангамжийн менежерийн ажилд орох уу гэж байна гэхээр нь би өөрийн хүү Т.Б-ээ н.Т гэх хүнтэйгээ очиж уулз, судал, яагаад мөнгө нэхдэг билээ гэж хэлтэл 2021 оны 01 дүгээр сарын 22 байна уу 23-ны өдөр манай хүү Т.Б очин уулзахад н.Т нь над руу 88051992 дугаараас залган хүүтэй чинь уулзаж ярилцлаа ажилд орох асуудал нь бүтэж байна, дээр том хүн байгаа орон тоог нь баталчихлаа, 7 000 000 төгрөгөө яаралтай шилжүүл, мөнгийг нь дээр байгаа хүн хурдан явуул гээд байна гэхээр нь би эхний ээлжинд талыг нь явуулъя гэтэл н.Т нь ядаж 5 000 000 төгрөгийг шилжүүл гэхээр нь 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр би өөрийн тэтгэврээ хураан зүрхний хагалгаанд орох гэж байсан 5 000 000 төгрөгөө Т.Б-дөгсөн бөгөөд манай хүү Т.Б нь н.Төмөрсүхийн данс руу шилжүүлэн өгсөн. Маргааш нь буюу 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр манай хүү дахин надад хандаж н.Т үлдэгдэл 2 000 000 төгрөгөө өг гээд байна гэхээр нь би хүнээс 2 000 000 төгрөгийг зээлэн Т.Б хүүдээ өгөн манай хүү н.Т-д өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/,
13. Гэрч А.Б-н “Г.Т нь 2021.01.23-ны өдөр над руу “Т.Г” нэртэй фейсбүүк хаягаас миний “А.Батука” нэртэй фейсбүүк хаяг руу Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станцын өргөтгөл дээр ажлын байрны орон тоо гарч байгаа ажилд орох хүн байна уу гэж чат бичихээр нь би өөрөө орж болох уу гэж асуухад Улаанбаатар хотын яамнаас хүнээр хүчээр яриулж шинэ орон тоо руу хүчиндэж оруулна, гол нь яаманд байгаа хүн рүү өгдөг авдгийг нь өгөөд орно ш дээ гэхээр нь би за хүмүүсээс асууя гэж хэлэн Т.Б-дуг мэдээллийн дагуу Г.Т ахын 88051192 дугаарыг өгсөн. Тэгээд манай найз Г.Батсүх ямар ч байсан холбогдоод ажилд орохын тулд Г.Т рүү мөнгө шилжүүлсэн гэж надад хэлсэн. Хэдэн төгрөг гэдгийг бол надад хэлээгүй. Сүүлд Г.Батсүхтэй холбогдоход Г.Т нь ажилд оруулж өгнө гэж худал хэлэн Г.Батсүхээс мөнгө авсан юм шиг байна лээ” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р тал/,
14. Гэрч Х.Б-н “Манай байгууллагад ажилд орохын тулд иргэд өөрсдийн биеэр хүсэлт, өргөдөл болон холбогдох бичиг баримтуудаа бүрдүүлээд гүйцэтгэх захиралд танилцуулж, гүйцэтгэх захирал цохолт хийн гүйцэтгэх захирал иргэдийг авах эсэхийг шийддэг. Одоо манай байгууллагын гүйцэтгэх захирлаар Эрхбаатар гэдэг хүн ажиллаж байгаа. Г.Т болон Т.Б нар нь Эрдэнэтийн Дулааны Цахилгааны Станцад иргэдийг ажилд авах эрх бүхий албан тушаалтан биш бөгөөд иргэдийг ажилд авахад оролцох ч эрх байхгүй. Манай байгууллагад Т.Б гэдэг иргэний ажилд орох хүсэлт, өргөдөл болон холбогдох бичиг баримт огт ирээгүй.” гэх мэдүүлэг/хх-ийн 24-р тал/,
15. Гэрч Т.Б-н “Эрдэнэтийн Дулааны Цахилгааны Станц ТӨХК-т иргэд ажилд орохын тулд манай байгууллагын сайтад зарласан нээлттэй ажлын байрны зарын дагуу болон өөрсдийн биеэр ажиллах хүсэлт, өргөдлөө захиргааны удирдлагын хэлтсийн даргад өгдөг байгаа. Өгсөн хүсэлт, өргөдлийн дагуу шаардлагатай тохиолдолд ажлын комисс гарч сонгон шалгаруулалт явуулан, сонгон шалгаруулалтын нэгдсэн дүнг гүйцэтгэх захиралд танилцуулан, ажилд авах эцсийн шийдвэрийг гүйцэтгэх захирал тушаалаар гаргадаг. Г.Т нь Эрдэнэтийн Дулааны Цахилгааны Станц ТӨХК-нд ажиллаж байхдаа иргэдийг ажилд авах эрх бүхий албан тушаалтан биш байсан. Цахилгааны аяти инженер байсан учир иргэдийг ажилд авахад ямар ч хамаарал байхгүй” гэх мэдүүлэг /хх- ийн 26-27-р тал/,
16. Гэрч Ш.Б-н “Манай байгууллагаас цахилгаан автоматжуулалтын систем гэсэн нэршилтэй тендерийн ажил зарлагдаж байгаагүй. Гэхдээ ойролцоо нэртэй буюу автоматжуулалтай холбоотой тендер бол зарлагдаж байсан. Г.Т нь Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станц ТӨХК-аас зарлаж байгаа тендерийн ажилд хувь хүн болон аж ахуй нэгжийг төлөөлөн, ямар нэгэн иргэдтэй хамтран огт оролцож байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 134-р тал/,
17. Гэрч Ц.Ц-н “Ё.Ц-Д нь анх надтай танилцаж байхдаа өөрийнхөө ажлаа сольж Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станц ТӨХК-нд ажиллавал ямар бэ гэж надаас асууж байхаар нь би манайх ер нь дажгүй боломжийн гэж хэлэн боломж гарвал дүүдээ тус болъё гэж байсан. Би ажил дээрээ Г.Т-тэй таарахаараа гаагүй яриа хөөрөөтэй байдаг болохоор манай нэг дүү байгаа юм чи эхнэртэйгээ ярьж байгаад ажилд оруулаад өгөх боломж байна уу гэж асуухад болно, холбогдох бичиг баримтуудаа аваад ир гэж надад хэлэхээр нь би Ё.Ц-Д эд Г.Т-н 88051992 гар утасны дугаарыг нь өгч, уг дугаар луу ярьж байгаад холбогдох бичиг баримтуудаа өг гэж хэлсэн. Тэгээд Ё.Ц-Д нь Г.Т-тэй холбогдсон, холбогдоод юу болсон талаар би мэдэхгүй байна. Тэгээд Ё.Ц-Д нь 2021 оны 02 дугаар сард байхаа Г.Т нь ажилд оруулахын тулд 5 000 000 төгрөг нэхэхээр нь 5 000 000 төгрөгийг өгсөн гэж надад хэлэхээр нь чи ямар нэгэн бичиг баримт үйлдсэн юм уу гэхэд манай нөхөр Г.Бат-Очир, Г.Т бид 3 уулзаж байгаад бичгэн гэрээ хийсэн гэж надад хэлж байсан. 2021 оны 06 дугаар сард Ё.Ц-Д нь над руу залгаад Г.Т ажилд оруулж өгнө гээд байсан нь худлаа боллоо яах вэ гэхээр нь би холбогдох газар нь өргөдлөө өг гэж хэлсэн. Би өөр зүйл мэдэхгүй байна. Ё.Ц-Д нь Г.Т-г таньдаггүй байсан бөгөөд би л анх гар утасных нь дугаарыг өгсөн өдрөөс хойш Г.Т-г мэддэг болсон. Г.Т болон Т.Б нар нь Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станц ТӨХК-нд иргэдийг ажилд авах эрх бүхий албан тушаалтан биш. Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станц ТӨХК-нд иргэдийг ажилд авахад нээлттэй ажлын байр зарлан сонгон шалгаруулалт явуулан авдаг. Г.Т-н эхнэр Т.Б нь хүний нөөц, нууцын ажилтан болохоор бас хүн ажилд оруулах боломж байдаг юм болов уу гэж бодоод л эхнэртэйгээ ярьж байгаад гэж асуусан. Ё.Ц-Д туслах гэж байгаад л балай юм болчихлоо” гэх мэдүүлэг /хх-ийн 220-р тал/,
18. Гэрч М.А-н “Ер нь бол Төмөрсүх нь манай дүүг ажилд оруулж өгнө гэж байсан. Т-д мөнгө өгөхөөсөө өмнө бол ажлын анкет өгсөн байсан. Хүний нөөц дээр анкет нь хаана яваа нь мэдэгдэхгүй байсан тул Төмөрсүхийн эхнэрээр шүүлгэж байгаад шууд ажилд оруулах гэж байсан. Би өмнө нь Төмөрсүхтэй ярилцахад Төмөрсүх нь Эрдэнэтийн станцын өргөтгөлийн төсөл дээр ажиллаж байсан гэсэн. Тэгээд би нэг удаа Эрдэнэтэд явж байхад Төмөрсүх таарахаар нь өргөтгөл нь юу болж байна хүмүүсээ ажилд авах болж байгаа юу гэж асууж байсан. Гэтэл сүүлд Төмөрсүх нь өөрөө над руу чатаар чи эртээр ажил асуугаад байсан билүү гэхээр нь дүүгээ ажилд оруулах гээд холбоо тогтоож байсан. Төмөрсүх нь Алтан-Эрдэнийг ажилд оруулахад 6 000 000 төгрөг хэрэгтэй гэж байсан тул 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр болон 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нийлээд 4 000 000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5031326282 тоот данснаас гэртээ байхдаа буюу Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлж байсан. Тухайн мөнгө нь манай дүү Алтан-Эрдэнийн мөнгө байсан. Манай дүү миний дансанд өөрийн мөнгөө хийсэн байсныг би шилжүүлж өгсөн” гэх мэдүүлэг/2 хх-ийн 67-69-р тал/,
19. Гэрч Л.Э-н “Г.Т, Т.Б нар нь иргэдийг ажилд авах эрх бүхий албан тушаалтан биш байсан” гэх мэдүүлэг /2 хх-ийн 71-72-р тал/,
20. Яллагдагч Г.Т-н А.Б , Т.Б нартай харилцсан мессежний гэрэл зургууд /хх-ийн 98-102-р тал/,
21. Яллагдагч Г.Т-н Э.Т тэй харилцсан мессежний гэрэл зураг /хх-ийн 164-168-р тал/,
22. Яллагдагч Г.Т-н Ж.Мөнхзултай харилцсан мессежний гэрэл зураг /хх-ийн 201-р тал/,
23. Ё.Ц-Д ийн Төрийн банкны мөнгө шилжүүлсэн баримт /хх-ийн 242- 243-р тал/,
24. Хамтран тохиролцоо хийх тухай гэрээ /хх-ийн 244-р тал/,
25. Хаан банкнаас ирүүлсэн 2021 оны 07 сарын 30-ны өдрийн 21/562 дугаартай албан бичиг /2 хх-ийн 26-27-р тал/,
26. М.А-н Хаан банкны 5031326282 дугаартай дансны хуулга /2-р хх-ийн 63-р тал/,
27. М.А-тай мессежээр харилцсан гэрэл зураг /2-р хх-ийн 84-86-р тал/,
28. Мөрдөгчийн тэмдэглэл /2-р хх-ийн 123-125-р тал/,
29. Яллагдагч Г.Т-н мэдүүлэг /хх-ийн 31-32, 40, 136, 139, 222-223, 227, 2-р хх-ийн 14-15, 19, 2-р хх-ийн 74-75, 80-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д дүгнэлтдээ: “Шүүгдэгч Г.Т нь 2021 оны 01 дүгээр сарын 24, 25, 2021 оны 04 дүгээр сарын 21-27-ний өдрүүдэд нэр бүхий 6 иргэнийг Эрдэнэт дулааны цахилгаан станц ТӨҮГ-т ажилд оруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 40 000 000 төгрөгийг залилж авсан гэмт хэрэгт холбогдсон. Үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан нотлох баримт болох хохирогч нарын мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч нарын дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Г.Т нь залилах гэмт хэргийг үйлдэж байсан мөн дансаар нь мөнгө орж гарсан болох нь харагддаг. Эдгээр хүмүүсээс авсан 40 000 000 төгрөг юунд зарцуулагдсан талаар шалгахад мөрийтэй тоглоом тоглосон байсан. Өмнө нь 2019 онд залилах гэмт хэрэг үйлдэж байсан ба сая нотлох баримт шинжлэн судлахад хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан тухай тогтоолыг судалсан. Уг баримтад иргэн Эрдэнэзаяагаас мөнгө авсан ба энэ нь иргэний хэргийн шинжтэй байна гэж хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан байсан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар Г.Т нь бусдаас мөнгө зээлж түүгээрээ мөрийтэй тоглоом тоглодог болох нь тогтоогдож байна. Өөрөө хэдий энэ мөнгийг амьдралдаа зарцуулж хэрэглэж дууссан гэж байгаа боловч дансны хуулгаар юунд зарцуулсан нь харагддаггүй. Эхнэр нь Эрдэнэт дулааны цахилгаан станцад боловсон хүчингийн ажил хийдэг ба эхнэрийнхээ нэрийг барьсан байсан. Тиймээс шүүгдэгч Г.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Хохирол төлбөрийн тухайд 6 иргэнд нийт 40 000 000 төгрөгийн хохирол учирсан. Үүнээс иргэн Б.Б-д 6 000 000 төгрөг төлж, 1 000 000 төгрөгийг төлөөгүй байна. Хохирогч Ё.Ц-Д эд 5 000 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. М.А-д 4 000 000 төгрөг төлөгдөөгүй, Э.Т д 6 800 000 төгрөг төлөгдөөгүй, М-д 8 000 000 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй байна. Шүүгдэгчээс 21 800 000 төгрөг гаргуулан хохирогч нарт тус бүрт нь гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-Д 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг оногдуулсан 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэх саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. Энэ өдрөөс эхэлж шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналтай байна” гэв.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт Г.Т өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг тул тухайн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцэх зүйлгүй. Шүүхээс гэм буруутайд тооцоход бидний зүгээс татгалзах зүйл байхгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болох дансны хуулга болон холбогдох баримтаар Г.Т 6 иргэнээс мөнгө авсан болох нь тогтоогдож байх тул түүнийг гэм буруутай гэж шийдвэрлэхэд өмгөөлөгчийн хувьд няцаах зүйл байхгүй. Г.Т энэ гэмт хэргийг үйлдэхэд олон хүчин зүйлс нөлөөлсөн. 2021 оны 02 дугаар сард Эрдэнэт дулааны цахилгаан станцад ажиллаж байгаад ажилгүй болсон мөн энэ гэмт хэрэг гарахад хохирогч нарын хууль бус үйлдэл нөлөөлсөн. Өөрөөр хэлбэл ажилд орохын тулд бусдад мөнгө өгч болдог гэх ойлголтоор бусдад их хэмжээний мөнгө өгсөн. Шүүгдэгч нь уг мөнгөнүүдийг төлж чадахгүй байснаар уг гэмт хэрэг гарах нөхцөл байдал үүссэн. Шүүхээс Г.Т-Дэрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний хохирол төлбөрийг чадах хэмжээгээрээ төлсөн байдлыг мөн түүний хувийн байдал болох бага насны 3 хүүхэдтэй байдал зэргийг нь шүүх хөнгөрүүлэх талын баримт болгож харгалзан үзнэ үү. Г.Т нь энэ хэргийг шийдэгдсэний дараа ажилд орохоор хүлээж холбогдох байгууллагад анкет өгч мөн Хөдөлмөр халамжийн газарт бүртгүүлж улмаар 21 хоногийн сургалтад хамрагдсан. Энэ хэрэгт хорих ял оногдуулах юм бол зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах боломжтой. Уг ялын санкцид зорчих эрх хязгаарлах ял байгаа тул 6 сар хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэх саналыг гаргаж байна” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд: 1. Үйл баримтын талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан Г.Т-н Хаан банкны 5127131751 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, Хаан банкны 21/500 дугаартай албан бичиг, Т.Б-н Хаан банкны 5096136400 дугаартай дансны хуулга, Г.Т-н 5127131751 дугаартай дансны хуулга, Г.Т-н Хаан банкны 5127131751 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, Г.Т-н эзэмшлийн Хаан банкны 5127131751 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Т.Б-н “2021.01.21-ний өдөр билүү 2021.01.22-ны өдөр Г.Т гэдэг хүнтэй уг дугаар луу залган холбогдоход Эрдэнэтийн Дулааны Цахилгааны Станц ТӨХК-нд ажилд оруулж өгнө, уулзаж байгаад ярья гээд уулзахад Эрдэнэтийн Дулааны Цахилгааны Станц ТӨХК-нд ажилд ороход ямар ч асуудал байхгүй, манай эхнэр хүний нөөцийн ажилтан мөн яаманд нэг ах маань байгаа 10 000 000 төгрөгөөр ажилд орно гэхээр нь би тийм их мөнгө бол байхгүй доошоо үнэ ханшаа буулгавал болох байх гэж хэлсэн, тэгээд өөр зүйл ярилгүйгээр яваад өгсөн. Би гэртээ ороод байж байтал над руу Г.Т нь залгаад 7 000 000 төгрөг болох уу одоо 5 000 000 төгрөгийг нь өгчих орсон хойноо 2 000 000 төгрөгийг нь авъя гэхээр нь би 2021.01.24-ний өдөр Г.Т-н Хаан банкны 5127131751 дугаарын данс руу интернэт банк ашиглан 5 000 000 төгрөг шилжүүлсэн. Мөнгөө явуулсны маргааш нь над руу дахин Г.Т нь залган яриад үлдсэн 2 000 000 төгрөгөө өгчих нөгөө хүн маань асуудалгүй гээд үлдсэн мөнгөө нэхээд байна гэхээр нь Г.Т-н Хаан банкны 5127131751 дугаарын данс руу интернэт банк ашиглан 2 000 000 төгрөг шилжүүлсэн. Г.Т нь одоог хүртэл намайг ажилд оруулж өгөөгүй бөгөөд сураггүй болж холбогдохоо больсон. Намайг Г.Т нь Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц ТӨХК-нд хангамжийн менежерийн ажилд оруулж өгнө гэсэн” гэсэн мэдүүлэг, хохирогч Э.Т гийн “Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станц ТӨХК-нд цахилгааны автоматжуулалтын системийн 166 000 000 төгрөгийн тендерийн ажил авсан байгаа тендерийн ажлыг дуусгах болон ажилчдын цалинг өгөхөд 10 000 000 төгрөг хэрэг болоод байна, 1 сарын хугацаатай зээлээч эргүүлээд 10 800 000 төгрөг болгоод өгье, дараа дараагийн тендерийн ажилд хамтрах боломжтой, мөн намайг Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станц ТӨХК-нд ажилд ороход тусална гэхээр нь би өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 415022309 дугаарын дансныхаа интернэт банкийг ашиглан Оюут багийн 2-13 дугаар байрны 1 дүгээр орцны гадаа Г.Т-н эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 499274665 дугаарын данс руу 10 000 000 төгрөгийг шилжүүлээд Ачит холдинг төвийн 3 дугаар давхарт байрлах нотариатын газарт очин Г.Т-тэй зээлийн гэрээ байгуулсан. 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр болж зээлийн эргэн төлөлт болоход би Г.Т-н гар утас руу залгахад холбогдох боломжгүй байж байгаад хэсэг хугацааны дараа холбогдон ярихад хүлээх шаардлагатай байна, эргүүлэн өгнө гэж хэлсэн боловч миний мөнгийг өгөхгүй байсан тул цагдаагийн байгууллагад хандах болсон” гэсэн мэдүүлэг, хохирогч Ж.М-н “Хас банкны 5001100762 дугаарын дансны интернэт банкийг ашиглан Г.Т-н Хаан банкны 5127131751 дугаарын данс руу 2 000 000 төгрөг болон 2 000 000 төгрөгөөр тус тус “орлого урьдчилгаа” гэсэн утгатай шилжүүлэн нийт 4 000 000 төгрөгийг Г.Т-Дшилжүүлэн өгсөн. Мөнгө шилжүүлсний дараа Г.Т нь одоо цагаан сар болох гэж байгаа болохоор хүмүүс нь ирээгүй байгаа, цагаан сарын дараа холбогдоно гээд цагаан сарын дараа над руу чат бичин хүмүүс нь ирэхгүй байна гэсэн утгатай юм бичсэн. Ер нь Г.Т нь бүтэхгүй байна, хүмүүс нь ирэхгүй байна, удахгүй ажилд орох тушаал чинь гарах гэж байгаа гэж хэлсээр байгаад 2021 оны 05 дугаар сард ажил нь нэг л бүтэмжгүй болчихлоо уулзаж байгаад хэлнэ ээ гээд огт холбоогүй болсон. Тэгээд мөнгөө нэхэмжлэхэд өгөхгүй байсан тул цагдаагийн байгууллагад гомдол бичин өгөх болсон” гэсэн мэдүүлэг, хохирогч Ё.Ц-Д ийн “Г.Т нь урьдчилгаа 5 000 000 төгрөгийг өгчих, ажилд ороод тушаал гарсны дараа үлдэгдэл 3 500 000 төгрөгийг авна шүү гэсэн. Тэгээд уг өдрөө нөхрийнхөө цалингаараа хуримтлуулж байсан миний төрийн банкны данснуудад байсан 3 000 000 болон 2 000 000 төгрөгийг тус тус 5-1 дүгээр байранд байдаг Төрийн банк орон өөрийн эзэмшлийн 130300442410 дугаарын данснаасаа 3 000 000 төгрөгийг, мөн өөрийн эзэмшлийн 180000069635 дугаарын данснаасаа тус тус Г.Т-н Хаан банкны 5127131751 дугаарын данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг, хохирогч А.М-н “Эрдэнэтийн Дулааны Цахилгааны Станц ТӨХК-д 167 000 000 төгрөгийн тендерийн ажил авсан, материал дутаад байна, ажилчдынхаа цалин хөлсийг өгөх гэсэн юм 10 000 000 төгрөг зээлээч 1 сарын дараа эргүүлэн өгнө гэхээр нь өөрт бэлэн байсан 10 000 000 төгрөгөө 3-6-3 тоот гэрүүгээ орон аваад 3-6 дугаар байрны 1 дүгээр орцонд Г.Т-Дямар ч баримтгүй бэлнээр өгсөн байж байгаад түрүү долоо хоногт бид 2 дахин уулзаад мөнгө авсан гэсэн бичгийг Г.Т-ээр үйлдүүлэн өөрт авсан өргөдөлдөө хавсаргасан байгаа. Г.Т нь надаас мөнгө зээлэхдээ цаашид тендерийн ажилд хамтран ажиллаж болно гэхээр нь цаашдын ажлаа бодоод 10 000 000 төгрөгийг зээлсэн. Г.Т нь надаас зээлсэн 10 000 000 төгрөгөө өгнө гээд холбогдохгүй сураггүй болсон. Тэгээд л цагдаад гомдол өгөх болсон” гэсэн мэдүүлэг, хохирогч М.Алтан-Эрдэнийн “2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 5127131751 гэсэн Г.Т-н өөрийнх нь нэр дээрх данс руу 2 сая төгрөгийг М.Алтанхуяг ахын данснаас хийлгэсэн. Тэгээд 2 сая төгрөг хийчхээд байж байсан 02 дугаар сарын 02-ны өдөр үлдсэн мөнгөө хийгээрэй гээд ярьж байна гээд М.Алтанхуяг ах над руу залгаад хэлээд, үлдсэн мөнгийг нь хийчих үү гэхээр нь одоо 2 сая төгрөг хийгээд 4 сая төгрөг болгоод үлдсэн 2 сая төгрөгийг нь ажилд орохоороо өгье гэж ахтай ярьсан. Тэгсэн мөнгө шилжүүлсний дараа Г.Т залгаад үлдсэн 2 сая төгрөгөө хийвэл бүр баталгаатай болно шүү, одоо хийх боломж байна уу гэхээр нь боломжтой байна, гэхдээ ажилд орсон хойноо өгье гэж хэлсэн. Эрдэнэт Дулааны Цахилгаан Станц ТӨХК-ийн шинэ өргөтгөлд мэргэжлээр маань ажилд оруулж өгнө гэж хэлсэн болохоор гэртээ ойрхон ажилтай болох зорилгоор өгсөн” гэсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Г.Б-н “Манай эхнэр Ё.Ц-Д нь 2020 оны 12 дугаар сард Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станцад ажилд орохоор боллоо гээд Цгэдэг хүнээр дамжуулан Г.Т гэдэг хүнтэй танилцан өөрийнхөө холбогдох бичиг баримтуудаа Г.Т-Даваачин өгч байсан. Г.Т өөрөө ажилд ороход нийт 8 500 000 төгрөг болно, эхний ээлжинд урьдчилгаа 5 000 000 төгрөгийг, ажилд ороод тушаал гарсны дараа 3 500 000 төгрөгийг өгнө гэж хэлэхээр нь миний цалингаасаа хуримтлуулж байсан манай эхнэрийн Төрийн банкны дансанд байсан 5 000 000 төгрөгийг 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр манай эхнэр Төрийн банк орон Г.Т-н Хаан банкны 5127131751 дугаарын данс руу 5 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Манай эхнэр Төмөрсүх рүү залгаад ажлаа асуутал хүлээж чадахгүй байгаа юм бол мөнгөө авах юм уу гэчхээд мөнгөө эргүүлэн өгөхгүй удаад байсан тул цагдаагийн байгууллагад хандах болсон” гэх мэдүүлэг, гэрч Б.Т-н “Манай хүү Т.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр байсан санагдаж байна ямар ч байсан хорьдоор над дээр ирээд манай банканд ажилладаг найз маань 7 000 000 төгрөгийг Эрдэнэтийн Дулааны цахилгаан станцад ажилладаг н.Т гэдэг хүнд өгөөд ажилд орох гэж байгаад болиод намайг ажилгүй байгаа юм чинь оронд нь 7 000 000 төгрөг өгөөд Эрдэнэтийн Дулааны цахилгаан станцад өргөтгөлийн хэсэгт хангамжийн менежерийн ажилд орох уу гэж байна гэхээр нь би өөрийн хүү Т.Б-дГ.Т гэх хүнтэйгээ очиж уулз, судал, яагаад мөнгө нэхдэг билээ гэж хэлтэл 2021 оны 01 дүгээр сарын 22 байна уу 23-ны өдөр манай хүү Т.Б очин уулзахад Г.Т нь над руу 88051992 дугаараас залган хүүтэй чинь уулзаж ярилцлаа ажилд орох асуудал нь бүтэж байна, дээр том хүн байгаа орон тоог нь баталчихлаа, 7 000 000 төгрөгөө яаралтай шилжүүл, мөнгийг нь дээр байгаа хүн хурдан явуул гээд байна гэхээр нь 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр би өөрийн тэтгэврээ хураан зүрхний хагалгаанд орох гэж байсан 5 000 000 төгрөгөө Т.Б-дөгсөн бөгөөд манай хүү Т.Б нь Г.Т-н данс руу шилжүүлэн өгсөн. Маргааш нь буюу 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр манай хүү дахин надад хандаж Г.Т үлдэгдэл 2 000 000 төгрөгөө өг гээд байна гэхээр нь би хүнээс 2 000 000 төгрөгийг зээлэн Т.Б хүүдээ өгөн манай хүү Г.Т-Дөгсөн” гэсэн мэдүүлэг, гэрч А.Б-н “Г.Т нь 2021.01.23-ны өдөр над руу “Т.Г” нэртэй фейсбүүк хаягаас миний “А.Батука” нэртэй фейсбүүк хаяг руу Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станцын өргөтгөл дээр ажлын байрны орон тоо гарч байгаа ажилд орох хүн байна уу гэж чат бичихээр нь би өөрөө орж болох уу гэж асуухад Улаанбаатар хотын Яамнаас хүнээр хүчээр яриулж шинэ орон тоо руу хүчиндэж оруулна, гол нь яаманд байгаа хүн рүү өгдөг авдгийг нь өгөөд орно ш дээ гэхээр нь би за хүмүүсээс асууя гэж хэлэн Т.Б-дуг мэдээллийн дагуу Г.Т ахын 88051192 дугаарыг өгсөн. Тэгээд манай найз Г.Батсүх ямар ч байсан холбогдоод ажилд орохын тулд Г.Т рүү мөнгө шилжүүлсэн гэж надад хэлсэн. Сүүлд Г.Б-тэй холбогдоход Г.Т нь ажилд оруулж өгнө гэж худал хэлэн Г.Б-ээс мөнгө авсан юм шиг байна лээ” гэсэн мэдүүлэг, гэрч Х.Б-н “Манай байгууллагад ажилд орохын тулд иргэд өөрсдийн биеэр хүсэлт, өргөдөл болон холбогдох бичиг баримтуудаа бүрдүүлээд гүйцэтгэх захиралд танилцуулахад гүйцэтгэх захирал цохолт хийн, иргэдийг авах эсэхийг шийддэг. Одоо манай байгууллагын гүйцэтгэх захирлаар Эрхбаатар гэдэг хүн ажиллаж байгаа. Г.Т болон Т.Б нар нь Эрдэнэтийн Дулааны Цахилгааны Станцад иргэдийг ажилд авах эрх бүхий албан тушаалтан биш бөгөөд иргэдийг ажилд авахад оролцох ч эрх байхгүй. Манай байгууллагад Т.Б гэдэг иргэний ажилд орох хүсэлт, өргөдөл болон холбогдох бичиг баримт огт ирээгүй.” гэсэн мэдүүлэг, гэрч Т.Б-н “Эрдэнэтийн Дулааны Цахилгааны Станц ТӨХК-т иргэд ажилд орохын тулд манай байгууллагын сайтад зарласан нээлттэй ажлын байрны зарын дагуу болон өөрсдийн биеэр ажиллах хүсэлт, өргөдлөө захиргааны удирдлагын хэлтсийн даргад өгдөг. Өгсөн хүсэлт, өргөдлийн дагуу шаардлагатай тохиолдолд ажлын комисс гаран сонгон шалгаруулалт явуулан, сонгон шалгаруулалтын нэгдсэн дүнг гүйцэтгэх захиралд танилцуулан, ажилд авах эцсийн шийдвэрийг гүйцэтгэх захирал тушаалаар гаргадаг. Г.Т нь Эрдэнэтийн Дулааны Цахилгааны Станц ТӨХК-нд ажиллаж байхдаа иргэдийг ажилд авах эрх бүхий албан тушаалтан биш байсан. Цахилгааны аяти инженер байсан учир иргэдийг ажилд авахад ямар ч хамаарал байхгүй” гэсэн мэдүүлэг, гэрч Ш.Б-н “Манай байгууллагаас цахилгаан автоматжуулалтын систем гэсэн нэршилтэй тендерийн ажил зарлагдаж байгаагүй. Гэхдээ ойролцоо нэртэй буюу автоматжуулалтай холбоотой тендер бол зарлагдаж байсан. Г.Т нь Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станц ТӨХК-аас зарлаж байгаа тендерийн ажилд хувь хүн болон аж ахуй нэгжийг төлөөлөн, ямар нэгэн иргэдтэй хамтран огт оролцож байгаагүй” гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Ц-н “Би ажил дээрээ Г.Т-тэй таарахаараа гаагүй яриа хөөрөөтэй байдаг болохоор манай нэг дүү байгаа юм чи эхнэртэйгээ ярьж байгаад ажилд оруулаад өгөх боломж байна уу гэж асуухад болно, холбогдох бичиг баримтуудаа аваад ир гэж надад хэлэхээр нь би Ё.Ц-Д эд Г.Т-н 88051992 гар утасны дугаарыг нь өгөн, уг дугаар луу ярьж байгаад холбогдох бичиг баримтуудаа өг гэж хэлсэн. Тэгээд Ё.Ц-Д нь Г.Т-тэй холбогдсон. Тэгээд Ё.Ц-Д нь 2021 оны 02 дугаар сард байхаа Г.Т нь ажилд оруулахын тулд 5 000 000 төгрөг нэхэхээр нь 5 000 000 төгрөгийг өгсөн гэж надад хэлэхээр нь чи ямар нэгэн бичиг баримт үйлдсэн юм уу гэхэд манай нөхөр Г.Бат-Очир, Г.Т бид 3 уулзаж байгаад бичгэн гэрээ хийсэн гэж надад хэлж байсан. Г.Т болон Т.Б нар нь Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станц ТӨХК-нд иргэдийг ажилд авах эрх бүхий албан тушаалтан биш. Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станц ТӨХК-нд иргэдийг ажилд авахад нээлттэй ажлын байр зарлан сонгон шалгаруулалт явуулан авдаг. Г.Т-н эхнэр Т.Б нь хүний нөөц, нууцын ажилтан болохоор бас хүн ажилд оруулах боломж байдаг юм болов уу гэж бодоод л эхнэртэйгээ ярьж байгаад гэж асуусан. Харин Ё.Ц-Д л туслах гэж байгаад л балай юм болчихлоо” гэсэн мэдүүлэг, гэрч М.А-н “Төмөрсүх нь Алтан-Эрдэнийг ажилд оруулахад 6 000 000 төгрөг хэрэгтэй гэж байсан тул 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр болон 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нийлээд 4 000 000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5031326282 тоот данснаас гэртээ байхдаа буюу Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлж байсан. Тухайн мөнгө нь манай дүү М.Алтан-Эрдэнийн мөнгө байсан. Манай дүү миний дансанд өөрийн мөнгөө хийсэн байсныг би шилжүүлж өгсөн” гэсэн мэдүүлэг, гэрч Л.Э-н “Г.Т, Т.Б нар нь иргэдийг ажилд авах эрх бүхий албан тушаалтан биш байсан” гэсэн мэдүүлэг, яллагдагч Г.Т-н А.Б , Т.Б нартай харилцсан мессежний гэрэл зургууд, яллагдагч Г.Т-н Э.Т тэй харилцсан мессежний гэрэл зураг, яллагдагч Г.Т-н Ж.Мөнхзултай харилцсан мессежний гэрэл зураг, Ё.Ц-Д ийн Төрийн банкны мөнгө шилжүүлсэн баримт, хамтран тохиролцоо хийх тухай гэрээ, Хаан банкнаас ирүүлсэн 2021 оны 07 сарын 30-ны өдрийн 21/562 дугаартай албан бичиг, М.А-н Хаан банкны 5031326282 дугаартай дансны хуулга, М.А-тай мессежээр харилцсан гэрэл зураг, мөрдөгчийн тэмдэглэл, яллагдагч Г.Т-н хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Г.Т нь Эрдэнэт Дулааны цахилгаан станцад ажилд оруулж өгнө гэж хуурч иргэн Т.Б-С 2021 оны 01 сарын 24-ний өдөр 5 000 000 төгрөгийг, 2021 оны 01 сарын 25-ны өдөр 2 000 000 төгрөгийг нийт 7 000 000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5127131751 дугаарын дансаар авсан, иргэн Э.Т ээс 10 000 000 төгрөгийг 2021 оны 04 сарын 27-ны өдөр өөрийн Худалдаа хөгжлийн банкны 499274665 дугаар дансаар авсан, иргэн Ж.М-с 4 000 000 төгрөгийг 2021 оны 01 сарын 30-ны өдөр өөрийн Хаан банкны 5127131751 дугаарын дансаар авсан, иргэн Ё.Ц-с 5 000 000 төгрөгийг 2021 оны 01 сарын 20-ны өдөр өөрийн Хаан банкны 5127131751 дугаарын дансаар авсан, иргэн А.М-с 10 000 000 төгрөгийг 2021 оны 04 сарын 21-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг 3-6 дугаар байрны гадаа бэлнээр авсан, иргэн М.А-с 2021 оны 01 сарын 30-ны өдөр өөрийн Хаан банкны 5127131751 дугаарын дансаар 2 000 000 төгрөгийг, 2021 оны 02 сарын 01- ний өдөр мөн өөрийн Хаан банкны 5127131751 дугаарын дансаар 2 000 000 төгрөгийг тус тус авсан үйл баримт тогтоогдож байна.
2. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч Г.Т нь 2021 оны 1 дүгээр сараас 4 дүгээр сарын хооронд нэр бүхий 6 иргэнийг Эрдэнэт дулааны станцад ажилд оруулж өгнө гэж хуурч, эрх мэдэл бүхий хүмүүстэй тохиролцсон, мөнгө өгнө гэх зэргээр зохимол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар итгэл төрүүлж нийт 40 сая төгрөгийг залилан авсан болох нь тогтоогдож байна. Түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт, гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар оролцогчид мэтгэлцээгүй, зөрүүтэй санал дүгнэлт гараагүй байна.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Т-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.
3. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүгдэгч Г.Т-н үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Т.Б-д7 000 000 төгрөг, хохирогч Э.Т д 10 000 000 төгрөг, хохирогч Ж.М-д 4 000 000 төгрөг, хохирогч Ё.Ц-д 5 000 000 төгрөг, хохирогч А.М-д 10 000 000 төгрөг, хохирогч М.А-д 4 000 000 төгрөг, нийт 40 000 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч хохирогч Ё.Ц-д 5 000 000 төгрөгийн, Э.Т д 3 200 000 төгрөгийн, хохирогч Б.Б-д 6 000 000 төгрөгийн, хохирогч Ж.М-д 2 000 000 төгрөгийн, хохирогч А.М-д 2 000 000 төгрөгийн хохирол тус тус төлөгдсөн байна. Шүүгдэгч Г.Тээс 21 800 000 төгрөг гаргуулан хохирогч Э.Т д 6 800 000 төгрөг, хохирогч М.А-д 4 000 000 төгрөг, хохирогч Б.Б-д 1 000 000 төгрөг, хохирогч Ж.М-д 2 000 000 төгрөг, хохирогч А.М-д 8 000 000 төгрөгийг олгуулах нь зүйтэй.
5. Хэрэгт хамааралтай бүхий бусад зүйлсийн талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг авч залилах гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-Д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дүгээр хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-Д оногдуулсан 2 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-ээс 21 800 000 төгрөг гаргуулан хохирогч Э.Т д 6 800 000 төгрөг, хохирогч М.А-д 4 000 000 төгрөг, хохирогч Б.Б-д 1 000 000 төгрөг, хохирогч Ж.М-д 2 000 000 төгрөг, хохирогч А.М-д 8 000 000 төгрөгийг тус тус олгосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-Д оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын хоногийн 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай..
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.А