Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/288

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х

Улсын яллагч Л.О

Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М холбогдох эрүүгийн 2125003310367 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Б.М.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Б.М нь 2021 оны 09 дүгээр сарын 14-наас 15-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ч.Д зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.М хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ “Торгуулийн ялыг 3-5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх саналтай байна. Улаанбаатар хотод байрны зээл мөн машины зээл гээд санхүүгийн хувьд боломжгүй байна” гэв.

 

Хохирогч Ч.Д “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч Ч.Д “Хэсэг таксинд явж байгаад нөгөө гурав дээр ирээд М архины мөнгөө авъя, миний дүү тоглоод мөнгө хожоод байсан ах нь бензин хийе гэж хэлсэн чинь М дуугүй доошоо хараад суугаад байсан. Тэр үед Н, Э хоёр хөөе мөнгийг нь өгөөч гэсэн чинь М ойлгож байгаа, үгүй нь мэдэгдэхгүй суугаад байсан. Тэгэхээр нь би уурандаа надаас аваад задалсан байсан архийг нь машины цонхоор аваад гаргаад газарт шидсэн. Тэгсэн чинь М машин дотроос машины цонхоор миний нүүр лүү нэг удаа цохиод, машинаас бууж ирээд намайг бариад авсан. Энэ үед Н, Э хоёр М салгаад эргээд машиндаа суух үед М эргэж хараад миний баруун талын хөл рүү хавсарч өшиглөөд унагасан. Тэгтэл миний хөл өвдөөд босч чадахгүй байсан. Гараараа бариад үзсэн чинь шилбэний яс хугарсан байсан. Энэ үед Э машинаас бууж ирээд миний хелийг барьж үзээд хөл нь хугарсан байна гэхэд л Мөнгэншагай миний толгой руу нэг удаа өшиглөсөн. Тэгээд Э намайг машинд өргөж суулгаад эмнэлэг рүү авч яваад хүлээн азах тасаг дээр очиж үзүүлэхэд миний баруун хөлийн шилбэ хугарсан байсан. Маргааш өдөр нь БОЭТ-ийн гэмтлийн тасагт хэвтэж 7 хоног эмчлүүлсэн” гэх мэдуүлэг /хх-ийн 7-8р хуудас/,

 

2. Гэрч Ж.Н “М мөнгийг нь өгөөгүй тэгээд архиа дөнгөж задалж байхад мөнгөө өгсөн, мөнгө өгөөгүй гээд Д, М нар маргалдаад Д машины цонхоор уг шилтэй архиа гаргаад шидчихсэн юм. Тэгээд М машинаас буугаад хаалга онгойлгоод Дорждэрэм рүү цохих гэсэн. Тэгээд М яг цохисон үгүйг би мэдэхгүй байна. Тухайн үед би гар утсаа тоглож байсан юм. Тэгээд тэр хоёр машинаас буугаад ноцолдоод байсан юм. Э, М салгах гээд араас нь тэврээд дийлээгүй. Тэгээд ноцолдож байх хугацаанд Д М хөлөөрөө хавсраад унагаачихсан юм. Тэгээд Дхөлөөрөө их эвгүй унаад хөл нь эвгүй болчихсон” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/,

 

3. Гэрч Б.Э “Д ахыг зүгээр зогсож байхад нь М очоод хавираад унагаачихсан юм. Тэгсэн Н бид хоёр яаж байгаа юм бэ гээд очсон тэгсэн Д ах, ахынх нь хөл хугарчих шиг боллоо гэсэн. Тэгээд хөлийг нь барьж үзэхэд шилбэнийхэн яс товойгоод гараад ирсэн байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 16-р хуудас/,

 

4. Гэрч Ч.О “2021 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн орой хадам ах Д гэртээ хоолоо идчихээд 22 цаг өнгөрч байхад таксиндаа явна гээд гэрээсэз зүв зүгээр гараад явсан. Гэтэл 15-ны өдрийн үүрээр хадам ах нэг танихгүй хүнээр өргүүлээд гэртээ ирсэн. Яасан бэ зүгээр үү гэсэн чинь хадам ах Д таньдаг хуурай дүүдээ зодуулаад, хөлөө хугалчихлаа. Эмнэлэг дээр очсон чинь үзээд шилбэний яс хугарсан байна гэж байна. Өглөө эргээд ир гэж байна гэж хэлсэн. Тухайн үед Д ахын хөлийг харахад түүний баруун талын хөл нь шилбэ хэсгээсээ хэсэг газарт овойж, хэлбэрээ алдсан. Маргааш өдөр нь Д ах эмнэлэг рүү яваад гэмтлийн тасагт 10 орчим хоног хэвтэж эмчлүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,

 

5. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 9 сарын 29-ний өдрийн 518 дугаартай “Ч.Д баруун хөлийн шилбэний шаант ясны далд хугарал, баруун хөлийн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн ямар ч чиглэлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Баруун хөлийн шилбэний шаант ясны далд хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Баруун хөлийн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Баруун гарын тохойнд зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй” гэх дүгнэлт. /хх-ийн 23-25-р хуудас/

 

6. Шүүгдэгч Б.М хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 42-67-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчын санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.О дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.М нь Уртбулаг багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ч.Д-г зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт хуулийн дагуу цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 500 000 төгрөг төлсөн тул бусдад төлөх төлбөргүйг дурдаж, шүүгдэгч Б.М нь мөрдөн шалгах ажиллагааны үеэс эхэлж гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрөө төлсөн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Энэ хэрэгт шүүгдэгч Б.М нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж байна гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1.Үйл баримтын талаар:

 

 Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ч.Д “Би уурандаа надаас аваад задалсан байсан архийг нь машины цонхоор аваад гаргаад газарт шидсэн. Тэгсэн чинь М машин дотроос машины цонхоор миний нүүр лүү нэг удаа цохиод, машинаас бууж ирээд намайг бариад авсан. Энэ үед Н, Элдэв-Очир хоёр М салгаад эргээд машиндаа суух үед М эргэж хараад миний баруун талын хөл рүү хавсарч өшиглөөд унагасан. Тэгтэл миний хөл өвдөөд босч чадахгүй байсан. Гараараа бариад үзсэн чинь шилбэний яс хугарсан байсан. Энэ үед Э машинаас бууж ирээд миний хелийг барьж үзээд хөл нь хугарсан байна гэхэд л Мөнгэншагай миний толгой руу нэг удаа өшиглөсөн. Тэгээд Э намайг машинд өргөж суулгаад эмнэлэг рүү авч яваад хүлээн авах тасаг дээр очиж үзүүлэхэд миний баруун хөлийн шилбэ хугарсан байсан. Маргааш өдөр нь БОЭТ-ийн гэмтлийн тасагт хэвтэж 7 хоног эмчлүүлсэн” гэсэн мэдуүлэг, гэрч Ж.Н “М машинаас буугаад хаалга онгойлгоод Д рүү цохих гэсэн. Тэгээд М яг цохисон үгүйг би мэдэхгүй байна. Тухайн үед би гар утсаа тоглож байсан юм. Тэгээд тэр хоёр машинаас буугаад ноцолдоод байсан юм. Э, М салгах гээд араас нь тэврээд дийлээгүй. Тэгээд ноцолдож байх хугацаанд Дорждэрэмийг М хөлөөрөө хавсраад унгаачихсан юм. Тэгээд Дорждэрэм хөлөөрөө их эвгүй унаад хөл нь эвгүй болчихсон” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Э “Д ахыг зүгээр зогсож байхад нь М очоод хавираад унагаачихсан юм. Тэгсэн Н бид хоёр яаж байгаа юм бэ гээд очсон тэгсэн Д ах ахынх нь хөл хугарчих шиг боллоо гэсэн. Тэгээд хөлийг нь барьж үзэхэд шилбэнийхэн яс товойгоод гараад ирсэн байсан” гэсэн мэдүүлэг, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 9 сарын 29-ний өдрийн 518 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Б.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.М нь 2021 оны 09 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ч.Д зодож, хавсарч унаган эрүүл мэндэд нь баруун хөлийн шилбэний шаант ясны далд хугарал, баруун хөлийн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын тохойнд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

2. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

            Шүүгдэгч Б.М үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.М яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.

 

            3. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

            4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Д эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

            5. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000  /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан 500 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 100 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол, биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А