Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/01841

 

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2017/01841

Улаанбаатар хот

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 17-р хороо, Дамбадаржаагийн 32-р гудамж 404 тоотод оршин суух, регистр ХЖ34100909, Дугаржав овогт Жамъянгийн Баттулга,

 

            Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 18-р хороо, 13-р хороолол, 39А байр 23 тоотод оршин суух, регистр УХ89121142, Дугар овогт Очирбатын Батчимэг нарын  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 6-р хороо, Кюгшү-заан хороолол, 102-р байр 2 тоотод түр оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр Ламзам овогт Батжаргалын Уранцэцэгт холбогдох 761 311 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Баттулга, О.Батчимэг нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.Батчимэг миний бие 2015 оны 06 сарын 26-ны өдөр Б.Уранцэцэгтэй Орон сууц хөлслөх  гэрээг байгуулж, эмэг эх Ж.Баттулгын өмчлөлийн БГД-ийн 10-р хороолол, 6-р хороо  46-р байрны 78 тоотод байрлах, 2 өрөө орон сууцыг 1 сарын 500 000 төгрөгөөр 2015 оны 6 сарын 26-наас 2017 оны 6 сарын 26-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаатай хөлслүүлсэн юм. Гэрээний төлбөрийг сар бүр төлөх журамтай. Б.Уранчимэг нь хөлсөө цаг хугацаандаа төлөхгүй, мөн хажуу айлуудаас байнга гомдол санал ирүүлж байсан учраас түүнтэй байгуулсан гэрээгээ 2016 оны 11 сард цуцлаж, байраа хүлээж авсан. Орон сууц хөлслөх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-дэх хэсэгт”Орон сууцны цахилгаан, дулаан, цэвэр бохир ус, утасны төлбөрийг хөлслөгч тал төлнө” гэж тохирсон. Б.Уранчимэг 2016 оны 5 сараас 2016 оны 10 сарыг хүртэл хугацааны байр ашиглалтын зардлын төлбөр 315 981 төгрөг, 2016 оны 1 сараас 2016 оны 10 сарыг хзртэл СӨХ-ны төлбөр 253 830 төгрөг, Скай медиагийн төлбөр 91 000 төгрөг, цахилгааны төлбөр 100 500 төгрөг, нийт 761 311 төгрөгийг холбогдох газарт тушаалгүй гарсан байсан. Энэ төлбөрийг би нөхөж төлсөн баримтыг нэхэмжлэлд хавсаргав. Иймд Б.Уранчимэгээс Орон сууц ашиглалтын зардал, СӨХ-ны төлбөр, Скай медиа, цахилгааны төлбөр нийт 761 311 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батчимэг шүүхэд гаргасан  хүсэлтдээ: Ж.Баттулга, О.Батчимэг бид Б.Уранцэцэгт холбогдох 761 311 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан болно. Уг нэхэмжлэлтэй холбоотойгоор дараах байдлаар эвлэрч байна. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батчимэг би нэхэмжлэлийн шаардлага болох 761 311 төгрөгөөс 461 311 төгрөгийг татгалзаж үлдэх 300 000 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагч Б.Уранцэцэг нь 300 000 төгрөгийг 2017 оны 7-р сарын 21-ний дотор бүрэн төлж барагдуулахаар эвлэрч байна гэжээ.

 

            Хариуцагчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагаас 300 000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч мөнгийг 2017 оны 7-р сарын 21-ний дотор төлөхөөр тохирсон гэв.  

ҮНДЭСЛЭХ нь:

 

         Нэхэмжлэгч Ж.Баттулга, О.Батчимэг нар нь Б.Уранцэцэгт  холбогдох 761 311 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх хуралдааны шатанд талууд “Эвлэрлийн гэрээ” байгуулж, нэхэмжлэгч Ж.Баттулга, О.Батчимэг нар нь  461 311 төгрөгөөс татгалзаж, үлдэх 300 000  төгрөгийг хариуцагч Б.Уранцэцэг нь 2017 оны 7-р сарын 21-ний дотор төлөхөөр харилцан тохирсон байна.

 

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. 

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж.Баттулга, О.Батчимэг, хариуцагч Б.Уранцэцэг нь 761 311 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 300 000 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн зохигчийн  эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  22 821 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Б.Уранцэцэгээс 4825 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 

 3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Р.АЛТАНТУЯА