| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2017/00379/И |
| Дугаар | 1204 |
| Огноо | 2017-04-26 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 1204
| 2017 оны 04 сарын 26 өдөр | Дугаар 102/ШШ2017/01204 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Налайх дүүрэг, 3 дугаар хороо, Замчин 47-р гудамжны 1 тоотод оршин суух, Боржигон овогт Шижирбаатарын Мөнхгэрэл /РД: УЕ86080965/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 12 дугаар хороо, бичил хороолол, 13-р байр 56 тоотод оршин суух, Чонон овогт Гаднаагийн Хашчулуун /РД: ЧИ67030376/-д холбогдох,
Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Мөнхгэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Буянхишиг, хариуцагч Г.Хашчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Мөнхгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2009 оны 9 дүгээр сард Зэвсэгт хүчний 314 дүгээр ангид ажиллаж эхэлсэн. Тэр үеэс Г.Хашчулуунтай хайр сэтгэлийн холбоотой болсон. 2011 оноос хамтран амьдарсан. 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдөр бидний хүү Тэргэл мэндэлсэн. Хүүгээ төрөхөөс өмнө хугацаанд бид зан харьцааны хувьд таарч тохирохгүй болоод байсан. Хүүгээ төрүүлсэн цагаас өөрийн асрамжиндаа өсгөж байна. Хойшид Г.Хашчулуунтай хамтран амьдрах боломжгүй тул хүү Тэргэлийн эцэг Г.Хашчулуун мөн болохыг тогтоож, түүнээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Хүүхдийг өөрийн асрамжинд үдээх хүсэлтэй байна гэв.
Хариуцагч Г.Хашчулуун шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2011 онд би тус ангийн захирагчаар ажиллаж байхдаа Ш.Мөнхгэрэлийг ажилд авсан. 2013 он хүртэл ирж очоод уулздаг байсан. Надад хүүхэд гаргаад өгөөч гэж хэлж байгаагүй. Нэхэмжлэгч би жирэмсэн болсон энэ чиний хүүхэд гэсэн. Нэхэмжлэгч хүүхдийн эцэг мөн болохыг тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг татгалзах зүйлгүй. Мөн хүүхдийг түүнийн асрамжинд үлдээнэ гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Мөнхгэрэл нь хариуцагч Г.Хашчулуунд холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ш.Мөнхгэрэл, хариуцагч Г.Хашчулуун нар 2009 онд танилцаж, тэдний дундаас 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүү Мөнхгэрэлийн Тэргэл төрсөн нь талуудын шүүхэд гаргасан тайлбар болон хүүхдийн 630 дугаартай төрсний гэрчилгээ, шинжээчийн 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 2093 дугаар дүгнэлтээр тус тус нотлогдож байна.
Талууд гэрлэлтээ бүртгүүлээгүй, хүүхэд эхийн нэрээр овоглодог, хүүхэд төрсөн үеэс эхлэн эхийн асрамжинд өсөн торниж байгаа үйл баримтыг хариуцагч үгүйсгээгүй байхаас гадна талууд цаашид хамтран амьдрах боломжгүй нь зохигчийн тайлбараар нотлогдож байна.
Түүнчлэн, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх... тухайгаа ...харилцан тохиролцож болно.” гэж заасан байх бөгөөд хүүхдийн насны онцлог, өсөж торнисон орчин зэргийг харгалзан хүүхдийг эхийн асрамжинд үлдээх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар гэрлэлт цуцалснаас үл хамааран эцэг эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хугацаа, хэмжээгээр хариуцагч Г.Хашчулуунаас тэтгэлэг гаргуулан хүүхдэд олгох нь хүүхдийн эрх ашигт нийцэхээр байна.
Дээрх үндэслэлээр Г.Хашчулууныг хүү М.Тэргэлийн эцэг мөн болохыг тогтоож, хүүхдийг эх Ш.Мөнхгэрэлийн асрамжинд үлдээж, эцэг Г.Хашчулуунаас тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулий 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан Чонон овогт Гаднаагийн Хашчулуун /РД: ЧИ67030376/-ийг 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Боржигон овогт Мөнхгэрэлийн Тэргэл /РД: УД13280972/-ийн эцэг мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү М.Тэргэлийг эх Ш.Мөнхгэрэлийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү М.Тэргэлийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг Г.Хашчулуунаас гаргуулан олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН