| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/01457/И |
| Дугаар | 102/ШШ2017/01384 |
| Огноо | 2016-05-11 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 102/ШШ2017/01384
| 17 оны 05 сарын 11 өдөр | Дугаар 102/ШШ2017/01384 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг батлаж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, өөрийн байранд үйл ажиллагаа явуулдаг, РД-... регистрийн дугаартай, Атар-Өргөө ХК-ны
Хариуцагч: Баянгол дүүргийн 15 дугаар хороо, .. дугаар хороолол, ... оршин суух, ... регистртэй, Цагаач овогт Ц.Б холбогдох
5.895.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Атар-Өргөө ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Ц.Б нь 2012 оны 07 сарын 23-нд тус компанийн Борлуулалтын албанд борлуулагчаар ажилд орсон. Ажиллах хугацаандаа 2016 оны 07 сарын 08 сарын тооллогоор их хэмжээний бараа, бүтээгдэхүүний үлдэгдэлтэй байсан тул ажлыг нь түр түдгэлзүүлж, өр авлагыг барагдуулахыг шаардсан. Гэвч өр авлагыг барагдуулж дуусаагүй 5.895.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. 2016 оны 09 сарын 29-ний өдөр өр төлбөрөө барагдуулж дуусаагүй тул ажлаас чөлөөлсөн тушаал гарсан. Иймд Ц.Б-с 5.895.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 109.350 төгрөгийг тус тус гаргуулах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.Б миний бие Атар-Өргөө ХК-ийн нэхэмжилсэн 5.895.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Атар-Өргөө ХК нь хариуцагч Ц.Б холбогдуулан 5.895.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн хувийг гардан аваад үнийн дүнг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч, төлж барагдуулах тухай тайлбарыг ирүүлжээ. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн үнийн дүнд маргаагүй, нэхэмжилсэн 5.895.000 төгрөгийг төлхийг хүлээн зөвшөөрч байгаа нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Атар-Өргөө ХК-ийн хариуцагч Ц.Б холбогдох 5.895.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэрэгт, хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Атар-Өргөө ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109.350 төгрөгөөс 54.675 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн Улаанбаатар хотын банк дахь ...данснаас 54.675 төгрөг, хариуцагч Ц.Б 54.675 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Атар-Өргөө ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ШҮҮГЧ А.САРАНТУЯА