Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 126/2016/0003/З |
Дугаар | 221/МА2016/0307 |
Огноо | 2016-05-18 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2016/0307
Идэр чандмань ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Цэрэнбат нарыг оролцуулан хийж, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 08 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Идэр чандмань ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Я.Түвшинжаргалд холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Идэр чандмань ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани 2011, 2012 онуудад нийгмийн даатгалын шимтгэл төлөхдөө үндсэн ажилчдын бодит цалингийн сангаас тооцоолж шимтгэл бодсон, харин гэрээт ажилчдад цалин олгоогүй. Улсын байцаагч Я.Түвшинжаргал манай компанийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн байдалд шалгалт хийхдээ улсын төсвөөр хийгдсэн ажлын төсөвт цалингаас нийгмийн даатгалын шимтгэл тооцон төлбөр ногдуулсан. Иймд манай компанид 45313026 төгрөгийн төлбөр ногдуулсан Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 68 дугаар актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Я.Түвшинжаргал шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 68 дугаар актыг тогтоосон үндэслэл нь Идэр чандмань ХХК-ийн ирүүлсэн 1 үдээс баримт, 2011, 2012 оны үндсэн ажилтнуудад олгосон цалингийн жагсаалт, нийгмийн даатгалын тайлан, 2011 оны Хаан банкны дансны хуулга болон дутуу бүрдэлттэй байсан, нийгмийн даатгалын мэдээллийн сангийн ажил олгогчид бүртгэгдсэн даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын мэдээлэл буюу НДГ000010911 тайлантай тухайн байгууллагын үндсэн ажилтнууддаа сар бүр олгосон цалинг тулгаж тооцсон, ТТ-11 татварын тайлангийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дүнтэй нийгмийн даатгалын мэдээллийн сангийн ажил олгогчид бүртгэгдсэн даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын мэдээлэл буюу НДГ000010911 тайлангийн дүнг тулгаж, зөрүү цалингийн санг гаргах замаар гэрээт ажилтны нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй цалин, түүнтэй адилтгах орлогыг тооцсон. Тухайн байгууллагын шалгуулсан баримтыг Нийгмийн даатгалын хэлтэст өгсөн НД№7, НД№8 маягтаар ирүүлсэн тайлантай тулгахад Идэр чандмань ХХК нь татвар, нийгмийн даатгалын тайлангийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоо зөрүүтэй тайлагнасан нь нотлогдоно... гэжээ.
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 08 дугаар шийдвэрээр: Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1, 16 дугаар зүйлийн 1, 32 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1/, 32 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2/, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1/, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2/, Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Идэр чандмань ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Я.Түвшинжаргалын гаргасан 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл, алданги нөхөн ногдуулах тухай 68 дугаар актыг хүчингүйболгож шийдвэрлэжээ.
Хариуцагч улсын байцаагч Я.Түвшинжаргал давж заалдах гомдолдоо: Идэр чандмань ХХК нь нийгмийн даатгалд 000010911 дугаартай бүртгэгдсэн, үйлдвэрлэлийн үндсэн чиглэл нь барилга угсралт гэсэн мэдээлэлнийгмийн даатгалын нэгдсэн мэдээлэлд бүртгэлтэй байдаг.
Миний бие Нийгмийн даатгалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.7, 26 дугаар зүйлийн 26.2.2, 26.2.7, 26.2.8 дахь хэсэгт заасан эрхийн хүрээнд Идэр чандмань ХХК-ийн 2011, 2012 оны санхүүгийн баримтад 2013 оны 12 дугаар сард шалгалт хийж, компанийн үндсэн ажилтнуудын олгосон бодит цалингаас зөвхөн орлогын албан татвар суутгаж, нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тайлагнаснаа нягтлан бодогч Т.Тунгалаг хүлээн зөвшөөрч нэрсийг гарган, 2011 онд үндсэн ажилтанд 15658.4 /Үүнийг нягтлан бодогч Т.Тунгалаг нөхөн тайлан хийлгэхээр нийгмийн даатгалын байцаагчид гаргаж өгсөн/, 2012 онд 11 хүнд 25637.2 мянган төгрөгийн хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогооос шимтгэл төлөөгүй, мөн тус компани ТТ11 татварын тайланд хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоо 2011 онд 21390.2 мянга, 2012 онд 38990.0 мянга гэж тайлагнасан нь нийгмийн даатгалын тайланд 2011 онд 9201.6 мянга, 2012 онд 15163.2 мянга гэж тайлагнасантай тохирохгүй буюу 2011 онд 12188.6 мянга, 2012 онд 23826.8 мянга буюу 2012 онд баримтаар 39323.6 мянган төгрөгийн цалин түүнтэй адилтгах орлогыг хяналтаар түүвэрлэсэн, үүнтэй нийгмийн даатгалын хэлтэст өгсөн тайлан 15163.2 мянган төгрөгийн тайлантай харьцуулахад 24160.4 мянган төгрөгийн тайланг нийгмийн даатгалын хэлтэст өгөөгүй зөрчил гарсан.
Шалгалтын урьдчилсан дүнгийн хурал хийсний дараа Цагдаагийн газраас Идэр чандмань ХХК-ийг шалгаж, бүх баримт бичиг битүүмжлэгдсэн. Ингээд нягтлан бодогчийн нөхөн тайлан хийлгэхээр манайд гаргаж егсөн баримтууд байхгүй болсон. Намайг эцсийн тооцоо хийхийг шаардахаар манай баримт цагдаад битүүмжлэгдсэн гэсээр цаг хугацаа өнгөрсөн. Иймээс анхны хяналт хийсэн тэмдэглэл, зөвлөмжиндөөүндэслэж, уг актыг 2014 оны 10 дугаар сарын 15-нд тогтоосон.
Акт хүргүүлсний дараа Ч.Цэрэнбат захирал компанийн дотоод журамд үндсэн ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлөхөөр тогтсон, гэрээт ажилчид нийгмийн даатгалын шимтгэлээ өөрсдөө төлөхөөр түр ажиллах гэрээнд тусгасан гэсэн 2 үндэслэлээр уг актыг зөвшөөрөхгүй гэж албан бичиг ирүүлсэн. Уг албан бичиг Нийгмийн даатгалын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийг зөрчсөн байхад үүнийг шүүгч судалж үзээгүй. Хуульд нийцсэн дотоод журам байхаас хуулиас давсан дотоод журам гэж байхгүй.
Шүүх дараах байдлаар 68 дугаар актыг буруутгаж байна.
Миний бие татварын тайлан, нийгмийн даатгалын тайлан зөрүүтэй гаргасныг нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийг зөрчиж гэрээт ажилтнууддаа нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй зөрчил, гэрээ хийгээгүй нуусан цалин хөлснеөсөө нийгмийн даатгал төлөх үүрэгтэй гэж үзсэн. Үүнийг шүүх Идэр чандманьХХК гэрээ хийгээгүй, татвар, нийгмийн даатгалын зөрүүгээр акт тавихад даатгуулагч нөхөн төлөгдөж байгаагаа мэдэхгүй учраас нийгмийн даатгалын сандаа херөнгө хуримтлуулах зорилгоор акт тавьсан гэж үзсэн. Нийгмийн даатгалын тухай хуулиар даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй, барилга, худаг гаргахзэрэг хүнд ажил хийсэн атлаа ажилласан жилээ тооцуулахгүй байна гэдэг. Хэдэн жилийн дараа даатгуулагчид эрсдэл гарахад би ажиллаж байсан гэсэн асуудал гардаг. Үүнээс урьдчилан сэргийлэх нь бидний үүрэг юм.Ажилтанд хөлс олгосон бол нэргүй байна гэж байхгүй.
Мөн Ч.Цэрэнбат захирал ажилтнууддаа дансаар биш бэлнээр цалин хөлс олгодог гэж шүүхэд мэдүүлж байсан. Үүнийг шүүх хуралдааны тэмдэглэлд тэмдэглээгүй байна. Аж ахуйн нэгж байгууллага нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.3 дахь хэсэгт заасан үүргээ зөрчсөн.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 4-д заасны дагуу тухайн байгууллагын нягтлан бодогчтой хяналт шалгалтын ажлаа явуулж, тооцоо нийлсэн. Байгууллагын даргатай тооцоо нийлнэ гэсэн заалт хуульд байхгүй. Гэтэл даргатай тооцоо нийлсэнгүй гэж буруутгаж байна.
Миний бие Нийгмийн даатгалын тухай хуульд заасан зарчмыг баримталж, тайлбар хийх гэхээр шүүгчминий өмнөөс хууль ярихгүй гээд яриулаагүй. Зөвхөн Идэр чандмань ХХК-ийн талд үйлчилж, нийгмийн даатгалын байцаагчтай холбогдолгүй зүйлийг яриулж, илтээр байцаагчийг буруутгаж байсан.
Идэр чандмань ХХК нь барилга угсралтын ажил эрхэлдэг атлаа үндсэн ажилтангүй, мэргэжилтэнгүй,байнгын цалин авдаг ажилтангүйгээр улсын төсвийн хөрөнгийг зарцуулж, хөдөлмөрийн гэрээгүй ажиллуулж илт хууль зөрчиж байгаад гомдолтой байна.
Идэр чандмань ХХК-ийн баримт бичиг цагдаагийн газарт битүүмжлэгдсэн шалтгаанаар зөрчлийн тухай баримт бичгийг бүрэн гаргуулж чадаагүй, зөвхөн шалгалтын тэмдэглэлтэй үлдсэн шалтгааныг харгалзан үзэж,2012 онд олгосон цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүү тооцсон баримт, Идэр чандмань ХХК-ийн санхүүгийн баримтыг судлуулах, 2011, 2012 оны ТТ11 татварын тайланг Идэр чандмань ХХК-ийн баримттайнийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалд даатгуулагчийн нэрийн тайланг харьцуулан судлуулах хүсэлттэй байна.
Иймд улсын байцаагчийн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 68 дугаартай актаар тавигдсан 45313026 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл алдангийн төлбөрийг Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 08 дугаар шийдвэрийг бүхэлд нь биш баримтаар нотлогдож байгаа 2011 оны татвар, нийгмийн даатгалын тайлангийн зөрүү 12188.6/21390.2-9201.6/ мянга, 2012 оны 11 даатгуулагчийн 5069.0/2451.0*22%/, нийт 7750.5 мянган төгрөгийн шимтгэл нөхөн ногдуулж түүнд ногдох алданги 3875.2 мянга, нийт 11625.75 мянган төгрөгийг Идэр чандмань ХХК-иар нөхөн төлүүлж, даатгуулагчийг хохиролгүй болгож, зөрүү 33687.25 мянган төгрөгийн баримт дахин бүрдэхгүй,нотлогдохгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.
Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын баталсан удирдамж, хэлтсийн хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу тус хэлтсийн байцаагч Я.Түвшинжаргал 2013 оны 12 дугаар сард Идэр чандмань ХХК-ийн 2011, 2012 оны санхүүгийн баримт, тайланд хяналт шалгалт хийжээ.
Шалгалтын үр дүнд улсын байцаагчийн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 68 дугаар актаар нийгмийн даатгалын шимтгэл ногдуулаагүй орхигдуулсан 144643300 төгрөгийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос 31821526 төгрөгийн шимтгэлийг нөхөн төлүүлэх, үндсэн ажилтны 12096000 төгрөгийн шимтгэлийн дүнгээс 3629000, гэрээт ажилтны 19725000 төгрөгийн шимтгэлийн дүнгээс 9862500 төгрөгийн алданги, нийт 45313026 төгрөгийн төлбөр ногдуулсан байна.
Үүнийг Идэр чандмань ХХК-иас эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан бөгөөд үндэслэлээ нийгмийн даатгалын шимтгэлийг үндсэн ажилчдад олгосон бодит цалингаас тооцсон, иргэдийг байнгын ажлын байраар хангаагүй тул тэдгээрийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүрэг хүлээхгүй гэж тайлбарлажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглосон бөгөөд үүний дагуу байгуулсан, байгуулах ёстой байсан хөдөлмөрийн гэрээнд Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийгмийн даатгалын шимтгэл албан журмаар тооцохоор байна. Өөрөөр хэлбэл, албан журмаар даатгуулах урьдчилсан нөхцөл нь сар бүр суутгагдах байнгын шинжтэй, тогтмол хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олсон үед үүсэх ёстой.
Гэтэл энэ тохиолдолд Идэр чандмань ХХК-тай гэрээ байгуулан ажилласан ажилчид нь хуулийн дээрх заалтад нийцээгүй буюу инженерийн хийцтэй уст худаг гаргах ажил гүйцэтгэсэн, байнгын шинжтэй, тогтмол хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олгоогүй болох нь цалин тооцсон баримтаар тогтоогдож байхад зөвхөн гэрээ байгуулсан гэх үндэслэлээр төлбөр тогтоосон нь буруу болжээ.
Идэр чандмань ХХК-ийн захирлын 2010 оны 05 дугаар тушаалаар байгууллагын үндсэн ажилчдын цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр олгох, ажилчдын цалингийн сангаас тооцох нийгмийн даатгалын шимтгэлийг байгууллагаас төлөх-өөр болсон бөгөөд үүний дагуу зохих шимтгэлийг төлж байсан нь нотлогдож байх тул Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 32 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг зөрчсөн гэх боломжгүй байна.
Түүнчлэн хариуцагч нь хяналт шалгалт хийхдээ шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг байгууллагын удирдлагад танилцуулах, ямар чиглэлээр шалгалт явуулахаа мэдэгдэхээр заасан журмыг зөрчсөн талаар шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Иймд дээрх байдлаар анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, Идэр чандмань ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 08 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН