| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2017/01290/И |
| Дугаар | 1205 |
| Огноо | 2017-04-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 1205
| 2017 оны 04 сарын 26 өдөр | Дугаар 102/ШШ2017/01205 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 35 дугаар байр 46 тоотод оршин суух, Цэвэл овогт Чойжилзавын Борчулуун /РД: ЧК57061375/-ны нэхэмжлэлтэй,
Ажилласан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Борчулуун, гэрч Б.Батсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.Борчулуун шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1983 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Автотээврийн 29 дүгээр баазад мастер, механикчаар ажилд орж ажиллаж байгаад 1987 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс жолоочоор ажилласан. Ингээд Улаанбаатар хотын АДХГЗ-ын өмч хувьчлалын комиссын 1992 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 50 дугаар тогтоолоор “Жинчин” ББХК-д шилжин ажилласан. Тус компанид ажиллаж байгаад 1995 онд ажлаасаа халагдсан. Энэ хугацаанд ажиллаж байгаад халагдсан тушаал нь олдохгүй болсон. Ингээд ажилласан бүх жилээрээ тэтгэвэр тогтоолгож чадахгүй байдалд хүрээд байна. Иймд намайг 1983 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Авто тээврийн 29 дүгээр баазад мастер, механикчаар, 1987 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл Авто тээврийн 29 дүгээр баазад жолоочоор, 1992 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл “Жинчин” ББХ компанид жолоочоор тус тус ажиллаж байсан болох тогтоож өгнө үү гэв.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Борчулуун нь ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Р.Борчулуун нь 1983 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Авто тээврийн 29 дүгээр баазад мастер, механикчаар, 1987 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл Авто тээврийн 29 дүгээр баазад жолоочоор, 1992 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл “Жинчин” ББХ компанид тус тус ажиллаж байсан болох нь түүнд 1983 оны 6 дугаар сарын 11-ний өдөр УБТЗ-ын техникумаас олгосон хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар болон гэрч нарын мэдүүлэг, Автотээврийн 29 дугаар баазаас олгосон Сайшаалын үнэмлэх, Үнэн сонины нэрэмжит олс татах тэмцээнд оролцож 1-р байр эзэлсэн баярын бичиг мөн, Авто тээврийн 60, баазын 50 жилийн ойн баярын бичиг, 1987 оны теннисний аварга шалгаруулах тэмцээнд оролцож 2 дугаар байр эзэлсэн баярын бичиг, тус баазын “Хүн ба ачаа тээвэрлэлт” өдөрлөгт 2 дугаар байр эзэлсэн баярын бичиг зэргээр тус тус нотлогдож байна.
Иймд дээрх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Р.Борчулууныг 1983 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Авто тээврийн 29 дүгээр баазад мастер, механикчаар, 1987 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл Авто тээврийн 29 дүгээр баазад жолоочоор, 1992 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл “Жинчин” ББХ компанид жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Цэвэл овогт Чойжилзавын Борчулуун /РД: ЧК57061375/-г 1983 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Авто тээврийн 29 дүгээр баазад мастер, механикчаар, 1987 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл Авто тээврийн 29 дүгээр баазад жолоочоор, 1992 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл “Жинчин” ББХ компанид жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН