| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/02140/И |
| Дугаар | Дугаар 102/ШШ2017/01842 |
| Огноо | 2017-06-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 21 өдөр
Дугаар Дугаар 102/ШШ2017/01842
| 2017 оны 06 сарын 21 өдөр | Дугаар 102/ШШ2017/01842 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн, 15-р хороо, 21-р байр “Найрамдал” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн, 15-р хороо, 21-р байрны 109 тоотод оршин суух, регистр ЧМ82102214, Зөнч овогт Дашнямын Үнэнбатад холбогдох 300 300 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Найрамдал” сууц өмчлөгдийн холбоо нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Оршин суугч Д.Үнэнбат нь дундын өмчлөлийн эд хөрөнгө засвар үйлчилгээ, цэвэрлэгээ хөлс зэргийг 2015 оны 12-р сараас 2017 оны 5-р сарыг дуустал 18 сарын хугацаанд төлөхгүй хууль зөрчиж байна. Тухайлбал 2014-2015 онуудад орцны нэг давхар болон гадна талд камержуулсан. Үүний үр дүнд хүмүүсийн амгалан тайван байдалд нэмэр болсон Камержуулахад 2 500 000 төг, 2016 онд 21-р байрны 1 ба 3 -р орцууд , мөн 22-р байрны 2-р орцнуудад засвар хийж 7 406 000 төгрөгний урсгал засвар хийсэн. Мөн 2016 онд 6 орцны кодтой хаалганд 1 722 400 төгрөгийг кодтой хаалганы засвар үйлчилгээнд зарцуулсан. СӨХ нь орцондоо их засвар хийх, лифтний байнгын ажиллагааг бэлэн байлгахын тулд засвар үйлчилгээг цаг тухайд нь хийлгүүлэх, орчны цэвэрлэгээ тохижилтыг сайжруулах зэрэг аж ахуйн олон ажлуудыг хийх шаардлагатай байна. Иймд СӨХ-ийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13-р зүйлийн 1,3,2,4 мөн 16-р зүйлийн 1-ийн 2 дахь заалт болон иргэний хуулийн 147-р зүйлийн 1, 148- р зүйлийн 2,3 дахь сууц өмчлөгч дундын өмчлөлийн ашиглалт засвар үйлчилгээтэй холбогдсон, СӨХ-д төлнө. Дундын өмчлөлийн тогтоосон хэмжээгээр оролцох гэсэн заалтуудыг ноцтой зөрчиж дундын өмчлөлийн засвар үйлчилгээ хийх санхүүгийн боломжгүй болгож байгаа тул сууц өмчлөгч Д.Үнэнбатаас 300 300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Үнэнбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Найрамдал СӨХ-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 300 300 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Төлбөрийг 2017 оны 7-р сарын 01-нд 114 450 төгрөг, 2017 оны 7-р сарын 26-нд 98 100 төгрөг, 2017 оны 8-р сарын 15-нд 87 750 төгрөгийг тус тус төлж барагдуулах боломжтой байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Лхамсүрэн нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Д.Үнэнбат нь сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжилсэн 300 300 төгрөгийг 2017 оны 7-р сарын 01-нд 114 450 төгрөг, 2017 оны 7-р сарын 26-нд 98 100 төгрөг, 2017 оны 8-р сарын 15-нд 87 750 төгрөгөөр 3 хувааж төлөхөөр зөвшөөрснийг баталж хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Найрамдал” сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Д.Үнэнбатад холбогдох 300 300 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Д.Үнэнбат нь
нэхэмжлэлийн шаардлага болох 300 300 төгрөгийг 2017 оны 7-р сарын 01-нд 114 450 төгрөг, 2017 оны 7-р сарын 26-нд 98 100 төгрөг, 2017 оны 8-р сарын 15-нд 87 750 төгрөгөөр бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Найрамдал” сууц өмчлөгдийн холбооны нэхэмжилсэн 300 300 төгрөгийг 2017 оны 7-р сарын 01-нд 114 450 төгрөг, 2017 оны 7-р сарын 26-нд 98 100 төгрөг, 2017 оны 8-р сарын 15-нд 87 750 төгрөгийг төлөхөөр зөвшөөрсөн хариуцагч Д.Үнэнбатын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9659 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 4829 төгрөг, хариуцагч Д.Үнэнбатаас 4829 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Найрамдал” сууц өмчлөгдийн холбоонд олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА